antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 43 comments

С.ЗОРИГИЙН ЭХНЭР Б.БУЛГАН АМЬД УУ

нийтлэсэн Admin

 

77331_148025

Хууль, хяналтынхан Б.Булганыг саатуулаад 98 хонож буй ч хэнтэй ч уулзуулсангүй.

Одоогоос 17 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг гэрт нь онц хэрцгийгээгээр бүрэлгэсэн хэрэг гарсан. Одоо ч энэ хэргийн сэжүүрийг тайлаагүй байна. Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай

 Засгийн газрын 2003 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн тогтоол гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй байна.

Б.Булган бол УИХ-ын гишүүн асан С.Зоригийн гэргий бөгөөд түүний үхлийн талаарх үнэнийг мэдэж буй цорын ганц амьд гэрч.Гэхдээ тэр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид, эсвэл Төв аймаг дахь Цагдан хорих төвд хоригдож буй. Эсвэл бүр Тагнуулын ерөнхий газрын барилгын доод хонгилд хоригдож байгаа гэх мэдээлэл ч байна. С.Зоригийн үхлийн 13 дахь гэрч хэмээгдэж буй түүнийг нөхрийнх нь үхэлтэй холбоотой хэргээр хоёр дахь удаагаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд саатуулсан.

Түүнийг саатуулснаасаа хойш түүнтэй ар гэрийнхэн, найз нөхөд, өмгөөлөгч гээд хэнийг ч уулзуулаагүй бөгөөд хэн нь ч уулзахаар оролдоод чадахгүй байгааг ойр тойрныхон нь баталж буй. Харин цагдаагийн байгууллагаас “Б.Булганд хамаарах хэргийг маш нууцад хамааруулж байгаа. Түүнийг цагдан хорьсон нь үнэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй. Түүнийг саатуулсан хэмээн хууль, хяналтын байгууллагаас албан ёсоор зарлаад 98 хоног өнгөрлөө. Зарим эх сурвалж “Б.Булганыг өнгөрсөн аравдугаар сарын эхээр цагдан хорьсон. Цагдаагийн байгууллагынхан хугацааг нь хойшлуулж мэдээлсэн” гэж ч ярьж буй. Өөрөөр хэлбэл, Б.Булганыг С.Зоригийн үхэлтэй холбоотой байж болох гарцаагүй баримтаар саатуулсан уу, эсвэл өмнөхийн адил сэжиглэн шалгаж байгаад суллах уу гэдэг асуулт хариу нэхсэн хэвээр байна.

Гэвч Б.Булган өдгөө амьд, эрүүл саруул байгаа юу. Түүнийг хэзээнээс, хаана, ямар үндэслэлээр хорьж, саатуулсан нь одоо ч тодорхой бус хэвээр байна. Түүнчлэн түүнд ямар нэг зүйл тохиолдоогүй бол яагаад өнгөрсөн хугацаанд ар гэрийнхэн, ойр тойрныхонтой нь нэг ч удаа уулзуулахгүй байна вэ. Ингэж хардах болсон хэд хэдэн шалтгаан байна. Тухайлбал, С.Зоригийн үхэлтэй холбоотойгоор сэжиглэгдэн шалгагдаж байсан гэрчүүд бараг бүгд үхсэн байдаг. Одоо Д.Булган л бүхний учрыг илчилж, хэлж чадаж мэднэ. Мэдээлэл өгч чадах байсан байж болзошгүй хүмүүс ээлж дараалан амиа алдсан ч албаныхан “Эдгээр хүмүүсийн үхэл С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэж албан ёсоор батлагдсан зүйл үгүй” хэмээдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр дөрвөн давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан юм. Амиа хорлох үйлдэл байв уу, тийм бол амиа хорлох шалтгаан нь юу байв. Эсвэл гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм. Энэ хэрэг илрээгүй.

Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч, казах залуу усанд живж нас барсан. Нас барсан даруйд нь сонин хэвлэлээр нэлээдгүй шуугиж байгаад нам гүм болсон байдаг. Түүнийг С.Зоригийн хэргээс болж амиа алдсан гэдэгнт нийт, сонин хэвлэлийнхэн итгэлтэй байдаг. Хэргийг осол гэж үзээд хаасан.

