antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 4 comments

Эдийн засагт улс төр, үзэл суртал хутгалдахаарааа л хөгжлийг хойш татдаг

нийтлэсэн Admin

527-14568059872f7c8bb32b1aeca5896c835f0eae5219

Аливаа улсын үндэстний оршин тогтнохын үндэс нь эд баялгийн үйлдвэрлэл түүнийг хуримтлуулах, нийгмийн гишүүдэд зөв  хуваарилж хүртээх явдал юм. Эрт дээр үеэс эрдэмтэн мэргэд зохиол бүтээлдээ энэ талаар сургаж заасаар ирсэн. Тухайлбал, Агуу эрдэмтэн, эдийн засагч А.Маршалл, А.Смит, М.Кейнс, тэднийг задгамжлагчид “Хүн төрөлхтний хэвийн сайхан амьдрал, үйл ажиллагааны тухай сургаалийг здийн засаг гэнэ”, “Шударга чөлөөт өрсөлдөөн, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр, хувийн өмч, төрийн зохицуулалтын” тусламжтайгаар үндэсний баялаг арвижиж нийгмийн гишүүд сайхан амьдрах болно хэмээн тодорхойлжээ.

Сүүлийн 100-гаад жилийн түүхээс үзэхэд эдийн засгийн өсөлт Барууны орнуудад харьцангуй тогтвортой хөгжиж ирсэн бол “Азийн бар” орнууд /Япон, БНСУ, Сингапур гэх мэт/харьцангуй богино хугацаанд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн нь шинэ институцийн эдийн засаг болон төрийн зохицуулаж бүхий зах зээлийн эдийн засгийн онолыг өөр өөрсдийн онцлог давуу тал дээр тохируулж ашигласнаас хамааралтай гэж үздэг. Тухайлбал, шинэ институцийн онолын гол төлөөлөгч Д.Нортын хэлснээр “Тухайн нийгмийн институцийн шинж чанар ямар байна, хүн ардынх нь баялаг бүтээх чадавх, эдийн засаг тийм л байна. Сайн институцтэй, өмчлөх эрх гажуудал багатай бодлого бүхий улс орон биет болон хүмүүн капиталд илүү их хөрөнгө оруулж өндөр үр ашигтай байж чадна. Харин бодлогын гажуудалтай институц, боловсронгуй биш орон ядуурлын тойрогтоо л эргэлдэж байдаг. Инстититуц нь улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг хашиж хязгаарлахын тулд зохиосон дүрэм бөгөөд… хүмүүс хоорондын бүхий л төрлийн харилцааны хөшүүрэг буюу хууль, дүрэм журам түүнийг хэрэгжүүлэх механизм, байгууллага, нийгмийн гишүүдийн хатуу хяналт” гэж тодорхойлсон. Дээрх онол сургаалиудын дагуу “Азийн бар”-ууд юу хийв гэдгийг дараах жишээн дээр товчхон авч үзье.
 

ЯПОН УЛС: Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн яам хэмээх эдийн засагт шууд хөндлөнгөөс оролцох институц бий болгосон ба тэр нь эдийн засгийн бүх салбарт дүрэм журам боловсруулж, зохицуулалт хийж байсан. Юун түрүүнд дотоодын үйлдвэрлэгч нарыг дэмжсэн бодлого явуулж, Дэлхийн банкны зөвлөгөөг хэтэрхий аялдан дагахгүйгээр эдийн засгийн тулгуур суурь болох хүнд аж үйлдвэрүүдийг дэмжив. /ган, усан онгоц, машин, элекгроник гэх мэт/.

Солонгосын чанга Ерөнхийлөгч гэгдэх Пак Чун Хэ авлигад идэгдсэн төрийн удирдлагуудыг үндсээр нь сольж, Японы хөгжлийн загвар, институцийг ашигласан байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн албыг 18 жил хашсан ба өнөөдөр БНСУ-ын үндэсний баатар гэгдэх болсон билээ. Энэ эрхэм “Самсунг” “Хюндай”, LG POSCO хэмээх үндэсний томоохон корпорациудыг бий болгож, тэдэнд улс орны хөгжлийн гол ачааг үүрүүлсэн байдаг.
СИНГАПУР: Тэдний нөхцөл байдал арай өөр, хүн ам хэт цөөн дайсагнасан хөрш улсуудтай байсан. Сингапурчууд үндэсний аж үйлдвэрлэлээ тэгээс эхлэхийг хүсээгүй бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Голландын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар маш гайхалтайгаар татаж чадсан юм. Тэдний нууц нь өндөр технологи болсон мэдээлэл технологийн салбарт шилжин орсон явдал.

МОНГОЛЧУУД БИД ЯАХ ВЭ?
Мэдээллийн технологийн эрин зуунд хамгийн сүүлийн үеийн мэдлэг боловсрол, шинжлэх ухааны ололтод тулгуурласан эдийн засаг, түүний бүтцийг бий болгож “Шинэ институцийн эдийн засаг”-ийн онол үзэлбаримтлалын туршлагыг “Азийн бар”-аас Монгол Улсын онцлогт тохируулан авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаар гадаадын урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих, баялгийн хуваарилалтыг боловсролын салбарт түлхүү өгөх, макро түвшний бодлогоос микро түвшинд асуудлыг авч шийдэх, үндэсний үйлдвэрлэлийг эргэлт буцалтгүйгээр дэмжих, авлигач, хүнд сурталтнуудыг төрөөс арчин хаяж нийгмийн бүх салбарт ёс суртахууны хэм хэмжээг өндөрсгөх, эдийн засагт улс төр, үзэл суртлыг хутгахгүй байх, хүн бүхэнд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн үзэл суулгаж өгөх гэх мэт олон асуудал дэвшүүлж болохоор байна.

МУИС-ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Г.БАТТУЛГА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ХЭНТИЙ АЙМГААС (March 01, 2016 11:02:26 am )

    САНАЛ НЭГ БАЙНА. ЯГ БОДОЖ ЯВДАГ ЗУЙЛИЙГ МААНЬ БИЧСЭНД ТАЛАРХАЯ

  • Anonymous (March 01, 2016 11:35:54 am )

    Гурван саяа хүнд олон нам хэрэгүй Өрийн гэсэн улс төрийн нэгдмэл нэг онол хэрэгтэй

  • Anonymous (March 01, 2016 5:27:23 pm )

    ЭЛБЭГДОРЖ З.ЭНХБОЛД БАЯРЦОГТ АЛТАНХУЯГ САЙХАНБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ АРДЧИЛСАН НАМ ЗАЙЛСАН ЦАГТ МОНГОЛ УЛС НЭГ НАР ХАРАХ БАЙХ.

  • Шудрага (March 01, 2016 10:02:27 pm )

    Олон санаат оргож босч чадахгуй гэдэг

antalya rent a car