antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2016 25 comments

Хугарлын цэггүй бартер хөгжлийн гарц биш

нийтлэсэн Admin
70518fa8c36776993b30354fa6113268
Ганбаатар сошиал медиад гол фигур болон тарвалзаж байна. Муугаар, эсвэл сайнаар хэлэгдэх нь хамаагүй, зүгээр л тэрээр медиад тодорсон супер од боллоо.  ГАНБААТАР ГЭГЧ ХЭН БЭ? гэдгийг ард түмэн бараг л хэлчихлээ дээ, ѳѳрѳѳ ч системтэй боловсрол эзэмшиж чадаагүй гэдгээ хүлээн зѳвшѳѳрлѳѳ, тэр тусам түүнийг хүнийх нь хувьд улам гүнзгий танин мэдэцгээх боллоо. Харин, нэгэнт л чадаагүй юм бол  Х.Баттулга шиг үнэнээ хэлээ л явахгүй, ямар зорилгоор тѳрийн институци, ард олныг хууран молигдчихсон юм болоо? Хүн бүр ѳѳр ѳѳрсдийхѳѳ үзлээр л дүгнэлт хийж байна, олны танил хүн байх ийм л осолтой.
Харин ГАНБААТАР ГЭЖ ЮУ ВЭ? гэдэг дээр гагцхүү социологи судалдаг, мэргэжлийн хүн л дүгнэлт гаргаж чадна, учир нь энэ талын  дүгнэлт гаргахын тулд, аливаа персоныг нийгэм зүйн талаас нь шинжих тусгай критерийг эзэмшсэн байх шаардлагатай байдаг.  Нийгэм зүйн талаасаа ГАНБААТАР БОЛ ҮЗЭГДЭЛ. Биенээсээ гал гаргадаг хүүхэн, бурхнаар бѳѳлждѳг бүсгүй, онгоцноос хѳрсний гүнд байгаа газрын тосыг нэвт шувт хардаг, харь гаригтай харьцдаг эр, хоромхон зуурт гадаад хэл сургаж чадах авъяастан, дээд тэнгэртэй яриа л түрийвчээр нь даллуулан мѳнгѳ олоод ѳгдѳг ид шидтэн, 100 жилийн ѳнийн хѳгжлийг олоод харчихсан зѳнч, аль дэвэн галавт үхээд үрэгдчихсэн хувилгаадтай оюунаараа холбогддог ер бусын хүмүүс, хавьтсан ойртсоноороо сор залдаг, бүр сүүлдээ зулын гол болох шахдаг гал шүтэгчид, дэлхий орчныг хараар хардаг, бодит байдлаас тасарсан сэтгэлгээний гаж донтой экстремист үзэлтэй улс тѳрчид,…гэх мэттэй угшил нэгтэй НИЙГМИЙН ҮЗЭГДЭЛ ( phenomena). Угшил гэдэг нь нийгмийн хоосон орон зайг хэлж байна, тэндээс ухамсар мѳчид, нийгмийн энгийн ухамсрын тѳвшингийн хэсгийг тѳѳрѳгдүүлэн ашиглаж, ѳѳрийгѳѳ тодруулах ҮЗЭГДЭЛ. Тэд голдуу тодорхой объектыг сонгож аваад, академик мэдлэггүйгээ булзааруулан популист аргыг механизм болгон хэрэглэдэг, түүгээрээ рейтинг олж авдаг.
РЕЙТИНГ гэснээс рейтингийн судалгаа бол харьцангуй үнэлгээ шүү дээ.  Тодорхой улс тѳрчийн юмуу улс тѳрийн бүлэглэлийн талаар нийгмийн харилцааны хамгийн доод суурь хэсэгт, энгийн хүмүүсийн дунд байгаа үзэл бодлын хандлагыг танадсан, цуглуулсан  мэдээлэллийн цогц тѳдий юм. Рейтингийг энгийн харилцааны тѳлѳѳлѳл, тохиолдлын хүмүүсээс авсан асуулгыг үндэслэж хийдгийн учир энэ. Сэхээтнүүдийн дунд хийхээр яг эсрэг рейтинг гардаг. Гоо Марал судалгааны тѳвийн гаргасан рейтингийг харахаар толгой хэсэгт нь Ганбаатар, Н.Энхбаяр, Х.Баттулга, Г.Уянга, Б.БатЭрдэнэ…гээд цааш хѳвѳрдѳг. Гэтэл энэ хүмүүс улс орныг аваад явах жинхэнэ манлайлагчид мѳн үү гээд үзэхээр эсрэг дүгнэлт гардаг. Технологийн эринд академик мэдлэггүй, ЖУДАГ гэсэн хачирхалтай тэмдэг духан дээрээ наачихсан хэсэг нѳхѳд, улсаа хѳгжүүлнэ гэж байхгүй ээ, тэхээр рейтинг бол нийгмийн тулгуур харилцаа ямар хандлагатай байна гэдгийг л харуулах болохоос улс тѳрчдийн сайн мууг харуулахгүй. Асуудлын тавилтаас эхлээд буруу зѳрүү эхлэлтэй, улс тѳр нийгэм зүйд ЖУДАГ, ТУЛХ гэсэн концепци, түлхүүр утга (indexterm)-ын аль нь ч байхгүй юм билээ.