Алуурчид хэрвээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан байсан бөгөөд цагдаа нар ч, ар гэрийнхэн нь ч болсон явдлыг нууж байгаа. Түүний үхэлтэй холбоотой хэрэг илрээгүй.

Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан. Хоёр алуурчны нэг буюу Болдоо хэмээгч нь эргэж харчихаад гүйсэн гээд байгаа. Нэг нэгнээ таньдаг хүмүүс л юм бол, ийм том аллагад тийм тодорхой гэрч байж болохгүй учраас устгасан байж таарна.

Дээрх мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш, гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Гэвч энэ хэрэг бас л илрээгүй.

Дарханы цагдаагийн ахмад бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэн. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан юм.
Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг хууль хяналтынхан тайлбарлаагүй.

Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан гэгддэг. Түүнийг С.Зоригийн аллагатай хол-боотой чухал баримтууд цуглуулж чадсан байсан хэмээн зарим эх сурвалж дурддаг. Энэ мэтчилэн учир битүүлэг үхлүүд ар араасаа цуварсаар лавтай 17 хүрсэн гэдгийг тагнуулын эх сурвалж өгүүлж байна.

Түүнчлэн Б.Булганыг эсэн мэнд байгаа эсэхэд эргэлзэх өөр нэг шалтгаан нь энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор 17 жилийг үлдлээ. Ирэх зургаадугаар сард сонгууль болно. Учир мэдэх зарим хүн сонгуулиас өмнө С.Зоригийн аллагын талаар Б.Булган ямар нэг үг цухуйлгавал Монголын хууль хяналтын томчууд төдийгүй улстөрийн хүрээний нэр бүхий эрх мэдэлтнүүдэд халтай байж болох талтай гэж үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн үхлийн талаарх бодит мэдээллийг улс төрийн хүчнүүд сонгуулийн сурталчилгаандаа ашиглах боломжтой учраас гэмтэй байж мэдэх хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эсвэл, нэгнийгээ айлгаж, сүрдүүлэхээр Б.Булганы амыг нэг мөсөн барихаар шийдсэн байх магадлалтай гэнэ. Тиймээс сонгуулийн ялалт, ялагдалтай холбоотой асуудал Б.Булганы амь нас, эрүүл мэндтэй холбоотой байж болох талтай. Ийн хардах шалтгаан нь Б.Булганыг 1999

Зарим эх сурвалж “С.Зоригиин үхлийн талаарх бодит мэдээлэл улс төрийн хийгээд өөр олон зүйлийн тайлал болох учраас Б.Булганыг хоригдож байх хугацаандаа ямар нэг өвчний улмаас таалал төгссөн гэх магадлалтай юм” хэмээж буй юм.
Энэ мэт шалтгаан үргэлжлэх боломжтой учраас Б.Булганыг өдгөө амьд байгаа юу хэмээн хардсан хэрэг. Хэрэв тэр амьд бол түүнииг ар гэрийнхэнтэй нь уулзуулах, өмгөөлөгч авах эрхээр нь хангах, Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх эрхийг нь яагаад олгохгүй байгаа юм бэ.

онд уг хэрэгтэй холбогдуулан 2000 оны сонгуулийг угтаж баривчилчихаад буцаан суллаж байсан билээ. Гэхдээ энэ удаад түүнийг түрүүчийн адил амьд үлдээвэл улс төрд хүчгүй болж буй, эрх хугацаа нь хуулийн хүрээнд дуусаж буй томоохон улстөрч, эрх мэдэлтнүүдэд халтай гэж ярих ч хүмүүс байна. Тиймээс түүнийг эрх мэдэлтэй байгаа дээрээ дарж авах ажиллагаа хийж байж ч мэднэ гэцгээж байна.

