antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2016 11 comments

Д.Тэрбишдагва багийнхантайгаа манжуурт зугаалж явна

нийтлэсэн Admin

2238

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга өөрийн гэсэн хүмүүсийг дагуулан, сонгуулийн өмнө алжаалыг нь тайлахаар зугаалуулж яваа гэнэ. Шадар сайд болмогцоо Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилуулж, нэлээд хэл аманд өртөөд байсан Д.Энхжаргал, Онцгой байдлын даргаар томилуулсан Т.Дуламдорж нар энэхүү зугаалгын багт багтсан аж. Арга ч үгүй биз, тэд бол Д.Тэрбишдагвын хамгийн ойрын гэх хүмүүс юм.

Д.Тэрбишдагвын хувьд намын даргатайгаа нэлээд таарамж муудсанаасаа болоод оны өмнөхөн аягаар шидүүлж, золтой л тархиа хагалуулчихаагүй юм билээ. Үүнээсээ болоод намын дэд даргын албан тушаалаа өгнө хэмээн тунирхсан ч одоохондоо асуудал шийдэгдээгүй. Тэгээд ч МАХН-д Д.Тэрбишдагва хэрэгтэй, Д.Тэрбишдагвад ч МАХН хэрэгтэй гэдэг утгаараа хэн нь хэнийгээ орхиж чадахгүй байгаа бололтой юм.

Сонгинохайрханд дахиж гарахаасаа өнгөрсөн гэдгээ мэдэж, эртнээс өөрийн төрсөн нутаг болох Архангайд нэр дэвших бэлтгэлээ хангаад байсан Д.Тэрбишдагва гишүүн багийнхныхаа алжаалыг ийнхүү тайлж, Манжуур хотоор зугаалж байгаа гэнэ.

Д.Энхжаргалын хувьд Д.Тэрбишдагвын баруун гарын хүн бөгөөд түүнийг Шадар сайд болонгуут л Худалдан авах ажиллагааны газар гэгч асар их мөнгө эргэлддэг газрын даргаар томилогдсон. Томилогдсоныхоо дараа АТГ-т гэр бүлийн хамт шалгагдаж байгаад өөрийн хүсэлтээ албан тушаалаасаа огцорч байсан билээ.

Харин Т.Дуламдоржийн хувьд зөвлөхөөр нь ажиллаж байгаад Шадар сайд болонгуут нь Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилогдож, Н.Алтанхуягийн Засгийн газар огцорход “Монгол шуудан” ТӨХК-ийн захиралаар томилуулах гээд чадаагүй. Түүнийг тус газрын ажилчид нь эсэргүүцэж байсан ч даргын суудалд дуртай нэгэн байсан болохоороо ч тэр үү, цонхоор нь хүртэл орж хөгөө чирч байсан удаатай.

Амарч эрч, хүчээ сэлбэж ирээд Д.Тэрбишдагвын багийнхан сонгуулийн ажилдаа шамдан орох биз ээ.

У.Жанцан

Эх сурвалж: Цензургүй.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • уншигч (February 25, 2016 12:38:03 pm )

    ЭНЭ дарга нар чинь биднээсээ долоон дор амьтад байдаг юм биш үү, нэгнийгээ аягаар шидээд байхдаа яахав дээ, ёс зүйгүй малнуудыг төрөөс зайлуулаач ард түмээн

  • Hyn (February 25, 2016 12:57:31 pm )

    Hun l yam bolohoor saihan buuhai asyydlyyd garna shyy dee

  • зочин (February 25, 2016 1:11:25 pm )

    hun bur l gadaad dotoodod yavuulj bgaa sh dee yun surtei yam , yah gej negniigee muujl baidgin

  • Зочин (February 25, 2016 1:55:16 pm )

    ичихээ больсон новшнууд төрөөс зайл

  • Уншигч (February 25, 2016 4:06:06 pm )

    Т.Дуламдоржийн“Монгол шуудан” ТӨХК-ийн захирлаар томилуулах гээд чадаагүй бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын С.Эрдэнийн хамгийн ойрын хүн Ц.Батсайхан хэвээр үлдсэн гээч

  • Өвөрлөгч (February 25, 2016 4:17:07 pm )

    “Шаазан”Д.Тэрбишдавга Монголдоо л зугаалж байхад юунд нь гайхав

  • irgen (February 25, 2016 7:19:04 pm )

    enhjargal ch yuv dee hoo kkkkkkkkkkkkkk………….

  • зочин (February 25, 2016 9:15:48 pm )

    төрөөс зайлаач ээ Тэрбишдавагаа хор найруулж явахаа болиоч

  • Anonymous (February 25, 2016 10:14:17 pm )

    buu ataarhaach humuusee

  • Anonymous (February 25, 2016 11:47:15 pm )

    Энэ лалар одоо зайлах цаг нь болсон биз дээ. Одоо нөгөө Энхбаяраа муулаад жийгээдявж байна даа. Ийм л новшнууд нийлдэг байхгүй юу даа.

  • Анхаа (February 25, 2016 11:47:50 pm )

    Энэ лалар одоо зайлах цаг нь болсон биз дээ. Одоо нөгөө Энхбаяраа муулаад жийгээдявж байна даа. Ийм л новшнууд нийлдэг байхгүй юу даа.

antalya rent a car