УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй валютын ханшийн талаар ярилцлаа.
-Мөнгөн тэмдэгт маань суларсаар ам.доллартой харьцах ханш нь 2034-д хүрлээ. Үүний шалгаан юу вэ. Яаж барих вэ?
-Эдийн засагт боломжгүйн гурвалжин буюу тогтмол ханштай, төв банк нь бие даасан, капиталын хяналт байхгүй гэсэн гурван ойлголт байдаг. Яагаад боломжгүй гэж байна вэ гэхээр , валютын ханшийг тогтмол барих боломжгүй. Хэрэв тогтмол бариад эхэлбэл төв банкны бие даасан хараат бус байдал алдагддаг. Тиймээс валютын ханшыг барих боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл банк хоорондын зах зээл дээр чөлөөтэй өөрчлөгдөж байдаг. Хэрэв валютын ханш хэт их хэлбэлзээд эхэлбэл интервенц хийж, гадаад валютынхаа нөөцийг зарцуулж эхэлдэг. Сүүлийн жилүүдэд байнга интервенц хийж байсан учраас валютын ханшийг 2000 дотор барьж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар валютын ханш 2033-д хүрчихлээ. Хэдий валютын ханш өсөж байгаа ч инфляцын төвшинд нөлөөлөхгүй байгаа. Одоогоор инфляци 1,8 хувьтай байгаа. Уг нь УИХ-аас инфляцын жилийн төвшинг дунд хугацаанд 5-7 хувьд барина гээд баталчихсан байдаг.
-Инфляци ийм бага байхад яагаад валютын ханш чангараад байна вэ?
-Валютын ханшны инфляцид нөлөөлөх нөлөөлөл гэж байдаг. Валютын ханшийг инфляцад нөлөөлөхгүй байх төвшинд барих нь Монголбанкны үүрэг. Валютын ханш чангарсан шалтгаан нь саяхан болсон сар шинийн баяр болон гадны хөрөнгө оруулалт буурсан, Валютын урсгал татарсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, үүнтэй холбогдуулаад валютын эрэлт нэмэгдсэн учраас валютын ханшинд нөлөөлсөн. Мөн АНУ-ын холбооний нөөцийн газар оны сүүлээр бодлогын хүүгээ нэмсэн. Үүнийг хүлээж байсан Хятад болон европын холбооны улсуудад Америкийн доллар чангарч эхэлсэн. Үүний хаялга Монгол руу нөлөөлж ирж байна. Нөгөө талаас манайхан гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирж байна, бонд босгож байна гээд өр тавьдаг. Сүүлийн үед бондын өртөг маш их нэмэгдсэн. Энэ тохиолдолд манай өртөг их нэмэгдэж байгаа. Энэ бүхэн валютын ханш чангарахад нөлөөлсөн гэж болно. Тиймээс валютын ханшийг алдчихлаа, Монгол улс сүйрлээ гээд байх шаардлага байхгүй.
–Валютын ханшийг сулруулах тал дээр ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?
-Мэдээж экспорт болон хөрөнгө оруулалтынхаа урсгалыг нэмэгдүүлэх ёстой. Гаднаас мөнгө зээлж, дотооддоо хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 7-8 улирал дараалан доошоо явж байгаа. Үүнийг дагаад манай эдийн засгийн өсөлт доошоо явж байна. Гэхдээ инфляци өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч байгаа нөхцөлд валютын ханш 2033-д хүрэхэд иргэдийн худалдан авалтад нөлөөлөхгүй.
-Tradingeconomics.com сайтад төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2030 биш харин 2090 төгрөг давна гэж тэнд мөн тусгасан байсан энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ингэж тэд болно, эд болно гэж таах өөрөө их аюултай. Жишээлбэл, УИХ дээр Сангийн яам, төв банк хоёр орж ирэхэд Сангийн яамнаас хүмүүс “Төсвийнхөө тооцоон дээр валютын ханшийг хэдээр тооцсон бэ” гэхэд өнгөрсөн жил 2030 гэж байсан. Өнөөдөр 2030-даа хүрчихлээ. Гэтэл төв банк үүнийг байнга тооцоолж байдаг. Гэхдээ тэр ханшаа зарладаггүй. Учир нь иргэдэд буруу хүлээлт үүсгэдэг. Тиймээс ханшийг цаашид тэд болно гэж хэлэхэд хэцүү.
-Өнөөгийн эдийн засгийн хямралыг та яаж харж байна?
-Эдийн засаг хямраагүй байгаа. Эдийн засгийн хямрал гэдэг бол тухайн орны ДНБ хасах тэмдэгтэй байхыг хэлдэг. Одоо манай эдийн засаг бууралттай байгаа. Ийм байдалтай болоод 2-3 жилийг өнгөрөөлөө. Үүнтэй холбоотойгоор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт багасаад л байгаа. Гэхдээ хасах руу ороогүй. Үүнийг хасах руу оруулж болохгүй. Энэ байдлыг манайхан эдийн засгийн хямрал гэж их ярьдаг. Тодорхой айл өрхүүдийн хэмжээнд бол хямарсан байж болно. Гэхдээ цэвэр эдийн засгийн тооцооны хэлээр бол энэ хямрал биш.
