antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 14 comments

Үйлдвэрчний эвлэлийн байгууллага татвартай байх нь зөв гэж үзжээ

нийтлэсэн Admin

14

Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болоод нийслэл хоёрын хоорондын шүүхийн шатанд шилжсэн асуудал өчигдөр эцэс болжээ. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал харицсан орлогч Ц.Энхцэнгэл өнгөрөгч оны хоёрдугаар сард үйлдвэрчний эвлэлийн “Татварын суутгалыг зогсоох тухай” бичиг гаргаж, нийслэлийн харьяа эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвар төлөхийг зогсоосон.

Уг асуудлаас үүдэн нийслэл болон эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийнхэн бүтэн жилийн турш гурван шатны шүүхээр хэлэлцэж, өчигдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас уг шийдвэрийг хүчингүй болгожээ.

Дээд шүүхээс үйлдвэрчний эвлэлийн гишүүн хамтын гэрээгээр тохиролцсоны үндсэн дээр татварыг цалингаас бэлэн бусаар суутган авах харилцаанд хөндлөнгөөс оролцож, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэн байна.

Харин үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас өнгөрөгч оны хоёрдугаар сараас хойшхи бүтэн жилийн хугацаанд эрх ашиг нь зөрчигдсөн эмнэлгийн ажилнууд болон багш нар, УСУГ зэрэг олон байгууллагын нийт 31519 ажилтны үйлдвэрчний эвлэлийн анхан шатны 398 хороо, зөвлөл салбарын холбоод “Энэ хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан хүмүүст өмгөөллийн туслалцаа үзүүлэх, тэтгэмж, хууль эрх зүйн сургалт, хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажил тасарсан” гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

11


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • хөөш хүүхээн (February 23, 2016 3:25:54 pm )

    ЭНЭ БАЛАