antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 8 comments

“Туул усан цогцолбор”-ыг 400 сая ам.доллараар барина

нийтлэсэн Admin

2-26-2_700x700

Т.БАТСАЙХАН

Усны үнэ цэнийн талаар монголчууд саяхныг болтол зөв ойлголттой байгаагүй. Учир нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, томоохон нуур цөөрөм олонтой, эрс тэс уур амьсгалтай учраас тунадас их унадаг гээд ундны усны нөөцөө багасна, шавхагдана чинээ боддоггүй хүмүүс.  Гэтэл манай улс усны нөөц багатай 22 орны нэг гэдгийг саяхны судалгаа харуулж байна.  Улаанбаатар хотын ундны усны нөөц 2017 онд дуусна гэсэн тааруухан мэдээ ч бий. Тэгвэл энэ асуудлыг шийдэх гол гарцыг “Туул усан цогцолбор” байгуулах хэмээн эрдэмтэд харж байна.  Дэлхийн олон орон усан цогцолбор байгуулах аргаар ундны усны нөөцөө хэвийн хэмжээнд байлгаж чаддаг байна.  “Туул усан цогцолбор” байгуулах ажлыг Ус сувгийн удирдах газар болон НЗДТГ  санаачилан эхлүүлээд байна.  Төслийн гүйцэтгэгчид өчигдөр ажлын явц болон техник эдийн засгийн үндэслэлийн талаар танилцууллаа. Одоогоор энэ чиглэлдээ туршлагатай Солонгосын компаниар зураг төслийг нь хийлгэж байгаа бөгөөд 2016 онд багтаж барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. “Туул” усан цогцолборыг барих ажлыг 1980 оноос хойш ярьсаар ирсэн билээ. Гэвч ТЭЗҮ-г нарийвчлан гаргаагүй байсан юм.  Тэгвэл энэ удаад ТЭЗҮ-г таван тэрбум орчим төгрөгөөр нарийвчлан боловсруулах ажил эхэлжээ. “Туул усан цогцолбор”-ыг Гачуурт Налайх хоёрын дунд байгуулахаар  сонгосон байна. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл маань ундны усны баталгаат эх үүсвэртэй болох юм.  Мөн Туул голын  урсацыг тасрахгүй байлгах экологийн ач холбогдолтой.  Усан цогцолборыг дагаад аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх давуу талтай болно” гэж байв. Одоогоор усан цогцолборыг барихад 400 сая ам.доллар шаардлагатай гэсэн дүн гарчээ.  Энэхүү санхүүгийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэх юм байна.  Энэ үеэр тус төслийн зөвлөхөөр ажиллаж буй “Престиж” компанийн захирал  Ш.Ганзориг “Монгол Улс хэрэглээний усаа ганцхан эх үүсвэр буюу газрын доорх усаар хангадаг. Гэтэл дэлхийн томоохон улс орнууд гадаргын усыг ашигладаг. Манай улсын усны мэргэжилтнүүд гадаргын усыг ашиглах талаар 1970 оноос хойш ярилцаж, судалгаа хийж байсан. Гэвч тухайн үеийн эдийн засгийн байдал, мөн техник, эдийн засгийн үндэслэл муу байснаас асуудлыг шийдэж чадаагүй. Ийм учраас нэмэлт эх үүсвэр буюу Туул голын гадаргын усыг хэрхэн ашиглах вэ гэсэн бодлогыг хэрэгжүүлсний хүчинд усан цогцолбор байгуулах хэмжээнд хүрч ирлээ” гэв. Дараагийн ээлжинд БОНХАЖЯ-ны усны нөөцийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцүүлж батлах юм. Батлагдсанаас хойш гурван жилийн дотор “Туул” усан цогцолборын бүтээн байгуулалтын ажил босно гэдгийг албаныхан дуулгалаа.  Туул усан цогцолборыг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин (February 26, 2016 12:00:34 pm )

    Аливаа юм дэс дараалалтай байдаг даа. Эхлээд төв цэвэрлэх байгууламжаа шинээр барьчих хэрэгтэй. Түүний дараа энэ цогцолборыг барих тухай асуудал байвал эрүүл юм. түүнээс биш сонгууль болгоны өмнө улс төрийн гар, хөлүүд ингэж шоу хийхээ болих хэрэгтэй. Үнэн улс төр хийхгүй байвал зүгээр. Сонгууль тун чиг ойрхон байна.

  • zochin (February 26, 2016 12:15:17 pm )

    yaag unen ekhleed baasnaasaa salchih tegeed yari yer ni ursgal us zugeerdee heveeree bsan ni deer baigaliin yum baigalaara

  • Anonymous (February 26, 2016 1:05:07 pm )

    Аль эрт л хийх хэрэгтэй байсан юм ус нь байвал баасаа цэвэрлэх амархан даа. Бушуухан хэрэгжүүлээч Аль болох хурдан усан сангаа хиймэл нуураа барьж байгуулаач . Нуур усан сан барьсан цагт мөн ч олон зүйлд эерэг нөлөө үзүүлнэ шүү уур амьсгал, агаарын болон хөрс усны бохирдол бүр цаашилбал Улаанбаатарчуудын эрүүл мэндэд маш тустай зүйл болно шүү.

  • зочин (February 26, 2016 3:27:16 pm )

    нөгөө хойд солонгос шиг баахан барилга бариад дотор нь ордог амьдардаг хүнгүй имйл дүр зураг харагдаад байгаа юм. ард түмнийхээ амьдралыг эхлээд сайжруулбал, хувийн хэвшлээ дэмжээд өгвөл тэд наадахаас чинь олон дахин зүйл бүтээнээ. Ер нь эцсийн эцэст хүмүүс ард түмэн л сайхан амьдрах хэрэгтэй ш дээ

  • Ажиглагч (February 26, 2016 3:58:06 pm )

    Сонгуул ойртохоор солиотууд чалчиж л байг даа……

  • anarhist (February 26, 2016 7:29:39 pm )

    ene terguunii asuudal hoish tavij bolohgui eldev zam tavihiin orond ene baiguuljiig baiguulah ni deer hun usgui 7 honog l baij tsadna …..mun Tuul goliin ehend tsutgadag gol bulgagiig tusgai hamgaaltand avts oi modiig nuhun sergeeh modjuulah estoi

  • Anonymous (February 27, 2016 2:53:38 pm )

    Hamgiin chuhal zuil .Bayr hurgey.

  • zolo (February 27, 2016 8:08:25 pm )

    usan sangaa ch barih heregtei tseverleh bai-g ch uurchilj tomruulah heregtei

antalya rent a car