antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 11 comments

Ж.Наранцацралт бузар хуйвалдаануудыг үзэн яддаг хүн байсан

нийтлэсэн Admin
527-1456451094e22e663aaf93eaecbigМонгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьянгийн бичсэн ” Сөрөг- Үнэнээр цангасан ард түмэндээ” номын хэсгээс цувралаар хүргэж байна. Уг номонд багтсан “Жанлавын Наранцацралт” тэмдэглэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр толилуулж буйг хүлээн авна уу?
Жанлавын Наранцацралт. 
Нэг өдөр манай сонины эрхлэгч дуудаад: Ж.Наранцацралт гэж хүнийг  яаралтай сурвалжлах хэрэг гараад байна. Энэ хүн Нийслэлийн засаг даргад өрсөлдөх хүний нэг бололтой юм. Болж өгвөл сайхан хөрөг найруулал хийгээрэй. Фото зурагчнаа аваад яв! гэж үүрэгдлээ. Баянгол дүүрэг дэх 25 дугаар эмийн сангийн арын цагаан байшинд Нийслэпийн газрын алба байрлаж байсан юм. Ж.Наранцацралт гэж өндөр цагаан залуу байна. Сонгуулийнх нь менежер гэж дунд зэргийн нуруутай бор залууг Ганбат гэнэ. Энэ хоёр хүнтэй гурван цаг шахам ярилцаж, тэр хооронд зурагчин маань бидний зургийг олон янз дарлаа.
Тэр шөнөдөө сууж Ж.Наранцацралт гэж хүний тухай хөрөг найруулал бичээд нөгөөдрийнх нь “Улаанбаатар” сонинд хэвлүүлж билээ.
Энэ үед, Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй “Улаанбаатар” сонин өдөр тутмын хэвлэлүүдээс хамгийн олон 20 мянга хүртэл захиалагчтай болж байсан үе. Ийнхүү, хот хөдөөгүй захиалгатай байсан “Улаанбаатар” сониноор Ж.Наранцацралт гэгч залуугийн тухай цацагдсан нь олон хүний сонорт хүрч “Битүү морь гарч ирлээ” гэцгээж байсансан.
Миний бичлэг, энэ өргөн дуулиан дунд дуслын төдий нэмэр болсон болуу гэж боддог юм.
Анх ингэж танилцсанаас хойш Жанлавын Наранцацралт гэгч залуутай “хуурай ах дүү” болж явсансан. Миний анхлан уулзсан, сонгуулийн менежер Ганбат одоо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байгаа.
1996 онд ардчилсан хүчин ялж, бүх шатанд төр засгийн эрхийг барих болсон үед Ж.Наранцацралт маань Нийслэлийн засаг дарга болсон. Хэвлэл мэдээллийнх нь албаны даргаар манай нэрт сэтгүүлч С.Батбаатар. Нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар” сонинд ажиллаж байсны хувьд Ж.Наранцацралттай өдөр тутмын холбоотой, ёстой л “далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч” явсан даа. Хааяа дуудаж аминчлаж ярина. Заримдаа “Ийм юм бичмээр байна. Та үүнийг бичвэл ямар байна” гэхчлэн асууж ярилцдаг л байсан.
Гадагшаа урилгаар явах юмуу, гадаадаас ирээд заавал уулзана. Дүүгийн ёсоор гарын бэлэг хүртээнэ. Нэг зүйлийг сонирхуулмаар байгаа юм. Германд айлчилж ирээд, тухайн үед их л сонирхол татаж байсан Швейцарийн “цаг-хутганы” цуглуулга бэлэглэж билээ. Цагийг нь зүүдэг байсан чинь “Ганцад” орсон нэг нөхөр маань “Цаг тэсэхгүй юм. Наад цагийг чинь хоригдох хугацаандаа зүүж байгаад өгье” гээд авсан чинь өөрөө алагдсан. Тээр жил хаалганыхаа цаанаас нэвт буудуулдаг нөхөр л дөө. Хутгыг нь би биенээсээ салгахгүй. Төрийн ордны үүдэн дээр нэгжүүлэх болгондоо тэр хутгыг хураалгана. Гарахдаа буцааж авна. “Өвөө нь шүдний оронд хэрэглэдэг юм” гэхээр буцаагаад өгчихнө өө.
