Хурдан морь унана гэдэг, ялангуяа хүйтний улиралд морьтой уралдана гэдэг хүүхдүүдийн хувьд хүнд хөдөлмөрт тооцогддог. Энэ талаар наадам, өвлийн уралдаан эхлэх үеэр амтай болгон нь эсэргүүцэн ярьдаг ч нөхцөл байдал дээрдэхгүй, баячуудын зугаагаа хэрэгсэл хэвээр байсаар байна. Жилийн жилд цагаан сарын дараа энэ асуудал сөхөгддөг ч дорвитой шийдэлд хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Энэ жил ч нөхцөл байдал дээрдсэнгүй.
Энэ сарын 28-нд буюу өчигдөр гадаа хасах хэмийн хүйтэн байхад “Дүнжингарав 2016” уралдаан болж өнгөрлөө. Уг нь энэ жил 12 аймгийн засаг дарга өвлийн уралдааныг хориглох захирамж гаргаж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Дүнжингарав-2016” уралдаан болон ирэх гуравдугаар сард болох Хангайн бүсийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг зөрчигч хөрөнгөтнүүдийн хий дэмий хийрхлийг төр засаг ч болиулж дийлсэнгүй. Ерөнхий сайдаас, орон нутгийн удирдлагуудаас илүү тэдний зугаа цэнгэл, эрх ашиг том гэдэг нь нотлогдлоо.
Үүний гол хохирогч нь хүүхдүүд юм. Уг нь тэд ээж, аавынхаа энгэрт эрхлээд хэвтэх учиртай. Гэтэл тэднийг халаасандах мөнгөө багтааж ядсан баячууд зугаагаа гаргах зорилгоор өвлийн хүйтэн жавар арилаагүй хатуу ширүүн цаг үед хамгаалалтын хэрэгсэл, даатгалын асуудал бүрэн шийдэгдээгүй нөхцөлд хоёр цаг гаран хүйтэн агаарт морь унуулан уралдуулж байна. Үүнээс болж олон арван хүүхэд мориноосоо унаж бэртдэг. Зарим харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол ч олон байдаг.
Тухайлбал, Өнгөрсөн жил морин уралдаанд нийт 7155 хүүхэд оролцсоноос 423 хүүхэд мориноос унана гэмтэж, гурван хүүхэд нь амь насаа алдсан. Түүнчлэн 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байдаг. Энэ бол харамсалтай тоо баримт юм. Энэ тоо өчигдөр хэдээр нэмэгдсэн нь тодорхойгүй байгаа ч хүүхэдгүй морь цөөнгүй харагдсан гэж албан бус эх сурвалжууд мэдээлсэн. Хэвлэл мэдээлэл болон хүүхдийн эрхийн байгууллагууд сүүлийн жилүүдэд эдгээр уралдаануудыг явуулахыг эсэргүүцэх болсон тул зохион байгуулагчидтай нь хуйвалдаж бэртэж гэмтсэн хүүхдүүдийн тоог нууж, хав дарах тохиолдол ч гарах боллоо. Энэ тоо баримт нь зөвхөн хоттой ойрхон газраас ирсэн хүүхдүүдийн тоо гэнэ. Тиймээс холын аймаг, сумдад хичнээн тооны хүүхэд ийм шалтгаанаар бэртэж байгаа нь тодорхойгүй.
Зарим судалгаанаас харахад гол төлөв 10-15 насны хүүхдүүд хурдан морь унадаг. Тэдгээрийн ихэнхи нь 5-7 насандаа хурдан морь унаж эхэлсэн байдаг. Бага насандаа уралдааны морь унаж байсан хүүхдүүд нас биеэнд хүрэхээрээ бөөр, давсагны өвчлөлтэй болох тохиолдол элбэг. Олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай байна. Хэдийгээр хамгаалалтын хувцас хэрэглэл өмссөнөөр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн баталгаа байдаггүй. Хацраа хайруулж, тархиа доргиож, гар хөлөө шалбалах бол унаач хүүхдүүдийн хувьд хамгийн хөнгөн бэртэл. Аймшигтай сонсогдож байгаа биз.