Үүнээс гадна хэрвээ тэр эсэн мэнд байгаа бол түүнтэй ар гэрийнхнийг нь ямар учраас уулзуулахгүй байна вэ. Түүнийг хэрэгтэй холбоотойгоор яргалан тамлаж, зовоосон, ил харагдах шарх, сорвитой болгосон, магадгүй тахир дутуу, сэтгэцийн өвчтэй болгочихоод нуун далдлаагүй л юм бол ар гэрийнхэн, ойр дотнынхонтой нь уулзуулах ёстой. Зарим эх сурвалж “С.Зоригийн үхлийн талаарх бодит мэдээлэл улс төрийн хийгээд өөр олон зүйлийн тайлал болох учраас Б.Булганыг хоригдож байх хугацаандаа ямар нэг өвчний улмаас таалал төгссөн гэх магадлалтай юм” хэмээж буй юм.

Энэ мэт шалтгаан үргэлжлэх боломжтой учраас Б.Булганыг өдгөө амьд байгаа юу хэмээн хардсан хэрэг. Хэрэв тэр амьд бол түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулах, өмгөөлөгч авах эрхээр нь хангах, Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх эрхийг нь яагаад олгохгүй байгаа юм бэ. Үүнээс гадна С.Зоригийн амь насыг хөнөөсөнтэй холбоотой баримт үнэхээр олдсон бол энэ хэргийг даруй шийдэх хэрэгтэй. Б.Булганаас гадна Завхан аймгийн харьяат хоёр эрэгтэйг энэхүү аллагын хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа. Өөрөөр хэлбэл, хууль, хяналтынхан 17 жил тасралтгүй мөрдөн шалгаж буй учир битүүлэг энэхүү хэрэгт холбогдуулан гурван хүнийг байцааж байгаа гэсэн үг. Хэрвээ энэ удаад хууль, хяналтынхан өмнөх баривчилгаануудын адилаар “Эдгээр хүн гэмт хэрэгт холбогдолгүй юм байна” гээд суллавал тэднээс хариуцлага нэхэх, гурвын гурван хүнийг олон нийтийн өмнө шууд бусаар ялласных нь төлөө хариуцлага хүлээлгэх ёстой. Харин үнэхээр хэргийг илрүүлж чадвал магадгүй олон хүний амь нас үрэгдсэн энэ хэрэг эцэс болох биз ээ.

Эсвэл бүр Б.Булганыг хууль хяналтынхан цагдан хорьсон хэмээн мэдээлж буй ч тэр аль нэг саатуулах байр, шоронд биш бүр Монголд байхгүй байж мэдэх юм гэх хүн ч байна. Ингэж хардах шалтгаан нь хууль, хяналтынхан түүнийг ямар үндэслэлээр, хаана, хэрхэн байцааж, саатуулж байгаагаа өнөөдрийг хүртэл ил тол мэлээлээгүй байна. Энэ бүхэн нь олон нийтийг дээрх таамгуудыг дэвшүүлэхээс өөр аргагүйд хүргээд байгаа юм.

 

Б.Энхмарт /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • Gg (February 24, 2016 11:58:04 am )

    Elbegdorj guai ta icheech.Buhel buten ard tumneer togloh erhiig tand hench olgoogui.Bulgan uhvel allagin ezen ni ta l bolj taarna daa.Odoo ene zovson emegteig ard tumend haruulaach.

  • Anonymous (February 24, 2016 12:23:32 pm )

    Elbegdorj batuul 2 holbootoi gedgiin ugasa. Ene huzuugui tarvagandorjid ih uchir bgaa argagui hujaagiin urgejlel. Zailuuliy godiliig

  • Доржин (February 24, 2016 12:50:57 pm )

