antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 Comments are off

88 дахь удаагийн ”Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийн жагсаалт

нийтлэсэн Admin

145670499256d38de0d0b41

2016 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийг өчигдөр Лос Анжелес хотод танилцууллаа. Харин ялагчдыг хоёрдугаар сарын 28-нд Оскарын наадам дээр албан ёсоор нийтэд зарлан алтан хүн гардуулах юм.

Энэ удаад  Ди Каприод алтан хүн атгуулж магадгүй хэмээн олны зүгээс найдвар тавьж буй “The Revenant” кино хамгийн олон номинацид нэр дэвшлээ. Тухайлбал,  “Шилдэг Кино”, “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг найруулагч” зэрэг 12 төрөлд нэр дэвшжээ.

Өдгөө 41 настай Холливудын алдарт  жүжигчин Леонардо Ди Каприо анх 14 настайдаа урлагийн ертөнцөд хөл тавьж 19 насандаа “Гилберт Грейп” киноны туслах дүрээр шилдэг туслах дүрийн шагналд “Оскар”-т дэвшиж байсан юм. Нэр хүнд олсон кинонууд нь гэвэл “Ромео Жулетта”, ”Титаник”, “Нью-Йоркийн дээрэмчин”, “Чаддаг юм бол намайг барь”, ”Авиатор”, “Уолл стрийтийн чоно” зэрэг цөөнгүй шилдэг бүтээл бий. Гэвч тэрээр өнөөг хүртэл нэг ч удаа Oскарын шагнал хүртээгүй байна. Леонардо Ди Каприогийн хувьд зургаа дахь удаагаа Оскарт ийнхүү нэр дэвшиж байгаа юм.

Харин энэ удаад Мексикийн кино найруулагч Алехандро Иньярритугийн бүтээл Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “The Revenant” кино түүнд алтан хүн атгуулна хэмээн найдлага тавьж буй билээ. Өнгөрсөн сарын 25-нд АНУ даяар нээлтээ хийсэн энэхүү киноны үйл явдал 1800-гаад оны үеийг харуулах бөгөөд Леонардо “Hugh Glass”-ийн дүрийг бүтээжээ.

Ингээд “Оскар-2016” наадмын гол номинацидиудад нэр дэвшигчдийг танилцуулья:

Шилдэг кино

Оскарт нэр дэвшигчид тодорлоо

Шилдэг эрэгтэй жүжигчин

Оскарт нэр дэвшигчид тодорлоо

Шилдэг эмэгтэй жүжигчин

Оскарт нэр дэвшигчид тодорлоо

Шилдэг найруулагч

Оскарт нэр дэвшигчид тодорлоо

Нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг  http://oscar.go.com/ цахим хуудаснаас  орж үзэж болох нь ээ.

Оскарт нэр дэвшигчид тодорлоо

Оскарт нэр дэвшигчид тодорлоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car