antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 11 comments

Баасан гаригийн баривчилгаа ба хүний эрх

нийтлэсэн Admin

2-26-1a4_700x700

Б.ЗАЯА

Өнөөдөр баасан гариг. Залуусын дунд бол “Баасан ахын төрсөн өдөр”. Маргаашнаас амралтын өдрүүд эхлэх учир наргиа, цэнгээнд яг тохирсон хэмээн ийнхүү нэрийджээ.

Харин зарим хүмүүст бол энэ өдөр хар баасан гариг. Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай, эсвэл эд хөрөнгөтнүүдийн тэрсүүд өдөр ч гэж болно. Нэг ёсондоо баривчилгааны баасан гариг юм. Манай хууль сахиулагч байгууллагууд энэ л өдөр хөдөлгөөнд ордог бичигдээгүй хууль нэгэнт бий болжээ. Авли­гатай тэмцэх газрын жолооч нар баасан гаригт гэртээ бараг хонодоггүй гэж байгаа. Энэ нь тус газрын үйл ажиллагаа баасан гаригт хэр идэвхиждэгийг харуулсан хэрэг.

Мөрдөн байцаагчид хэнийг ч ажил, гэр хаа байгаагаас өдөр, шөнө хамаагүй хүч түрэмгийлэн нэвтэрч, “Улсын нэрийн өмнөөс….” гээд л хууль уншаад баривчлаад явчихна. Олонх нь чухам ямар хэрэгт сэжиглэгдсэнээ мэдэх сөхөөгүй хоригдоно. Уг нь өнөөгийн бидний мөрдөж буй хуулиар бол шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч хэрэгтэн гэх үндэсгүй. Харин манай хуулийнханд бол баривчлагдсан цагаас эхлэн ялтан болж хувирна.

Баасан гаригт баривчлагдсан хүмүүс өмгөөлөгчтэй болж хууль эрхзүйн туслалцаа авах нь битгий хэл ар гэрийнхэндээ ч дуулгаж чаддаггүй. Яагаад гэвэл бүх албан газрын ажлын сүүлийн өдөр баасан гариг учраас ирэх даваа гаригийг хүлээж бүхэл бүтэн гурван хоног сэтгэл санаа, бие махбодиор тарчилдаг. Нэг ёсондоо энэ бол манай хуулийнхан дахь хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнийг баталж Хүний эрхийн үндэсний комиссоос хууль, шүүхийн байгууллагад удаа дараа анхааруулга, зөвлөмж илгээсээр байна.

Уг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг баасан гаригт л авна гэсэн хуулийн заалт байхгүй. Гэхдээ манай хуулийнхан хойшлуулшгүй ажиллагаа гэх халхавч үгээр энэ ажиллагаагаа явуулж гаршжээ. Долоо хоногийн аль гариг нь ч ямар хамаа, ажлын өдөр байвал хууль ёсных гэж хэлэх байх.

Үндсэн хуульд ч тэр, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ч Монгол Улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх гэж бий. Гэтэл долоо хоногийн ажлын сүүлийн өдөр баривчилгаа явуулчихаад амралтын өдрүүд залгадаг нь сэжигтэнд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах боломжгүй болгож халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь ноцтой зөрчсөөр байдаг. Цаашлаад сэжигтнээс өмгөөлөгчгүйгээр байцаалт авдаг, эрүүдэн шүүдэг, эрх зүйн мэдлэггүйг далимдуулан мэдүүлгийг нь өөрийнх нь эсрэг ашигладаг тухай тоолж барагдашгүй гомдол хуулийнханд хаяглагдах болсон. Энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа аваад удаагүй байхдаа хуулийнханд анхааруулж “Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тодорхой арга хэмжээг авах тухай санал бүхий албан бичиг” гэгчийг Дээд шүүхийн ерөнхий  шүүгч, Ерөнхий прокурор нарт өгч байсан удаатай. Уг албан бичгээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа байгууллагад цагдан хорих зөвшөөрөл өгөх шүүгч нь бямба, ням гаригт амарч байгааг ашиглан иргэдийг байсан гаригийн орой баривчлан саатуулж, тухайн иргэнийг гурав хоног, шүүгчийн зөвшөөрөлгүй хорьж, Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байгааг сануулж байв. Гэвч түүний анхааруулга одоог хүртэл ажил хэрэг болохгүй л байна. Үүнийг батлах хэдэн жишээг дурдъя.

