antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 12 comments

Намаа сонгуульд сойж буй дарга нарын рейтинг

нийтлэсэн Admin

2-24-2_700x700

М.ЦЭЦЭГ

Дөрөвхөн сарын дараа орон даяар сонгууль болж, УИХ болоод нийслэл, аймгийн ИТХ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Ялангуяа УИХ-ын ээлжит сонгуульд улстөрчид, улс төрийн намууд хамаг хүчээ хаядаг. Энэ сонгуулийн 26 тойрогт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг онцлохоор манай сонин “Сонгууль-2016” булангаа эхлүүлж байна. Эхлээд намаа, нэр дэвшигчдээ сонгуульд сойж буй намын дарга нар хэр рейтингтэй байгааг зарим судалгааны дүнгээр харьцуулав. Ингэхдээ саяхан хэвлэлд нийтлэгдсэн “Максима” төвийн судалгаанаас иш татлаа.

Сонгуулийн өмнөх тандалтаас харахад парламентад олон суудалтай Ардчилсан нам, МАХН, МАН-ын хооронд голлох өрсөлдөөн болохоор байна. Бусад нь жижиг намууд бөгөөд зарим нь том намуудтэй нэгдэж, эвсэж сонгуульд оролцохоо мэдэгдээд буй.

УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийг дарга нар нь тэргүүлж байсан өмнөх сонгуулийн жишиг бий. Тэр үед МАХН-ын жагсаалтыг, тус намын дарга Н.Энхбаяр тэргүүлж, түүний удирдсан эвсэл УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Одоогийн АН-ын дарга З.Энхболд тэр үед намын дарга байгаагүй тул жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байв. МАН-ын дарга М.Энхболд ч гэсэн 2012 оны сонгуульд Төв аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан бөгөөд сонгуулийн дараа намын даргаар хоёр дахиа сонгогдсон юм. ХҮН-ын даргаар очоод удаагүй байгаа С.Ганбаатарын рейтинг хамгийн өндөр байсан ч өмнөхөөсөө буурч яваа. Тодруулбал, С.Ганбаатар 26.9, Н.Энхбаяр 24.5, М.Энхболд 4.5, З.Энхболд 3.2 хувьтай байна.

Энэ удаад дээр дурдсан дарга нарын хэн хэн нь намын жагсаалтаа тэргүүлж сонгуульд өрсөлдөх болов уу. Жагсаалтаар нэр дэвшигчдийн төлөө улсын хэмжээнд санал өгнө. Тэгэхээр хэн нь илүү рейтингтэй байна тэдний нам илүү санал авах талтай. Гэхдээ С.Ганбаатар өндөр хувьтай байгаа гээд түүний нам УИХ-д хамгийн олон суудал авна гэвэл өрөөсгөл болно. Тэр өөрөө сонгогчдод танил байлаа ч нам нь нийтэд танигдаагүй. Харин бусад намын дарга нар олны танил, нам нь ч орон нутагт салбар үүр, хороодтой юм.

Энд бас нэгэн судалгаанаас иш татъя. Сургалт явуулж, судалгаа хийдэг “Эс Ай Си Эй” компанийн www.sica.mn цахим хуудаст уржигдар нийтэлсэн “Олон нийтийн санаа бодол: бүтээн байгуулалт” судалгаагаар сүүлийн 25 жилд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Засгийн газраар 2012-2014 оны Н.Алтанхуягийн удирдсан танхим 30.3 хувь, Н.Энхбаярын 2000-2004 онд удирдсан танхим 19.3 хувийн саналаар тэргүүлжээ. С.Баяр, Ц.Элбэгдоржийн Засгийн газар удаалсан байна. Иймэрхүү судалгаа, олон нийтийн дунд явуулсан тандалтын үр дүн 2016 оны сонгуулийн хар зургийг ерөнхийд нь гаргаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Zochin (February 24, 2016 11:18:02 am )

    Ganbaatarig songovol mongol uls solongosiin muunii boloh yum bnaldaa

  • Anonymous (February 24, 2016 11:34:21 am )

