Хонь – (3/21-4/19)Санхүүгийн байдал сайн байна. Оюутан Хонинууд ажил мэргэжлээ зөв эхлэх замаа сонгоно. Хэрэгтэй хүмүүст өөрийгөө танилцуулахад тохиромжтой үе. Хамаатан садантайгаа ажил төрөл ярилцах хэрэг гарах байх. Хурим хийхээр төлөвлөж буй залуу хосуудад найз нөхөд, гэр бүл тань тусална. Мөнгө, хайр сэтгэлтэй холбоотой аз энэ өдөр тохионо.
Үхэр – (4/20-5/20)
Маш сайхан өдөр болж өнгөрнө. Амьдралын төлөвлөгөө биелэлээ олно Харин эрүүл мэнддээ анхаарах цаг болжээ. Мөн та үдэшлэг цэнгээнд явж магадгуй тул гадаад үзэмжиндээ санаа тавиарай. Өнөөдөр та нийгмийн амьдралдаа гол дур бүтээж чадна. Үдэшлэг дээр хайртай хэн нэгэндээ гэнэтийн бэлэг барих хүсэлтэй байгаа бол эхлээд юунд сонирхолтойг нь олж мэдээрэй.
Ихэр – (5/21-6/21)
Хайр дурлалд азтай байна. Та юу ч өмссөн байсан өнөөдөр сайхан харагдах болно. Хэрвээ бизнесийн уулзалттай бол үүнийг албан бус байдлаар хийж оройн хоол хамт идэж өнгөрөөвөл үр дүн нь үнэхээр гайхалтай байх болно. Та өргөмөл хүүхэдтэй бол хамт цагийг өнгөрөөж тухтай ярилцах хэрэгтэй. Танд өнөөдөр гэртээ хий ажил их байсан ч хамаагүй цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Найзуудтайгаа тансаг кафед сууж, гэр бүлийнхэнтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал.
Мэлхий – (6/22-7/22)
Өнөөдөр тохиолдох үйл явдлууд таныг жаргалтай байлгаж чадна.Та түнштэйгээ амжилттайгаар холбогдож, хийж бүтээх сайхан боломжууд нээгдэх болно. Энэ үеэр хийсэн аялал зугаалга гайхамшигтай сэтгэгдэл үлдээнэ. Хэрэв цагийн боломжгүй бол оронд нь долоо хоног ганцаарахнаа байж амар. Гадаад хэлнээс бичиг баримт орчуулах, шинжлэх ухааны бүтээл хянан засах зэрэг ажлууд зохимжтой. Зар сурталчилгааны аль ч хэлбэр ч ашиг олоход тус болно.
Арслан – (7/23-8/22)
Адал явдал, сонирхолтой олон зүйл танд тохиолдох нь. Хөгжилдөх зуураа эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж, бүжиглэх зэргээр биеэ хөнгөлөөрэй. Үл таних нэгэн танд таалагдаж, амьдралд тань шинэ хуудас нэмэх бололтой. Мэдлэгийн хүрээгээ тэлж, ертөнцийг илүү өргөн хар. Эндээс ирээдүйд хийх ажлын санаа тань өрнөнө. Нүүдэл суудал хийх цаг нь хараахан болоогүй байна. Аяндаа бүх асуудал цэгцэрхээр байгаа ч таны хичээл зүтгэл, оролцоо заавал байх нь.
Охин – (8/23-9/22)
Өнөөдөр бүх зүйл бүтэмжтэй байх бөгөөд та аз жаргалтай байх болно. Төлөвлөж байсан ажил илүү үр дүнд хүрнэ. Хүмүүстэй харилцах харилцаа таатай байж, зөвлөгөө авах нь танд тустай байх болно. Хамтрагч нь ирээдүйд хэрэг болох чухал санаа хэлж өгч магадгүй. Санааг нь шууд хүлээж авахаасаа өмнө сайтар эргэцүүлэн бодоорой. Дасгал хөдөлгөөн хийх зуураа хоол идэх нь тийм ч тохиромжтой бус юм шүү.
