antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 19 comments

Таван тэрбумаар Туркэд урлуулсан цагдаагийн дүрэмт хувцас “насгүй” болжээ

нийтлэсэн Admin
104
Цагдаагийн алба хаагчид цалингаараа дүрэмт хувцас хийлгэхэд хүрчээ. Учир нь тэдэнд 2014 онд шинэчлэн хийж өгсөн дүрэмт хувцас нэг удаа угаахад л будаг гарч, ягаан өнгөөр судалтан өнгөө алдаж, сэмэрч урагддаг талаарх гомдлоо алба хаагчид оёдолчдод учирлаж, шинээр дүрэмт хувцас хийлгэх захиалга өгч эхэлсэн байна.
Уг нь төрийн албаныхны дүрэмт хувцасны зардлыг улсын төсвөөс гаргадаг. Гэтэл цагдаагийнхан дүрэмт хувцсаа жил байтугай зургаан сар ч өмсөх чанарын шаардлага хангахгүй урагдаж мууддагаас дээрх байдалд хүрсэн гэнэ.
Цагдаагийнхны хувцасны загварыг өөрчилж, шинээр хийх саналыг тухайн үеийн Хууль зүйн сайд гаргаж, Ерөнхийлөгчид танилцуулснаар 2013 онд уг санаачлагыг баталж, улсын төсвөөс таван тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Тухайлбал, 2013-2016 онд цагдаагийн алба хаагчдыг шинэ загварын дүрэмт хувцасаар хангах төлөвлөгөө боловсруулж ажилласан байдаг. Төлөвлөгөөний дагуу 2014 оны дөрөвдүгээр сарын эхээр дүрэмт хувцасныхаа эхний хэсгийг алба хаагчид хүлээн авсан юм.
Тухайн үед мөнөөх дүрэмт хувцасны талаар амтай бүхэн шүүмжилж, анчин гөрөөчний хувцас хэмээсэн ч алба хаагчид нь “биед эвтэйхэн, стандартад нийцсэн, үрчийдэггүй” гэх “сурталчилгаа” хийснээр дээрх шүүмж, маргаан алсарч намжсан билээ. Тэр үед дарга нь алба хаагчдадаа “Хувцасны талаар нэг ч тааламжгүй үг унагаж болохгүй” гэх лүндэн буулгасан учраас тэд гудамж талбайд зогсохдоо бусдад муу муухайгаар чичлүүлсэн ч дүрэмт хувцсаа “магтсаар” байж. Дүрэмт хувцасны шинэчлэл нь Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний хууль зүйн “шинэчлэл”-ийн хүрээнд хийсэн ажлын нэг гэж хэлж болно.
Тэрбээр, дотоодын оёдолчин, үйлдвэрлэгчдээ голж, Туркийн компанитай хувцас урлах гэрээ байгуулсан нь бас л нэлээд шүүмжлэл дагуулж байсан юм. Ямартай ч нэг бүрийн үнэ нь 130 мянган төгрөгийн үнэтэй гэх цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас “насгүй” болж, жилийн дөрвөн улирал байтугай нэг улирлыг ч давахгүй ноорч буй учраас алба хаагчид оёдлын газрыг сэмхэн зорьж, цалингаараа хувцас урлуулах болсон сурагтай.
53pvtf9c6usr0lt7gfe1jiufps
Б.Дэлгэр
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Hyn (February 26, 2016 2:21:31 pm )

    Aydit ni yagaa yzdeg yum be

    • mongol (February 28, 2016 8:38:00 pm )

      audit ni AH iin zolbinguud bgaa sh dee.temuujin ene olson mongonoosoo sarangereldee ogson blgui dee xoorxii.. xuuliin baiguulagad ochinoon saixan xuuxnuud bxad ochij ochij xar tamxichin yanxan iveen tetgex gej dee.unexeer yos zuigui novsh yum daa

  • zochin (February 26, 2016 2:25:56 pm )

    Temuujin gj shaar

  • Anonymous (February 26, 2016 2:58:31 pm )

    Temuujin gj medrel muutai doorhoo ch zahirch chadahgui bituu hamarlasan yum tsagdaa nariig mini yostoi sur uzemjgui bolgood hairan saihan tsagdaa nariun suld hiimorigui haragduuldag bolgotson do. Ih mungu idej uusan gseen. Nusan burantag

  • hm (February 26, 2016 3:00:15 pm )

    Sarangereldee l huvtsas zahialj avchruulna biz uls ornii bas negen gol nvvr tsarai bolson tsagdaa nariig iim muuhai yumar goyj har shorgoolj aytai ch bolgoh gejde. Yostoi teneg haragddagiin

  • Anonymous (February 26, 2016 3:02:12 pm )

    Temuujingiin sanaachilsan bolgon ulsad ih gai bolson. Dahin buu songo shanaga ni 5, shavhruu ni 3 gdg tuv aimgiin yumiig. Nariindaa hatsan omhii temuujin sarangereldee mungu zartsuulsan gdgiin ichdeggui garaa

  • зочин (February 26, 2016 3:11:47 pm )

