antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 4 comments

ОХУ-д төлөх өр дууссан баримтыг Ч.Сайханбилэгт өглөө

нийтлэсэн Admin

5a0935345a380f15ee4548a90cc6b641

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзан ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа.

Ерөнхий сайд “Их өрийн үлдэгдлийг хоёрдугаар сард багтааж төлнө гэсний дагуу Монгол банкны өнөөдрийн ханшаар 3 сая 832 мянга 515 долларыг Сангийн яам, Монгол банкнаас ОХУ-д шилжүүлсэн баримтыг гардуулж байна.  Энэ нь хоёр улсын харилцаанд тэмдэглэгдэн үлдэх түүхэн өдөр юм. Энэ өрийг барагдуулснаар хоёр улсын хувьд цаашдаа эдийн засгийн олон боломж нээгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өрийн асуудлыг дуусгахад олон хүмүүс ажилласан. Тэдэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өмнөөс талархал илэрхийлж байгааг дамжуулж өгнө үү” хэмээлээ.

Энэ үеэр ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизов “Хуучин ЗХУ, одоогийн ОХУ-ын өмнө Монгол Улсаас урьд нь хүлээсэн бүх санхүүгийн үүрэг эцэслэгдэж байна. Ингэснээр хоёр талд зээл санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж үүсч байна. Түүнчлэн Монгол Улс олон улсын зээл санхүүгийн зах зээлд гарах шинэ боломж нээгдэж байна гэж үзэж байна”  гэдгийг онцоллоо.

Уулзалтад Ерөнхий сайдын ахлах зөвлөх  Б.Дэлгэрмаа, ОХУ-ын талаас ЭСЯ-ны Эдийн засгийн зөвлөх Балта Балданович Дагбайн нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

1201603011456797116


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ZOCHIN (March 01, 2016 2:50:14 pm )

    Өр дууссан өргүй боллоо гэсэн бичгийг Монголын талаас л өгсөн тухай байна шүү дээ.Гэтэл Оросын талаас өгсөн юм шиг гарчиг тавьчихсан байна даа админ гуай.

  • huzuuguibileg (March 01, 2016 9:34:29 pm )

    bao yao tsao, saihanbileg nar odoo haanaas or tavih uu geed shono untahgui baigaa daa

  • Улс тор судлаач. (March 02, 2016 8:17:30 am )

    ч.Сайханбилэг ээ бага шоудаараа.

  • батаа (March 02, 2016 1:58:23 pm )

    дараагийн засгийн газар гарч ирээд өр дуусаагүй бид охуд их өрөө төлнө гээд л гүйх биздээ

antalya rent a car