    Энэ хэргээс болж олон хумуус цаг бусаар хорвоог орхиж дээ . Дээр нь мон ч олон жирийн иргэдийг хэлмэгдуулж орон шоронд хорьж тамлаж тарчилааж ухуулсэн дээ олон ч гэр бул олон ур хуухэд лолн ч эх эцэг ончирж хоцорсон доо ийм их хумуусийг хэлмэгдуулсэн хууль хяналтын улсуудад хариуцлаг тооцохгуй бол эдгээр улс чинь дуртай иргэдээ дарамталж айлгаж буур эд зуйлийг нь булааж авах гэж хэлмэгдуулэлт явуулж алж хядах нь ба шуу цагдаагын ажилчид саяхныг хуртэл барьж хориод л дараа нь хээл хахуул аваад суллаж хэргийг хаадаг хорьж буй хунийхээ араас явж бгаа эхнэр охинд нь бэлгийн хучирхийлэл хийдэг бсан шуу дээ

  • санаа зовогч (February 24, 2016 12:54:09 pm )

    Монглд цагдаагийн бай-га байна уу.Зоригийн,Лхагвасүмбэрэлийн хэргүүд юу боловоо Дорлигжаваа,Чингэсээ,Энхамгалан,Хурцаа та нар ажлаа хийгээчээ малнуудаа.

  • zochin (February 24, 2016 1:10:41 pm )

    oyun suudliin naimaa hiigeed zavgui yavaa daa! hun chanar bdag bol ar geriihantain uulzuulj bariad ugch boldgui yum bol uu? Ugui bol bol uuriin hiih heregtei muu avligch avgai!!!

  • Хурандаа (February 24, 2016 1:51:22 pm )

    Ямарч хэрэг үйлдсэн хүнд эдлэх эрх гэж бий. Гэр бүлийнхэнтэйгээ уулзах, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах, өөрийгөө хамгаалах нотлох баримт гаргах г.м бусад. Үүнийг зөрчөөд, бас ингэж их хугацаа авч байгаа нь Зоригын хэрэг илэрнэ гэдэг итгэлийг алдруулж байна. Би хувьдаа Булганыг буруутгахад итгэхгүй, тэр тусмаа 2 эрэгтэй хүнтэй хамт энэ хэргийг үйлдсэн гэдэг огт байж болшгүй. Эрэгэй, эмэгтэй хоёр үйлдсэн гэдэг нь нотлогдсон зүйл.Сүүлийн жилүүдэд хэрэг илрүүлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчих, дарамталж, сэтгэхүйн эрүү шүүлт тулгах, өмгөөлөгчийг илтэд үгүйсгэх явдал цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх газрын мөрдөх албадад хэвшмэл зүйл болжээ. Энэ бол маш аюултай дохио. Шүүх цагдаагийн шинэчлэл энэ зүг рүү чиглээд байх шиг. Одоо Булганыг суллах, эсвэл шүүхэд шилжүүлэх асуудлаа хурдан шийдвэл таарна. Ийм нууцлагдмал байдлын ард заавал нэг таагүй зүйл нуугдаж байдаг

    • zochin (February 24, 2016 2:48:23 pm )

      mash unen ug bbn

  • ЦАГДААГИЙНХАН (February 24, 2016 2:05:17 pm )

    ЦАГДААГИЙНХАН ХҮЧНИЙХЭН ЧАС ХИЙСЭН МЭРГЭЖЛИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛААД ОДОО Л НЭГ ХАРИУ ХЭЛЭХ ЮМ БАЙНА ДАА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА МАНАЙХАНЫ ЦАГДАА ХҮЧНИЙХЭНИЙ МЭРГЭЖЛИЙН ЧАНГУУД НЬ ДУУГАА ГАРГАХ ЦАГ НЬ БОЛЖ ДЭЭ ТЭД Ч УГ НЬ ЧАНГА ШҮҮ

  • Зочин (February 24, 2016 2:44:01 pm )

    Хөөрхий дээ ийм хэрэг илрүүлж чадахгүй байгаа цагдааг сайн гэх үү. Үнэхээр олон жил боллоо. Сонгуулийн шоу болгож болохгүй, хүний амьдралаар тогтлож болохгүй. Түүнээс биш томчууд өөрсдөө юугаа хийх нь тэдний асуудал.

  • эби (February 24, 2016 3:41:38 pm )

    Булганы санах ойг нь устгах хэрэгтэй тэгэхгүй бол хамаг хүн шоронд орно

  • зочин (February 24, 2016 5:40:13 pm )

    Нөгөө ХЭҮК нь тэгээд хааччихсан юм.

