antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 5 comments

Долларын ханш 3000 хүрэхэд ойрхон байна

нийтлэсэн Admin

dollar-statistics-400320-middle

Өдөр ирэх тусам ханш нь чангарсаар байгаа доллар 2040 төгрөгтэй тэнцэж байна. Жил орчмын өмнөхөн АН-ын генсек асан Д. Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Худлаа ярьж байгаа ч юм биш долларын ханш 1000 төгрөгнөөс буурна” хэмээн тун ч итгэл үнэмшилтэйгээр мэдэгдсэн. Харин доллар 2000 давсаны дараа энэхүү мэдээлэл нь элэг доог, “эмгэнэл” болж цахим ерөнцийг шуугиулсан. Ингэх нь аргагүй байлаа. Доллар 1000 төгрөгтэй тэнцэх нь битгий хэл тэнгэрт хадсаар өдийг хүрлээ. “Энэ эрчээрээ явсаар 3000 төгрөгтэй тэнцэхээр хэмжээнд хүрч болзошгүй, яана даа төр засаг юу хийж байгаа бол” хэмээн иргэд дор бүрнээ ярьж, эмээж сууна. Үүнийг үгүйсгэх арга үнэндээ алга байна. Монгол төгрөгний үнэгүйдсэн сар жилүүд хэзээ дуусч яриад байсан 1000 төгрөгтэй нь тэнцэх бол…

Э.Чимэг

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • зочинзочин (February 29, 2016 12:27:23 pm )

    Одоо сайхан эрчимтэй өсгөөд өг. Угаасаа Монгол долараар яадаг юм зүгээр л махаа гурилаа л ид бас дээлээ л өмс монгол гэрт амьдар өлсөж үхэнэ л гэж байхгүй. Монгол улсын ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг

  • Anonymous (February 29, 2016 4:38:20 pm )

    Ажил хийлгэхгүй Популизмдахаар ингэж байгаа юм. Бүх төслүүдийг гацаа, удахгүй бүр 5000 төгрөг хүрч, энэ нийтлэлийг бичсэн Сэтгүүлчийн цалин ч балга бензин авч чадахгүй болох вий. Малтай байхад Монголчууд үхэхгүй гэж ярьдаг тэнэгүүд бүгд хөдөө гараад мал маллаж үзээсэй, чадахгүй бол том том ярина, яс юман дээр УБ тоггүй, усгүй, халаалтгүй болчиход бүгд л орилолдоод унана даа

  • Irgen (February 29, 2016 8:31:23 pm )

    Enhbold 50 000 nurgeh ym bgaa biz ard tumnee basaj namaa undurt urugdug ardchilsan nam

  • зочин (February 29, 2016 11:48:42 pm )

    АН засаг барьж чадахгүй бна 3сая хүнээ амгалан тайван стресгүй өр ширгүй ажлын байртай сайхан амьдруулж чадахгүй бна

  • хөх чоно (March 01, 2016 12:43:40 pm )

    Жаахан баримжаатай, үнднэслэлтэй бичиж байгаач энэ сэтгүүлч нар. Юу, юугүй 3000 хүрэх нь ч юу юм бэ? 2200 бол гарцаагүй хүрнэ. Харин тэрэн дээрээ тогтвол их юм. Тэрнээс цааш өсөх нь төр засаг ямар бодлого явуулсанаас шалтгаална. Юутай ч гэсэн төр засаг НӨАТ гэж маш буруу алдаатай, ард түмнээ шулж, доройтуулах, эдийн засгаа сулруулах татварын хууль баталсанаас болж, манай улсын эдийн засаг бүхэлдээ доройтож, мөнгөний ханш 10% унах болно. Долларын ханш 10% өснө. Тэгэхээр долларын ханш 10% өсөж, дор хаяж 2200 төг болно. Үүний эсрэг төр засаг юу ч хийж чадахгүй. НӨАТ-ыг хэрэгжүүлье л гэвэл инфлиац 10% болж, долларын ханш 2200 болно. Энэ бол зах зээлийн хууль. Учир нь НӨАТ-ын 10%-иас болж бүх юмны үнэ 10%-иар өснө. Үр дүнд нь эцсийн хэрэглэгч, худалдан авагч буюу ард түмэн л энэ татварыг үүрч гарна. Мөнгөний ханш 10%-иар унаж, тэр хэмжээгээр долларын ханш өснө. Өнөөгийн долларын ханшны түргэн өсөлт нь НӨАТ-ын үр дүн. Харин энэхүү НӨАТ-аас шалтгаалах 10%-ийн инфлиацийн эсрэг төр засаг юу ч хийж чадахгүй. Энэ бол зах зээлийнхээ хуулиар зохицуулагдана. Долларын ханш 2200 аас дээш үргэлжлэн өсөх нь төр засаг дахин ямар алдаатай бодлого явуулахаас шалтгаална. Мөнгөний ханш унаж, инфлиац явагдах нь төр засгийн алдаатай бодлогын үр дүн. Манайхан инфлиац гэгч нь гарцаагүй явагдаж байх ёстой эдийн засгийн зүй тогтол мэт ойлгоод байна уу даа? Эдийн засгийн зөв мэргэн бодлого явуулахад инфлиац гэгч нь хэзээ ч болох ёсгүй бөгөөд эдийн засаг үргэлж сайжирч, мөнгөний ханш чангарах ёстой. Долларын ханшны өсөлт нь төр засгийн үйл ажиллагаанд тавьж байгаа ‘дүн’. Инфлиац явагдах тусам төр засаг ажлаа хийж чадахгүй байгааг нотолно…

antalya rent a car