antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2016 15 comments

Х.Болорчулуун гишүүнийг дахин сонгоод хэрэггүй

нийтлэсэн Admin
olloo_mn_1456376441_bolorchuluun
Сонгох шалтгаан

Яг үнэндээ Х.Болорчулуун гишүүнийг ийм л учраас дахиад сонгочих гэх шалтгаан алга. Хүчээр нэг шалтгаан хэл гэвэл тэр нь мань хүн мөнгөтэй. Төрд гараад мөнгө төгрөг олж, баян болох санаа түүнд байхгүй байх. Мөнгөтэй, дээрээс нь аль нэг намд харьяалагддаггүй болохоор элдэв лоббид автахгүй л болов уу. Дээрээс нь орон нутагтаа өөрийнхөө хөрөнгөөр ажил хийгээд байх боломжтой. Биелэх боломжтойхон амлалт өгчихөөд, чадвал улсын төсвөөс бага сага мөнгө гаргуулаад хийчихэж болно. Эсвэл өөрийнхөө хөрөнгөнөөс гаргаад л ганц нэг барилга зэргийг бол барьчихаж чадна. Хамгийн ойрын жишээ гэхэд, тэрбээр Дорнод аймагт “Залуус” нэртэй хороолол барьж, “Үндэсний өгөх өдөр”-өөр ихэр хүүхэдтэй залууст байр бэлэглэж буян болсон. Энэ нь түүний ямархуу давуу талтайг харуулсан. Дээрээс нь мань хүн нэлээд өглөгч, тэнэгэр гартай гэдэг нь ч батлагдсан. Түүнээс ч хавь илүү баян байж татчихсан гартай юм шиг загнадаг нөхдүүд бий. Гэтэл Х.Болорчулуун орон нутагтаа бол гайгүй л өглөгийн эзэн юм. Хэрвээ түүнийг дахиад Дорнодод үзвэл өглөгчийг нь бодоод боловсрол муутай, туршлагагүй, хурал тасалдаг, хууль санаачлаагүйг үл тоож сонгож болох л юм.

Сонгохгүйн шалтгаан

Хувийн бизнес нь чамгүй өргөжжээ
1. УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Дорнод гурил” компанийн захирал гэдгийг хүн бүр л мэдэх байх. Тэр дундаа Дорнодынхон андахгүй. Мань хүний хийсэн ажлын тайланд ч гэсэн гурил тараасан энэ тэр гээд биччихсэн байдаг юм билээ. Гурилын компанийн захирал гэдгээ харуулж байгаа юм байлгүй. УИХ-ын гишүүн болсноос нь хойш түүний ажил үйлс нэлээд өөдрөг байж, өргөжиж байгаа бололтой юм. “УИХ-ын гишүүн Х.Болорчулууны барилга онцгой обьектийн бүсэд сүндэрлэж байна” гэх мэдээлэл өнгөрсөн онд гарч байлаа. Гурилын бизнес нь өргөжөөд Улаанбаатар хотод барилга барьж эхэлсэн. Бүр Онцгой байдлын ерөнхий газрын хашаанд гээд байгаа юм. Энэ талаарх мэдээллийг цахим хуудаснаас хангалттай гаргаж ирж болно. Нэг иймэрхүү бизнесийн өргөжилт л түүний нэртэй хутгалдаж байгаа юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн болсноор бизнесээ өргөжүүлэхээс өөр юм хийсэнгүй юу гэсэн асуулт гарч ирж байна.

Гишүүний үүргээ хангалттай сайн биелүүлээгүй
2. УИХ-ын гишүүний үүрэг бол чуулганы хуралдаанаа таслалгүй сууж, ард түмэнд хэрэгтэй хууль санаачлах. Дээрээс нь улс оронд хэрэгтэй шийдвэрүүдийг дэмжиж, бодлого боловсруулалцах ёстой. Гэвч мань хүн өнгөрсөн хугацаанд гишүүнийхээ ажлыг тийм ч байсан хийсэнгүй. Хааяа, хааяа хурал тасалчихна. Өнөөдрийг хүртэл ганц ч хууль санаачилж, батлуулаагүй явна. “Хэн хэн бэ” нэртэй танилцуулах төслийн багийнхан лав түүнийг ганц ч хууль санаачлаагуй тэж байна. Уг нь Х.Болорчулуун огт хууль санаачлаагүй ч биш юм билээ л дээ. Өнгөрсөн 2015 оны сүүлчээр “Органик бутээгдэхүүн үйлдвэрлэлийн Халхгол хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байсан. Яг хуулийн төсөл биш ч гэсэн нэг ч болов төсөл санаачилжээ. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийг ахалж ажилласан. Харамсалтай нь УИХ дээр уначихсан л болохоос биш. Гэх мэт ганц нэг тогтоолын төсөлд ажиллажээ. Гэхдээ яг өөрөө санаачлаад, төслөе боловсруулаад, УИХ-аар батлуулчихсан юм алга. Мөн хаа нэгтээ байр сууриа илэрхийлдэг. Үг хэлэхдээ ч жаахан тааруу гэж хэлж болно. Гэхдээ арай ч “хэлгүй”-чүүдийн эгнээ рүү орчихгүй л дээ. Гэвч үнэн мөнийг халж, үзэл бодлоо илэрхийлэх тал дээр “яахав дээ” ангиллын хүн. Ерөнхийдөө төрийн ажилтай танилцах л маягтай дөрвөн жилийг енгөрөөх шив дээ.