Ганбаатарт эдийн засгийн онол ярих эрх нь нээгдээгүй
Ганбаатар, юу ч ярьж болно чѳлѳѳтэй, гэхдээ тѳрийн зүтгэлтэн гэхээр ѳѳр, ярих хэлэх эрх нь бусдын эрхээр хязгаарлагдаж явдаг. Түүнийг Оюутолгойг бартердах тухай концепци дэвшүүлэхэд нь маш их дургүй хүрэв. Сүүтэй цайны баланч эмээ ийм юм ярьсан бол би банага яриа гэж бодоод ѳнгѳрч болох байлаа, гэтэл УИХын гишүүний амнаас шүү! Монгол улсыг, мянга мянган инженэр, сэхээтнүүдтэй нь хамтатган, дэлхийн хѳгжлѳѳс 1000 жилээр хоцрогдчихсон Африкийн хаа нэгтээх, бүдүүлэг соёл иргэншилгүй оронтой зүйрлэн доромжилж орхив. Бартер, ер нь таваар мѳнгѳний харилцааны хѳгжлийн үе шат гэж юу байдгийг тэр мэдэж байгаа юмуу, үгүй л юм шиг байна. Тэхээр түүний эдийн засагч мэргэжилтэй гэдэг нь бас л худлаа болоод явчихаж байна. Тэрээр, Оюутолгойн тухай ярьж болохгүй гэсэн баталгаа гаргаад ѳгчих гээд З.Энхболд, Ч.Сайханбилэг нарт хандан ультиматум хийж байгаа харагдана билээ. Сайханбилэгийг анх гарч ирэхэд нь би хэлсэн үгэнд нь нийгэм зүйн интерпретаци хийсэн хүн, залуу удирдагч хүний дэвшүүлсэн идеа бүтээсэй гэж дотроо залбирч явдаг, заримдаа урам хугараад түүнийг хатуу шүүмжилдэг. Энэ удаад ѳѳртѳѳ эрх олгоод Сайханбилэгийн ѳмнѳѳс хариулт ѳгчихье, ѳмгѳѳлж хамгаалж… гэдгээр биш асуултыг хариултгүй үлдээгээд хэрэггүй гэдэг утгаар.  ГАНБААТАР ТАНД ОЮУТОЛГОЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААС НЬ ЯРИХ ЭРХ НЭЭГДЭЭГҮЙ. Хэрэв маргамаар санагдвал та эдийн засгийн мэдлэгтээ дулдуйдаж байгаад, ТАНЫ БАРТЕРТ ХУГАРАЛЫН ЦЭГ БАЙГАА ЮУ? гэсэн энгийн асуултанд үндэслэлтэй хариу ѳгчихѳѳрэй!
Ярьмаар байгаа бол бaртер биш ядаж клeринг ( clearing)  ярьцгаа
Бартер ( barter) таваар мѳнгѳний харилцааны хѳгжлийн хамгийн анхны энгийн шат, Т-Т буюу таваар солилцоо, энгийн таваарын харилцаа. Бас Т-M-Т гэж дараагийн шат бий, энд мѳнгѳ зуучлагч болон орж ирдэг. Мустафа гэрээсээ сайхан хийцтэй сүх авч зах гарч худалдчихаад мѳнгѳѳр нь юухан хээхэн олж аваад харинаа л гэсэн үг. Ганбаатар уг нь Оюутолгойн алтыг ихэд үнэ хүргэж экспортлох талаар олон жил ярьсан хүн, энэ бол таваар мѳнгѳний харилцааны дараагийн шат. М-Т-М` Энэ бол борлуулалтаас ѳндѳр ашиг олноо л гэсэн үг. Энгийн ухамсрын тѳвшинд мэдээж ийм санаа дэндүү их таалагдана. Гэтэл энэ концепци хуучраад 100 жил болж байна. Ганбаатар уг нь 1000 жилээр ухарч давхиснаас 100 жилтэйгээ зууралдаа л болох болохгүй юмаа яриа л явсан нь дээр байсан байх. Бартер гэж балайрч байхаар ядаж клиринг гээд хэлчихгүй дээ, соцын үед ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд тийм худалдаа хийдэг байжээ. Газар доорхи алтаа бартертчихдаг практик Ботсванад л байгаа байх. Оронд нь тѳмѳр зам бариулах юм гэнээ, алтны үнэ 2 дахин нэмэгдээд, эсвэл магадгүй тѳмѳр замын пластикэн дэр гарч ирээд ѳѳрийн ѳртѳг нь 2 дахин уначихвал монголчууд унгасан хойноо хавчих болох нь энээ дээ.
Хугарлын цэг