Ж.Наранцацралт маань Дундговь аймгаасаа хамгийн олон санал авч Улсын Их Хуралд сонгогдож байсан төдийгүй 2000 онд Ардчилсан нам орвонгоороо ялагдаж “ангал руу унахад” Ж.Наранцацралт ганцаараа Улсын Их Хуралд сонгогдож билээ. Хүмүүс тэр үед: “С.Зоригийн үйл хэргийг залгамжлах хүн энэ л байгаа юм” гэцгээж байсансан.
Тэрээр асар өндөр мэдлэг боловсролтой, төлөв даруу, олон түмний дунд нэр хүндтэй, жинхэнэ лидер төрж гарсан юмсан.Тэрээр Ерөнхий сайд болсон,мэргэжлийнхээ дагуу Барилга, хот байгуулалтын сайд болсон. Очсон газар болгондоо ажил сайжруулж, жинхэнэ эх оронч сэтгэлээр хандаж байсан. 2000-1996 оны хооронд Ардчилсан нам төр засгийн эрхийг барьж байхдаа олон түмний хүсэн хүлээсэн Ерөнхий сайд Ж.Наранцацралтыгаа тодруулж чадсан боловч, хэсэг бүлэг хүний хуйвалдаанаар түүнийг төдхөн унагааж байсныг олон түмэн мартаагүй байгаа байх.
Шударга дайчин хүмүүсийг нууц хуйвалдаанаар унагаадаг тэр бүлэг хүмүүс өнөө ч төр засгийн эрхэнд байгаа учраас, Монголын төр тогтворгүй, засгийн хямралд ороод байгаа нь үнэн. Ж.Наранцацралт ийм бузар хуйвалдаануудыг үзэн яддаг хүн байсан. Тэрээр Барилга, хот байгуулалтын сайдаар богинохон хугацаанд ажиллахдаа түрүүчийн олон сайд дарга нарын хийгээгүй зүйлийг хийсэн гэдэг юм.
Нэг өдөр намайг дуудаж хэсэгхэн ярилцлаа. Зав чөлөө муу, өдөр шөнөгүй ажиллаж байна. Хот хөдөөгүй явах хэрэг их байх юм гэсэнсэн. Тэгээд аавынхаа тухай ном хийгээч гэсэн. Аав нь манай домогт эмч Жанлав гуай шүү дээ. Би, тэгье гэсэн Жанлав гуайнх “Өргөө” кино театрын өмнөх бензин колонкийн зүүн дэргэдэх байшинд. Би Жанлав гуайтай нэг сар ярилцаж, дурсамжийн номыг нь гурван сар бичиж хэвлүүлсэн.
Жанлав гуай бол түүхэн хүн. Монголын анагаах ухаанд тодорхой байр суурь эзэлсэн нэртэй эмч хүн л дээ. Эх орны дайны үед цэргийн эмчээр ЗХУ-д бэлтгэгдсэн цөөн хэдэн хүний нэг. Фронтын шугамд, цэрэг дайчдын амь аварч байсан, сүүлд тарваган тахлын голомтонд оросуудтай хамт ажиллан олон хүний амь аварсан, нутагтаа бол “Цагаан гарт эмч” гэх домогт хүмүүсийн нэг. Жанлав гуайн бие тааруухан байсан. Бид хоёр хэсэгхэн яриад амрана. Цай хоол идэж уун жаахан “тэнхрээд” дахин яриагаа үргэлжлүүлнэ. Заримдаа хэн нэг нь унтчихсан байна. Наранцацралт маань бид хоёрыг өдөрт утсаар асуух юмуу, ирж уулзана.
Номоо бичээд дуусах гэж байсан чинь нэг өдөр Наранцацралт дуудаж байна. “Жамьян ах та аавын ярьснаар баахан зүйл биччихлээ. Газар дээр нь очиж үзмээр, таньж мэдэх хүнтэй уулзмаар, бас одоогийн байдлаар фото зураг ч авмаар байна. Манай жолоочтой урагшаа гармаар байна. Дорноговь, Дундговиор долоо хоног яваад ирэхэд их л “олз” олно доо гэх нь тэр.
Хоёр хоногийн дараа сайдын ЖИЙП-ийг хөлөглөн Дорноговийн замд гарч билээ. Наранцацралт над замын маршрут, уулзах зарим хүний нэрс гаргаад өгчихсөн. Тэр дагуу л явж байгаа.
Дорноговийн Сайншандад очсон оройгоо миний даралт ихэдчихлээ. Эмч үзээд “Та цаашаа явж болохгүй. Эндээсээ буц” гэдэг байгаа. Тэгээд би тэр оройгоо галт тэргээр эргэж, жолооч маань машинаараа буцаж ирсэн. Ж.Наранцацралт бид хоёрын ярьж төлөвлөж байсан фото зураг, санал сэтгэгдлүүд номонд орж амжаагүй боловч Жанлав гуайн туулсан амьдралын тухай ном хэвлэгдсэн.
Өвгөний бие өдөр ирэх тутам муудсаар байлаа. Тэр номыг амьдад нь гар дээр нь тавихын төлөө Наранцацралт бид хоёр өдөр шөнөгүй сууж байсан даа. Наранцацралт маань ажлаа тарангуут “Мөнхийн үсэг” дээр ирж өөрөө уншилцдаг, засдаг, зургуудын байрлал, бүх зүйлд туслалцдаг байлаа.
