antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 3 comments

Атганд үлдсэн эрдэнэ МУСК гадаад зах зээлд өрсөлдөнө

нийтлэсэн Admin

db39d3876c3acf360ec690ed6f2ed04e

Хувьсал продакшны ээлжит уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” буюу Golden treasure кино удахгүй нээлтээ хийх гэж буй. Энэхүү киноны продюсероор Д. Ангараг ажиллажээ. Тэрээр сүүлийн гурван жилийн турш Монгол киног гадаадын зах зээлд гаргахаар зорьж багагүй судалгаа хийжээ. Ингэж судалсны үр дүнд ажил хэрэг болсон анхны төсөл нь эл кино юм байна. Энэхүү киноны хувьд Монгол, Англи нэрээр нэрлэсэн нь ийм учиртай гэнэ. Дотоодын хөрөнгө оруулалтаар бүтсэн хамгийн анхны гадаад зах зээл дээр гарах гэж байгаа кино тул багийнхан нь амжилттай хийж гүйцэтгэсэн гэнэ. Холливудад гаргахын тулд маш сайн кино хийх ёстой. Мөн технологийн шаардлагад нийцсэн, стандартыг барьж хийсэн байх хэрэгтэй. Тэгвэл “Атганд үлдсэн эрдэнэ” буюу Golden treasure киног дээрх шаардлагад нилээн дөхүүлж хийсэн гэнэ. Иймээс Холливудад гаргахад бэлэн болж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Киноны үйл явлын хувьд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Арслан Цэвээний гэрт отгон хүү Тайван мэндэлснээр 3 охинтой аваргын магнай тэнийж удам залгах хүүтэй боллоо хэмээн сэтгэл уужирна. Нас бие гүйцэхийн хэрээр аавынхаа дэргэдээс салдаггүй байсан хүү нутгийн сайхан бүсгүй Ягаанцэцэгтэй нэр холбогдож аавынх нь залуу насны өрсөлдөгч нутгийн Заан Балжирийн хүү Хангай өөрийн шохоорхдог бүсгүй Ягаанцэцэгийг Тайванаас харамлаж хоёр залуу нудрага зөрүүлснээр урт хугацааны өш хонзонтой 2 гэр бүлийн дундах зөрчилдөөн дахин сэдрэнэ. Гэвч цагтаа нутгийн ардын хайр хүндэтгэлийг хүртэж явсан Цэвээн аврага Тайван хүүг мэндэлснээс хойш алс зайдуу нутаглаж бусдын нүдрүү ч эгцэлж харахаа болисоны учир тайлагдах бөгөөд түүний гэр бүлийн хар бараан нууцыг Хангай олж мэдсэнээр үйл явдал өрнөж хэний ч төсөөлөөгүй, ёстой л зүүдэнд ч оромгүй адал явдлууд өрнөх аж.

Э. Чимэг

 Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (March 01, 2016 2:45:53 pm )

    eej mindee yanam bilee iimerhuu buduuleg kinog bitgiin gadagsh gargaach plz

  • ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (March 01, 2016 8:56:38 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (March 03, 2016 2:07:50 am )

    Зэрлэг цэцэгсийн хүлэмж гэдэг кино нь ямарч ойлгомжгүй юм байна лээ. чаддаг ажлаа л хийгээч

antalya rent a car