antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2016 14 comments

Хил давж КАЗИНО тоглодог жишгийг Х.ПҮРЭВСҮРЭН дарга үргэлжлүүлэв

нийтлэсэн Admin
1

Улсын сан хөмрөг улайж, цалин тэтгэврээ арай ядан тавьж, Засгийн газар нь хэрэндээ чардайж байгаа энэ цаг уед яам, агентлагийн дарга нар гадаадад томилтоор зугаалж, казино тоглосон шиг явна.

Тодруулбал, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Х.Пүрэвсүрэн саяхан бололтой, гадаадын нэгэн казинод тоглож байгаа бичлэг сошиал ертөнцөөр тарсан нь шуугиан дэгдээгээд байна. Х.Пүрэвсүрэнгийн хувьд өмнө нь Сангийн яамны

Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албыг АН-ын квотоор хашиж байгаад Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын даргаар очсон байдаг.

Тэрбээр, “Зоос” банкийг дампууруулсан хэрэгт нэр бүхий дөрвөн хүнийг сэжигтнээр татан саатуулсан нэг нь байсан юм. Харин мөрдөн байцаалтын явцад түүний гэм буруутайг нотлоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Монгол Улсын хуулиар дотоодод казино тоглох хориотой ч гадаадад очиж тоглож болохгүй гэсэн заалт байхгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд нэр бүхий зочид буудалд казино тоглож байгаад хууль хяналтын байгууллагад саатуулагдлаа гэсэн мэдээлэл мэр сэр гардаг ч тэгсхийгээд замхарсан тохиолдол цөөнгүй. Тиймдээ ч төрийн өндөр албан тушаалтнууд энэ мэт асуудалд орохгүйн үүднээс дотоодод гэхээсээ БНСУ, Сингапур руу хилийн дээс алхаж казино тоглох нь бий.

Харин энэ удаад тэдний жишгийг Х.Пүрэвсүрэн дарга үргэлжлүүлсэн бололтой. Хувь хүн, хууль ёсны газар нь очоод үйлчлүүлж байгааг буруутгаж боломгүй ч төсөв хүндэрсэн үед төрийн өндөр албан тушаалтан казино тоглоод явж буй нь ёс зүйн талаасаа байж болохгүй үйлдэл мөн үү гэвэл үгүй. Тэр тусмаа хаа хаанаа зардлаа танаж, бүсээ чангалахыг уриалах болсон эю үед улсын сан хөмрөгийг бүрдүүлэх учиртай яамны газрын дарга нь казино тоглох завтай яваа нь өөрөө ёс зүйн хувьд томоохон зөрчил юм.

 

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • aluurch (February 25, 2016 9:55:35 am )

    hogiin novshiig alah ymsan. ulsiin mongoor l togloj bgada

  • үнэн Тэр (February 25, 2016 10:28:35 am )

    Төсвийн цалинтай хүн ингэж тоголхуу?

  • Ганаа (February 25, 2016 11:28:36 am )

    Нөгөө Казиног залилдаг Халиун хаана байгаа вэ? Шоронд байгаа юу? Ийм хүмүүсийг төрийн ажилд бүү оруул, бүү ойртуул….

  • Demberel (February 25, 2016 11:52:41 am )

    За наадах чинь нэг их хачирхаад байх зүйл мөн үү! Ажил амралт бусад зүйлээ зохицуулаад явж байвал хэнд ямар хамаатай юм вэ! “будаач, будаач гэхээр сахалаа будав, саваагүй нохой саранд хуцав ” гэгчээр дэндүү жижиг юмаар хөөцөлдөж атаа хорслоо авагсадыг тэнгэр ниргэг… Яг жинхэндээ бол хэн хүнгүй л ороод сонирхоод гардаг үйлчилгээ шүүдээ. Юм үзээгүй, дээр нь юүч мэддэггүйгээ харуулах хэрэг байна уу? Аан!

  • Anonymous (February 25, 2016 11:55:47 am )

    …төсөв хүндэрсэн үед төрийн өндөр албан тушаалтан казино тоглоод явж буй нь ёс зүйн талаасаа байж болохгүй үйлдэл мөн үү гэвэл үгүй. kkkk бичсэн, бичүүлсэн 2 яанам бэ, яанам

  • Anonymous (February 25, 2016 12:14:14 pm )

    Монголд казино байх хэрэгтэй

  • Hihi (February 25, 2016 12:52:14 pm )

    Ene hyn kazino toglohoor tiim ih horongo mongotei hyn yy… Esvel avilga avaad teriigee yrj yadaj bgaa hyn yy… Shalgadag gazar ni shalgamaar yum… Mgl-d biznes hiigeed horongo bosgoson tsoohon hyn l kazino toglohoor bgaadaa

  • Anonymous (February 25, 2016 12:58:02 pm )

    шударгаар хөлсөө урсгаж, зовж байж олсон мөнгөө бол ямар ч тэнэг хүн байсан казинод тоглож үрэхгүй дээ, шударга бусаар мөнгө олсон хүн л , тодруулбал хулгайч, луйварчин, авилгачингууд л тэгж үрэх байх

  • Anonymous (February 25, 2016 2:03:10 pm )

    Sonompiliin udur tutmiin ajil bish uu ene chini

  • Рина (February 25, 2016 2:38:49 pm )

    Энэ нэг юм юунд нь өмөөрөөд б/гаа юм Өөрөө энэ луйварчдын нэг юмуу ах дүүс нь юм б/гаа биз Зангиа зүүж боловсролтой хүний дүр эсгэсэн луйварчдыг хурдхан тэр хүссэн шорон луу нь явуулбал таарна Ард түмэн яаж ядарч б/гаа нь энэ мэт юмнуудаас эхлэлтэй

  • РАВДАН (February 25, 2016 5:28:02 pm )

    КАЗИНО ГОЁ ШДЭЭ

  • Зочин (February 25, 2016 9:13:42 pm )

    Юу нь сонин мэдээлэл байгаа юм. Хүн бүр л гадагшаа явахаар 10 доллараас авахуулаад азаа үзэх гээд тоглож л байдаг. Төрийн албан хаагч гэхээр л болохгүй юу. Иймэрхүү зураг бичлэг хийгээд байгаа хүмүүс л сонин байна.

  • Anonymous (February 25, 2016 10:31:43 pm )

    teneg mongolchuud barag iishee harj bie zas gehnee hun uagaa hiine yana hend yamar hamaatai uam be arhi uusnaas togloh ni hamaagui deer teneg mongolchuud arhichin mongolchuudaa ataarhlaar amidardag teneguud

  • Anonymous (February 26, 2016 9:55:51 am )

    1998-2000, 2004-2016 онуудад Сангийн яамны газрын даргаар ажилласан.
    2004-2006 Хадгаламж банкны ТУЗ-н даргаар ажиллаж байсан.
    10 жил Монгол улсын Төрийн сангийн газрыг удирдсан.
    Зоос банкны хэрэгт сэжигтнээр татагдан Ганц худагт хоригдож байсан.
    АН-ын дарга асан Алтанхуягийн найз хүн байна.

antalya rent a car