Хугаралын цэг гэхээр, бүдүүн тоймоор хэлэхэд хѳрѳнгѳ оруулалтын зардал ба эцсийн үр дүнгээр орж ирэх мѳнгѳн орлогын огтлолцох цэг гэдгээр ойлгогдоно. Балаансын үр дүнгээр тов тодорхой гарч ирдэг үзүүлэлт. Бүдүүнээр тоймлож буйн учир нь хугаралын цэгийг таваар мѳнгѳний харилцаа гэсэн том сэдвийн хүрээнд гадаадын эдийн засгийн дээд сургуулиудад бол 5 жил нухдаг юм, ганц нийтлэлийн контентэд багтаах арга, тоймлохоос ѳѳрѳѳр байхгүй. Эдийн засгийн онолын багш маань ҮХЛИЙН ЦЭГ ( мёртвая точка) гэж хэлдэг байж билээ. Үнэндээ үхлийн цэг шүү дээ, олсон ашиг нь оруулсан зардлаа нѳхѳж чадах, үгүйтэй байгаа тэр л цэгийг хэлээд байна л даа. Үйлдвэрлэл нь үхлийн цэг рүү ормогц биеэ барьж чадахгүй амиа хорлочихсон тэвчээргүй бизнессман дуулддаг л юм. МУИС-д таваар мѳнгѳний харилцааг 4-хѳн симестр үздэг юм билээ, хангалтгүй гэсэн үг. Гэтэл Уянга гишүүн яагаад, гадаадад тѳгссѳн галстуг зүүсэн эдийн засагчдыг нийгэмд хэрэг болохгүй хүмүүс гэсэн юм бол, гайхаж л байна.
Эдийн засгийн хѳгжлийн гарц
Эдийн засаг нь ѳѳрийн гэсэн хууль, хүний санаа зоргоос гадуур үйлчлэх динамик ѳѳрчлѳлтийн шатлалын зүй тогтолтой. Тэр зүй тогтлоос гажсан эдийн засаг унадаг,  манайд ийм л юм болсон. КОНЦЕПЦИГҮЙН АЛДАА http://sonin.mn/blog/tserenkhuu+/57344 Макро эдийн засгийн хүрээнд таваар мѳнгѳний харилцааны үе шатыг дараах байдлаар тоймлон жагсааж болно.
1. Бартер буюу таваар солилцоо. Т-Т
2. Таваар мѳнгѳний энгийн харилцаа. Т-М-Т
3. Таваар мѳнгѳний ашигтай харилцаа М-Т-М`
4. Нэмүү ѳртгийн үйлдвэрлэл М-Т-М`-Т“-М“ Хугаралын цэг энд гарч ирэх эрсдэлтэй. М´ бол мѳнгѳн капиталийн дахин хуваарилалт, шинэ технолог, ѳндѳр мэргэжлийн инженерийн арми, програмmчлал, инноваци, электронжуулалт,  шинэ маркетинг…г.м. нэмүү ѳртѳг үйлдвэрлэх боломжийн бүх статъяанд нэмэгдэл зардал гаргана гэсэн үг. Оюутолгойн нэмэгдэл зардал ихсэн нь манай тал ОТ-г саалийн үнээ гэж бодож хандсан, тэрий нь ХО-ын зардалд шингээсэн бас Рио зардлыг нэмэгдүүлсэн гээд гээндээ ч гоондоо ч байгаа л байх. Анхны гэрээ муу хийгдсэнээс хяналтын гадуур явчих шиг болсон, гэхдээ ѳнгѳрсѳнтэй зууралдаж боломж алдахын оронд цаг хожиж алдсанаа эргүүлж олж авах нь юунаас ч чухал. Алдсан нь үнэн, гэхдээ алдсаны хойноос асгартал уйлаад юу хожих юм бэ? Алдсанаа эргүүлж олж авах боломж, таваар мѳнгѳний харилцааны дараагийн мѳчлѳгѳѳр бүрэн гарч ирэх нѳхцлийг бүрдүүлж болно.
5. Нэмүү ѳртгийн нѳхѳн үйлдвэрлэл М-Т-М´-Т´´-М´´-Т´´´-M´´´´ Дахин хуримтлалаар нэмэгдэл хѳрѳнгѳ оруулалтыг дагалдах үйлдвэрт оруулах ёстой  Зэс сувих, бэлэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийг цаг алдалгүй барих ёстой.  Бэлэн бүтээгдэхүүн гаргаснаар нэмүү капитал орж ирнэ, энэ нь 40 он хүртэл хүлээх двидентээс хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин их ашиг чирч ирнэ гэсэн үг.
6. Нэмүү ѳртгийн тасралтгүй нѳхѳн үйлдвэрлэл. Энэ нь эдийн засгийн утгаараа БИЗНЕСС ОРЧИН юм. Хэвийн явагдаж байгаа нѳхѳн үйлдвэрлэлийг дагаад ѳч тѳчнѳѳн жижиг дунд үйлдвэр бойжиж, суурь бүтэц, дагалдах хот тосгон сүндэрлэж  тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэлийн гигант цогцолбор бий болно. Зээлжилтийн нѳхцѳлч сайжраад ирнэ. Мега тѳслийн утга учир үүнд л байна, тэрнээс Ганбаатар, Уянга нарын яриад байгаа двидент биш ээ, мэргэжлийн байр суурь ѳѳр.
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Ганган төгс (February 29, 2016 10:25:07 am )