Т.Болормаа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (February 25, 2016 1:23:11 pm )
mon yariv aa.
-
zochin (February 25, 2016 1:24:19 pm )
hymraagui yasan bolj baina daa ene chini. hymraaj togloson yum gej heleegui ni yamai daa. udahgui ingej helj medeh l nohduud shuu ene ih hurliin gishuud.
-
Anonymous (February 25, 2016 1:32:10 pm )
ene novsh dahij ih hurald bitgii garaasai
-
zochin (February 25, 2016 1:32:56 pm )
Daldaga.tgdiishdee gd l baij bai gurban sar
-
ЗОЧИН (February 25, 2016 1:44:40 pm )
ХЯМРАЛ БИШ ГЭНЭЭ АЛАХ НЬ ЭЭ ЯАНА
-
Anonymous (February 25, 2016 2:00:06 pm )
Ene estoi hooson tolgoi bna.ene huniig bas ovoo ediin zasgiin medlegtei hun jm uu gej bodoj blaa. Iim archaagui, uuriin tolgoigui nuhur bsan gej uu.
-
зочин (February 25, 2016 2:03:31 pm )
хуцваа муу хулгайч айл өрх бүр хямраад амаараа шороо өмхөж байхад юу гэнэ ээ. чи л хямраагүй юм бна дахиж чамайг сонгохгүй ээ ард түмэн лус савдаг чиний үгийг сонсож байгаа шүү хулгайч аа
-
yag zao (February 25, 2016 2:03:59 pm )
энэ угаасаа л эрүүл хүн би ш юм шиг ээ уг нь МХАҮТ-.н ерөнхийлөгч байсан гайгүй эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэж боддог байлаа.ИЗНН-с жагсаалтаар УИХ-д орж ирчээд юу гийгүүлэв.юу хийв ярьж байгаа нь нэг тиймэрхүү Оюун ч хүн танихагү ч юм түшээд авах хүн ч олдохгүй юм ИЗНН гэж одоо байхгүй болсон нь дээр дээ энэ Дэмбэрэлээс тэр Энхбат нь арай дээр байсан байхаа
-
Anonymous (February 25, 2016 2:21:13 pm )
Энэ нөхөр хий хоосон мэддэг дүр эсгэгч гэдэг нь энэ 4 жилд ард түмэнд танигдсан шүү дээ
-
Уншигч (February 25, 2016 4:13:21 pm )
ДЭМБЭЭ ХУДЛАА ЯРЬЖ БАЙХ хооронд чинь АНУ доллаыг өнөөдөр 2040 -өөр зарж байна.
-
2016 (February 25, 2016 4:14:10 pm )
энэ юу хуцаад байгаа юм бээ валют өслөө гэхийн сургаар бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг ш дээ үнэ буурсан байлаа гээд тэдгээр нь хэзээ эргээд буудаг билээ амьдралтай юм ярь Дэмбэрэлээ болохгүй бол өөрийг чинь дэмбэрэлдэнэ шүүүүү
-
zochin (February 25, 2016 4:22:21 pm )
yaj ingej yarij chadaj bna daa.
-
зочин (February 25, 2016 4:53:30 pm )
энэ дэмбэрэлийг гайгүй эдийн засагч гэж боддог байсан юм. нам бараадаад ухаан нь улс төржөөд самуурсан байна. Будаад будаач гэхээр сахалаа будав гэж үг байдаг юм. ёстой хариуцлагагүй “хуцаж”-ээ. амьдрал гэж нэг “юм”-ны хөрсөн дээр гишгээд үзээрэй дэмбэрэлээ…………
-
зочинОДОН (February 25, 2016 5:25:18 pm )
ЭНЭ МӨН ИХ БИЕЭ ТООХ ЮМАА. ЮУ Ч МЭДЭХГҮЙ АГУУ ИДЭЭЧИН Л БХГҮЙ ЮУ
-
Zochin (February 25, 2016 6:04:04 pm )
Ам доллар тутамд импортын барааны унэ осож байхад худалдан авалтанд нолоолохгуй гэдэг ЭЗасагч гэх хун УИХ сууж л бх юм, ЭЗ анхны ойлголт алга
-
монгол (February 26, 2016 4:03:36 am )
Энэ ДЭМБЭРЭЛИЙГ ЧИНЬ ИЙМ ТЭНЭГ ХVН гэж бодож явсангvй. ТЭНЭГ ГЭХЭД ДААНЧ ДЭНДVV ТЭНЭГ юм даа. Ядаж миний худалдан авах чадварт нелеелехгvй гэж хэлсэн бол ойлгох байлаа. Арай еерийгее ард тvмэн гээд бодоод явдаг юм биш биз дээ ТЭНЭГ ЧИНЬ
-
ЗОЧИН (February 26, 2016 11:34:16 am )
Их мэдэгчийн дур эсгэгч.Сэтгэн бодох чадвар энэ эдийн засагчид алга. Ийм хунийг л ИХ-д оруулаад байна шуудээ.Гэвч Дэмбэрэлийг ард тумэн сонгоогуй.Луйварын оорчлолтоор орж ирсэн ,дахин сонгогдох найдвар байхгуй учир хоосон цэцэрхэж байна.
17 Comments