    • зоригт (March 07, 2016 12:58:19 am )

      ХЭҮК мөнгөөр хөдөлнө шүү дээ. Хамгийн томм прокурор ногоон мөнгө болсныг ойлгоогүй өдий хүрсэн гэж үү.

  • Зочин (February 24, 2016 7:51:19 pm )

    Хуулийнхан амьд эсэхийг ард олонд хэлэх цаг болсон шүү Энэ тун эвгүй байдалтай болчихлоо шүү

  • зочин (February 24, 2016 8:42:18 pm )

    сэтгүүлч нар минь араас нь яваач. Монголчууд ийм хулчгар аймхай болчихоо юу? Ардчилсан нийгэм гэж энэ үү? Бид ийм байхыг хүсээгүй ээ.

  • Батхүү (February 24, 2016 8:54:23 pm )

    Мөрөн гэдэг цагдаагийн хурандаа тэр үед, амьд гэрчтэй Зоригийн хэргийг илрүүлнэ гээд УИХ-ын гишүүн, гавъяат хуульч авч байсан. Энэ хүн одоо ард түмний өмнө улаан нүүрээ гаргаж энэ талаар үгээ хэлэх цаг болсон.

    • Зочин (March 10, 2016 1:08:37 pm )

      УИХ-ын гишуун болохын тулд л тэр Мерен чинь худлаа чалчиж байсан байнашуудээ! Тэгээд илруулчихэж чадаагуй л биздээ?!

  • zochin (February 24, 2016 9:10:10 pm )

    Murun hurandaadaas sain asuu ter ih ym medej bga. Ilruulne gd bsn ih hurald oroodl tag. Esvel daramtluulsan bj taaraa neere shuu

  • зочин (February 25, 2016 1:04:46 am )

    Ардчилал хүний эрх байхгүй болжээ.

    Хуучны КГБ ,НАХЯ одоо болтол байна.

  • Anonymous (February 25, 2016 1:51:29 pm )

    Булган буруутай ч бай, буруугүй ч бай ар гэрийнхэнтэйгээ, өмгөөлөгчтэйгээ уулзах эрхтэй. Гэрийнхэн нь ядаж эрүүл мэндийн байдлыг нь мэдэх, хувцас, хүнс, ариун цэврийн хэрэглээний зүйлсийг нь дөхүүлж өгөх боломжоор хангагдах л хэрэгтэй шдээ

  • зочин (February 25, 2016 8:16:36 pm )

    юу гэж үхэж бдгийм бэ. тансаг газар баригдсан нэртэй бж бгаа.энэ чинь зүгээр л сонгуулийн шоу шүү дээ.хэргийн газраас малгай нь олдсон бат үүлийг бас хориочээ.

  • Anonymous (February 26, 2016 9:35:01 am )

    17, 17, 17

  • зочин (February 26, 2016 3:32:53 pm )

    Гадаадад байгаа,юунд нь санаа зовсон юм,алсан хуйвалдсан баатрууд нь насаар нь идэх хоолоор тэтгэсэн одоо шоу хийгээд л байж байх үлдсэн ,Батүүлийн нууц нь биз дээ

  • ghu (February 26, 2016 6:27:45 pm )

    ehner ni bish hamtran amidragch bsan yum udaa ch gui 3 jil bolson bailtai zavaan zolbin avgai hudlaa yum bicheed bh yum

  • Anonymous (February 26, 2016 8:09:35 pm )

    naad avgai chini ali hediinee mgl ees garaad yvchihgui yhav dee

  • Anonymous (February 27, 2016 10:05:49 pm )

    Үүнийх нь төлөө Батүүлд Элбэгдорж Улсын баатар өгсөн юм бишүү

  • Anonymous (February 28, 2016 8:13:28 pm )

    Хурандаа Мөрөнг суулгах хэрэгтэй бусуу! Энэ хүн хэлэх ёстой гэж боддог.

