antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 25 comments

Б.Булганы “амыг нэгмөсөн таглах”-аар шийдсэн бололтой

нийтлэсэн Admin

1456471873_1450844009567a1f690c833

Жинхэнэ ардчиллын төлөө тэмцэж, тиймдээ ч хуурамч ардчилал ярьж ардчилал нэрийн дор албан тушаал хүсэгчдэд амиа алдсан хүн С.Зориг гуай билээ. С.Зоригийг алагдах үед АН-д Ерөнхий сайдын суудлын төлөөх дайн ид өрнөж байсан бөгөөд Дэд бүтцийн сайд С.Зориг Ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой болоход түүнийг хөнөөсөн байдаг. Гэхдээ С.Зоригийн амь нас Ерөнхий сайд хэмээх хөрөнгөлөг албан тушаалаас ганцхан сүйдээгүй. “Сэргээн Босголтын Банк”-ийг дампууруулж, их хэмжээний мөнгө завшсан этгээдүүдийн хэрэг илэрч, тэдний амбицид нийцэхгүй байсан учраас түүнийг хөнөөсөн.

Энэ хэргийн амьд үлдсэн цөөн хэдэн гэрчийн хамгийн чухал нь С.Зориг агсны эхнэр Б.Булган. Нөхрийнхөө хэргийн үнэн мөнийг нууж, хэргийн талаар худал мэдүүлэг өгч олон жилийн турш хууль хяналтынхныг чулуу хөөлгөж байсан тэрбээр Канад уруу цагаачилсан ч эргээд эх орондоо ирсэн. 2012 оны нэгдүгээр сарын сүүлээр буюу сонгуулийн өмнөхөн Канад уруу түүнийг нисэхэд “С.Зоригийн аллагын эзэн эзгүйрч, гэрч Булган Канад уруу нислээ” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр, 2012 оны сонгуулийн дараа АН-ын дунд болон доод шатныхан хилийн чанадаас С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаад гадаадад цагаачилсан хүмүүсийг хайж эхэлснийг дуулгасан юм. Тэрхүү эх сурвалжийн тухайн үед үзсэнээр, С.Зоригийн хэргийг илрүүлэх бус, энэ хэргээр хэн нэгнийг шантаажлах гэсэн хүмүүс л байх шиг байна гэсэн юм. Ямартай ч, Б.Булган эх орондоо ирсэн, түүнийг баривчилсан.

Гагцхүү энэ удаад С.Зоригийн хэргийг илрүүлэхээр баривчлав уу, энэ хэргийг нуун далдлахаар баривчлав уу гэдэг нь сонирхол татаж байна. Учир нь өмнөх олон баривчилгаанд дандаа хэргийг нуун далдлах ажиллагаа болж хувирсан юм. Тиймээс энэ удаад С.Зоригийг алагдахад хажууд нь “хараад шахуу” байж байсан хүнийг баривчилснаараа Э.Бат-Үүл, түүний малгай мартсан шалтгаан, алуурчин хоёр эрэгтэй, С.Зориг агсныг Ерөнхий сайдаас татгалзуулж тохиролцох гэсэн үгс, тэнд аваачсан их хэмжээний бэлэн мөнгөний талаар олон нийтэд мэдээлж хэргийг илрүүлэх эсэх нь их сонин байна. Гэхдээ хэрэг дахин нуун дарагдаж, сонгуулийн шоу болох нь бараг тодорхой болоод явчихлаа. Учир нь Б.Булганыг “амыг нэгмөсөн таглах” зохион байгуулалттай ажиллагаанууд яваад эхэллээ. С.Зоригийн хэргийн талаар мэдэж буй бүхнийг нь яриулж байгаа ч ганцхан түүний мэдүүлгээр энэ хэрэг илэрчих байтал ингэж удааж байгаа нь Б.Булганы мэдэж байгаагаас яаж мултрах аргаа зохиож байна гэх хардлагыг төрүүлж байна.