    Цэрэнхүү чиний дэвшүүлсэн эдийн засгийн онол чинь Монголын хөрсөнд шороонд булаатай булш хэвээрэн байна

    • Ganaa (February 29, 2016 9:14:25 pm )

      Huuhed.zaluuchuudaas.hol.bailga.

  • Zochin (February 29, 2016 10:43:37 am )

    Ganbaatar, Uyanga metiin humuusiin helsen,yarisan zuiluud uls orond mini ih hortoi yum.

  • зочинзочин (February 29, 2016 10:43:52 am )

    цэрэнхүү гуай наад хичээлээ тэр эрх барьж байгаа ан ханд заа. тэнд чинь харвард офксфорд төгссөн хүмүүс байдаг юм гэсэн. жирийн монгол хүний амьдрал дээшилсэн эсэхээс …… дүгнэнэ.

  • Dorj (February 29, 2016 10:51:06 am )

    Ke shaki

  • Anonymous (February 29, 2016 10:55:01 am )

    Өнөө цагт монголд ганбаатар нар шиг эхх орончид хэрэгтэй .харин гадныханы ятгалга нөлөөнд орох урвагч мэдлэгтэн улс төрчид хэрэггүй.энэ бичигч бээр бол сонгуулийн өмнө ард олны сэтгэл санааг өөрчлөх монголын эсрэг гадныханаас явуулах алтан пиар эхэлсэн байгаагийн шинж илрэл болно.

    • Ganaa (February 29, 2016 9:20:09 pm )

      Huuhedduud-g.huuraad.ter.ih.surguuld.yarj.baigad-n.minii.Mongol.iim.huneer.tutsanuu.bol.