Дурсамжийн номыг нь хэвлүүлээд хамгийн эхнийхийг нь аваад очиход Жанлав гуай ухаантай байсан. “Аа, ном хэвлэгдчихээ юу” гээд өндийх гэснээ чадалгүй магнайдаа хүргэж байсансан. Тэр шөнөдөө муудаад маргааш нь амьсгал хураасан.
Хүн, ямар нэг зүйлийг хүлээдэг юм билээ. Би бодохдоо Жанлав гуай номоо хүлээсэн байх гэж боддог. Ингэж, монголын анагаах ухааны нэгэн хүчирхэг “багана” нугарч унасан даа.Жанлав гуайн хүүхдүүд, Наранцацралтын маань эхнэр хүүхдүүд сайн яваа гэсэн.
Монгол төрийн хүчирхэг багануудын нэг, ардчиллын алтан хараацай С.Зоригийг залгамжлагч хэмээн тодорч байсан Ж.Наранцацралт маань дэндүү залуугаараа таалал төгссөн. Энэ хүний үхлийн талаар маш их нууцалсан, одоо ч нууц хэвээрээ байгаа. Дундговьд болсон уулзалтаас буцахдаа машин нь осолдож Ж.Наранцацралт жолоочтойгоо газар дээрээ нас барсан. Хамт явсан Ганбат нь хүнд гэмтэл аваад эмчлүүлж эдгэрсэн гэдэг бүдэг бадаг  мэдээ бий.
Төрийн сайд хүн хөдөө осолд ороод нас барж байхад ил тод шалгаад, ард түмэнд нь мэдээлж болно оо доо. Тэгээгүй нам дарсан. Яг, С.Зоригийг алсан аллага шиг, урьдаас төлөвлөсөн зохион байгуулалттай аллага болсон гэж би хувьдаа боддог юм. Өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж, машины ослыг хаана, хэзээ, ямар байдлаар гаргаж болохыг нарийн тогтоосон байгаа. Иймээс энэ осол хэрэг нь жирийн санамсаргүй осол гэж би боддоггүй юм. Би, Ж.Наранцацралтын ойр дотны хүний хувьд хардах эрхтэй, бас саналаа ч хэлэх эрхтэй гэж бодож явдаг. Юунаас болж харддаг вэ? гэвэл:
1.Нууцалсанболгон хардлага дагуулдаг. Олон түмний дунд сэжиг таавар аяндаа өрнөдөг. Энэ хэрэг явдлыг олон түмнээс яагаад нууцалсан бэ? Хардлагын гол энд байгаа.
2.Дундговийнзөвлөгөөн тараад, хот руу явсан, Өмнөговь руу явсан хоёр машин тодорхой хугацааны дараа, тодорхой км-т, яг ижил байдлаар осолдсон гэдэг яриа бий. Дугуйны боолт суллах, мотор болон хөдлөх ангийн аль нэг зүйлд саатал гарахаар тохируулах… гэхчлэн ямар ч байдлаар осолдуулж болохоор.
3.Сайдынмашин бол муу машин байгаагүй. Жолооч нь бол “Бурхан” жолооч. Би энэ хүнтэй түрүү хол ойрын замд явж байснаа хэлсэн. Болгоомжгүйгээр осол гаргачихаар хүн биш. Архи уудаггүй.
4.Дундговийнзам бол хэр барагийн машин осолдоод байхаар даваа гүвээ, эрэг гуугүй, сайхан зам шүү дээ.
б.Хээрийн замд руль шилжүүлсэн үү? Тийм хариуцлагагүй хандмааргүй юм.
Ийм таван зүйлээр үндэслэн би энэ хэрэг явдлыг зохион байгуулалттай аллага байж болзошгүй хэмээн одоо хүртэл сэжиглэдэг.
Энэхэн хэдэн жилийн дотор С.Зоригоос эхлэн арван хэдэн улс төрч алагдаж, учир битүүлэг нас барсан байдаг. Тэр дунд Ж.Наранцацралтын маань үхэл ч орно. Хамгийн гол нь өсч дэгжиж яваа, хамгийн үнэнч шударга эх орончид л шил шилээ даран буцацгаасан. Ж.Наранцацралт маань амьд сэрүүн байсан бол, өнөөдөр Ардчилсан нам ялсан нөхцөлд, төрийн аль нэг өндөрлөгийг толгойлж суухсан даа гэж харамсах үе тохиолдох л юм.
Ж.Наранцацралтын маань хүү өсч том болоод ирэх сонгуульд өрсөлдөх сураг чих дэлсэж байгаа. Хэрвээ тэгвэл, буурал өвөө нь аяных нь дөрөөг сүүгээр мялаана даа.
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамьян

