antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2012 8 comments

Ш.Сайхансамбуугийн харш хэдэн саяын үнэтэй вэ

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн, Монголын чинээлэг улстөрчдийн нэг бол ШинэнСамбуу овогтой Сайхансамбуу.

Түүний амьдардаг хаус III, IVхороолол дахь 78 дугаар дунд сургуультай хаяа дэрлэдэг. Гадна талаараа хашаа, хүрээгээр өвч тойруулсан байшингийн нь өртөг ойролцоогоор 500 сая. Хамгийн сайн чанарын тоосго, үнэтэй халаагуур, чанартай модоор үнэ зодон барьжээ. Зах зээлд барилгын материалын үнэ улирал даган хэлбэлздэг бол Ш.Сайхансамбуугийн байшингийн нэг тоосго 350 төгрөгийн үнэтэй. Ойролцоогоор 10х12 хэмжээтэй уг сууцны нийт тоосго 175 сая төгрөгт багтсан байх бодит тооцоог барилгын мэргэжилтнүүд гаргаж байгаа юм. Үүнээс эхлээд л Нарантуул захын босс амьдардаг хаусаасаа эхлээд үнийн шуурга дэгдээдэг гэхэд буруудахгүй. Эзэмшдэг захынхаа зөвхөн нэг “00”-ийн өрөөнөөс өдөртөө сая төгрөг халаасладаг тэрбээр ийнхүү аархахаас ч яалтай.

    Ш.Сайхансамбуу ангийнхан дотроо хамгийн зузаан түрийвчтэй нэгэн гэхэд хилсдэхгүй. Хэдэн зуун лангууны түрээсээс олдог толгой эргэм тоог орхиё. Хөдөлж, хөлхөж байгаа бүхнээс мөнгө саадаг тэрбээр тэрэг түрдэг иргэдээс хүртэл өдөр тутам 1500 төгрөг хураах юм билээ. “Авилга авсан найзуудтайгаа мөр зэрэгцээд сууж байна” хэмээн хэлснийхээ төлөө буруудах шахсан Ш.Сайхансамбуу бизнесийн хүрээнийхний нэгэн адил Засгийн газарт хөл тавьсан эрхмүүдийн нэг. Бизнесийнхэн төртэй хутгалдаад ирэхээр бохир мөнгөний хардлага хусавч үл арилдаг жамтай. Хардахгүй гээд ч яалтай.

Тэр удам дамжсан баян уу?

Завхан аймгийн сонгогчдын итгэлийг хүлээсэн тэрбээр 1959 оны гахай жилтэн. Баянтэс сумын уугуул түүнийг хамгийн богино хугацаанд хөрөнгөжсөн гэж нутгийнхан нь ярих юм билээ. Нийслэлийн 10 жилийн 20 дугаар сургуулийг төгсч, Политехникийн дээд сургуулийг инженер мэргэжлээр 1983 онд дүүргэж 1978 онд нийслэлийн гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт мужаан эсгүүрчин хийж явсан залуу хэдий завандаа хөрөнгөжсөн нь даанч сонирхолтой. Улмаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт гурван жил инженер, Улаанбаатар хотын АДХГЗахиргаанд ердөө жил хүрэхгүй хугацаанд мэргэжилтнээр ажиллаад л хар захын Ерөнхий захирал болсон юм билээ. Монголын тэргүүн баячуудын нэг Ш.Сайхансамбуугийн товч намтар ийм.  Бензиний үнэ 10000 төгрөгт хүрээсэй, хотын гудмаар ганцаар давхихсан хэмээн хүсдэг, хар тамхины хэргээр дуулиан шуугиан дэгдээж явсан хүүтэй тэрбээр эцэг эхээс улбаалсан хур хөрөнгө гэх зүйлгүй хэрнээ гайхалтай хурдан хугацаанд хөрөнгөжсөн нь нутаг орныхны нь нүдийг одоо ч оройд нь гаргадаг гэж байгаа.

nud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (January 15, 2012 2:32:55 pm )

    uuruu yum hiisen l baina shde. bitgii ataarh l daa.

  • Anonymous (January 15, 2012 10:58:03 pm )

    manai Nyamdorj agaagiin haysiin hajyyd ambaar l yum bna do.

  • Anonymous (January 15, 2012 11:11:11 pm )

    za suuliin ueiin zaisan nuhtiin house-nuudiin hajuud ambaar shde setguulch sda yum uzeegui gar ve

  • Anonymous (January 16, 2012 12:12:13 am )

    iim hugiin ymand amidardag ymuu.nariinda hatsan shaar ymaa

  • Anonymous (January 16, 2012 1:26:12 am )

    bitgii ataarh oor yum bich l dee

  • Anonymous (January 18, 2012 4:26:42 am )

    ene jiriin l haus bnashdee sanzaigiin baychuudiin amand ochood jinhene haus haraarai

  • Anonymous (February 14, 2012 12:22:55 pm )

    eh muhai lalar shdee ter saihan sambuu chin guzee n hanaagui ym baih da mu novosh chin.

  • Anonymous (February 14, 2012 12:24:04 pm )

    zailaarai mu yanhan min

antalya rent a car