Т.САЙХАН
Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түрээсийн орон сууцны журмыг баталсан байна. Энэ талаар З.Баянсэлэнгэ сайд танилцууллаа. Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой болж байгаа юм. Мөн 1000 айлын орон сууц баригдсан найман аймагт уг хөтөлбөр хэрэгжинэ гэлээ. Журмыг баталсан бөгөөд ТОСК-ийн зүгээс илүү зохицуулалт хийж дууссаны дараа хэрэгжиж эхлэх юм байна. Мөн байраа урт хугацаанд түрээслэн амьдарсан иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлсөн бол банкны зээлд хамрагдан орон сууцаа өмчлөх эрхтэй болох аж. Түрээсийн орон сууцандаа орохдоо барьцаа болгож гурван сарын мөнгийг өгөх ёстойгоос гадна төлбөрийг сар, сардаа төлөх ажээ.
Эх сурвалж:www.polit.mn
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН 029 (February 24, 2016 3:54:24 pm )
ЗӨВ ШҮҮ
-
зочин (February 24, 2016 4:35:25 pm )
Яаж эр хүний бөгсийг долоож сайд болдог аргаа хэлж өгөөч Балайсэлэнгэ гуай
-
ерөөл (February 24, 2016 5:01:49 pm )
Хушуунд нь шар тос түрхмээр
хүүхэд вэ. -
zochin (February 24, 2016 9:27:06 pm )
сайн мэдээ байлаа
-
Уншигч (February 25, 2016 9:41:07 am )
Уг нь орон сууц барьсан аж ахуйн нэгжүүд үнэгүй болох гээд байгаа барилгаа яаж эргэлтэд оруулах вэ гэж бодоод түрээслэх замаар дараа зарж өртгөө олж авьяа гэсийн маа. Мэдээж шууд хямд зарах нь ашиггүй ш дээ. Энэ бизнес санааг төрийн бодлого мэт ярьж байхын. Төр Засаг аж ахуйн үйл ажиллагаанд битгийн оролцооч ээ.
5 Comments