1. Яг үнэндээ О.Баасанхүү гишүүн ийм л учраас дахиж сонгох хэрэгтэй, төрд хэрэгтэй хүн гээд хэлчих тодорхойлолт үнэндээ алга. Тэр өнгөрсөн дөрвөн жил УИХ-д суухдаа юу хийж, амжуулав. Үнэндээ дорвитой ажил хийгээгүй. Түүнийг сонгох шалтгаан хэлээд өг гэвэл төрд шинэ залуу хүн хэрэгтэй л гэх байна. Дээрээс нь тэр МУИС- ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн хуульч хүн гэдгээрээ бусад гишүүдээс ялгаатай. Манай ихэнх гишүүд янз бүрийн салбарынх. Зарим нь сүүлд дээд курс, академи энэ тэр төгсч, хуульч болсон байх. Тэгвэл О.Баасанхүү гишүүн мэргэжлийн эрх зүйч, хуульч гэдэг нь давуу тал болж байгаа юм. Үүнээс өөр гялайгаад байх юм үнэндээ бага.
Сонгохгүйн шалтгаан
Н.Энхбаярын улаан хамгаалагч
1. 2012 оны сонгууль холимог системээр явагдсан. Үндсэндээ намьн жагсаалтад эхний тавд бичигдсэн нохой ч байсан чуулганы танхимд “хуцах” эрхтэй болох боломжтой болж байлаа. Тэр дундаа MAH, МАХН, АН-ын жагсаалтын эхний хэдэд бичигдсэн нөхдүүдэд энэ боломж олдсон юм. Тэгвэл О.Баасанхүү гишүүн МАХН-МҮАН-ьн “Шударга ёс” эвслийн жагсаалтад нэлээд дээгүүрт бичигдэж, УИХ-д орж ирсэн нөхөр. Сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын емгөөлөгчөор ажиллаж, зүтгэснийхээ шанг тэрбээр хүртсэн нь энэ. Тиймдээ ч гишүүн болсноосоо хойш хоёр жил гаруйн хугацаанд намынхаа даргыг хамгаалах, өмөөрөх ажлыг З.Баянсэлэнгэ гишүүнтэй хамтарч хийсан. Нэг ёсондоо өрөө төлж байна гэсэн үг. Хэрвээ өөрийнхөө бор зүрхээр яваад, сонгогдоод гараад ирсэн бол эх орныхоо төлөө ажиллах л байсан болов уу. Харин өр төлөх маягтай ажиллахаар нэг хүний төлөө л зүтгэхээс өөр яалтай билээ.
Дөрвөн жилд хэрэлдэхээс өөрийг хийсэнгүй
2. Том хүнтэй мөчөөрхөж байж дээшээ гардаг, нэр олдог нэг арга байдаг даа. Зарим хүмүүс тун ч сайн ашиглаж, нэр алдартай болж чадаж байсан. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд О.Баасанхүү гишүүн энэ аргыг хэрэглэх гэж чамгүй оролддоо. Ц.Нямдорж гишүүнтэй нэлээд арсалдсан. Сүүлдээ “алдаа”-гаараа дуудуулаад дууссан. Х.Тэмүүжин гишүүнтэй Хууль зүйн сайд байхад нь багагүй арсалдсан. ХТэмүүжин намайг заналхийлсэн гэж хардаж байгаа гээд л. Мөн хоёр жилийн өмнө Хууль зүйн сайдыг огцруулaxaap тогтоолын төсөл ергөн барьж байлаа. Сүүлдээ надаас уучлал гуйвал тогтоолын төслөө эргүүлэн татна энэ тэр гэж шоудсан. Г.Сарангэрэл гэж нэг эмэгтэй гарч ирж, хэсэгтээ л нийгмийн анхаарлыг өөртөө татсан. Бас л Х.Тэмүүжин сайдтай холбож, тэр хэрүүлд нь О.Баасанхүү гишүүн оролцож билээ. Хориход очиж эргээд л. Гэх мэтээр Хууль зүйн сайд байсан хоёр гишүүнтэй багагүй арсалдсан. Өөрийгөө Хууль зүйн сайд байх ёстой ч гэж ярьж байсан удаатай. Авахаас О.Баасанхүү гишүүн чуулгандаа гайгүй сууж, үг хэлээд байдаг. “Хэлгүй” гэдэг ангилал руу бол opoxгүй. Гэхдээ мэдэх, мэдэхгүй бүхий л зүйл рүү үсчиж, хэрүүлийн чанартай юм ярьж, гишүүн болгонтой маргалдах шахаж байгаа харагддаг юм. Ерөнхийдөө өнгөрсөн дөрвөн жил нэг иймэрхүү л ажил хийжээ.
Ганц ч хууль санаачлаагүй
3. О.Баасанхүү гишүүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хайгаад үзэхээр түүнийг өнгөрсөн хугацаанд ганц ч хууль санаачлаагүй гэж гарч ирж байгаа юм. ‘Хэн нь хэн бэ” гэдэг танилцуулах төслийнхөн ч гэсэн “Санаачилсан хууль, төсөл” гэдэг цэсэнд ганц ч үг, үсэг тавиагүй байна. Тэгэхээр мань хүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гишүүнийхээ үүргийг огт биелүүлээгүй байх нь. Асуудал болгон дээр хэл амаа билүүдэж, зөв буруу баахан юм ярьж суудаг ч хууль санаачилсангүй. Гэхдээ мань хүн яг ч хуулийн төсөл санаачлаагүй биш байх. 2014 оны зургадугаар сард Эруүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьж байсан юм билээ. Мөн 2014 оны эхээр ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж байж. Гэх мэтээр хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ-аар хэлэлцэж, баталсан нь алга. Тийм болохоор түүнийг хууль санаачлаагүй гэсэн ангилал руу оруулчихаж. Хууль санаачилж, өргөн барих яахав, гол нь батлуулах л ёстой.
Намынхаа үзэл баримтлалаас хазайсан
4. Жаахан зөөлрүүлж хэлэхэд шүү дээ. Ер нь түүнийг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын гар, хөл бологч гэж их хардах болсон. Нэг намын гишүүн, цагтаа дэд сайд байсан Б.Тулгатай зодоон цохион хийх дээрээ тулсан. Учир нь мань хүн Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжсэн нь намынхаа нөхдөд ийн адлагдахад хүрч, твиттер хуудсаар дамжуулан баахан бухимдсан. “Нам чухал, гэхдээ ард түмэн түүнээс ч чухал”, “Удирдагч хүн бодит байддыг тал бүрээс нь дүгнэх чадвартай байх ёстой. Дээр гарах тусам тойрсон долдой нарын худал ховын үг нүд чихийг сохолдог” энэ тэр гээд баахан юм бичиж байсан юм даг. Мөн сүүлийн үед намынхаа үзэл баримтлалаас ухарч, нөхдөөсөө нүүр буруулж, эрх баригчдын гар, хөл болсон гэдэг нэрийг их зүүж байгаа. Эрх баригчид түүгээр дамжуулж, зарим хүмүүсийг огцруулахыг шаардуулдаг энэ тэр гээд багагүй үүрэгтэй болсон юм даг уу даа. Уг нь мань хүн Н.Энхбаярын “оймсонд” хавчуулагдаж, УИХ-д орж ирсэн гэгддэг. Гэвч эргээд намын дарга руу “ноцож” байгаа гэсэн хэл аманд орооцолдоод байгаа. Ямар сайндаа л Б.Тулга нь түүнийг зодох дээрээ тулж, танхайрсан болох вэ дээ.
41 Comments