  • баатар (February 29, 2016 3:59:32 pm )

    энэ хүнийг бүү л хэлмэгдүүлчхээсэй билээ ….бурхан минь

  • nergui (February 29, 2016 4:14:36 pm )

    odoo edend uldsen gants gerchee ustgah l zam uldsen bololtoi tiim bish l ym bol bulganiig ger buliinhentei ni uulzuul elbegdorjoo herwee uulzuulahgui bol uuruu ene heregt holbootoi bolj taarna gadnii luiwarching tatwaraas chuluuluud ywuulj baisan hun ta tsag hugatsaa buhnii shalguur shuu

  • иргэн (February 29, 2016 4:43:26 pm )

    аймшигтай

  • монгол (February 29, 2016 5:18:08 pm )

    Хөөрхий Мөрөнг эд нар золигт гаргах юм байна даа

  • Anonymous (March 01, 2016 7:30:41 am )

    ЭЛБЭГ ,ҮҮЛ ХОЁР ХОЛБООТОЙ ГЭСЭН ЛОГИК СҮҮЛИЙН ҮЕД ИХ ЛАВШРАХ БОЛЛОО. ГАВ[ЯАТ СО-ГИЙН ЯРИЛЦЛАГА ХЭРДХИЙЛГЭСЭНДЭЭ. ЭЛБЭГ ОЛОН ЮМНЫ БАРЬЦААНД ОРОХНДЭЭ. ЛАВ Л ХУРЦАД ХАГА АТГУУЛСАН БАЙГАА. ХУРЦ БАРАГ ТӨРИЙГ АТГАЖ БАЙГАА. ХҮССЭНЭЭ ХИЙНЭ. ЭНХБАЯРЫГ БАРЬ, БАДАМЖУНАЙ ХААЦАЙЛ ГЭЧИХСЭН БАЙХ. ТЭГЭЭД Л БАРЬЦААНД ШААЧИХСАН. ДЭЭР НЬ ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБООТОЙГ МЭДЭЖ БАЙГАА БОЛ БҮР ТӨРИЙН ЖОЛОО ТЭР ХҮНИЙ ГАРТ БАЙГАА

  • Anonymous (March 01, 2016 10:21:33 am )

    Аймшигийн кино шиг санагдаж бна ийм юм болсон үнэн бол аймаар юм бүгд л мэддэг гэсэн үгүү итэгмээргүймаа

  • zochin (March 01, 2016 10:27:35 am )

    Zorigiin allag ardchilsan namiin dotood hagarallaas suudliin tolooh orsoldoonoos bolson bolowuu gej huwidaa bie boddog.Heregt gar dursen hvmvvs elerchhewii gehes aij amidaarai tamluulj baigaa hezee negen tsagt vnen elren gedegt ard tvmen itgej baigaa.

  • STEP. (March 01, 2016 1:05:40 pm )

    Энэ бол эрх баригчидаас зөвхөн энэ сонгуульд оноо авах гэсэн сүүлийн хөзөр нь. Бид илрүүлчихлээ, тэр нам, тэр нэр дэвшигчийн буруу байна гэх санаатай хадгалж буй хэрэг. Тэгэхээр энэ хэргийг яаж ч шийдсэн байсан сонгуульд түүнийг харгалзах хэрэггүй. Өдийн болтол өмгөөлөгч авах эрхийг хасна гэдэг дэлхийн аль ч улсад гарч байгаагүй хүний эрхийг зөрчсөн хэрэг. Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах зоригтой улс төрийн нам, зүтгэлтэн, хууль,өмгөөллийн хүн олдохгүй байгаа юм байхдаа. Энэ хүн ямарч буруутай байсан, тэр өөрөө Зоригийг алсан байсан ч өмгөөлөгч авах эрхтэй биз. Тэр эрхийг нь хаасан хуулийн байгууллагийг Прокурорын байгууллага, Өмгөөлөгчдын холбоо, Хүний эрхийн байгууллага, Эрхэм Ерөнхийлөгч яагаад анхаарахгүй байна. Энэ бол эрх баригчид хуйвалдаж байгаа л гэсний шинж биз дээ. Ийм ч Прокурор, ерөнхийлөгчтэй байх гэж дээ?