1456471906_untitled

Хэрэг хуучирдаггүйн адилаар 17 жил нуун далдалсан ч С.Зоригийн хэрэг сөхөгдсөөр байна. Тиймээс энэ удаад С.Зоригийн хэргийг нэгмөсөн дарж, Б.Булганы мэдэж буй бүхнийг ямар ч үнэ цэнэгүй болгох ажиллагаа явагдаад байх шиг. Нөгөө талаас Б.Булганы ээж Д.Байгаль охиныг нь амиа хорлосон болгох эсвэл амиа хорлоход хүргэх вий гэхээс эмээж буйгаа хэвлэлд хэлсэн байх юм. Мөн баг өмссөн 7-8 хүн түүний гэрт ирж нэгжлэг хийсэн гэжээ. Гэрч Б.Булган ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд түүнийг нөхрийнхөө хэрэгтэй холбоотой ямар нэг нотлох баримт хадгалж байж болзошгүй гэсэндээ л нэгжлэг хийсэн болов уу. Нөгөө талаас нууцын зэрэглэлд хамаарах ч улсын ажил хийж, төрийн нэрийн өмнөөс очиж буй хүмүүс баг өмсч “хулгайч нохой” шиг аашлах нь хэр зохижтой вэ. Хаанаас явж буй хэн гэгч хүмүүс тэнд ороод гарав. Буух эзэн, буцах хаяг нь хаана вэ.

Д.Байгаль гуай охиныхоо эрүүл мэндэд маш их санаа зовж буйгаа илэрхийлсэн байдаг. Учир нь Б.Булганыг Төв аймгийн Цагдан хорих төвд гянданд ганцаарчлан хорьж, хэнийг ч уулзахгүй дөрвөн сар өнгөрлөө. Одоо Б.Булган амьд эсэхэд хүртэл эргэлзэх хүмүүс эхнээсээ авахуулаад бий болж эхэллээ. Учир нь чанга хатуу нөхцөлтэйгөөрөө алдартай Төв аймгийн Цагдан хорих битгий хэл Улаанбаатар хот дахь Цагдан хорих 461 дүгээр хорих ангид ганц сар хоригдохоороо дарга эрчүүдийн уушиг нь “устаж үхлийн ирмэгт тулдаг” билээ. Тэгэхээр чанга хатуу нөхцөлд дөрвөн сар залхаан цээрлүүлэгдэж буй хэргийн чухал гэрчийг ямар зорилгоор хориод байна вэ. Гарч ирээд ганц үг ган хийхэд илрэх хэрэг байтал ийм удаан хугацаанд хорьж, залхааж байгаа нь цаанаа энэ удаад түүний “амыг нэгмөсөн таглах”-аар шийдэж, ямар ч улстөрийн хүчин ямар ч хууль цаазын өмнө үг хэлэхээргүй болгох гэснийх буй заа.

Нинж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Dorj (February 26, 2016 5:32:09 pm )

    Bitgii hutsaad baigaach novsh gej

  • хүн хүн (February 26, 2016 7:45:49 pm )

    НАМЫН ТУХАЙ БАТЗАНДАН ЁСТОЙ ЖЭНХЭН ҮНЭН ҮГ ХЭЛСЭН

  • Улс тор судлаач. (February 26, 2016 8:06:39 pm )

