Улс төрийн намд мөнгө ямар чухал болохыг саяхан болж өнгөрсөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын холбогдсон авилгын хэрэг олон нийтэд ил болгож байна. Өмнө нь энэ асуудал төдийлөн ил болж байгаагүй юм.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба намын санхүүжилт олохын тулд хувь хүнээс их хэмжээний мөнгө авсан нь авилгын хэрэг болж АТГ-т шалгагдаж байгаа. Энэ бол бүх намын зовлон. АН-д ч тэр, МАН-д ч тэр мөнгө, санхүүгийн зовлон байнга тулгарсаар ирсэн. Үүнийгээ намынхаа гишүүдийн хандив туслалцаагаар нөхдөг “заншилтай”. Сонгууль дөхсөн энэ цаг үед хэн хэдэн төгрөг хандивлаж нэр дэвших тойрог авах вэ, хэн хэдэн төгрөг хандивлаж аль намын жагсаалтад хэдэд бичигдэх вэ гэдэг асуулт сонирхол татаж эхэллээ.
Тэгвэл хамгийн сүүлд байгуулагдсан нэгэн намд ийм зовлон байдаггүй гэсэн яриа ойрын өдрүүдэд гадуур яригдах боллоо. Тодруулбал, шинээр байгуулагдсан ХҮН-ыг мөнгөтэй хүмүүсийн нам, Удирдах зөвлөлийн гишүүдийнх нь ихэнхи нь томоохон компаниудын захирлууд, эзэд юм. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Алтан Дорнод Монголын захирал Т.Ганболд тус намд элсэж орсон. ХҮН-ынхан цагаан сараас хойш хоорондоо таарамжгүй яваа. Намын дарга нь “намын дотоод асуудал. Дотроо бүгдийг нь шийднэ” гэж муйхарлаж байгаа ч харамсалтай нь нөгөө талынхан нь тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй байна.
Тэгвэл ХҮН намтай холбоотой дахин нэг сонирхолтой сенсааци цацагдсан нь тус намын жагсаалтын талаарх асуудал юм. Энэ талаар ХҮН-ын анх үүсгэн байгуулагчдын нэг буюу Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил өөрийн твиттер хуудснаа бичиж хэрэг явдлыг эхлүүлсэн. Тэрбээр, ХҮН ирэх сонгуулиар намынхаа жагсаалтын гуравдугаар байрыг таван тэрбумаар үнэлсэн гэж жиргэв. Өөрөөр хэлбэл ХҮН-ын гишүүн намын нэрийн жагсаалтын гуравдугаарт бичигдэхийн тулд таван тэрбумын хандив намдаа өгөх ёстой бололтой. Гэхдээ тэрбээр жагсаалтын бусад байрлалыг хэд болохыг мэдээлээгүй юм. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар жагсаалтын бусад байрлалуудын үнэ нь “тэнгэрт тулжээ”.
Тодруулбал, тус намын жагсаалтын үнийн прогресс нь дээшээ хоёроор нэмэгдэж, доошоо бас хоёроор багасч байгаа гэнэ. Бидэнд мэдэгдэж байгаа гуравдугаар байрыг таван тэрбумаар үнэлсэн гэдэг мэдээллээр хөөж бодож үзвэл ХҮН-ын жагсаалтын нэгдүгээр байраа есөн тэрбумаар, хоёрдугаар байраа долоон тэрбумаар, гуравдугаар байраа таван тэрбумаар, дөрөвдүгээр байраа гурван тэрбум, тавдугаар байраа нэг тэрбум, зургаадугаар байраа 500 сая, долдугаар байраа 300 сая гэх зэргээр үнэлсэн байх магадлалтай аж.