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЭР ХҮН (February 26, 2016 10:24:13 am )

    ТА ХҮНИЙ…ТУХАЙ…МӨН Ч.. САЙХАН…ТУУХ…ЮМАА…ШУДРАГА..Л..ГЭНЭ…ҮНЭНЧ..Л…ГЭНЭ… ТЭГВЭЛ…ТИЙМ…ХҮН…ЧИНЬ…АЛБАНЫ..МАШИНААР…ТАНЫГ…ААВЫНХАА…ТУХАЙ…НОМ…БИЧҮҮЛЭХ…ГЭЭД…ОЛОН…ХОНОГ…УЛСЫН…МӨНГӨӨР…ТАНСАГЛУУЛАХ..УУ….ТАНД…НЭГ..ЮМ…ЗӨВЛӨЕ…НАСТАЙ…ХҮН..ДУЛААН..ЯВ..ДУГАЙ…БАЙ..

    • зочин (February 26, 2016 2:36:25 pm )

      Эр хүн юм бол ийм тэнэг юм битгий солиор ч бай. Чи өөрөө Наранцацралтыг алсан болоод дуугай бай гээд айгаад байгаа юм байна л даа.
      Дулаан яв, Дуугай бай гэнээ. Ямар тэнэг юм бэ?

  • Anonymous (February 26, 2016 10:59:53 am )

    Наранцацралт бол яах аргагүй төрийн хүн байсан юм даа.2009 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх шийдвэр нь өөрт нь халтай байсан байж магадгүй.

  • Улс тор судлаач. (February 26, 2016 11:34:52 am )

    Энэ нийтлэлийг уншаад би оорийнхоо суулийн 20 гаруй жилийн амьдарлыг эрэгцуулэн бодож сууна л даа. Би торийн байгууллагад олон жил ажилласан хун дээ. Би унэдсэн ажлын зэрэгцээ 1990 оны жагсаал цуглаанд орж, нийгмийн байгуулалыг оорчлох ажилд их идэвхитэй оролцож, АН-ын гишуун болж улмаар УЗХ-ны гишуунээр чамгуй олон жил ажиллаж байгаад суулийн 10 гаруй жилд нь ТАЗ-оос зарласан сонгон шалгаруулалтаар шалгарч ЕТГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг ажлуудыг хийхээр болж АН-аас чолоологдсон хун л дээ. Ингээд намуудын улс торийн ажлыг хондлонгоос ажиглаж суухад, унэхээр намууд тэр дундаа энэ том 2 нам нь олны итгэл авахаа больсон юм байна. Хийж байгаа ажил нь олон нийтийн нэгдсэн эрх ашгийг боддоггуй, зовхон шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишуун, дарга нар л оорсдийнхоо эрх ашигийн бодож шийдвэр гаргаад, туунийгээ хэрэгжуулэх гээд муйхардаад байгаагаас бух зуйл болж байгаа юм байна. Би энэ тухайгаа оорийнхоо таньдаг дарга цэрэг нартай их ярилцлаа. Надтай ярилцсан хумуусийн бараг 90 хувь нь энэ намуудыг мон худал ярьж улс торд олон жил явсан хумуусийг узэн ядаж байна. Тэр дундаа УИХ-ын гишуудийг ер нь узэхгуй байна. Ингээд энэ хоер том хоршийн хооронд арга эвээ олоод, 3-хан сая хун амтай улс орноо яаж авч явах естой юм бэ? гэж оортоо асуулт тавиад, туунд ээ оороо дараах хариултыг огч, энэ санаагаа олон нийт дээ тольдуулж байна даа. Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал(Иргдийн Толоогогчдийн Ундэсний Их Хурал) ба Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

