Эдийн засагч Д.Жаргалсайханы “Defacto” нэвтрүүлэг сүүлийн саруудад Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарч байсан билээ. Гэвч уг нэвтрүүлгийг саяхан тус телевизийн дарга Ц.Мөнхтөрийн тушаалаар дахин эфирт гаргахыг хориглосон байна. Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг тэрбээр ярилцлагад урьж оролцуулсан тул ийнхүү Д.Жаргалсайханы зөвшөөрөлгүйгээр гэрээг цуцалжээ.
Үүнийг сонссон олон нийт хэвлэлийн эрх чөлөө алга болж хэмээж байгаа ч энэ бол зөвхөн МҮОНТ-тэй холбоотой асуудал юм. Өөрөөр хэлбэл МҮОН зарим тохиолдолд бие даасан чөлөөт байдлаар ажиллаж чадахгүй болж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүндийг ч давхар унагах асуудлыг нэг бус удаа гаргаж байсан билээ. Учир нь тус телевизийн удирдах зөвлөл болон даргын албанд АН болон МАН-ынхан бий. Улстөрийн эрх мэдэлтнүүдээс хараат байгаа газарт ийм асуудал гардаг тохиолдол олон.
Ж.Амарсанааг МАН албан тушаалд нь үлдээнэ гэж байгаа ч АН чөлөөлөх нь зүйтэй гэж байгаа юм билээ. Ямартай ч одоогийн байдлаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар АН-ын генсек байсан Ц.Оюундарь томилогдон ажиллаж байгаа. Харин Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ц.Мөнхтөрийг саяхан МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн даргаар томилсон юм.
Н.Чимэг
Эх сурвалж: Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 25, 2016 8:49:33 am )
ардчилсан намын дарангуйлал ил тод болж байна да 25 жилийн дараа дарангуйлагч төрхийг олж авсан 35 жилийн дараа фашист нам болдог зам руугаа явж байгаа эргэл буцалтгүй замнаж байна
-
ЗОЧИН (February 25, 2016 9:10:03 am )
аль нэг ДАРАНГУЙЛАЛ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ УСТАГДАГ УДАХГҮЙ УСТАНА АРД ТҮМЭН МИНЬ ҮЗЭГНИЙ ҮЗҮҮРЭЭР
-
Зөвлөхөд (February 25, 2016 9:10:24 am )
Ц.Мөнхтөр өө. Дээрээс даалгавар авч ингэж дарамтлуулж байхаар ажлаа өгчих. Шударга нь дээр.Нэр цэвэр болно
-
Ухаангүй ноёны урагшгүй албат (February 25, 2016 9:13:35 am )
Ц.Оюундарь, Ц.Мөнхтөр нар баахан загнуулсан байх даа хөөрхий. УИХ-ын дарга Зи-г оролцуулчихгүй дээ.
-
Anonymous (February 25, 2016 9:26:46 am )
..Ганцхан талыг барьсан таамаг төдий энэ бичлэг мэдээ мөн үү. МҮОНТ-ээс яагаад гэдгийг нь асуугаагүй …
-
Зочин (February 25, 2016 9:29:09 am )
Ардчилсан фашистууд, МАН үнэмлэхүй байхдаа ч ингэж дарангуйлж бүгдэд гар хөлөө дүрж байгаагүй шүү, АН бол хамгийн үл бүтэх хулгайч луйварчдын бүгсэн оромж учраас эрх мэдэл өгмөгц шууд дээрэмчин болж хувирч байна.
-
зочин (February 25, 2016 10:57:15 am )
Угаасаа тодорхой шүү дээ. Ардчилсан намын генсек байсан авгай томилогдож очсон. Ер нь Үндсэн хуульийн цэц , Монголын үндэсний ТВ, АТГ, Шүүх, цагдаа гээд л төрийн бүхий л газар өөрсдийн төлөөний хүмүүсээ шургуулсан . 2012 оноос хойш ийм л ажил хийлээ. Дээр нь бөөн өр шир , Бүх салбарыг хэвтэрт орууллаа. Ардчилсан намаас салж амрах юмсан. Ядаж байхад нөгөө хэдэн ядуу иргэдийнхээ тархийг 5 хувь энэ тэр гээд угаачихжээ хөөрхий
-
zochin (February 25, 2016 11:17:15 am )
bid iim zuiliig husehgui bn …
-
Иш зочин. (February 25, 2016 1:03:50 pm )
МҮОН телвиз нэг намын нэг хүний хараат байгаагаа нотоллоо. Ер нь үзэх харах зүйл ч байхгүй арилжааны телвизүүдээс хол хоцорчээ. Социализмийн үед бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг ” архивийн сан хөмөргөөс” нэрийн дор явуулж амь зогоож байгаа нь ямар өрөвдөлтэй, ичмээр байгааг үзэгчид хараад харамсаж байна. Яаралтай өөрчилөлт хийхгүй бол энэ телвиз сэхэхгүйгээр уналтанд орохнээ. Хараандаа байлгаж байгаа хүмүүс энэ телвизээ үзэдгүй бололтой.
-
Anonymous (February 25, 2016 1:29:45 pm )
МҮОН-телевиз өнөөдөр үзэх харах юмаар маруухан болсон. Нэг мэдээ явдаг аядана. АН өөрсдийгөө сурталчилсан. Гадаад мэдээ явна барууныхан болоод АНУ-ын бөгс долоосон мэдээ явна. Сүүлийн үед үзэхээ ч больсон
-
Anonymous (February 25, 2016 2:47:48 pm )
наад муу тв-ийг татан буулга
11 Comments