antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 1 comment

Дуучин Т.Ариунаа Америкийг зорьжээ

нийтлэсэн Admin
 583c129627422596great
МУГЖ, дуучин Т.Ариунаа АНУ-ын хотуудаар аялан тоглолтоо хийхээр өчигдөр Чикаго хотыг зорьжээ. Тэрбээр Чикаго, Денвер, Сеаттлэ, Вашингтон болон Сан Франциско хотод ажиллаж амьдарч буй монголчууддаа “Нандин учрал” тоглолтоо толилуулахаар болсон аж.

Т.Ариунаа “Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол. Та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол. Таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь Монгол. Хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. Тиймээс ч АНУ-ын хотуудын миний дуунууд эгшиглэх болно. “Нандин учрал”-аар уулзацгаая, Намайг хүлээж байгаарай” хэмээв.

“Нандин учрал” тоглолтын хуваарь:
Гуравдугаар сарын 5, 6-ний 20.00 цагт Чикаго хотод
Гуравдугаар сарын 9-ний 20.00 цагт Денвер хотод
Гуравдугаар сарын 12-нд 20.00 цагт Сеаттлэ хотод
Гуравдугаар сарын 20-нд 20.00 цагт Вашингтон ДС хотод
Гуравдугаар сарын 27-нд 20.00 цагт Сан Францискод тус тус тоглох нь ээ. Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • mongol (March 02, 2016 8:16:51 am )

    USA-d amidarch baigaa. Kheden Mongolchuudaan baga shig shulaaraidaa gej l guiya

antalya rent a car