antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 Comments are off

Монголын Залуучуудын холбоо шилдгийн шилдгүүдээ тодруулна

нийтлэсэн Admin

19c63d4d3ec9d83boriginal1

МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг ерөнхий хурлаа хуралдаж, салбар салбарын шилдгүүдээ өнөөдөр шалгаруулж байна. Уг хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хорооны холбоодын бүхий л тэргүүнүүд оролцож өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн болон энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулах юм. Мөн орон нутаг болон салбартаа залуусыг нэгтгэж, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх, байр суурийг нь бэхжүүлэн, идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн шилдэг Орон нутгийн залуучуудын Холбоо, Дүүргийн залуучуудын холбоо, Улаанбаатар хот дахь салбар залуучуудын холбоо, Байнгын хороо, Тусгай салбар залуучуудын холбоо, Байгууллагын залуучуудын зөвлөлийг шалгаруулжээ. Түүнчлэн энэ үеэр “2015 оны онцлох хулгайчгүй аймаг”, “2015 оны онцлох үйл ажиллагаа” зэрэг номинацийг шалгаруулж, шагнал гардуулах аж.

Өнгөрсөн жилийн шилдгээр Б.Мөнхболд тэргүүнтэй Орхон аймгийн Залуучуудын холбоо, дэд байранд Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо, гуравдугаарт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн Залуучуудын холбоо шалгарчээ. Харин Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны шилдгээр Н.Батбаяр тэргүүнтэй Хэнтий аймгийн залуучуудын холбоо, салбарын тэргүүн байрт Н.Мөнхбаясгалан тэргүүнтэй Авто замчин залуучуудын холбоо тус тус тодорч байсан юм.

Монголын Залуучуудын Холбоо нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд салбар нэгжтэй бөгөөд тусгай салбарын 7 холбоо, чиглэлийн асуудал эрхэлсэн залуучуудын 16 байнгын хороо, 610 гаруй аж ахуй нэгжид залуучуудын зөвлөл, сонирхлын 20 гаруй клубтэй үндэсний хэмжээний 95 жилийн түүхтэй, Азийн залуучуудын ууган байгууллага юм. Тус багууллага энэ онд шинэ түвшний бодлогоо тодорхойлж, залуучууд болон нийгмийн сайн сайхны төлөө сар бүр уриалга өрнүүлсээр байгаа. Тухайлбал нэгдүгээр сарыг “Уушгиа чөлөөлье”, хоёрдугаар сарыг “Элгээ чөлөөлье” болгон зарлаж залуусаа амьдралын зөв дадал хэвшилд уриалсан юм.

Э.Чимэг

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car