antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 1 comment

Зика вирусын халдвараас сэргийлэхийн тулд бэлгэвч хэрэглэхийг уриаллаа

нийтлэсэн Admin
a457576a1bb80d6big
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв бэлгийн замаар Зика вирусын халдвар авсан байж болзошгүй 14 хүн шинээр бүртгэгдсэн талаар мэдээллээ. Шумуулаар дамжин халдварладаг Зика вирус бэлгийн замаар халддаг нь тогтоогдсоноор дэлхийд уг вирус маш өргөн хүрээнд тархаж магадгүй байгааг албаныхан тэмдэглэж буй.

Гэхдээ хамгийн аюултай нь вирусын халдвар авсан хүмүүсийн ихэнх нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа нь эмч мэргэжилтнүүдийг түгшээж байгаа аж. Тиймээс Өвчнийг хянаж, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Зика вирусын тархалт өндөртэй байгаа төв өмнөд америк, карибын тэнгисийн орнуудад аялах үедээ бэлгийн харилцаанд орохгүй байх, хэрэв орсон тохиолдолд бэлгэвч хэрэглэхийг уриаллаа.

Бразилд Зика вирусээр үүсгэгддэг толгой жижигрэх өвчтэй нярай хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгаа юм. Учир нь жирэмсэн эмэгтэй зика вирусын халдвар авснаар уг вирус урагт халдварлаж, толгой жижигрэх өвчтэй хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай болж ирсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (February 25, 2016 8:46:10 pm )

    манайд ирээд хорин жил болж байгаа олонд танигдаж үргэлж зурагтаар гарж байгаа эрхэмүүд ар дагзыг нь сайн хар энэ хүмүүстэй бэлгийн харьцаанд оров бас од гэдэг хэдэн тэнэгт бүү ойрт эр эмгүй сайн хар дагз гэж байхгүй

antalya rent a car