antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2012 17 comments

Эх орон чинь дуудаж байна, ЭЛЭГ НЭГТНҮҮД ЭЭ

нийтлэсэн Admin

Хилийн гадна амьдарч байгаа монгол угсаатнуудынхаа тухай бичиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн мэдээ сонины “Элэг нэгтэн” булан бол тэдэнд зориулагдсан, салж тусгаарлагдсан ч Монголоо гэсэн сэтгэлтэй монголчуудынхаа тухай өгүүлдэг булан билээ.

Монголчууд бидний өвөг дээдэс найман зууны өмнө дэлхийд нэрээ мөнхөд дуурсгасан асар том эзэнт гүрнийг байгуулж байв. Харин эзэнт гүрэн задарснаас хойших өдгөөг хүртэлх Монголын түүхийг харахад түүх бидэнд ойртох тусмаа аль нэг хэсгээ гээгээд явжээ гэсэн бодол төрдөг. Хэсэг явж байгаад Ойрад Монголоо дараа нь Өвөр Монголоо гэх мэт явсаар байгаад өнөөгийн түүхэнд ирнэ. Мөн Чингэс хааны болон түүний үр хойчсын аян дайны явцад өөр улс оронд хэсэг бүлгээрээ үлдэж хоцорсон монголчууд бишгүй их байгаа. Тэд хичнээн ч жил монголчууд маань ирж авна гэж хүлээсэн юм бүү мэд, тэнд үлдсэн цагаасаа эхлэн эмээлээ нутгийнхаа зүг харуулж тавьж, сүүний дээжээ Монголынхоо зүг өргөсөөр өнөөг хүрчээ. Өнөөдөр ч тэд дээжээ өргөсөөр, нутгийнхаа зүг мөргөсөөр байдаг гэсэн. Очиж үзсэн, дунд нь хэсэг амьдарч судалж байгаад ирсэн хүмүүс ингэж хэлдэг юм. Үг яриа нь цэвэр монголоороо, ёс заншил нь хуучныхаараа, өмсгөл зүүлт нь урьдынхаараа тэр монголчууд хилийн цаана амьдарч байна. “Биднийг энэ нутгийг сахь. Буцахдаа авна гээд үлдээсэн. Хичнээн жил энд суулаа, хэл соёлоо мартаж хайлсангүй ээ” гэж ярих тэд монгол хүн очихоор нийтээрээ найр хийдэг гэнэ лээ. Авдар саваа уудалж жинхэнэ уламжлалаараа байгаа хувцас зүүсгэлээ өмсөн, дуугаа дуулдаг. Их эзэн Чингэс хаанаа магтсан, нутгаа санасан, хүлээсэн үгтэй тэр дууг сонсоход элэг эмтэрмээр гэж ярих хүнтэй бишгүй уулзаж явлаа.

Тэгвэл эх орон чинь дуудаж байна, элэг нэгтнүүд ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор хилийн гадна амьдарч байгаа монголчуудаа урин дуудлаа.

“…Түүхэндээ бидэнд мандан бадарч, уруудаж доройтож явсан үе бий. Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач гэж би урьж байна. Би энэ үгийг төрийнхөө энэ хүндэт индрээс зөвхөн иргэддээ төдийгүй, Монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна. Би энэ үгийг зөвхөн Монголын сайн сайхны төлөө хэлж байгаа юм. Монголоо сайхан болохыг, Монголд хүн ажиллаж амьдрах аятай тухтай орчин бүрдэхийг алсаас харж хүлээж суугаад нэмэргүй. Монголынхоо гал голомтыг улам бадраан мандуулж, үр хойчдоо сайхан Монгол орноо уламжлуулан үлдээх үйлсэд хүн бүр гар бие, сэтгэл оюунаа чилээн оролцохыг би уриалж байна…”

Ийм үг сонссон, ийм урилга дуулсан монголчууд маань хилийн цаана найр наадам хийж байгаа хэл ирж байна. Тэр нутагт суурьшсанаасаа хойш хүлээж байсан зүйл нь ийм урилга учраас баярлан хөөрч байгаа биз ээ.

Дэлхий дээр монгол угсаа гаралтай 10 сая гаруй хүн байдаг гэсэн тоо бий. Өвөр монгол, Дээд монгол, Цастын монгол, Цагаан монгол, Халимаг, Тува, Дунсиань, Алтай, Дагуур, Буриад гээд тэднийгээ бид хэр мэдэх вэ. Хэдийд биднээс салаад явсан юм бол…

Өвөрмонголчууд: 1634 онд Лигдэн хаан манжуудад алагдсанаар өвөр монголчууд Манжийн эрхшээлд орсон гэдэг. Харин говийн хойно үлдсэн ар монголчуудыг тухайн үедээ манжууд эзэлж чадаагүй юм.

Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд: Одоогоос дөрвөн зуун жилийн өмнө Халхын Цогт тайж Монголоос Хөх нуурыг зорьж, Гүүш хаан шарын шашны төлөө, Цогт тайж улааны шашныг өмгөөлж Түвдийн өндөрлөгт нэг үндэстэн хоёр зорилгын төлөө тэмцэлдэж байсан түүхтэй. Цогт тайжийг дагаж очсон монголчуудын үр хойч бол Хөх нуурын монголчууд. Тэр нутагт байдаг Хөх нуурын нэрээр тэднийг ингэж нэрлэжээ. Газрын өндөрлөг, дээд хэсэгт байдаг болохоор Дээд монголчууд ч гэдэг.

Цастын монголчууд: 1900-гаад оны үед Хөх нуур мужаас Ганьсу мужийг таслахдаа Цастын монголчуудыг гурван мянга орчим хүнтэйгээр тасалсан юм билээ. Тэднийг хүндэтгэж нэрлэдгээр нь Цастын монгол, газар зүйн байрлалаар нь Гансугийн монгол, өөрсдөө бол Сүбэй монгол гэдэг. Тэд бол Монгол нутгаас 400 жилийн өмнө, Хөх нуурын монголчуудаас 100 гаруй жилийн өмнө салсан хүмүүс. Асар өндөр боловсролтой, халх аялгаар ярьдаг. Боловсрол өндрийнхөө хэрээр Монголын тухай бүхий л мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг.

Дунсиань монгол: Монголын эзэнт гүрэн буюу Чингэс хааны их цэргийн байлдан дагууллын үед үлдэж хоцорсон хүмүүсийн үр хойчис юм. 1927 онд Чингэс хаан хамгийн сүүлийн байлдан дагууллаа хийхээр Тангуд улсыг зорьсон. Тэр замд Хатан голын эрэг дээр шархадсан цэргүүдийнхээ зарим хэсгийг үлдээгээд цааш аян дайнаа үргэлжлүүлжээ. Тэнд үлдсэн монгол цэргүүдийн үр хойч өдгөө Хатан голын эрэг дээр амьдардаг Дунсианчууд юм. Өдгөө тэд 541 мянга орчим байна. Алтайн язгуурын монгол хэлээр ярьдаг. Тэдний настнууд нь монгол хүнийг очихоор баадантай хувцсаа бэлдээд хамт явна хэмээн зүтгэдэг хэмээн соёл судлаач Ц.Санчир ярьж байсан.

Халх монголчууд: 1930-аад оны үеэр Монголоосоо дүрвэн урагшаа хил давсан 100 гаруй айл өдгөө Цастын монголчуудын ойролцоо амьдардаг юм.

Цагаан монголчууд: Түвдийн өндөрлөгийн зүүн хойд болон Хатан голын орчим амьдардаг 200 мянга гаруй хүмүүс. Чингэс хаан Тангудыг эзлэхдээ шархадсан, тамирдсан хүмүүсээ үлдээгээд явсны нэг хэсэг нь гэдэг.

Халимаг: Тэд бол Алтайн цаана Тэнгэр уулын хойд талын тэр их өргөн уудам нутагт амьдарч байсан дөрвөн ойрадуудын тасархай. Анх 1607 онд Торгуудын Хо Эрлэг, дөрвөдийн Далай тайш нар харьяат иргэдээ аваад Эрчис мөрнийг уруудаж шинэ газар нутагт суурьшсан нь өдөөгийн Халимаг билээ. Дөрвөн Ойрадын үндсэн таван аймгийн нэг нь хошууд. Хошуудуудыг Хавт Хасарын удам угсаа гэдэг билээ.

Буриад: Буриад хүмүүсийн өөрсдийнх нь тэмдэглэсэн сурвалжид болохоор Нууц товчоо, Алунгоо, Бөртэ Чоноос гаралтай гэсэн байдаг. Буриад гэдэг нэрийн таван хувилбарын нэг нь чоно бэлгэдэлтэй гэсэн байдаг.

Өөлд: Хөлөнбуйрын өөлдүүд монголчуудад зориулан “Мянган атаа авчраад нүүлгээд явна гэсэн яалаа хэмээн дуулдаг. Хошуу алгасан нутаг заагдаж тэнд суусан хүмүүс.