    зүгээр зүгээр. Нөгөө Боловсролын газрын Насанбаяр гэдэг чацга царайлсан вагай хүүхдийн форм бөөсдөөд муу материалаар хийсэн байна гэхээр өглөө болгон индүүд бөөсийг нь түү гэж байсан. хүмүүс мартсан юм шиг байна. Цагдаа нар минь ээ Насанбаярт хувцсаа өгөөд бөөсийг нь түүлгэ. хөдөө байж байгаад ганц сурсан зүйл нь хувцасны бөөс түүх гэсэн

  • зочин (February 26, 2016 4:45:38 pm )

    тэмүүжингийн балаг мөддөө ариллахгүй ээ

  • zoogii (February 26, 2016 5:52:30 pm )

    tsagdaagiin huvtssiig emhelmeer yum zuvhun gadna huvtsas srochkon tsamts baihad bno shuu dee heterhii ih zardal gargaj bna surgagch oyutnuudiig uursdiinkh n мөнгөөр хувцаслуулах хэрэгтэй бид зовж олсон мөнгөө улсдаа нэг өгөх төрийнхнийг нэг хувцаслах хамаг мөнгө минь үрэн таран болж байна анхаараарай……………….. анхаарааарай……….анхаараарай

  • Монгол (February 26, 2016 8:12:55 pm )

    Тэмүүжин АН-ын нэр хүндийг унагаахад ажлаараа, хувийн амьдралаараа асар их хувь нэмэр оруулсан хүн дээ. Гэвч АН энэ хүний үгийг одоо ч дагасаар. Ж: ҮХЦ-ийг бут ниргэх г.м

  • Энхүүш (February 26, 2016 8:51:50 pm )

    Хууль мэддэг царайлсан муу тэнэг их мөнгө үргүй зарцуулсан тэрийг төлүүлэх хэрэгтэй шүү,

  • Үнэнч монгол (February 26, 2016 11:07:38 pm )

    Хувцас шинэчилнэ гэдэг хууль зүйн шинэчлэн мөн билээ. Х.Тэмүүжин ийм үг гарсныг мэдээгүй юм уу.

  • Irgen (February 27, 2016 4:25:01 pm )

    Ardchilsan nam turd garch idej uuh tadan turul luivriin hani hamsaatnuudaa tejeej catgaj temuujin batuul meteer iim maygaar eh ornoo culmuj ard tumniig yduuruulj baigaag oilgooch tur tumen mini oilgohgui bol2020on hurhed eh oron ard tumen mini ugui boloh bhdaa yan!!!!!

  • 80804877 (February 28, 2016 9:08:58 am )

    Харилцах утас:80804877
    Ажлын байран дээр болон хаягаар компьютерийн техник хангамж болон программ хангамжийн бүх төрлийн гэмтэлийг оношлож чанартай засварлана, форматлана. Мэргэжлийн болон бусад бүх төрлийн программ, тоглоом гэх мэт бүх төрлийн зүйлс суулгана. Оригнал вирусны програмуудаас компьютерийн үзүүлэлтэнд нь тохируулан суулгана, вирус арилгана.
    – Дотоод сүлжээ тавина.
    – Принтер таниулна:,
    – Wifi-Switch тохируулна.
    – Устсан файл сэргээнэ.
    – Гэрээр компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны хичээл заах болон гар утас,компьютер засварын сургалт явуулна.
    – Бүх төрлийн программын анхан, дунд, гүнзгий шатны видео хичээл зарна.
    – CD,DVD бичлэг,олшруулах /Кино, клип,дуу, тоглоом гэх мэт…/
    – Бие даалт, төсөл зэргийг шивнэ. Номны эх бэлдэнэ.
    – Гар утасны код тайлах, програм уншуулна.
    – Гар утсанд бүх төрлийн тоглоом, дуу, клип,application зэргийг суулгана.
    Албан байгууллага, айл өрх, интернэт кафетай хамтран ажиллана.
    Mанай засвар үйлчилгээний давуу тал нь оригнал программаар үйлчилэхээс гадна Компьютерт шаардагдах бүхий л зүйлсээр чанартай үйлчилдэгт оршино.Баталгаа өгнө.
    Холбоо барих утас:80804877

  • т (February 28, 2016 3:18:37 pm )

    тэмбүүжин бол монголын төрд амьдын гай ардчилалын нэрийг шороонд хутгасан новш

  • IRGEN (February 28, 2016 9:38:48 pm )

    bas neg hujaa demjsen b.a manai ulsad tsergiin huvtsasni uildver baidag biz dee

  • зочин (February 29, 2016 8:52:56 am )

    хувцасны тал дээр үнэн шүү бөх бат материалаар хийх хэрэгтэй гутлыг размераар нь өгч байвал зүгээр дээ 42 өмсдөг хүнд 37 размер шахаад авбал ав гээд сууж байдаг шүү .
    бодох юм их байнаа гэж……………………

  • ажиглагч (February 29, 2016 11:02:14 am )

    харахад ч хэцүү хужаа хувцасыг хүчээр өмсөж байсан алба хаагчид л хөөрхий. Тэмүүжин ер нь дэмий нөхөр шиг …

  • zochin (March 01, 2016 9:29:22 am )

    Dahiad huwtsas oyulah bol mongiign temvvjingees awah heregtei.anh sain huwtsas gd olon yum yriad bsan tern haana bnaa nowshoo

antalya rent a car