antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2016 16 comments

О.Баасанхүү: Ерөнхий сайдад ялагдвал би УИХ-ын гишүүнээсээ татгалзана

нийтлэсэн Admin

mo2016022303002.jpgУИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар О.Баасанхүү гишүүнээс тодрууллаа.

-Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудаж буй үндэслэл шалтгааныхаа талаар эхлээд тайлбарлаач?

-Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу хуулийн төсөл санаачилж Засгийн газраас санал авахаар албан бичиг хүргүүлж байсан. Гэвч ЗГХЭГ-аас миний санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн хариу ирүүлсэн. УИХ-ын гишүүний хувьд хууль санаачилж Засгийн газраас санал авахаар хүргүүлэхэд урд өмнө нь ч, одоо ч дандаа татгалзсан хариу ирүүлдэг. Гишүүн болсноосоо хойш би 32 хууль санаачилсан байна. Бараг бүгдийг нь Засгийн газар дэмжихгүй, зөвшөөрөхгүй гэсэн. Үүнээс ганцаараа болон хамтарч 7 хууль батлуулсан. Гэхдээ Засгийн газар бусдыг нь яагаад дэмжихгүй байгааг би ойлгохгүй байгаа юм. Энэ бол цэвэр хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байна гэж харж байна.

Аливаа хуулийг санаачилж боловсруулахад ганц УИХ-ын гишүүн бус маш олон эрдэмтэн судлаачдын хөдөлмөр, олон удаагийн хэлэлцүүлэг, ард иргэдийн оролцоо нөлөөлдөг.

Иймээс олон нийтийн өмнө Засгийн газрын албан ёсны байр суурийг няцаах зорилгоор, нөгөө талаар ард түмэнд бодит мэдээллийг өгч, Засгийн газраас хуулийн төсөлд санал өгөхдөө хэт хөнгөмсөг ханддагийг нотлох үүднээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж байгаа.

-Мэтгэлцээний сэдэв юу байх вэ?

-2015 оны 11 дугаар сарын 10-нд миний бие Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, Засгийн газар чиглэл өгөх, 12 дугаар сарын 2-нд Хаалт, Хөгжлийн сангийн тухай хуулийг санаачлан боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Энэ хуулиудыг яагаад дэмжихгүй гэж үзсэнийг нь Засгийн газрын тэргүүнээр тайлбарлуулж, байр суурийг нь сонсоно. Энэ бол маш их ач холбогдолтой хоёр хууль. Мэргэжлийн түвшинд хуульчдын баг олон улсын түвшинд судалж боловсруулсан.

-Халз мэтгэлцээн хэзээ, хаана болох вэ?

-Ирэх гуравдугаар сарын 12-ны 19 цагт болно. Халз мэтгэлцээнийг явуулах, дамжуулах саналыг МҮОНТ, Монгол НD телевизэд хүргүүлнэ. Яагаад энэ хоёр телевизийг онцолсон гэвэл МҮОНТ бол олон нийтэд мэдээллийг түгээх үүрэгтэй, Монгол НD бол хаалтын гэрээгүй, улс төрчдөөс хараат бус гэдгээ тунхагладаг учир надад боломж олгоно гэж найдаж байгаа. Гуравдугаар сарын 12-ныг сонгосон нь ч учиртай. Энэ өдөр бол бямба гараг, амралтын өдөр. Тиймээс Ерөнхий сайдын ажлыг алдагдуулахгүй.

-Яагаад шууд халз мэтгэлцээний аргыг сонгох болов?

-Хуулийн төслийн ажлын багийнхан болон би энэ хуулийн төслийг батлуулах нь ард иргэдэд ашигтай гэж үзэж байгаа учраас Ерөнхий сайдтай халз мэтгэлцэх нь зөв юм гэж шийдсэн. Би өөрийнхөө өнцгөөс энэ хуулийн төслийг батлуулах ёстойг нотолсон баримтуудаа дэлгэн тавих болно. Харин Ерөнхий сайд уг хуулийн төслийг батлах боломжгүй гэж үзэж байгаа шалтгаанаа олон нийтийн өмнө тайлбарлана гэсэн үг. Би Ерөнхий сайдаас ухаантайдаа мэтгэлцэнэ гээд байгаа юм биш. Төслийн багийнхныхаа гаргасан үндэслэл, тооцоо судалгаагаар л Ерөнхий сайдтай мэтгэлцмээр байна. Үүнийг нь ард түмэн үзээд өөрсдийн гэсэн дүгнэлт өгөх байх. Хэрэв би мэтгэлцээнд ялагдвал УИХ-ын гишүүнээсээ татгалзана.

-Яагаад? Цаашид ч УИХ-ын гишүүнээр дэвшин ажиллахгүй хэрэг үү?