Ийн атал Өвлийн хүйтэнд хурд, ир нь орсон адгуусны нуруун дээр өөрийнхөө хүүхдүүдтэй адилхан жаахан хүүхэд суулгачихаад, өөрсдөө хажуугаар нь тохилог жийпэнд суугаад хашхичин, гуугчин хурдлахыг шаардаж хөөдөг, хурдан морьд, хүүхдийн хүч хөдөлмөрөөр зугаацах дуртай эрхмүүдийн эрх ашгийг дээдэлсэн энэ мэт уралдаануудыг зохион байгуулсаар байгаа нь харамсалтай. Өчигдөр болсон уралдааныг харахад Дүнжингарав хаврын уралдаан биш Дүнжингарав жийп машины уралдаан шиг зүйл болсон. Хамгийн хамгийн хачирхалтай нь телевизийн камерт нэг машин зогсож харагдаагүй. Хүүхэд нь унасан морь өч төчнөөн давхиж явсан. Ер нь энэ хариуцлагыг Монгол Морин Спорт Уяачдын холбоо гэх сүржин даржин нэртэй байгууллагаас нэхэх хэрэгтэй. Өөрсдийн зугаа цэнгэл, ашиг орлогын төлөө том том чулуу өвөртөлсөн баячуудын эрх ашигт нийцүүлж, түмний хүүхдийн амь насыг уландаа гишгиж яваа тэд үүнд хариуцлага хүлээх учиртай.
Уяачид хаврын морин уралдааныг үндэсний соёл, ёс уламжлал нэрээр халхавчилж, өөрсдийгөө өмгөөлж хамгаалдаг. Гэтэл Монгол Улсын Үндэсний архивын газар хадгалагдсан мэдээг шүүж үзэхэд хавар морин уралдаан зохион байгуулж байсан уламжлал байдаггүй гэдэг. Тиймээс хаврын уралдааныг бүр мөсөн болиулах нь зүйтэй. Энэ нь хүүхдийн амь нас үнэгүйдэж, хүлэг морио дээдэлсэн баячуудын хийрхэл хэрээс хэтэрч байгаагийн тод жишээ юм. Морио дээдэлдэггүй Монгол хүн байхгүй ч ирээдүй хойчийнхоо эрүүл мэнд, амь насаар тоглож суудгаа больцгооё эрхмүүдээ.
Одоо та бүхнийг Монгол төр ч “хазаарлаж” дийлэхгүй болжээ. Үнэхээр тэгж их хаврын хахирган цагаар морь мал уралдуулж бах таваа хангах гээд байгаа юм бол өөрсдийн хүүхдүүдээрээ энэ эрсдэлтэй алхамаа хийлгэ. Эцэст нь нэгэн судалгаанаас дурдахад хурдан морь унадаг хүүхдүүд ар гэрийн амжиргааны түвшин дунд ба дундаас доош байдаг нь тогтоогджээ.
Т.Болормаа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (February 29, 2016 10:38:40 am )
ШИЙДВЭР НЬ ЗӨВ БАЙНА ШҮҮ
-
зочин (February 29, 2016 12:48:39 pm )
одоо энэ шийдвэрийг биелүүлээгүй гээд зохих байгууллагад нь өгвөл таарна улсын алдарт уяач М.Энхболд тэргүүтэй уяачид яагаад аймгийн ЗД-ын захирамжийг үл ойшоов????
-
-
Anonymous (February 29, 2016 10:49:16 am )
эмнэлэг хүрэлцээгүй, эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байгаагаас өчнөөн олон хүүхэд эндэж байхад хүүхдийн эрх гэж ярихгүй байж хурдан морины уралдааныг онцлоод байгаа нь харамсалтай юм. Дүүргүүдийн эмнэлэгээр яваад хараарай ор байхгүй хонгилд хэвтэж байгаа байгаа эмчилгээ хүлээгдэж байгаа олон хүүхдүүд байгаа шүү
-
ЗОЧИН (February 29, 2016 11:09:52 am )
МАКСЫН ГАНБААТАР МЭТИЙН БАЯЧУУЛ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ӨӨРСДӨӨ БОЛ ХҮҮХДҮҮДЭЭ ИНГЭЖ МОРЬ УНУУЛЖ ЯВУУЛАХГҮЙ Л БАЙХ.