Жинлүүр – (9/23-10/22)
Асуудлын цар хүрээнээс үл хамааран сайн найз тань тусламж үзүүлэхээр ирнэ. Таны урлагт хайртай байдал таныг нэр нөлөөтэй хүмүүст талархдаг болгосон байх. Боломжтой ажилтай болсондоо өөртөө баярлах болно. Одоо танй орй дотны найзууд байна. Хэрвээ тэдний хэн нэг нь эрүүл мэндийн асуудалд орсон бол тайвшрахад нь туслаарай. Өнөөдөр таны сэтгэлийг хөдөлгөсөн анхны болзоо тань насан туршид тань хадгалагдах болно.
Хилэнц – (10/23-11/21)
Хилэнцүүд эрч хүч, урам зоригоор дүүрэн байна. Тохиролцох асуудал байх ч өнөөдөр бага стресстэх төлөвтэй. Учир нь та харанхуй хонгилд гэрэлтэх гэрлийг олж харна. Гэр байшин буюу эд хөрөнгөө зарах хүсэлтэй хүмүүс одоо шийдмэг хөдөл. Ирэх амралтын өдрөөр чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөө. Хөдөө явах, богинохон аялал хийвэл их сайхан байх болно.
Нум – (11/22-12/21)
Ялангуяа уран бүтээлч мэргэжилтэй нумуудад тааламжгүй өдөр. Үүнээс үүдэн та ирээдүйн амьдралын төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэж магадгүй юм. Ажил үйл бүтэмжгүй байсан ч сэтгэлээр бүү уна. Ямар нэгэн зүйлийг өөрт хамаатуулан хийх гэсний хэрэггүй. Гэхдээ мөн бусад хүмүүсийн тухай бодлоо өөртөө хадгал. Таны эрэмгий зан амжилтанд хүрэхэд тань сайн нөлөө үзүүлнэ. Гадагшаа гарч хуучны найзтайгаа холбоо уулзаж болох талаар судал.
Матар – (12/22-1/19)
Одоогийн амьдарч байгаа байдалдаа та жаргалтай бус байгаа бол амьдралдаа өөрчлөлт хийхэд төгс цаг үе. Та шинэ оронн сууц худалдаж авах, сэргээн засах, томхон сууц түрээслэх зэрэг үйл явдлуудыг өрнүүлж болно. Харилцаа нэгэн хэвийн аятайхан үргэлжилнэ. Хэрэв та тайван байх, хэн нэгэнтэй эвлэрэх хэрэгтэй бол одоо л цаг нь. Бусадьай цаг зав, өөрийн зорилгоо хуваалцах нь харилцан ойлголцол, урам зоригийг нэмэгдүүлнэ.
Бумба – (1/20-2/18)
Хайр дурлалын мэдрэмж өөрчлөгдөж, нийгмийн амьдралд бодитоор хандаж эхлэх төлөвтэй. Өнгөрсөн цаг хугацаа, үйл явдлын дурсамж таны зүрх сэтгэлийг дулаацуулах байх. Зарим зүйлийг уучлах хэрэгтэй гэдгийг ухамсарла. Хумхын ордынхон өнөөдөр өөрийгөө хяна, номхон даруу байхыг хичээ. Тослог хоол хүнс, архинаас татгалз. Алдаа гаргаж, хэрэгт унасан бол буруугаа хүлээж гэмших хэрэгтэй.
Загас – (2/19-3/20)
Өнөөдөр их хэмжээний азтай байх тул эрсдэлээ тооцоолох, азын сугалаа худалдаж авах, тэмцээн уралдаанд оролцох, бага зэрэг мөрий тавихад тохирсон өдөр. Биелүүлэхэд хэцүү амлалт өгөхөөсөө болгоомжил. Тээвэрлэлт болон харилцаа холбоотой асуудлууд үр ашигтай байж, саадгүй явах болно. Өмч, эд хөрөнгөө худалдах гэж байгаа бол сайтар бодож гэрийнхэнтэйгээ зөвлөсний эцэст шийдвэр гаргахыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 25, 2016 11:01:07 am )
ЗӨВ ШҮҮ

1 Comment