Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. “Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөсөн гэх мэдээллийг иргэдэд өгөөд байсан юм. Иргэд энэхүү хувьцаагаа өөрийн дансандаа байршуулахын тулд үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн цахим хуудсанд хандаж, брокер дилерийн компаниар дансаа нээлгэсэн. Одоо тэрхүү үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас руу ороод шалгахад хэдэн ширхэг хувьцаа байгаа нь харагддаг. Гэтэл энэхүү хувьцаа нь одоо ямар ч хэрэгцээгүй хоосон тоо болсон аж. 2012 оны сонгуулийн амлалт, эрдэнийн хишиг хувь гэх 1072 ширхэг хувьцаа сонгуулийн шоу болоод өнгөрчээ. Учир нь тухайн үед нэг ширхэг хувцааг 900-1000 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл иргэн бүр сая төгрөгийн хувьцаатай гэхээр гурван их наяд төгрөг болж байгаа юм. Ийм хэмжээний мөнгө “Эрдэнэс-Тавантолгой” компанид байхгүйгээс гадна төсөвт ч байхгүй. “1072 ширхэг хувцаа чинь байхгүй болсон гэдгийг улс төрчид иргэдэдээ хэлэх хэрэгтэй” хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн өгүүлжээ. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон төрийн байгууллага ямар ч тоо гаргаж ирж чадна. Сонгууль дөхөөд ирэхээр энэ мэтийн хоосон амлалт өгч иргэдийг хуурдагаа хэзээ болих бол. Энэ оны сонгуулиар бас л сайхан зүйлс амлаад түүндээ хүрэхгүй гэдэг нь энэ жишээнээс илхэн.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
А (March 01, 2016 11:12:56 am )
Сонгуулийн шоу байсан биз. Одоо энэ амлалтыг өгсөн нөхдүүд үүнийгээ мартаад 2016 оны сонгуульд дахиж нэрээ дэвшүүлээд явж байгаа даа
ЮУ АМАЛСАНАА САНУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙХ
АРД ТҮМНИЙГ ХУЛХИДААД ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН ХУДАЛЧ ЛУЙВАРЧИДААС АРД ТҮМЭН 1072 Ш ХУВЬЦААГАА НЭХЭХ ЦАГ БОЛСОН. -
0000 (March 01, 2016 11:41:47 am )
ГАЗРЫН БАЯДАГ АРД ТҮМНИЙ ӨМӨЧ ЦӨӨН ХУЛГАЙЧ НАРЫН АМЛАДАГ ХУЛГАЙЛДАГ ЗҮҮЛ БИШ ЛУЙВАРИН НАРАА ИРГЭДЭЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАМУУДЫН ДАХИН БҮҮ СОНГО
-
иргэн (March 01, 2016 11:45:41 am )
ulsiin IH-iin darga irgenii medeegeer unen uu yariltslaga ogch baihdaa AN amlaltaa biyeluuleed 1072 hubitsaagaa buh hundee olgoson geed baisan huurch l baigaa hereg l dee
-
НЭР ДЭВШИГЧ (March 01, 2016 11:51:24 am )
1072 СОНГУУЛИЙН ШОУ ХУЛХИ БАЙСАН ЮМ АА .УУЧЛААРАЙ
-
хулхи гар (March 01, 2016 11:53:30 am )
Аль өмнөх сонгуулийн өмнө 1072 ш хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр Iроd гарах боллоо. нэг хувьцаа хамгийн багадаа 1 сая төгрөгөөр үнэлэгдэнэ .ард түмэн баяжина гээд цэнхэрүүлсэн үлгэр нь хаана байна . Бүр дараагийн сонугуль дөхлөө ш дэ.
-
хулхи гар (March 01, 2016 11:54:31 am )
Энэ УИХ засгийн газар, төрийн тэргүүн сайхан сэтгэлт Монголчуудыг худалё хулхи луйварчин болгож дуусгалаа
-
бух (March 01, 2016 11:58:09 am )
БУХНЫ ДООДОХЫГ ХАРААД ҮНЭГ ТУРЖ ҮХЭВ ГЭГЧ БОЛЖ БАЙНА ДАА.
ЭНЭ МАНАЙ ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙДАГ ЛУЙВАРЧИДЫГ ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ.
ТӨРИЙН ТЭРГҮҮН ЭБЭЭГЭЭС ЭХЛЭЭД БҮГД ХУДАЛЧ
МОНГОЛОО ХУДАЛДАЖ ГАДААДААС ЗЭЭЛ ГУЙХААС ӨӨР ЭНЭ 4 ЖИЛД ЮУ ХИЙСЭН БЭ ? -
Оюутан (March 01, 2016 12:27:42 pm )
70.000 өгөхгүйгээс болоод оюутнууд босох гээд байна шүү дэээ
2015 оны 09 сараас хойш өгөлгүй луу унжсаар өдий хүрчээ. одоо элбэгээ 3 сар мөнгө өгөхгүй луу унжаад чадвал сонгууль болж төр засаг слоигдож оюутнууд 70.000 байтугай 7000 ч үгүй хоцорно шүү дээ-
Баримт (March 01, 2016 1:00:28 pm )
Элбэгээ ерөнхийлэгчийн сонгуульд гарч ирэхийн өмнө амалсан мөнгө байсан. Олон зуун мянган оюутнууд түүнд саналаа өгсөн. Одоо тэд жагсаалдаа хүрч байна. Мөн АН гарч ирэхээсээ өмнө 1072 хувьцааг нийт ард, иргэдэд амлаад гарч ирсэн. Үр дүн?
-
-
АРД ТҮМЭН (March 01, 2016 1:39:03 pm )
1072 ШИРХЭГ ХУВЬЦААГАА АВЪЯ
-
Zochin (March 01, 2016 1:39:46 pm )
Gargahgui bahiig chini haraya Hairt har mashin baihad ta nar yaah yum AN iinhan mini daraagiin hulhidaltaa tuluvluj bai
-
Anonymous (March 01, 2016 5:40:34 pm )
Ядаж данс нээлгэсэн 5000 төгрөгөө буцааж авья. Энэ дундаас брокерийн компаниуд л завшсан байх.
-
ах (March 01, 2016 8:42:57 pm )
ард түмнээ бүхлээр нь ингэж хуурдаг ардчлсан гэх төр засаг МУ-аас өөр газар байдаг болов уу. Ийм нүгэлт улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд сонгогддог нь Геннист орохоор дэлхийн улс түмнийг молигдсон онигоо юм даа. 3 сая иргдээ ингэж хуурсны төлөө манай энэ эрх баригчид олон улсын шүүхээр орж оймсоо гозолуулж явах ёстой доо . Эрт орой шударга ёс ялж энэ хүмүүс дээлээ нөмрөх цаг ирэх байх гэж найдна.
-
Сувд (March 01, 2016 11:21:35 pm )
Арайчдээ ард түмнийг юу гэж бодоод байгаан 1072 хувьцаа худал бол амласан мөнгийг нь Ман нам өгсөн одоо АН намаас энх болдоос авнадаа
14 Comments