  • эдийн засагч (February 29, 2016 11:38:39 am )

    Цэрэнхүү чи өөрөө хугараарай. Эрдэнэтээс хэд дахин байж нэг ч амбаар бариагүй байж юун дагалдах үйлдвэр вэ?. Чиний хэлээд байгаа тэр мөнгийг чин л гаргаж авдарандаа хийж байгааг харахгүй байна уу? муу сохор оо?, Ажлыг эцсийн үр дүн, өгч байгаа өгөөж, ашгаар нь үнэлдэгээс бус чам шиг Америкийн Т-М-Т-М-Т…. гэж үргэлжилсэн үгийн зохиол бичиж суудаггүй юм даа. хонгор минуу? Битгий тархи угаагаад бай. Ах лам минь.

  • Urgen (February 29, 2016 12:02:48 pm )

    Heruul hiiheesee umnu heleltsej zuwlulduuchee ta nar.Zarum zuw ug uguulber bh shig l bh umdaa.

  • zochin (February 29, 2016 12:07:34 pm )

    Shudraga humuuniig bitgii nugchin darahig bod. Sursan bolowsrol medlegee sain zuild zoriulbal uurt chin l heregtei. Sain bodooroi Tserenhuu .

  • Зочин (February 29, 2016 12:40:35 pm )

    Ганбаатарыг доош нь хийх гэж хэд гурван төгрөгөөр биеэ үнэлэгчид захиалгаар их донгосох болждээ.Бас социологоч гэчихжээ.Олон дээд сургууль төгссөн чиний эдийн засгийн боловсрол Ганбаатарын огт сургууль төгсөөгүй боловсролоос их доогуур байхдөө.Чамд нэг л илүү юм бий. Тэр нь чиний дулдуйч зан арчаагүй шалны алчуур минь

    • Ganaa (February 29, 2016 9:25:41 pm )

      Ta.nar.chin.yum.oilgohoi.bolsiimuu.Qnqqdqr.hudlaa.yarna.margaash.tqriig.samran.

  • Bolooshdee (February 29, 2016 1:21:38 pm )

    Ямар ч сургууль төгсөөгүй ганбаатар эдийн засгийн ухааныг яаж ойлгох вэ дээ . Суурь боловсрол муутай хүмүүсийн тархийг угааж эх оронч дүр эсгэж төрийн зөөлөн суудалд залилангийн аргаар сууж чадсан Ганбаатар монголын хөгжилд ямар их хор хохирол учруулснаа сургуультөгсөж дипломтой болж эдийн засгийн шинжлэх ухаан гэдгийг гадарладаг болсон цагт ойлгож магадгүй. Удахгүй болох сонгуульд Ганбаатар мэтийн хуурамч дипломтой хульхи улс төрчдийг зайлуулж улсаа хөгжүүлж хүн шиг амьдарцгаая

  • гана (February 29, 2016 1:23:25 pm )

    Ганбаатарыг даган баясагчид бол яг тэр Ганбаатартайгаа адил хоосон толгой,хоёр завьжаараа хөөс сахруулан чалчигчид. Нийгмийн хамгийн доод масс л Ганбаатар мэт хүмүүсийн үгийг амтархан сонсч, ажилгүй залхуу, арчаагүй тэнэг байдлаа цагаатган, сэтгэлийн таашаал эдэлж байдаг бололтой. Цэрэнхүү таны бичсэн нийтлэл сайхан нийтлэл болжээ. Дахин дахин бичээрэй.

    • ДҮҮ (February 29, 2016 5:39:14 pm )

      Би ч гэсэн дэмжинэ дэмжсээр ирсэн Цэ ахыг юм мэдэхгүй гэж бичиж байгаа хүн бол толгой нь хамуурсан гѳлѳг байна Дагалдагчид нь яг Ганбаа! Энэ сайтад тэр Одонгуагийн тухай нийтлэл тавигдсаныг уншаад үз!

