antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 1 comment

Монгол буддын шашинтай улс мөн үү

нийтлэсэн Admin
olloo_mn_1456276885_shashin4
Монгол Улс уг нь буддын шашинтай орон. Манайхан дунд ядаж л ганц нэг маань мэгзэм мэддэггүй хүн гэж байхгүй байх. Зарим нэг нь Далай лам зурагтаар гарахад зурагтандаа мөргөж байх жишээтэй. Цагаан сарын дараа шинийн 15-ндаа багтаад жилийнхээ заслыг хийлгэх гэсэн хүмүүс Гандангаас авахуулаад энд тэндэхийн дацан, хийдүүдийг дүүргэдэг. Дугаар, дараалал нь ч барагдахгүй их. Тэр ч битгий хэл Буянт-Ухаа дахь том ордонд энэ жил лам нар засал хийж, хүмүүс нь пиг дүүрч, тэднийг орлого мөнгөтэй болгосон. Энэ юу ч биш. Зарим нэг хүн түрийвчээ даллаад мөнгөтэй болох лекц уншихад хэдэн мянгаараа очоод суучихаж байх жишээтэй. Ингэхээр манай улс яах аргагүй буддын шашинтай байгаа биз. Бүр манай улсад 600 гаруй Буддын шашны сүм, хийд бий. Монголын хаана ч очсон ямар нэг жижиг сүм, дуган байх жишээтэй.

Зарим нэг суманд хоёр, гурван том сүм, дуган, хийд байна. Тэр болгонд хүмүүс очиж, янз бүрийн ном уншуулдаг. Тиймдээ ч манай лам нар нэлээд бийлэгжүүг яана. Ихэнх нь жийп унаад л давхиад байх жишээтэй. Гэтэл буддын шашны хажуугаар өөр олон шашин манайд дэлгэрч байна. Христээс авахуулаад юу юу ч билээ дээ. Тэр дундаа Христын шашин нэлээд газар авч байгаа нь үнэн. Христэд итгэгчид ч олширсон. Ертөнцийн эзнийг магтан дуулдаг хамтлаг хүртэл гарч ирээд, янз бүрийн уран бүтээл хийж байна. Яваандаа бүр олны танил болоод, дууг нь хүмүүс найран дээр дуулж байж ч магадгүй шинжтэй. Дээрээс нь Монгол Улсад 6000 гаруй Христын сүм байна гэсэн тоо баримт байгаа юм. Христын хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм л гэнэ. Христын тийм ч сүм, ийм ч итгэлийн цуглаан л гэнэ. Барагдахгүй ихээ их. Бүр “Од” кино театр хүртэл Христэд итгэгчид цугладаг газар болчихоод байгаа. Үүний тод жишээ бол Улаанбаатар хотын энд тэндгүй том том сүмүүд баригдаж байгаас харж болно. Ингээд бодохоор манай улс буддын шашинтай гэж хэлэхэд хэцуү л байна. Буддын 600 сүмтэй байхад Христын 6000 сүм байна шүү дээ. 10 дахин их. За тэгээд Христын шугамаар манайд маш олон хандив, тусламж орж ирж байна. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Христын сүмийнхэн орон гэргүй иргэдэд хоол унд, хувцас хунар өгч байна. “Далхийн зөн” олон улсын байгууллага гэхэд Христынх. Энэ байгууллагын шугамаар ямар их тусламж явдаг билээ. Энэ янзаараа яваад байвал Монголд буддын шашинтай иргэд цөөрч, Христын шашинтны тоо нэмэгдсээр байх нь. Хэн, ямар шашин шүтэх нь хувь хүний дурын хэрэг л дээ. Тэгээд ч аль ч шашин бусдыг сайн сайханд хүргэх, гэгээрүүлэх зорилготой байдаг биз дээ. Гэхдээ дэлхий ертөнц даяарчлагдаж байна. Тэр дундаа манайхан барууныхныг дуурайх ханддагатай болсон. Гадны боддого ч гэж хүмүүс их ярьдаг болж. Тэгвэл тэд ердөө л хэдэн сүмээр дамжуулаад биднийг дотроос нь “өтүүлж” байгаа юм биш үү. Магадгүй шашнаар нь уусгах арга хэрэгжээд, амжилт олж байгаагийн илрэл ч байж болох. Манайхан угаасаа хэт их сүсэгтэй хумүүс. Ямар сайндаа л түрийвчээ даллаад мөнгөтэй бол гэсэн лекцэнд хэдэн төгрөгөө үрээд сууж байх вэ дээ. Тэгвэл Христын шашинд итгэгчид хэт олширч, гурав хоногийн дараа дахин төрнө. Эсвэл ертөнцийн эзэнтэй уулзана гэх мэтээр амиа хорлогчид ихэсвэл яах вэ. Христын шашинтай орнуудад ийм үзэгдэл нэлээд газар авсан байдаг гэнэ билээ.

Манайхан хэрвээ хэт сүсэглэвэл тэднээс илүү гарч мэдэх нөхдүүд. Тийм болохоор буддын шашнаа шүтье гэж уриалах гээд байна. Бурхан багшийн сургааль нь ядаж л гэгээлэг юм даа. Тэгээд цаашид Христын сүм нэмж барихыг хоригломоор байна. Сүм барихад зориулж буй газраа сургууль, цэцэрлэг барихад зориулъя. Ер нь ч тэгээд буддын шашин нь жаахан давамгай байсан нь дээр байх аа.

Монголын мэдээ
О.Уянга

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (February 24, 2016 1:46:33 pm )

    Аливаа улс еерийн уламжлалт шашинтай л байж ирсэн. Гадных гээд гадуурхаад байх нь хаашаа юм? Гэхдээ хуний газрын бурханаас еерийн нутгийн “четгер” гэж уг бий! Сиймхий ч гэсэн гэр минь,сэгсгэр ч гэсэн ээж минь ч гэдэг шиг шашин ч гэсэн эерэг, эсрэг хоер талтай байдаг юм шиг байгаа юм! Хамгийн чухал нь гадны шашнуудын доторх урсгалууд нь хоорондоо эсрэг тэсрэг учраас, тэр урсгал хоорондын зерчил мергелдеенеес болж элдэв янзын тэмцэл дайсагнал, магадгуй дайнд ч хургэж болдог! Ийм аюулаас болгоомжлохын тулд гадны шашны уйл ажиллагааг хянаж, хязгаарлаж байх естой! Энэ бол монгол терийн нэн тэргууний том зорилт байх естой юм!!!

antalya rent a car