  • mongol uls mini (March 02, 2016 4:15:24 pm )

    Ямарч олон хүн амиа алдаавдээ Элбэгээ Үүл 2-н хийсэн хэрэг дээ олны үг ортой гэж хүн болгон л тэгээд байгаа юмдаа

  • ЗОЧИН (March 02, 2016 8:18:37 pm )

    СОНИН ЮМАА. ӨӨРӨӨ БУРУУГҮЙ БАС УЧРЫГ МЭДЭЖ БАЙВАЛ АХ ДҮҮСТ НЬ ХЭЛЭХ БОЛОМЖ БАЙСАН БИЗ ДЭЭ. ӨӨРӨӨ БУРУУТАЙ БОЛ ӨӨР ХЭНД ХЭЛЭХ ЮМ БЭ? НУУСААР Л ДУУСАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

  • EZEN (March 02, 2016 9:55:43 pm )

    huurhii ali 17 jiliin umnu taliigaach bolcon hunii yasiig undulzuulj baij uls turiin shovuu hiij baidag adgiin shaarnuud yum daa. gants ene songuuli bish urd urdiin songuuliudaar bas ingej zavaar ch l baisanshuu dee. yasan hunii unergui hugiin novshnuud be??? ene 2 nam 2-laa ene uheld buruutai. yagaad gevel ene 2 novshiin ham eeljilj tur barij baihdaa ali neg ni alsan baival negiigee nam darahiin tuld ene heregiig ali ert ilruuleh baisan. 2-laa oroltsson uchiraas ene 2-n ali neg ni tur barij baigaa tsagt ilerne gej sanah ch hereggui. harin uur uls turiin nam evsel l teriin erh barisan tsagt ilreh magdlal undur bolno. ENE 2 NOVSHIIN nam-IIG ULS TURUUS ZAILUULAH HEREGTEI !!!!!!!!!!!!!!!!

  • Unen (March 02, 2016 9:57:21 pm )

    huurhii ali 17 jiliin umnu taliigaach bolcon hunii yasiig undulzuulj baij uls turiin shovuu hiij baidag adgiin shaarnuud yum daa. gants ene songuuli bish urd urdiin songuuliudaar bas ingej zavaar ch l baisanshuu dee. yasan hunii unergui hugiin novshnuud be??? ene 2 nam 2-laa ene uheld buruutai. yagaad gevel ene 2 novshiin ham eeljilj tur barij baihdaa ali neg ni alsan baival negiigee nam darahiin tuld ene heregiig ali ert ilruuleh baisan. 2-laa oroltsson uchiraas ene 2-n ali neg ni tur barij baigaa tsagt ilerne gej sanah ch hereggui. harin uur uls turiin nam evsel l teriin erh barisan tsagt ilreh magdlal undur bolno. ENE 2 NOVSHIIN nam-IIG ULS TURUUS ZAILUULAH HEREGTEI !!!!!!!!!!!!!!!!

  • uuuuu (March 05, 2016 6:06:58 pm )

    ТЭР БҮХ ХҮМҮҮСИЙГ ХЭН АЛААД БАЙНАА.

  • Anonymous (March 08, 2016 5:38:51 pm )

    Bulgan bygdiig medej baigaa odoo heleh tsag ni bolson

  • тата (March 09, 2016 10:00:10 am )

    монголчуудаа босцгооё энэ луйварчидаас эх орноо чөлөөлцгөөе

  • Anonymous (March 12, 2016 12:00:46 pm )

    Batyyl Elbeg 2 holbootoi baisan bol MAN ali hediinee 20 jil bolohod ilryyleed ANiig bosohgyi boltol duusgasan baigaa Tegeheer MANiin hymyys l alsan bolj taaraad baigaa yum daa Zorig yheed AN 20 jil daragdaa bizdee?

  • OVGON (March 20, 2016 1:48:44 pm )

    SHUALIIN SEDELTEI GEMT HEREG

antalya rent a car