2-26-1a1_700x700Баримт-1

2015.11.13. БААСАН ГАРИГ: С.ЗОРИГ АГСНЫ ЭХНЭР Б.БУЛГАНЫГ БАРИВЧЛАВ

УИХ-ын гишүүн асан, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн эхнэр Б.Булганыг тагнуул, цагдаа, прокуророос байгуулагдсан ажлын хэсгээс 2015 оны аравнэгдүгээр сарын 13-ны баасан гаригийн шөнө гэрээс нь баривчилсан юм. Түүнийг С.Зориг агсны амиа алдсан хэрэгт анх удаа яллагдагчаар татсан.

2-26-1a2_700x700Баримт-2

2015.10.30. БААСАН ГАРИГ: МТЗ-ЫН ТУЗ-ИЙН ДАРГА Б.БАТЗАЯА НАРЫГ БАРИВЧЛАВ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа нарын гурван хүнийг баривчилсан. Тэднийг Монголын төмөр замын төслөөс албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгө угааж, улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Баримт-3

2015.11.26. БААСАН ГАРИГ: ГААЛИЙНХНЫГ АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАВ

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ өдөр Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтэн Ж.Баттогтох, Замын-Үүд дэх гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Насанбат, улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт буруутган саатуулсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 268.1, 268.2, 269.1, 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байна.

2-26-1a3_700x700Баримт-4

2013.7.5. БААСАН ГАРИГ: “ТЭНГРИ ХОЛДИНГ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Н.АНХБАЯРЫГ БАРИВЧЛАВ

“Тэнгри холдинг” компанийн захирал Н.Анхбаярт 2013 оны долдугаар сарын 5-нд эрүүгийн хэрэгт тулган Авилгатай тэмцэх газраас баривчилсан. Түүнийг өөрийнхөө үүсгэн байгуулсан компанийн нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан. Мөн тодорхой хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад ажилтнуудтайгаа хуйвалдаж сунгасан хэргээр Эрүүгийн хуулийн 263.2, 166 дахь зүйл заалтаар хэрэг үүсгэсэн.

Энэ мэтээр баасан гаригт болсон баривчилгааны тухай мэдээлэл хөвөрч өгнө. Үүнээс ч өмнө цуутай баривчилгаанууд голдуу баасан гаригт болсныг үйл явдлын түүх сануулж байна. Өндөр албан тушаалтай, олны танил хүмүүсийн олон нийтэд танигдсан, мэдээлэгдсэн баривчилгааны талаарх баримтууд дээрх билээ. Харин энгийн ардын хэд нь энэ өдөр торны цаана олон хоногоор хоригдож, учраа мэдэхгүй байцаалт өгч буйг хэн мэдлээ. Яагаад заавал ийм өдөр сэжигтнийг баривчилж цагдан хорьдгийн цаад учир нь улстөрийн захиалгыг гүйцэтгэх, хэргийн мөрдөн байцаалтыг хялбаршуулж сэжигтнээр хууль бусаар хэргийг хүлээлгэх гэсэн хуулийн байгууллагад бугшиж ирсэн гажуудал юм. Гэтэл хүний эрхийг дээдлэгч, ардчилсан улс гэж цээжээ дэлдсээр байх уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (February 26, 2016 12:56:11 pm )

    урд нийгмийн их хэлмэгдүүлэлтийн ДО-яам шиг аймшиг

    • зочин (February 27, 2016 2:27:59 pm )

      тийм биш ээ

  • Улс тор судлаач. (February 26, 2016 1:17:59 pm )