  • зоинзочин (February 29, 2016 1:29:55 pm )

    Эдийн засгийн онолын үүднээс сайн бичсэн байна.Даанч үүнийг ойлгох хүн ховор юм даа.Нүүрсний хэрэглээ үнэ хоёр уначихлаа. одоо үүнийг сонирхох улс байхгүй болж байна.Манайхан алтан боломжуудаа алдчихсан.Хариуцлагыг нь Ганбаатар үүрч чадах уу

  • zavaan (February 29, 2016 4:21:16 pm )

    yadaj baihad yasan zavaan nertei sydlaach ve kk uur vg algaa

    • зочин (February 29, 2016 5:32:55 pm )

      Нээрээ Жавхлан шиг задалвал тийм байна Гэхдээ ЦЭРЭН түвд нэр Урт наслах гэсэн утгатай санагдана Жавхландаж болохгүй л дээ Харин ГАНБААТАРыг жавхландаж болно Гангаар баа, дараа нь тараагаад цац гэсэн утга гарч байна

  • Anonymous (February 29, 2016 4:54:02 pm )

    C.Ганбаатар ерөнхийлөгч боллоо гэж бодьё. Яахав, Элбэгдорж шиг сайхан ярина, харин мэдлэггүй хүн хэний үгээр лоозон хийж, эдийн засгийг хааш нь дампууруулахыг хэлж мэдэх юм алга. Юу ч мэдэхгүй боловсролгүй хүн бусдын үгээр л явдаг, Уго Чавес, Эво Моралес, Николас Мадура шиг Латин Америкийн Ганбаатарууд эх орноо сүүлийн 15 жилд ямар болгов гэдгийг зүгээр л хараач дээ, тэд бол Авилгалчид биш боловч Эх оронч социалистууд. Авилгалчдаас аюултайгаар эдийн засгаа устгав, Улсын хөрөнгийг бүх хүнд тэгш хуваарилахын тулд Хувийн бүх өмчийг хурааж, ашиггүй болгов, бүгд мөнгө авсан боловч тэр мөнгө нь одоо цаас болчихлоо. Венесуэлд элсэн чихэр, хуурай сүүний контробанд явагдатлаа ядуурчээ. Эво Моралес, Мадуро сая сонгуульд ялагдлаа, бид ингэж дампуурах ёстой юу?

  • Anonymous (February 29, 2016 6:19:29 pm )

    mongold deer garsan n shylamiin tylamnyyd l bna uur hen ch bish GANBAATAR bol xarin ym vzej nvd tailsan amidrald bolobsorson jinxene XVH.

  • Anonymous (February 29, 2016 6:23:16 pm )

    ALTAN bolomjyydiic chin heden oligarhi lyibarchid l uursudduu ashigtai ergvvlsen

  • Irgen (February 29, 2016 6:27:36 pm )

    Ene cerenhuu gevuu chi bitgii huc mongol orond ganbaatar ch hereggui elvegdorj enhbold batuul bayrcogt nar burch hereggui shuu ardchilaliihnii tuluu heruul udugch zaraalii zaragch ugaadas goridogch bugs archigch caas mini!! Mongol uls eh ornoo gesen mongol hun heregteig medej dongos chinii eldev doloon solioroloor bolohgui chinii sanaagaar bol bayrcogt enhbold elvegdorj haraar ard tumnee gazar nutgaa harid zaruulah ymuu buruugaar tarhi buu ugaa!!!!!

  • ДҮҮ (February 29, 2016 6:58:31 pm )

    Ѳѳе иргээн, эхлээд ардчиллыхныг шүүмжилсэн КОНЦЕПЦИГҮЙН АЛДАА нийтлэлийг нь дээрх линкээр ороод уншчих Бодол чинь дорхноо эргэх болно тэнэгээ!

  • хөөш хүүхээн (February 29, 2016 7:35:27 pm )

    наадхыг чинь 20000 үл мэдэгч гэдэг юм даа

  • Санаа зовсон хүн (March 01, 2016 9:27:44 am )

    Ганбаатарын зөв. Нийт монголчуудын эрх ашгийн талаас харвал. Заавал мэдлэгтэй байж ярьдаг юм биш . Амьдралын ухаан гэж нэг юм байдаг юм. Сургууль төгсөөгүй хөдөөний өвгөн ч үүнийг хэлнэ. Амьдралаас тасарсан чинь харагдаж байна. Гадаадын тэр сайхан мэдлэг чинь түрүүчээсээ хог болоод мухардалд ороод байгааг юу гэх бэ. хийсэн гэрээний үнэ цэнэ хэрхэн үр ашигтай байна. Монголчуудад ямар үр ашгаа өгч байна гэж дүгнэхээс хоосон цэцэрхэлээр дүгнэдэггүй юм. Хөлсний бичээч минь

antalya rent a car