antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2016 3 comments

Түрээсийн орон сууцанд ямар шалгуураар орох вэ

нийтлэсэн Admin

0c606f2234cd5af3big_700x700

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол 2016 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдаж нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.

Түрээсийн орон сууцанд

§  Залуу гэр бүл(2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн35 хүртэлх насны эхнэр,нөхөр)

§  Төрийн албан хаагч

§  Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,

§  0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй

§  Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд

§  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл

§  Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх хамрагдах юм байна.

Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

§  Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн

§  Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг

§  Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой

§  Үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй иргэд хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх бичиг баримт:

 Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

§  Өргөдөл

§  Орлого тодорхойлох баримт бичиг

§  Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

§  Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Монгол Улсын иргэн (February 25, 2016 12:19:23 pm )

    Сайхан л боломж байна.Гэвч хурдан шиидэмгий,үр дүнтэй хэрэгжээд эхэлбэл ард иргэдийн маань амьдралд ямар их чухал өөрчлөлт болох болоо

    • Адар (February 25, 2016 1:25:11 pm )

      харин ээ хри зэрэг сайхан юм болдоо. 200-280 мянган төгрөг сард түээсэнд төлөөд дээр нь орон сууцны хөлс төлөөд амьдрах чадвартай нь хэд юм бол. Ёстой тогорууны хоолыг тавганд, үнэгний хоолыг вааранд хийж өгдөгийн үлгэр юм биш үү?

  • Зочин (February 25, 2016 12:30:06 pm )

    Хэрэгжүүлэх зориг хүсэл байхгүй худлаа шоу.

antalya rent a car