Ноён урваач…
3. Х.Болорчулууныг сонгуулийн өмнө нам, эвсэлд элсч байсан тухай мэдээллийг хайж, цахим ертөнцөөр шагайгаад сонирхолтой мэдээлэл олж уншив. Гэтэл эхлээд “Иргэнийн Зориг” намд элсч байсан байгаа юм. Гэвч сүүлдээ ИЗ намын нөлөө буурч эхлэх үеэр МАН-ын батлахтай болоод авч. Улмаар тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболдын итгэлийг олж, нэг хэсэгтээ л Дорнодод хуваарилагдсан хамаг л тендерийг “хамах” болсон гэж байгаа. Гэтэл яг сонгууль болох үед намын батлахаа эргүүлж өгч, МАН-ыг “тонгорчихоод” бие дааж нэр дэвшчээ. Ингээд л бие даасны буянаар гишүүн болчихсон. Гэтэл одоо 2016 оны сонгуульд МАН-аас өрсөлдөж магадгүй юм яригдаад байгаа юм. Мань хүн болохоор бүрэн эрхээ дуустал бие даагч хэвээрээ байна гэж ярьсан байсан. Тэр ч яахав, яриа төдий. Дөрөвдүгээр сард нэр дэвшигчид тодроход МАН-аас нэр дэвшихээр болчихсон байж байхыг үгүйсгэх аргагүй билээ. Ямар ч байсан тэр Дорнод руу явах байх. М.Зоригт сайдтай төрөлх нутаг энэ тэр гэж хэвлэлээр хэрэлдээд байгааг нь харахад бараг л тодорхой болчихож гэж ойлгож болохоор байна. Харин АН-аас нэр дэвшихээр болчихгүй л бол яах вэ дээ. Ямар ч байсан боломжийг нь хараад намаас гараад, эсвэл эргэж орох гээд л “шарваад” яваад байгаа нөхөр.

“Поп”-ын гишүүн
4. Манай улс төрд “пoп” гэдэг шинэ урсгал гарч ирээд байгаа. Урлагийнхны дунд рок, пoп гээд өөр жанр байдаг даа. Түүнийг л манай улстөрчид дуурайгаад байгаа бололтой. Нэг ёсондоо улс терд шинэ урсгал нэвтрүүлж байгаа юм уу даа. Энэ урсгалыг нь Монголоор тайлбарлавал аливаа зүйлийг мушгин гуйвуулж, харлуулж, болохгүй талаас нь тайлбарлах юм. Х.Болорчулуун гишүүиий хувьд “Попуудын хаан”-ы туслах гэж хэлж болохоор нөхөр. Эсвэл хамтлаг гэж үзвэл нэг гишүүн нь. Ахлагч нь бол тодорхой. Ерөнхийдөө тэр нөхрийг дагаж, “уран бүтээл” туурвиж яваа хүн. Ярьдаг сэдэв нь “Оюутолгой бүтэхгүй”, ‘Тавантолгой ахихгүй, “Гацууртын ордыг гацаах хэрэгтэй” л гэсэн зүйл. Дорнодод агрономич хийж явсан нөхөр хэзээ ч уул уурхайг гүн гүнзгий судалчихсан юм. Оюутолгойн талаар хэдий завандаа судлаад мэдчихсэн юм, бүү мэд. Болохгүй, бүтэхгүйг нь маш сайн мэддэг юм шиг дандаа л мушгиж ярьж байдаг нөхөр. Яахав, засч залруулах зүйл байгаа л байх. Гэхдээ бид нэгэнт хөдөлгөчихсөн “галт тэрэг”-ээ одоо зогсоох өнгөрсөн. Дундуур нь популизм хийж, худлаа ярьж суухаар болох, бүтэх талаас нь дэмжээд явах хэрэгтэй. Ер нь бие даагч нөхдуүдэд намын үзэл баримтлал, чиг шугам, мөрийн хөтөлбөрийг нь дагах юм байхгүй болохоор амандаа орсноо ярихаас өөр яах ч билээ дээ.