    №1 популист Ганбаатар

  • зочин. (February 24, 2016 11:48:07 am )

    ХҮН намыг Энхбаярын зохиолоор байгуулсан. Их хурлын сонгуулийн дараа бүх зүйл тодорхой болно. МАН, МАХН гэсэн хувилбараар Энхбаяр эвслийн дарга болох эсэхээс хамаарч ХҮН намын хувь заяа шийдэгдэх магадлалтай. Энэ нь ХҮН, МАХН гэсэн хувилбар Энэ тохиолдолд Эхбаяр шууд дарга болно. Харин одоохондоо ХҮН -г тоох улс төрийн хүчин байхгүй дэмжих хүн ч хангалттай биш. Тийм болохоор Зүүднээсээ сэр мунхаг оюунаа гэгээрүүл. Хоосон мөрөөдөж болохгүй ядаж ханатай мөрөөд тэгүүл үнэнд нийцнэ.

  • zochin (February 24, 2016 11:59:08 am )

    Hehehe.zuunii medee shuu dee.

  • Anonymous (February 24, 2016 12:22:11 pm )

    haanaas gargasan sudalgaa ym bol ystoi hudlaa

  • Demberel (February 24, 2016 1:50:21 pm )

    судалгаа нэртэй мөнгөний машин ажиллулчихаад өөрсдийнхөө хүссэнээр тайлбарлаж ард иргэдийн тархийг угаах гэж оролдох нь инээдтэй юмаа. Наад судалгаа тайлбар чинь үнэнд нийцэхгүй ээ. Ганбаатар, Энхбаяр,нар ийм өндөрт гарч, З.Энхболдынх бол бүүрч доогуур байх ёстой гэж арл түмэн мэдэж байгаашдээ! Захиалгат худлаа юм хйж цагаа үрэхээ боль. Гэхдээ их мөнгө авдаг байлгүйдээ. Мөнгөөр ард олныг хуурвал яадайг эрх биш ойлгодог болсон баймаар юм.

  • eddyi (February 24, 2016 4:25:36 pm )

    enhbayr yaltachgui irj yvaa tsagiin uls torch yumaa.zovlon uzsen enhbayriig demjinee.mon odooch mongolchuudiin nuden deer tuuniig tamalsaaral baina.zovlon uzsen hun unench baidag yum.

  • Anonymous (February 24, 2016 4:47:12 pm )

    2 ENHBOLD YUCH BILEEDE ENHBAYAR BAS SHAL HYDALAA SUDALGA BNA NYAMDORJ SAIHANBILEG TYI CHORT

  • Зочин (February 24, 2016 4:52:00 pm )

    Элбэгдорж З.Энхболд нар өөрсдийнхөө рейтинг доош унаж, иргэдийн итгэх итгэлийг ямар их алдсанийгаа хараасай билээ. ирэх сонгуулиар Элбэгдорж З.Энхболд нар ялахгүй нь тодорхой болжээ.

  • MGL (February 25, 2016 8:22:06 am )

    Энэ оны УИХ-ын сонгуульд МАН, МАХН 2 нэгдэж ороод олонх болох нь тодорхой болсон. Ерөнхий сайдаар М.Энхболд болоод 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд мөн хамтарч орно. М.Энхболд ерөнхийлөгч болно. Тэгээд 2018 оны 08-сараас Н.Энхбаяр ерөнхий сайд болох магадлал маш өндөр байна. Түүнээс хойш улс төрийн амьдрал өшөө хонзон, хариу авах үйл ажиллагаа эхэлнэ.Бодит үнэн ийм л байна.

  • MGL (February 25, 2016 8:24:25 am )

    Mонголын ард түмэн ядуу дорой, тэнэг гэхэд ганбаатарыг бол яагаад ч ерөнхийлөгч болгохгүй.

  • Anonymous (February 25, 2016 9:53:59 am )

    ганбаатар аа… хойгоос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гдг үг л болж бн даа. төр түмэн нүдтэй шүү. АН, ХҮН нам 2 унах нь тодорхой болжээ

antalya rent a car