-
Anonymous (February 29, 2016 11:35:42 am )
өөрийнхөө хүүхдийн амь нас, эрүүл мэндээр бол хэзээ ч ингэж тоглохгүй биз
-
-
zochin (February 29, 2016 11:24:21 am )
zugeer l bolichih. huuheduug haraad setgel shimshirmeer bna.
-
Anonymous (February 29, 2016 11:36:58 am )
феодалын нийгмийн харгис бурангуй ёс уламжлалын үлдэгдэл Монголд өнөөдөр байж л бна
-
Man (February 29, 2016 11:37:24 am )
Ene heden Hurgan Tsuwdaa gedestei Pizdaa nar Odoo bolimoor yumaa!!!!
-
Amin (February 29, 2016 11:39:49 am )
M Enkhbold oo chi Odoo bolioochee ulaan Luiwarchin hulgaich Chi oorinhoo bvdvvn ohinoo uralduul. Max Ganbaatar chi muuch bas chaashd ankhaar!!
-
Ganbaa Ta tar iin uyaach gej yu bdin Ineed hvrchin (February 29, 2016 11:41:46 am )
Fuck Ganbaatar fuck hulgaich Enkhbold fuck Han uul dvvregin hench bilee Ta nar Mai shvv.
-
Demberel (February 29, 2016 11:54:32 am )
Юүч мэдэхгүй байж солиороод л байх юм. Боливол болохгүй юу. Хэзээ та нар хүүхдийн ард түмнй эрх ашгийг хамгаалдаг болчихоо вэ? Ардчилалаар хэдэн зуун мянгаараа хүмүүс орох орон оочих аяггүй болоод үхэцгээсэн биздээ. Та дуугарч байсан юмуу?! Цаазын ялгүй болгож алуурчидад алтан боломж олгож энгийн хүмүүс үйлноороо гэмт хэрг йн золиос болсон. Та нар юү хэлж байсан юм. Ингээд бодохоор ой гутахаар байнаа.
-
зочин (February 29, 2016 12:55:43 pm )
Улсын алдарт уяач М.Энхболд тэргүүтэй эрхэм их хурлын гишүүд төрийн түшээ нар байж аймгийн ЗД нарын шийдвэрийг зөрчиж байгаа юм чинь МУ-ын хуулийг зөрчих нь бас энүүхэнд үү, арай ч дээ
-
Зочин (February 29, 2016 2:44:19 pm )
морь уралдуулах нь эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн сайхан уламжлал билээ. гэхдээ бодмоор юм их байна. ихэвчлэн ядуу айлын хүүхдүүд л морь унаж байна. хэрэв тэр хүүхэд уралдааны явцад мориноос унаж гэмтэл авах, амь насаа алдвал хэн хариуцлах хүлээх вэ гэдгийг л ярих хэрэгтэй. миний бодлоор хүүхэд гэмтэж, амь насаа алдвал морины эзэн, уяач 2-той хариуцлах тооцох, тухайн хариуцлага нь хүнийг санаатай гэмтээсэн, амь насыг нь бүрэлгэсэнтэй адил зүйл ангитай л байх ёстой юм шиг. Бусдаар бол өвөл, зун уралдах асуудал чухал бишээ.
-
Зочин (February 29, 2016 3:16:31 pm )
Хүүхэд байхад халуунд бай, хүйтэнд бай хурдан морь унах миний баяр баясгалан байсан.