Монголын мэдээ
О.Уянга

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • MAXH (February 26, 2016 9:23:54 am )

    XYH Namin darga Ganbaatarin buuni nohoi shde mongolin ard tumen medej baigaa

  • Anonymous (February 26, 2016 9:36:48 am )

    үнэхээр л хүнд юм өгч чаддаг өглөгч л бол болоош тэ. энэ чинь бас нэг сайн чанар л гэсэн үг

  • zochin (February 26, 2016 10:04:27 am )

    ugaasaa shantaajnii gar doo
    Gatsuurtiin ordoor jaahan show hiij ner olj avah sanaatai kkk
    yum medehgui huniig jaahan tarihiig ni ugaaj yum yaridag bh
    ternees mergejliin hunii huvid harhad utaggui l yum yariad bga yum
    yadaj mongol ulst heregtei yum yarih heregtei shd

  • Fuck 76 (February 26, 2016 10:27:24 am )

    Hudlaa pizdaa shdee ugasaa Vher Mongolchuud Ta nar dandaal buruu songolt hiideg

  • davaa (February 26, 2016 10:33:11 am )

    shal hudlaa bolorchuluun baahn yum amalj garaad tursun nutag bolh choibalsan sumandaa yu heesen yum yu ch hiigeegui gurilaa hymd uneer zarj borluulna gechiheed unig ni nemsen hiisen yum ni ene l bh doo

  • ЗОЧИН (February 26, 2016 10:47:08 am )

    ЭНЭ БАЙГАА 76 БҮҮ СОНГО СОНГОВОЛ МӨХНӨ МОНГОЛЧУУДАА

  • Anonymous (February 26, 2016 11:10:34 am )

    Дүүгээ Монросцвемет-ийн захирал болгосон гэдэг чинь улс төрийн наймаа,мөнгө үнэртсэн томилгоо гэхэд хилсдэхгүй байхоо.

  • Bataa (February 26, 2016 2:59:33 pm )

    Ene niitlel bichsen Uyangaa gegchees l deer hund chadliinhaa hireer tusalsan l bn sh dee yu ch hiij buteegeegui bj hun muulah ch dee uuriinhuu hen bolohiig l haruulj baigaa. Hereg

  • irgen (February 26, 2016 3:56:09 pm )

    Бие даагч нар манай иргэний нисэхийг самарч хаяад явсан да. Дэндүү шуналтай аймаар худалч гарууд.
    Миний хамаатан саднаас нэг ч хүн ажилд ороогүй гээд ичих ч гүй ТВ-ээр гөлдийгөөд худлаа яриад зогсож байсан гар да. Ард түмний өмнө худал ярих бол юу ч биш.
    Гэтэл төрсөн дүү нь, эгчийнх нь охин гээд л нэг биш нэлээд хэд одоо ажилд орсон шүү.

  • t1 (February 26, 2016 4:39:51 pm )

    demjihgui bval taarna

  • зоч (February 26, 2016 7:49:18 pm )

    мундаг залуу дэмжиж явдаг шүү. ХҮН д орсон нь дээр дээ.

  • vbnm (February 26, 2016 11:50:08 pm )

    DEMJINE GATSUURTIIN ORDIG NOYON UULAA ABARYA

  • zorigo (February 28, 2016 11:40:19 pm )

    ene 76 gishuudiig bui songoorei mongoliin ard tmen mini edeer humuus bui itge bid buniig hiij chadna mongoliin ard tumen huchtei luivaraar olson mungu horogdog yum

  • SARAA (February 28, 2016 11:45:45 pm )

    hyataduud ih davarch bna genee malchidiig tsalinduulaj myangat malchid ih bolj bna gene deerees n mal mahand hor hiij mongolchuudiig hool hunsnii dain yavagdaj bna mun gurilan boob hiam hogoo baitsaa budaa undug gej met dandaa hiimiin garaltei bodisoor borduulaj hun turulhteniig horduullaj bna mongoloor duuren hort havdaruud yu l bolj bna daa bodoj uzeh heregtei ene bol mongolchuudiig ustah tever hunsnii dain bolg bna

  • zochin (February 29, 2016 11:32:43 am )

    namiin jagsaalt gedeg hogiin yumiig boliulah heregtei ed nariig dahij buu songo

antalya rent a car