antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 5 comments

Микроавтобус эрхлэгчдэд нэг сарын “өршөөл” үзүүлжээ

нийтлэсэн Admin

145671360456d3af84303d7

Нийслэлд үйлчилгээнд явж буй ихэнх микроавтобус 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусч байгаа юм байна. Тиймээс маргаашнаас буюу ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гарсныг албаныхан мэдэгдсэн. Ийнхүү хориглосноор иргэдэд үйлчилж буй 390 микроавтобусаас ердөө 37 микро автобус үйлчилгээ явуулах боломжтой гэдэг тооцоо гараад байгаа. Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21.00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Мөн тус шийдвэрийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг харъяа байгууллагад гаргаад байсан юм. Энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хэвлэл, олон нийт хариуцсан ажилтан Б.Болдоос тодрууллаа.

-Маргаашнаас эхлэн нийслэлд үйлчилгээнд явж байгаа микроавтобусны 90 хувийг үйлчилгээнд явуулахгүй гэсэн. Энэ шийдвэр хэвээр байгаа юу?

-Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Зам тээврийн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн газар зэрэг байгууллагад энэхүү хугацааг сунгах хүсэлтийг гаргаад байгаа. Харин манай байгууллагын зүгээс маргаашнаас эхлэн микроавтобусыг үйлчилгээнд явуулахгүй гэсэн шийдвэрийн хугацааг нэг сараар хойшлуулж ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл түр түдгэлзүүлээд байна.

-Маргааш микроавтобус урьдын адил хэвийн үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг үү?

-Тийм. Тэгэхгүй бол  тээврийн үйлчилгээнд шууд доголдол үүсэх гээд байгаа юм. Тиймээс манай байгууллагын зүгээс дээрх хугацааг нэг сараар сунгаад байна.

Д.ЖАРГАЛ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • иргэн (February 29, 2016 12:00:32 pm )

    Бас авилга авчихсан уу хугцаа заасан бол шийдвэрээ биелүүлж сурмаар юм даа яг доголдол гарч харагдаач битгий худалаа шаа

    • Anonymous (February 29, 2016 12:35:46 pm )

      niitiin teeweriin dutagdal vvselgui yaadgiin malaa

    • mongol irgen (February 29, 2016 12:57:27 pm )

      niitiin teeweriin dutagdal vvselgui yaadgiin

  • irgen (February 29, 2016 5:55:17 pm )

    huuli,durem mongold heregjdegguin naad zahyn jishee,unuudur hugatsaa ni duusaj baigaag medej baigaa malnuuduu M.Zorigt saidaa ajlaa meddeg hund ni ugluduu…

  • Зочин (March 03, 2016 8:57:53 am )

    Гудамжинд шүлс,цэр,нусаа хаясан хүмүүсийг 5000 төгрөгөөр торгого гэсэн.зөв.Гэтэл микрогийн контуктор нарыг өдөрт 10000-аар хамгийн бага мөнгөн торгууль гэж тооцоод торгооч.Буудал бүрт зарлаж дуусаад 5-10 удаа нус цэрээ хаяж байна.энэ ханиад томууны дэгдэлт микрогийн кондуктор нартай бага боловч холбоотой.

antalya rent a car