Энэ мэт хилийн гадна байгаа монголчуудын үүх түүх, удам судар бол нэгэн цагт энэ нутагт хамтдаа амьдарч байсан элэг нэгтнүүдийн түүх билээ. Элгэн монгол тав тасрахад голомтоо сахиж үлдсэн нь бид юм. Гэхдээ хэцүү бэрх цагт монголчууд маань биднийгээ зорин ирж байсан түүх бий. Манлай баатар Дамдинсүрэн, Сумъяа бэйс нар өөрийн албат иргэд, ах дүүсээ дагуулан ирж, түүхийн эгзэгтэй цагт баатарлаг үйлсийг бүтээж байв. Тэдний дагуулан ирсэн иргэд, үр хойч нь өдгөө Монголдоо сайхан амьдарч байгаа. Яг нэг зууны өмнө тэд Монголоо тэмцэн ирж байжээ. Тэгвэл тэр үйл явдлаас нэг зууны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч бүх монголчуудаа эх нутагтаа ирэхийг уриаллаа. Олуулаа болж, ирээдүйн өндөр хөгжилтэй Монгол Улсаа хамтдаа хөгжүүлье гэлээ.

Олны хүч оломгүй далай гэдэг. Олуулаа бол бид богино хугацаанд асар их зүйлийг хийж бүтээнэ.

Казахстан Улс хилийн гадна амьдарч байгаа нутгийнхнаа дуудаж аваачсан түүхийг бид сайн мэднэ. Айл хөрш байсан хасаг айлууд бүгд нүүгээд одсоныг санаж байгаа биз дээ. Монголд амьдарч байсан хасагуудын тэн хагас нь тэр дуудлагаар буцсан гэдэг юм. Иргэдээ авахын тулд Казахстан улс хасаг хүмүүс амьдарч байсан 16 оронтой хэлэлцээ хийж, гэрээ байгуулсан гэдэг юм билээ.

“Хилийн гадна сайхан амьдарч байгаа монголчууд яах гэж наашаа ирэх билээ, тэнд авдаг цалингаасаа бага авч, муу амьдрахаар ирэх үү” гэх хүмүүс бишгүй байна лээ. Асуудлын гол нь эдийн засаг, хэл, соёлын өөрчлөлтдөө биш юм. Тэд Монголдоо амьдрах чин хүсэл байвал юуг ч давна. Хамгийн гол нь тэдний тухай бидний уламжлалт сэтгэлгээ л энэ ажилд асар том бэрхшээл үүсгэж мэднэ. Тэр бол бидний “хужаагийн эрлийз” гэдэг сэтгэлгээ. Ирсэн бүхнийгээ хужаагийн эрлийз хэмээн ад үзэх сэтгэлгээнээсээ салж чадвал монголчууд энэ цагт Монгол Улсдаа цуглах бүрэн боломжтой санагддаг.

Хужаагийн эрлийз гэдэг үг бол монголчуудыг нэгтгэхгүйн тулд зориуд тарааж, тархинд суулгасан эздийн үзэл бодол хэмээх нь ч бий. Эзэд гэдэг нь биднийг эзэлж удирдаж залж байсан манж, хятад, оросууд. Тэдний л үзэл бодлоор бид нэгнийгээ Хятадын эрлийзээр нь онцолж дуудаж гоочилдог. Орос, Америк, Германы эрлийзийг бол тоодоггүй шүү дээ. Хамгийн наад зах нь Хятадаас оруулж байгаа ажилчдаас монгол хэлний шалгалт авдаг болъё л доо.

Өглөө бүрийн нарнаар монголчууд цайны дээжээ өргөж, залбирдаг. Тэр өргөл хилийн гадна амьдарч байгаа монголчуудын хувьд төрөлх эх орноо санагалзах, монгол угсаагаа хадгалах өвгөдийнх нь захиасын үргэлжлэл юм. Хэдэн үеэрээ өргөсөн тэрхүү сүүн цацлын замаар монголчууд маань эргэн ирээсэй гэсэн гэгээн ерөөл тавья.

Д.ОЮУНТУ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (January 15, 2012 8:08:56 am )

    Teneg elbegeegiin eeljit shoy bolieo bolie ta nar lal shashintai l

  • Anonymous (January 15, 2012 8:48:52 am )

    eee uvur mongolchud bugd huja sanaatai! Shaal hereggui humuus/.. Tsus bulingarthiin nemer! end bga 2.7 say mongolxhud yachad bgan boljil bn shd

  • Anonymous (January 15, 2012 8:59:33 am )

    yu yriad bga mal we elbegee chi…/// bga hediigee yah we gj bj yun baahan hyjaa we. YMAR GERTEI urij bga yum u haashaa yum. ard tvmnees asuuh hertei sh tei zusar ch mal mini. odoo heden hujaa haana yu hiij, yaj zadarch darlaj bgag medeh bga mal iim eronhiilog ch bdag yum u.chi uuruu mini eh ornoos zai….

  • Anonymous (January 15, 2012 9:02:26 am )

    tiim shvv yu yrid bga yum.