-
Зочин (February 29, 2016 3:38:58 pm )
Хурдан морины уралдааныг жил бур 11-р сараас 5-р сарын хооронд зохион байгуулахыг бурмесен хориглох хэрэгтэй!Энэ даварсан баячууд морины уралдаан зохион байгуулах бол зевхен еерсдийнхее хуухдууд, ач, зээ нараараа морио унуулаад уралдуулаад узэглдээ! Бусдын ур хуухдийн амь насаар тоглож, бусдын хуухэд амь эрсдсэн ч ямар ч хариуцлага хулээхгуй хэргээс мултарч байгаа нь монгол улсад ” Хуухдийн эрх”-ийг зерчиж байгаагийн маш том жишээ буюу! Хаана байна? негее Хулгар Бямбадорж билуу даргатай”Хуний эрхийн ундэсний комисс”ч билуудээ нэртэй газар? Юу хийж, хэний эрхийг хамгааллаа гэж эд нар татвар телегчдийн менгеер цалинжиж идэж ууж суудаг байнаа???
-
Зочин (February 29, 2016 3:57:23 pm )
Хүмүүс үнэхээр зөв л бичиж байна шүү дээ ,Уламжлал гэдэг нэрийн доор хүүхдийн амь насаар тоглодогоо болиоч 2016 оны 2сарын 08 өдөр “насанд хүрээгүй хүнийг ажиллууулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад Хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахгүй байх тухай хөдөлмөрийн сайдын тушаал гарсан , даанч үүнийг хэн ч хэрэгжүүлэхгүй байгаа нь үнэхээр гутамшигтай , Тэгвэл энэ засаг төр ард иргэдээс хууль жухам биелүүлэхийг шаардахаа больчих л доо Бүгд дур дураараа амьдаря, Энэ бол ямар ч уламжлал биш эрх мэдэлтэй мөнгөтэй , ямар ч ёс жудаггүй хэсэг бүлэг хүмүүсийн зугаа цэнгээн шүү дээ ,
-
Зочин (February 29, 2016 5:58:10 pm )
өөрийн бус, бусадын хүүхдийн эрүүл мэнд амь насыг золиослон байж ,мөнгө олж зугаацдаг , хүйтний улиралд уралдаан зохион байгуулдаг, түүнийг дэмжигчидын толгойг авах байсан юм. /чингэс хаан хэрэв байсан бол/ АН_н засгийн газар баячуудынхаа. эрх ашгийг хамгаалаад хүүхдийн төлөө дуугарсангүй
-
сонгогч (February 29, 2016 6:31:09 pm )
УИХ_н эрхэм. Гишүүд ээ!!!!! Сонгогч олныхоо нэгээхэн хэсэг болсон хурдан морь унаач
хүүхдүүдийн эрүүлмэнд амь насыг хамгаалахын тулд хурдан морины уралдааныг зохицуулсан хууль яаралтай гаргах хэрэгтэй байна морь уралдуулж мөнгө босгож зугаа цэнгэл зохион байгуулахаа ердөө 2 хо сараар хойшлуулахад амархан шүү дээ
СОНГОГЧИД ОО!! Их хуралд сонгосон гишүүдээ хэнийх нь эрх ашгийг хамггалахыг харцгаая -
Anonymous (February 29, 2016 7:27:19 pm )
Газрын наймаачин М.Энхболдын зугаа..
-
Пүрэвсүрэн (February 29, 2016 7:46:38 pm )
энэ хүүхдүүд үнэхээр баячуудын зугаа цэнгэлийн золиос болж байна дээр дурьдсан өвчнөөс гадна нүдний эвэрлэг бүрхэвч хүчтэй гэмтэж хараагүй болох аюултайг анхаарах хүн алга өөрийнхөө хүүхдийг хараагүй болгоод хөтөлж явах нэг ч баян байхгүй дээ энэ хүйтэн агаар салхи ямар байдгийг мэдэж л байгаа өөрсдөө том машин дотроо тухалж яваагаас өөр гэдгийг санаасай
-
zochin (March 01, 2016 9:23:27 am )
Nowshnuudaa ta nart hvvhed hairlah setgel bnu
21 Comments