antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 7 comments

Монгол Улс дэлхийн хамгийн “тарчиг&тайван” орон

нийтлэсэн Admin

1456286590_1453708359_7

Монгол Улс “Дэлхийн хамгийн өрөвдөлтэй орнууд”-ын тоонд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Ингэж багтах болсон шалтгаан нь Монгол Улсад ажилгүйдэл, архидалт, авлига, ядуурал, шударга бус байдал, инфляци өндөр хувьтай байгаагийн дээр Монгол Улсын экспортын эргэлт хэлбэлзэлтэй, Засгийн газрын санхүүгийн буруу бодлогын улмаас ойрын хугацаанд эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлд ороход тун ойрхон байгаа хэмээн дүгнэжээ. Санаж байгаа бол саяхандуу буюу 2015 оны долдугаар сард Их Британийн эдийн засгийн шинжилгээний нэр хүндтэй нэгэн байгууллагын судалгаанд Монгол Улсыг дампуурах эрсдэлтэй орноор тодруулсан байдаг.

Дампуурах эрсдэлтэй орнуудын жагсаалт

Ингэж анти амжилт бүрийн төлөө өрсөлдөж, заримд нь түрүүлж, заримыг нь тун удахгүй эзлэхээр уруудаж буй Монгол Улсын хамгийн сүүлд гайхуулаад буй нэгэн амжилт бол “Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 орон”-ы тоонд багтсан явдал юм. Америкийн алдарт “Тайм” сэтгүүлээс гаргасан дэлхийн улс орнуудын амьдралын өртөгийг харуулсан жагсаалтад Монгол Улс 103 дугаар байр эзэлжээ.

112 орныг хамруулсан энэхүү жагсаалтанд Монгол Улс 103 дугаар байр эзэлснээр, ар талаасаа 10 дугаар байр эзэлж, Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй 10 орны нэгээр тодорлоо. Энэхүү жагсаалтад Бермуд, Багам, Хонког, Швейцарь, Гана, Норвеги, Исланд, Кувейт, Сингапур, Монгол багтжээ. Эндээс харахад Монгол Улс харин ч энэхүү жагсаалтыг тэргүүлж, дэлхийн хамгийн өртөг өндөртэй орноор нэрлэгдэх байж.

Учир нь Монгол Улсад эдгээр орнууд дахь байдлыг бодвол авсан хэд нь амьдралд хүрдэггүй муу талтай. Үүнтэй холбогдуулан бас л нэг баримт дэлгэхэд Монгол Улс нэг цагийн цалингийн доод хэмжээгээрээ дэлхийд сүүл мушгисан. Тэгэхээр Монгол Улс яах аргагүй дэлхийн хамгийн тарчиг орон болж байна. Африк, Ойрхи Дорнодын дайн тулаант хэдэн орныг оролцуулахгүйгээр ш дээ. Товчхондоо ардчилсан тогтолцоотой тайван атлаа тарчиг орон нь Монгол Улс.

1456286365_12523197_934261369991464_1223531685331998570_n

Эцэст нь ингэж тайлбарлахын учир, Монгол Улс тэдэд орлоо, ардаа нэлээд хэдэн орон оруулжээ хэмээн бахархагсад ард орсон орнууд дандаа Африк, Ойрхи Дорнодын дайн тулаант орнууд байдгийг анзаардаггүй л бололтой.

Ямар сайндаа, Монгол Улс авто замын чанараараа 140 орноос 104-т орсныг дуулгатал 30 гаруй орны өмнө орсон байна, амжилттай ажиллаж байгаагаа ярив. Эргээд харахаар Монгол Улсын ард орогсод нь нөгөө л нэг Африк, Ойрхи Дорнодын дайн тулаант зам гэхэд хэцүүхэн зүйлтэй, “автозамгүй” орнууд байсан онигоо ч гэмээр зүйл байдаг юм.

 

Төгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • 1159 (February 24, 2016 3:07:37 pm )

    ҮНЭН

  • МОНГОЛЧУУД (February 24, 2016 3:41:21 pm )

    Элбэгдорж болон АН-н ач гавьяа,,,,
    Элбэгээ хошгоруулаад л бид хошгороод л…..

  • бахархал (February 24, 2016 4:53:43 pm )

    Ийм амьдарлын өртөг өндөр оронд
    амьд байгаад бид ч ёстой харх шиг
    дасан зохьцдог гарууд юмаа.

  • Anonymous (February 24, 2016 6:01:17 pm )

    Яах вэ байр эзэлж байгаа нь их юм болоош дээ байр эзлээгүй орон байж л байна АН болон ерөнхийлөгчийн минь гавьяа

  • Монгол (February 24, 2016 7:01:55 pm )

    Эх орондоо нэг тоосго өрөөгүй байж төр засаг, эх орноо муу хэлдэг тэнэгүүд хурдан турж үхээд, хойд насандаа тэр африкт төрвөл таарна даа та нар

  • ЭЛБЭГДОРЖ (February 24, 2016 7:32:04 pm )

    МОНГОЛЧУУД ЗОВЛОН ДААНА, ЦААШИД Ч ЗОВЛОН ДААЖ ЧАДНА.

  • Монхоо (February 29, 2016 12:51:44 pm )

    Тарчиг байдалд оруулсан энэ хэний гавьяа вэ гэж гудамжны рекламны самбруудад бичээд ардчилсан нам ан махн асуумаар байгаан

antalya rent a car