antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 7 comments

Том уяачдад баяр хүргэе

нийтлэсэн Admin

7e293a326e52655coriginal

Өнгөрсөн онд хурдан морины уралдаанд нийт 7155 хүүхэд оролцсоноос 423 нь унаж гэмтсэн бөгөөд гурван хүүхэд амь насаа алдсан. Мөн 2013 онд нийт 8148 морины хүүхэд уралдсанаас, 958 нь уралдааны үед мориноос ойчиж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авч, зургаан хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ардчилсан орон хэмээн овоглодог ч хахир хүйтэнд адгуусны нуруун дээр цаг гаран түүнээс илүү хугацаагаар нялх хүүхэд суулгаад өөрсдөө дулаахан жийпэнд суугаад дагаж давхин, ташаал авдаг баяр, наадам өөр улс оронд байдаг болов уу.

Энэ онд Төв, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн Засаг дарга өвлийн уралдааныг хориглох захирамж гаргаж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Дүнжингарав-2016” уралдаан болон ирэх гуравдугаар сард болох Хангайн бүсийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Гэлээ ч зарим том уяачдад баяр хүргэмээр байна. Учир нь эрх мэдэл, эд хөрөнгө, ямба нь хэтийдсэн тэд өчигдөр төр засгийн шийдвэрийг ч үл тоож, өвлийн хасах хэмийн хүйтэнд “Дүнжингарав 2016” хурдан морины уралдаанаа зохион байгуулж чадлаа. Баяр хүргэхээс ч өөр яалтай билээ. Тус уралдааныг үзсэн хүмүүсийн яриагаар “Дүнжингарав-2016” хурдан морины бус жийп машины уралдаан болсон гэнэ. Мөн хүүхэд нь унасан морь нэлээд байсан атал “Өдөр унасан мах авдаггүй гэдэг шиг” нэг ч машин зогсож харагдаагүй аж. Ямартай ч гэртээ ээж, аавдаа эрхлэн, хичээл номоо давтаж, тоглож байх ёстой бяцхан үрсийг  хүүхдийн эрхийг юман чинээ тоолгүй өвлийн жавар арилаагүй цагт, ир нь орсон адууны нуруун дээр суулгаад баярлаж чадсан зарим уяачид дахин баяр хүргэе. Өчигдрийн уралдаанд хэчнээн хүүхэд бэртэж, муугаар бодоход амь насаа алдсан тоо баримт удахгүй ил болно. Харин тэр тоо өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг өөрсдөө хүүхэдгүй юм шиг зарим уяачын нэг чихээр ороод нөгөө чихээр нь гарах биз.

210e4acbb0f87b6aoriginal

1

2

Эх сурвалж: Unen.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • нямка (February 29, 2016 5:28:09 pm )

    Сайхан уралдаан болсон.

    • уучлаарай (March 01, 2016 9:30:59 am )

      хүүхдийн хацар ам хөлдөх,унах нь сайхан уу та өөрийнхөө хацрыг нэг хөлдөөсөн,гар хөлөө хугалсан гэж боддоо

  • zochin (February 29, 2016 6:28:52 pm )

    Huuhduudee l sain hamgaal gamna uramshuul.mongol bol mongol.mongol ehees amerik huuhed turuhgui bolobsroliin erliizuudee

  • Zorge in (February 29, 2016 8:01:46 pm )

    Ene baychuud ! Oorsdiinhoo balchir urseer hezee ch hurdnii mori unuulahgui shuudee ! Mongo ,erh medliig deedelsen hargis ardchilsan oron bolj dee ! Minii Mongol oron !

  • fuck Hurgan Uyaachid. (February 29, 2016 8:27:49 pm )

    Pizdaa nuudiig alah yumsan! Oorsdinhoo Bvdvvn Hvvhdvvdee uralduulj chadah bsan bolwuu Boowon tolgoi nuud!

  • Anonymous (March 01, 2016 8:57:35 am )

    УЯААЧ МОНГОЛ БӨХ,УЛС ТӨРЧИДЫН НЭР ХҮНД ОЛНЫ ДУНД НОХОЙН ЖОГОРХОЙ БОЛСОН. УЯАЧ БӨГӨӨД БӨХ БАС ТЭГЭЭД УЛС ТӨРЧ БАТ-ЭРДЭНЭ БҮҮР ЧАЦГА ЦАРАЙТ БОЛСОН

  • Баяраа (March 01, 2016 9:10:41 am )

    уламжлалт уралдаан байх хэрэгтэй гэхдээ хэдэн настай хүүхэд унах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

antalya rent a car