antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2016 8 comments

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж покерын аварга болсон уу

нийтлэсэн Admin

145637794856ce905cdf388Олон нийтийн цахим хэрэгслээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн татвар төлөгчдийн мөнгөөр казинодсон тухай ид шуугиж, шүүмжилж бичиж байгаа энэ үед УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ч казинод азаа үзэж бүр 100 мянга орчим ам.доллар хожсон тухай хойд хөршийн “Ард” хэмээх сайт болон сошиалаар мэдээлж байна.

УИХ-ын намрын чуулган завсарласан энэ цаг үед гишүүдийн зарим нь гадаад дотоод явж галуу шувууны мах идэн зугаа цэнгэл, найр наадам хэсч яваа нь тодорхой. Мөн нэг хэсэг нь сонгуульд үзэх тойргоо шилж, сонгогчдоо эргэж яваа нь үнэн.

Харин гишүүн Ц.Дашдоржийн хувьд өмнөх сонгуулиар Говь-Алтайгаас сонгогдсон ч эдүгээ ахиж тийш зүглэхгүй намынхаа жагсаалтад орох гэж байгаа учир ийн гадаадад зугаалж явна гэж хардах хүн ч байна. Ийнхүү сонгогдсон нутгаа голсон уу, эсвэл Говь-Алтайгаас дахиад сонгогдохгүй гэдгээ мэдсэн үү ямартаа ч Ц.Дашдорж гишүүн ихэд олз омогтой яваа бололтой.

Тэрбээр БНСУ-ын “InterContinental Seoul COEX” буудлын “Seven luck casino”-д азтай байсан гэнэ. Уг зочид буудал казино нь Сөүлийн Ганнам дүүрэгт байрладаг юм байна. Ц.Дашдоржийн хувьд Монголын тамхины хамгийн том бизнестэй гишүүн учраас ийнхүү мөрийтэй тоглоомд хувийнхаа мөнгөөр тоглохдоо толгой өвдөхгүй, мөнгө олох зовлонгүй дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж яваа бололтой.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Demberel (February 25, 2016 3:09:13 pm )

    Тэгээд юу нь буруу байгаа юм. Улам ихийг монгол хун хожоосой!

  • Уншигч (February 25, 2016 4:08:34 pm )

    Арай энэ аргаар мөнгөө авдгийн биш биз дээ аан бодууштай л юм байна

  • зочин (February 25, 2016 4:50:26 pm )

    б
    Баяр хүргэе.

  • Зочин (February 25, 2016 8:37:34 pm )

    энэ жагсаалт гэдэг юмыг болиулаач лалар гэж…

  • хөөш хүүхээн (February 25, 2016 9:06:44 pm )

    БАС ИЙМ ГИШҮҮН БАЙДАГ ЮМ УУ?

  • Ehoronc (February 25, 2016 10:54:23 pm )

    baisan baigaa ni ulgaagyi hoorhii amitan

  • Anonymous (February 26, 2016 8:40:26 am )

    Huurhii doo iim medeegeer l iim gishuun baidgiig medehiim !

  • zochin (February 26, 2016 9:46:07 am )

    Энэ хүн УИХ-н гишүүний ажил хийдэг бил үү? Хааяа нэг сууж л харагддаг.Ихэнх цагт байдаггүй иим ажил хийж тоглож цэнгэж ххажуугаар мөнгөө олдог юм байхдаа.Их хурлын гишүүний ХҮНДТЭЙ САЙХАН НЭРИЙГ ийм луйварчингуудад өгч улс орноо, ард түмнээ доромжлуулж суух гэждээ Олон түмэн минь.Намын нэрээр, жагсаалтаар орох боломжийг яаж хаах вэ? сонгогчид минь Ийм бузар юмнуудаас яаж салах вэ? Сайн бодож үзээц, арга байж л таараа.Монголын ард түмэн чинь ийм унхиагүй, дорой биш шүү дээ.Одоо байгаа 76-с ихэнхийг нь сонгохгүй байхын төлөө хүчээ нэгдэгцгээе.

antalya rent a car