    Энэ нийтлэлийг уншаад би оорийнхоо суулийн 20 гаруй жилийн амьдарлыг эрэгцуулэн бодож сууна л даа. Би торийн байгууллагад олон жил ажилласан хун дээ. Би ундсэн ажлын зэрэгцээ нийгэм улс торийн ажилд идэвхитэй оролцож улмаар 1990 оны жагсаал цуглаан бухэнд орж, нийгмийн байгуулалыг оорчлох ажилд гар бие оролцож, АН-ын гишуун болж улмаар УЗХ-ны гишуунээр чамгуй олон жил ажиллаж байгаад суулийн 10 гаруй жилд нь ТАЗ-оос зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч ЕТГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг ажлуудыг хийхээр болж АН-аас чолоологдсон хун л дээ. Ингээд намуудын уйл ажиллагаа, улс торийн акцуудыг хондлонгоос харж, ажиглаж, иргэд олон нийттэй ярилцаж суухад, унэхээр намууд тэр дундаа энэ том 2 нам нь олны итгэл авахаа больсон юм байна. Хийж байгаа ажил нь олон нийтийн нэгдсэн эрх ашгийг боддоггуй, зовхон шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишуун, дарга нар л оорсдийнхоо эрх ашигийн бодож шийдвэр гаргаад, туунийгээ хэрэгжуулэх гээд муйхардаад байгаагаас бух зуйл болж байгаа юм байна. Би энэ тухайгаа оорийнхоо таньдаг торийн ондор албан тушаал хашиж байгаа хумуус болон оноодрийн торийн удирдлагад байгаа дарга нартай ярилцаж узлээ. Энгийн иргэд олон тумэнтэй ч ярилцлаа. Надтай ярилцсан хумуусийн бараг 90 хувь нь энэ намуудыг мон худал ярьж улс торд олон жил явсан хумуусийг узэн ядаж байна. Тэр дундаа УИХ-ын гишуудийг ер нь узэхгуй байна. Бид нар чинь хоорондоо ийм эв тунжингуй байж энэ хоер том хоршийн хооронд яаж арга эвээ олоод, 3-хан сая хун амтай улс орноо яаж авч явах естой юм бэ? гэж оортоо асуулт тавиад, тууницгээ уулзсан хун бухэндээ тавьж, дараах хариултыг олж, туунийгээ олон нийт дээ тольдуулж байна даа. Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон байна. Энэ хэцуу байдлаас гарахын тул хамгийн оновчтой сонголт нь улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал(Иргэдийн Толоогогчдийн Ундэсний Их Хурал гэсэн ч болох юм) ба Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Тухайн сум, дуургийн иргэд нь оорсдийхоо дотроос, оорсдийгоо толоолж АИХ-д сууж чадах хунийг удам судар, мэрэгжил боловсрол зэрэг бух зуйлийг нь хэнээр ч заалгахгуй сонгож чадна. Хэрэв шаардлага хангахгуй бол хоорондоо ярилцаад л шууд оорчилж чадна. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Энэ уед гарах зардал нь одоогийн зардлаас хамаагуй бага байх болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. “Бугдээрээ хэлэлцвэл буруугуй, булээн усаар угаавал хэргуй” гэдэгсэндээ. Та унэтэй санал зоволгооноо огно уу!

    • зоригт (February 29, 2016 5:04:28 am )

      Та хамгийн зөв боджээ. Зөв шийдэл.Өөр арга байхгүй.

  • frozen (February 26, 2016 9:18:17 pm )

    Энэ олон жил ернө Булган өөрөө юу хийж явсан юм. Энэ хэргийг илрүүлэхгүй байлгах , төөрөгдүүлэх юмыг хийж л явсан. Өчнөөн олон жил гадаадад байж байгаад ирдгэнэ ямар учиртай юм.Кенедигийн эхнэр Жаклин нөхрөө алуулчхаад эх орондоо амьдраад бүх юм нь олны өмнө ил тод байж л байсан.Зугатаж байгаад ирэхээр баривчилж суулгахаас өөр яахийн.

  • зочин (February 26, 2016 9:34:15 pm )

    Сэргээн босголтын банк Элбэгдоржтонгүүдын үед л устсан ш дээ,том газрын захирлуудыг зээл ав энтр гэж дарамтлаад л….

  • Anonymous (February 26, 2016 9:57:11 pm )

    Ileruulexeer gerchiig nx barivchilaxaar xutsaad baigaa ene setguulch nertei ymnuudiig barivchilan shalga. Bulganiig barivchilan uneniig nx xeluulexees uxtlee aigaad baigaa noxduud asuudaltai

  • цэцэг (February 26, 2016 10:26:31 pm )

    Энэ хэрэгийн ард шашины хүмүүс байна шашин оролцохоор илэрддэгүй Булган өөрөө ямар нэг юм хэлэхээс айж байна эрх мэдэл мөнгө дээр нь шашин Булганаас одоохондоо хүчтэй байна хэргийн эзэд илэрнэ монгол төр Булганыг суллах хэрэгтэй ийм харгис шүүлт хаана ч байхгүй

  • Elbegdorj batuul (February 26, 2016 11:35:22 pm )