УИХ-ын гишүүн болохын тулд есөн тэрбум төгрөгийг зарцуулах бололтой. Энэ үнэн бол жагсаалтын үнийг үнэхээр тэнгэрт тулгаж байна. АН, МАН ч намын нэрийн жагсаалтаа ийм өндөрөөр үнэлдэггүй шүү дээ. Тэд бол намын нэрийн жагсаалтаа найдвартай 8-13 хүн оруулж чадахуйц потенциалтай намууд. Харин шинээр байгуулагдсан ХҮН-д тийм боломж бий юу. Иргэд ийм хэрүүлтэй намын төлөө санал өгөх болов уу гэдэг нь эргэлзээтэй. Үүнийхээ хэрээр ХҮН жагсаалтаар хэдэн суудал авч чадах нь туйлын эргэлзээтэй. Улс төрийн хүрээний зарим нэг учир мэдэх хүмүүс ХҮН-аас ганцхан намын дарга нь УИХ-д гарах болов уу гэсэн таамгийг ч дэвшүүлж байна. Мөн жагсаалтын эрхийг наймаалцах гэсэн том үйл ажиллагаа ч ХҮН-д өрнөөд удаж буй гэнэ.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАН, АН, ИЗН, МҮАН-МАХН-ын Шударага ёс эвсэл нийлээд 8 тэрбум 630 саяын хандив цуглуулсан гэсэн мэдээлэл байдаг. Мөн сонгуульд бүгд нийлээд 37 тэрбум 200 саяыг заруулжээ. Үүнээс АН 16 тэрбум, МАН 14 тэрбум, ИЗНН 300 сая, Эвсэл 3 тэрбум, бусад бие даагчид 2 тэрбум 500 саяыг зарцуулсан гэх судалгаа байгаа. Тэгвэл ХҮН-ын зөвхөн намын жагсаалтын эхний хэдэн байр л эдгээрийг бүгдийг нь “цөм” цохих бололтой.
Г.Лхагваа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
азаа (February 24, 2016 11:14:19 am )
эхнээсээ ийм хэл ам дагуулсан намаас ганц ганбаатар нь гарвал их юм ийм юмнуудад хэн санал өгөх юм бэ? яасан их санаатай амьтад вэ? ёстой битгий сэрүүн зүүдэлцгээ эдний хажууд харин их авилгачийн намаас хэдэн хүн гарахыг үгүйсгэхгүй овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр жагсаалтаа зарах санаа эд нарт байгаа даа
-
Anonymous (February 24, 2016 11:57:44 am )
Hen hun Ed nart sanal ogoh yum be hutsvaa.
-
zochin (February 24, 2016 1:37:38 pm )
hvn nam gej soliotoi galzuunuudiin nam ervvleer setgeh hvn alga.
-
Anonymous (February 24, 2016 4:42:05 pm )
XVH naad hytgan vimvvlegchee huuj yabyylache MAHAHgiin hor yabj bndaa
-
үнэн Тэр (February 24, 2016 11:49:41 pm )
Нэрээ нуусан луйварчид, Ганбаатар нэр цэвэр гарсан дээрдээ нөгөө айхтар шалгаад байдагАТГ яасан юм бол ийм юмыг л шалгах хэрэгтэй .
-
зочинт (February 25, 2016 7:42:49 am )
Хүн намд санал өгвөл алдаа давтагдах юм байна
-
Anonymous (February 25, 2016 9:40:49 am )
текстээс нь захиалгатай мэдээлэл гэдэг нь харагдаж байна.
-
Anonymous (February 25, 2016 9:43:24 am )
Бат-Оргил МАН-аас даалгавартай очиж, зориуд дотроос нь хагалж байгаа. Анхнаас нь наад хүнэнцэр хэрэггүйээ Бат-Оргилыг хөө гээд би хэлээд байсан шүү
-
Anonymous (February 25, 2016 9:53:37 am )
batorgil daalgavaraa sain biyeluulj bn oo, hairan saihan ger buliin ner hund, iim holsnii baliar ajil hiih gej
-
Иргэн (February 25, 2016 10:33:01 am )
Сонгуулийн хуулиа уншчаад яримаар юмаа. Бат-Оргилоо, гэр бүлийнхээ нэр хүндийг бодоочээ ядаж
-
Anonymous (February 25, 2016 12:00:33 pm )
Бат-Оргил сайн байна өшөө бужигнуулаад өг. Сайн хагалаад авахад наадуул чинь тэгсгээд замхраад алга болно.
-
Anonymous (February 25, 2016 3:26:10 pm )
Bat Orgild namiihan ni heldeggui yum baihdaa. Ene namiig nugaslaad hayalaa. Amidralaa buteej chadaagui hun yaj nam buteeltsej chadah ve dee, evii evii
12 Comments