-Үнэхээр Засгийн газар энэ хуулийг батлуулах шаардлагагүй гэдгээ нотолж чадах юм бол би гишүүнээсээ татгалзъя гэж байгаа юм. Монголын ард түмэн хэний зөв бэ гэдгийг хараасай гэж хүсч байна. Хэрвээ ард түмэн миний буруу байна, хэрэггүй хууль санаачилсан гэж үзвэл би энд гишүүн байх ямар хэрэг байх вэ. Цаашид ч УИХ-д нэр дэвшихгүй. Хууль санаачлагч нэг ч хууль батлуулж чадахгүй бол УИХ-ын гишүүн байгаад хэрэггүй.

Гэхдээ манай төслийн багийн үндэслэл, судалгаа тооцоонд бид итгэлтэй байгаа.

-Ерөнхий сайд таны урилгыг хүлээж авахгүй бол яах вэ?

-Үүнийг ард түмний нүдэн дээр ярьж байгаа учир хүлээж авна гэж итгэж байгаа. Ч.Сайханбилэг бид хоёр нэг үеийн хүмүүс. Харин Ч.Сайханбилэг улс төрд надаас олон жил алба хашсан хүн. Тиймээс хариуцлагатай хандана гэж бодож байна.

-Шадар сайдад Н.Энхбаярыг томилохыг АТГ ялын хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар хориглолоо. МАХН-аас Шадар сайдад дахин өөр хүн нэр дэвшүүлэх үү?

-Ерөнхий сайд албан ёсны байр сууриа илэрхийлсэний дараа МАХН байр сууриа илэрхийлнэ.

-МАН, МАХН нэгдэх, эвсэх талаар ярьж байна. Үүнд та МАХН-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-тай нэгдэнэ гэдэгт би санал нийлэхгүй байгаа. Харин эвсэнэ гэвэл 100 хувь дэмжинэ. Яагаад нэг угшилтай хоёр нам эвсэж болохгүй гэж. Тэр тусмаа ардчилал нэртэй дарангуйлал бий болсон энэ үед нэн тэргүүнд ийм арга хэмжээ авах ёстой гэж би харж байгаа. Харин хоёр нам нэгдэх ёстой гэж үзэж байвал гишүүд намаасаа гараад нөгөө намынхаа гишүүнээр элсэх ёстой байх.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ Montsame


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • zochin (February 24, 2016 9:55:12 am )

    ene neg soliotoi fizda odoo bolioch ene novsh shig gomo tsarailsan novshnuud mongol tord hereggui bailgaj bolohgui

    • zochin (February 25, 2016 2:13:50 am )

      yu yarij bgaagaa ch medehgui erguu novsh bj Baasanhuug goochlood hereggui ternii orond chaddagaaraa cvhachgaa aldaad gertee duugai suu

  • зочин (February 24, 2016 10:02:48 am )

    Хоёр намын хувьд эвсэх байтугай, нэгдэх учиртай. Ингэж байж өнөөдрийн ардчилал нэрээр эх орноо худалдагчдыг зогсоох ёстой. Харамсалтай нь МАХН-ын зарим нөхдүүд МАН- ын үндсэн массад жийрэгдэх байх. Үүнийг л Баасанхүүгээс эхлээд бүгд л тэвчэн, өөрийн эрх ашгаас дээгүүр эх орныхоо ирээдүйг бодож хэмээс эргээд хэн хүнгүйд ашиг ирэх байх даа. Энэ үнэнг л хаана хаанаа ухамсарлан ирээдүйн чиг хандлагыг барьж хэмээс хуурамч ардчилагчид энэ удаа хар машины ид шидээр цөөхүүл болоод дараачийн сонгуулиар цөм байдаг газартаа залрах учиртай юм. Харин төрийн хар машин эдгээр нөхдүүд, тэдгээрийн хамсаатнуудын эх орноос хумсалсан бүхнийг эргүүлэн эх оронд нь авчирах асуудалд анхаарах хэрэгтэй болж байгаа нь үнэн юм шүү.

  • ZOCHIN (February 24, 2016 10:25:22 am )

    ЕРӨНХИЙ САЙД АЛАЙ САЛБАДАЙ ЧАМТАЙ МЭТГЭЛЦЭЭНД ОРНО ГЭЭД Л ОЧЛОО ЮУ.
    ТЭНЭГТЭХЭЭ БОЛИВОЛ ТААРНА.ЧИ ХИЧНЭЭН ШОУДААД Ч ДАХИЖ УИХ-Д СУУХГҮЙ.ГОРИДОХ ХЭРЭГГҮЙ.

  • zochin (February 24, 2016 10:31:27 am )

    ter teneg mangar jin irlee yu. ai.

  • haha (February 24, 2016 10:42:29 am )

    haha hussen huseegui 3 han sariin daaraa Ard tumen chn tatgalzuulah gj bh chn bas huurhun zalitai ain Usnaas huurai gardaggui l bhgui yu hehe

  • Жаакии (February 24, 2016 11:38:20 am )

    Сайханбилэг арай ч Баасанхүүтэй мэтгэлцэж маанагтахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Эрүүл бус шаардлага тавихаа зогсоох хэрэгтэй. Үнэхээр тэнэг дуудлага.