    Bulgan odoo galzuu soliotoi no medegdehgui shar hadnii hurtsiin tasagt bgaa ardchilsan namiin door uls turiin zolios boltson amid huur boltson bgaa

  • Irgen (February 26, 2016 11:36:32 pm )

    Ene tseber uls tur

  • Irgen (February 27, 2016 9:43:47 am )

    Buruu zamaar budaa teesen bohir uls turii ajilgaa yruusuu manan-gii turiin tolgoi engej l ajilsan boldogshdee alich nam n dur esegsen ardchilal

  • зөв (February 27, 2016 9:46:17 am )

    Ганц гэрч нь Булган мөн болохоор барьж хорих ам өчгийг нь авч алуурчинг олох ёстой доо.

    • зоригт (February 29, 2016 5:09:05 am )

      Олох нь олсон нуух шалтгаан бий. Эзэд нь төрийн толгойд байгаа.Удахгүй устгана биз.

  • зочин (February 27, 2016 11:26:48 am )

    Батүүл сайн мэднэ гээд бичсэн байсан биз дээ, ноцтой мэдээ дээр

  • Anonymous (February 27, 2016 12:57:49 pm )

    аллага болсон шөнө хивсээ угаагаад обойгой бүрэн солисон нь хачин байгаамдаа аллагыг харсан хүн ямарч сагдарч тэвдэлгүй тэр их цус баримт нотолгоог ганцаараа ганцхан шөнө яах гээл цэвэрлэсэн байхав.булганы зоригоос өмнөх амьдрал оросын мафитай холбоотой байсан тухай яриа гарч байсан эхнэр нөхөр болсон юмуу ямар санаагаар хамтран амьдрав

    • Anonymous (February 27, 2016 3:28:35 pm )

      Манай нэг улс төрч зуучилж суулгасан юм биш үү?

  • Зочин (February 27, 2016 7:27:55 pm )

    Наад эмэгтэйгээ гаргаач ээ үхлээ шүү дээ

  • Найз нь (February 27, 2016 10:20:57 pm )

    ЭЛБЭГДОРЖИЙН Л ХИЙЖ БАЙГАА АЖИЛ

  • Irgen (February 28, 2016 11:54:41 am )

    Ardchialiihnii hiij bui ulamjilalt ajil bulganiig barag ugui hiigee biz ardchilaliihan uunees hoish songuuli ugtaj zorigiin hereg gej 1,2 hun shorond hiij aldag bolno urid d.enhbat geed il dald hichneen hun s.zorigii araas ilgeev haramsmaar!!!

  • Зочин (February 28, 2016 12:28:16 pm )

    энэ эрх баригч урт богино өш хонзон бодсон хуурамч баг зүүсэн олон хүн төрийн толгойд байгаа. эд нэг муухай зүйл л сэдээд байна. бүхэл бүтэн улс орныг сүйрүүлсэн нэгэн гадаад улсын элчин сайд энэ эрх баригчдыг загнаад тэгэхгүй яасан юм гээд загнаад л сууж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. сэрэмжтэй байхад гэмгүй

  • Anonymous (February 28, 2016 5:48:32 pm )

    elbegdorj l sain medej baigaa daa batuul ebe 2 alsan baih daa

  • Бордоо (February 28, 2016 10:54:00 pm )

    Yah yostoig hen heleh ve

  • Seremj (February 28, 2016 10:56:00 pm )

    suudertei hen notsolduulaad bn

  • Sanamj (February 28, 2016 10:57:57 pm )

    sana bas dahin sana!

  • zovogch (February 29, 2016 11:07:42 am )

    xvnii erh , ardchilal geed Mongoliig cvirvvlj bgaa yls tur bish bololtoi , xedxen xvnii xvn aminii heregiig Bylganiig baritsaalj uurcuduu nyygdaj bgaag Ojun gishvvn ch gecen xamtraad temtsehgvi bol Bylgan alagdaad l unguruh bolood bna ard tvmen medeed Bylganii vgiig nyygaad bna gesen yria delgeed bna alcan xvmvvc oilgomjtoi byc yy

antalya rent a car