  • Anonymous (January 15, 2012 9:18:40 am )

    delhiigeer tarhsan mongol tsustanguud tsuglarah ni zovoo,bidnii usersen tsus tasarsan mahnuud,bidnees iluu tsusaa holij hutgaagui undesnii gesen buhnee avch uldsen humuus bol gadaad ornuudaar tarhsan mongolchuud!bid dotoroo bidniig barij baih atgag sanaatanii gar dor olon zuun jil baij hagaraldan temtseldej,neg negnee gesen setgelgui bas itgelgui humuus bolj niigemshjee,bid sain saihan zuil bodoj,uls eh oronoo hogjuuleh talaar bodoj hodoltsgooj hiitsgeehiin orond!,biye biyeruugee dairch yardaglan idesh hooloo bulaaldah araatan met ochuuhen homhoi shinjtei boltsgoojee,odoo bid ene baidalaa negent tsegtselj uhamsart humuun hurdatstai hogjingui shine Mongoliig hamtdaa bii bolgotsgooy!!!!!!!!

  • Anonymous (January 15, 2012 9:24:50 am )

    tanii ur huuheduud gadaadad surch baigaa geed bodoy harin ter ulsad yamar neg asuudal garch hilee uurd haaval ta yamar ch argaar hamaagui bas huuhed chin buhii l argaa heregeed nutag oronluugaa l temuuleh baihdaa?gevch on jiluud ursan urssaar garch orj chadahgui baisaar tednii ur hoichiig ch bolohnee tataj avahiig huseh baihdaa?ingej on jiluud yavsaar,ted eh oron utag negtenuudee l baraadna shuu dee,ulam l undeserheg bolood l…..

  • Anonymous (January 15, 2012 9:40:53 am )

    Yamar goyo sanaa ve onoodor mongolchuud arai l yum yumand tsoodood bn mongolchuud ewtei bhdaa hamgiin huchtei bsn tuux bie ene tuuhiig dawtaj dahin mongolchuudaa negtgeh heregtei harin end bgaa humuusee yah gej bgaa yum gej bgaa hun bidend hun nemvel huns nemne gedeg ugiig helmeer bn mongolchuud mash olon bolox boltugai

  • Anonymous (January 15, 2012 10:45:58 am )

    delhii dayarchlaldaj baina.heden mongolchuud negdbel l sainsan.tcus chini oirtood hedhen hun ih hurald eeljilj suugaad,utaa ,avilgal,arhi 3 t jibeh geed baina.ydahdaa 10 sayuulaa bolchih ymsan.uhaantaihan negdej chadbaas gadagsh garah gartc ch nemegdej yunii magad.

  • Anonymous (January 15, 2012 1:21:29 pm )

    Mongol humuus baij elegt netgniige achaa demii gej helj baiga ta nar yasan muuhai humuus ve ichij bain aa bi ene bichseniig chin unshaad , Adilhan Mongol humuus gedgiig olj unshij chadahguin uu? Uls oron negdej undestnee sergeej hamtda hugjdiim salan butarhai mongolchuud delhiin hagasiig ezleegui yum shu! Icheech ta nar zovj yavaa Mongolchuuda ingej muu yariad! Ta ner ulsinha tuluu suu urguj yavdag humuus shig sanagdahgui bna ,

  • Anonymous (January 15, 2012 6:57:09 pm )

    negdhee hurvel hangalttai hugatcaa bcan odoo hurtel negdeegui yum chin hudlaa l bhgui yudaa

  • Anonymous (January 16, 2012 3:47:29 am )

    hutsaarai elbegdorjoo bas enig bichsen hun guai durtai yum bol oorsdoo hujaadaa ochood amidartsgaa za

  • Anonymous (January 16, 2012 3:56:23 am )

    zvgeer l sanaa bna da xvmvvs sn dimjij ajil gereg bolgo oluul bolbol sn l biz

  • Anonymous (January 16, 2012 7:12:10 am )

    mongolchuud oluulaa boloh ym bol hunii hool amarhan bolohgui dee

  • Anonymous (January 16, 2012 9:13:08 am )

    eleg negt mongolchuud mini ed nar ta nariig huurch bgaa shuu bitgiii ireerei hudlaa yrij ta nariing huurch bna mongold amidal hund huiten utaatai nowsh bga shuu

  • Anonymous (January 16, 2012 10:40:13 pm )

    elbegeee hamaatnuudaa avchirah gej bna

  • Anonymous (January 16, 2012 11:50:05 pm )

    Elbegee baahan hujaa naraa avvhi ireh gej baina. Oilgohohd amarhan.

  • Anonymous (January 18, 2012 11:42:20 pm )

    erliiz l geed bh yum heden myangan jiliin terteigees ezlegdeed ezleed yavj baihadaa erliizeed hurliizaad l yavj bsan shde tertee tergui mongoloor duuren hujaagiin erliizuud bgaa shde

antalya rent a car