  • 123 (February 24, 2016 11:46:03 am )

    2 балай адилдаа адил годилдоо годил

  • zaya (February 24, 2016 12:34:30 pm )

    xarin ch baasanxvv gushvvn mash zorugtoi shydraga gushvvn amjult xvsie taniig demjugcn baina

    • Ganaa (February 24, 2016 6:33:09 pm )

      Nohoi.Doloi.Basan.huu.nohoonii.bas.buu.gord.Eronhii.saidaa.bitgii.buzartan.hol.bai.>>>>>>>>>>>>

  • Улс тор судлаач. (February 24, 2016 1:09:38 pm )

    АТГ нь Ашиг сонирхолын тухай хуулийн дагуу, тухайн албан ташаалд нэр дэвшиж байгаа иргэний урьдчилан гаргаж огсон “Хоронго орлогын мэдуулэгт” нь ашиг сонирхолын зорчил байгаа эсэх талаар хяналт хийж “Лавлагаа” гаргаж огдог болохоос биш “Ялтай байх хугацаа нь дуусаагуй байна” гэх шиг хууль зуйн дугнэлт гаргахаар Ашиг сонирхолын тухай хуулинд тусгайлан заасан эрхийг АТГ-т эрх олгогдоогуй юм. Энэ нь тухайн албан тушаалд нэр дэвшиж байгаа хуний “Ашиг сонирхолын талаарх” мэдээлэлийг цуглуулж томилох эрх бухий албан тушаалтанд огч туслаж байгаа л хэрэг болохоос биш, АТГ-ын шийдвэрээр томилдог гэж ойлгож болохгуй юм. Зарим томилох эрх бухий албан тушаалтан нь нэр дэвшиж байгаа хуний талаар тодорхой мэдээлэлтэй байгаа бол АТГ-аас “Лавлагаа” авалгуй шууд ч томилж болдог юм. Тухайлбал: сонгуулийн дун гарсны дараа нам, эвслууд хоорондоо тохиролцож засгийн газрыг хамтарч байгуулахдаа бух сайд нар дээр хэзээ АТГ-аас “Лавлагаа” авч байсан юм бэ? Шууд л томилдог шуу дээ. Тэгэхээр “Лавлагаа” аваагуй гээд буруудах юм бараг байдаггуй. За яахав “Лавлагаа”-г нохоод ч авч болдог. Энэ “Шийдлийн засгийн газар”-ын уед “Лавлагаа”авах нь битгий хэл Торийн албан хаагчийн шалгалт ч огоогуй, Торийн алба ны зовлолоос “Дугнэлт” ч гаргуулаагуй олон арван хунийг хууль бусаар томилсон, одоо ч тэд нар нь ажиллаж л байна л даа. Гэтэл Ч.Сайханбилэг нь Н.Энхбаярыг хулихдахын тулд АТГ-аар эрх мэдлийг нь хэтруулсэн, хууль бус “Дугнэлт” гэгчийг гаргуулж нохойтоод л байгаа биздээ. Ер АТГ нь “Дугнэлт” биш “Лавлагаа” гаргадаг богоод энэ лавлагааг харгалзахгуйгээр томилох эрх нь эрх бухий албан тушаалтан, байгууллагад хуулиар олгогдсон байдаг шуу дээ. Иймд Ч.Сайханбилэг нь ингэж новшироод байх хэрэггуй л байгаа юм даа. Ер нь МАХН нь одоо хамтран ажиллаж чадахгуй байгаа “Шийдлийн засгийн газрын Еронхий сайд аа оорчлохийн тулд “Шударга ес” эвслээ задалж Ч.Сайханбилэгийг огцруулж дараагийн Еронхий сайдыг томилоход туслалцаа узуулбэл яасан юм бэ? Одоо УИХ-ын сонгуульдаа шамдан ажиллах цаг ч боллоодоо. Ер нь АТГ нь хэний даалгавраар ямар ажил хийгээд байгааг олон нийт одоо мэддэг болсон шуу дээ.

  • irgen (February 24, 2016 1:58:09 pm )

    Заавал ийм байдлаар анхаарал татах хэрэггүй, хуулийн санал боловсруулан батлуулах гэж зүтгэж байгаа нь зүй ёсны хэрэг, гэхдээ тойроггүй, тойроггүй хүмүүс ийм аюултай, хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, хэзээ ч хаяаад явахад бэлэн. О.Баасанхүүгийн төлөө хэн ч санал өгөөгүй!!!

  • zulaa (February 24, 2016 2:06:53 pm )

    ugaasaa xedxen sariin xoorond xun doromjlood bgaa yumuu xaashaa yum

  • tt (February 24, 2016 7:02:27 pm )

    teneg novsh mini enhbayariinhaa bogsiig doloo

  • mongol (February 24, 2016 11:27:15 pm )

    savaagui noxoi sarand xutsav. Ene doldoig er ni ard olon songoogui biz dee.

  • Ganaa (February 26, 2016 9:22:16 pm )

    Naadhaa.haraadl.bai.estoi.erguutej.ogno.ee-Baasan-huuuuuuuuuuuuuuuuuuuu.zail.

antalya rent a car