    Энэ нийтлэлийг уншаад би оорийнхоо суулийн 20 гаруй жилийн амьдарлыг эрэгцуулэн бодож сууна л даа. Би торийн байгууллагад олон жил ажилласан хун дээ. Би унэдсэн ажлын зэрэгцээ 1990 оны жагсаал цуглаанд орж, нийгмийн байгуулалыг оорчлох ажилд их идэвхитэй оролцож, АН-ын гишуун болж улмаар УЗХ-ны гишуунээр чамгуй олон жил ажиллаж байгаад суулийн 10 гаруй жилд нь ТАЗ-оос зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч ЕТГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг ажлуудыг хийхээр болж АН-аас чолоологдсон хун л дээ. Ингээд намуудын улс торийн ажлыг хондлонгоос ажиглаж суухад, унэхээр намууд тэр дундаа энэ том 2 нам нь олны итгэл авахаа больсон юм байна. Хийж байгаа ажил нь олон нийтийн нэгдсэн эрх ашгийг боддоггуй, зовхон шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишуун, дарга нар л оорсдийнхоо эрх ашигийн бодож шийдвэр гаргаад, туунийгээ хэрэгжуулэх гээд муйхардаад байгаагаас бух зуйл болж байгаа юм байна. Би энэ тухайгаа оорийнхоо таньдаг дарга цэрэг нартай их ярилцлаа. Надтай ярилцсан хумуусийн бараг 90 хувь нь энэ намуудыг мон худал ярьж улс торд олон жил явсан хумуусийг узэн ядаж байна. Тэр дундаа УИХ-ын гишуудийг ер нь узэхгуй байна. Ингээд энэ хоер том хоршийн хооронд арга эвээ олоод, 3-хан сая хун амтай улс орноо яаж авч явах естой юм бэ? гэж оортоо асуулт тавиад, туунд ээ оороо дараах хариултыг огч, энэ санаагаа олон нийт дээ тольдуулж байна даа. Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал(Иргдийн Толоогогчдийн Ундэсний Их Хурал) ба Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

    • Gur guruus 2 sar 27 2016 10:25 25pt (February 27, 2016 10:41:34 am )

      Энэ санал дээр өөр оновчтойхэд хэдэн санал нэмж сум,дүүрэг,аймаг,хотоор нь хэлэлцүүлж одоогийн засаг төрийн тотолцоог нэн даруй өөрчлөх шаардлага тулгарч байна.Ийм арга хэмжээ яаралтай хийж өөрчлөхгүй бол Монгол улс бахь байдаг аараа улам доройтож намагт живж алга болно шүү???!!! журмын нөхөд минь…..

  • ЗОЧИН (February 26, 2016 5:27:12 pm )

    ТӨРИЙН ДАЙСАН ХЭНБУГАЙГ Ч ХЭЗЭЭ Ч ХААНААС Ч ХАМААГҮЙ БАРЬЖ ХОРИХ НЬ ТӨРИЙН ҮҮРЭГ.

  • зочин (February 27, 2016 2:26:16 pm )

    энэ төрд чинь төсвөөс хулгайлагч , авилагич, офшор, улс эх орноосоо ичиж гадаадад өөр улсын нэрээр хаяглах , тагнуул, эх орноосоо урвагч, мөрийтөй тоглоомчин, хүн хутгална, хулгайн ан хийнэ, онгоц саатуулна гадаадад олон тоогоор нь байшин савтай болох ,эх орноосоо дүрвэж эугтаах ,үр хүүхдүүд нь мансууруулах бодис наймалах татаж мансуурах, ийм байхад баривчлахгүй гээд яахав дээ өөрснөөсөө л болдог асуудал

  • зочин (February 27, 2016 3:20:13 pm )

    нүдээ олж байвал сайн л байх. Харин хуулийн байгууллага улс төрчдийн гар хөл болсон, хуульчид мэргэжлээ мөнгө олох аргаа болгосонд л гүнээ харамсаж сууна

  • Иргэн (February 27, 2016 5:48:57 pm )

    Алуурч, хулгайчдыг хэдийд баривчилсан ч яадаг юм…

  • zov (February 28, 2016 11:42:24 am )

    Avilgachid shorondoo baisan ni deeree

  • no toi mongol (February 28, 2016 8:17:54 pm )

    та нарбаасанд баригдаад маргааш нь бэлэн бланкаар 72т суугаад 2дахь өдөр ямарч гэмгүй болоод гарна.энэ хэнд хэрэгтэй вэ? бүү мэд.

  • ЗОЧИН (February 29, 2016 9:38:49 am )

    ЭНЭ ТӨРИЙН ЦАРАЙ Ч АРАЙ БИШ ЭЭ ЭНЭ АИХ БАГА ХУРАЛТАЙ БОЛОХ НЬ ЗӨВ ЯАЖ ТЭМЦЭЖ ИЙМ БОЛОХ ВЭ ЭНЭ ДАРАНГУЙЛАГЧДИЙГ ЯАЖ БАЙХ ГАЗАРТ НЬ АВААЧИХ ВЭ ОЛОН Л АСУУДАЛ ТУЛГАРААД БАЙНА ДАА

antalya rent a car