    • зоч (February 26, 2016 7:37:29 pm )

      3 сая хүнээс 76 шударга хүнийг гаргамаар байна. Элбэгдорж мэтийн хүмүүс амьд яваад зөв үг үйлдэлтэй хүн бүр үхэх юм даа

  • ganaa (February 27, 2016 4:08:22 am )

    HOBORHON MONGOL HUN BAISAN. MONGOL HUNIIG USTGAH TOLOBLOGOOND BAGTSAN. UM MAANII BADMI HUM.

  • Зочин (February 27, 2016 12:40:45 pm )

    Монгол одоо сорог тагнуулыг буцаагаад байгуулах естой ууунийг встгасаны ор гайг оноодор монголчууд амсаж бна ториатгуулж болохгуй хумууст торийг бид атгуулсан бна ан намын гурван лийдэр тэд бугд америкын луу хоолой болжээ

    • ЗОЧИН (February 28, 2016 12:08:44 pm )

      Одоо ч тэр байгууллага чинь байгаа шүү дээ хө

  • Zochin (February 27, 2016 3:49:29 pm )

    Unen l bichsen baina da. S. Zorigoos ehleed uls turchdiig ch homorgolson shuu.

  • монгол (February 27, 2016 11:54:56 pm )

    автомашины аваар ослыг зохион байгуулж хүмүүсийг ямар нэгэн байдлаар хохироодог гэдэгийг янз бүрийн мэдээлэлийн эх сурвалж, бодит үйл явдалын тухай бичсэн ном зэргээс уншиж сонсож байсан. зарим нь улс төрийн захиалгатай гэж бичсэн байсан, зарим нь мөнгө төгрөг авах гэж аваар осол зохион байгуулдаг гэж бичсэн байсан. Хойд хөрш Оросын хэвлэл мэдээлэлээс үзэхэд автомашины аваар осол зориуд зохион байгуулж хүмүүсийг шантаажилж мөнгө авдаг гэмт хэргийн бүлэглэл хүртэл илчлэгдэж байсан байдаг. Монголд ч гэсэн ингэдэг залуус, хүүхнүүд байдаг. Урд талд явж байгаад гэнэт тоормослон зогсож, машиныхаа араас мөргүүлдэг, хажуугаар өнгөрөхдөө хоер талаас шахаж шүргэлцдэг, дохио өгөлгүй шууд хажуугаар оронгуутаа дохиогоо өгөөд дайрдаг, ингээд мөргөлдөх шүргэлцэхэд дохио өгсөөр байтал ирж мөргөсөн гээд гүтгээд тайлбарлаад зүтгэчихдэг … энэ бүх арга залиа хийхдээ аль болох камергүй зам, уулзвар, эсвэл камерт өртөхгүй байхаар тооцоолж гүйцэтгэдэг. Оросууд ийм төрлийн гэмт хэргийг подстава гэж нэрлэдэг. монголоор юу гэж нэрлэдэгийг сайн мэдэхгүй юм даа. Залилангийн нэгэн хэлбэр гэж үзэж болох юм. Яагаад гэвэл аваар осол зохион байгуулж байгаа залуус, хүүхнүүд маш их хэлэмгий доломгой, хүн рүү дайрч давшилж байгаа яриа зэргээс нь анзаарахад хууль их сайн мэддэг, хүний сэтгэлзүй рүү дайралт хийж, хүний үгний өө андахгүй дарамталж, нээнтэглэж байгаа зэргийг нь бодоход хууль хяналтынхантай холбоотой бололтой байдаг. Тэгээд аль нэг засварын газар дагуулж очоод засварчинтай нь нийлж засварын бодит өртгөөс илүү их мөнгийг хэлүүлж, нэхэж дарамталж авдаг. Ингэхээр авто аваар осолыг ер нь зохион байгуулдаг гэдэг нь үнэний хувьтай байх…

  • Irgen (February 28, 2016 2:38:43 pm )

    Ene ardchilagchid dotor shudra eh oronch hun baihii arga alga narancacralt soc niigmii suulruu hotii zahiragch bsan shudrga baihaasch aragagui ardchilal bol shudarga bus niigem damaa mongliin ardchilal shudraga baih amind haltai niigemdee!!!

antalya rent a car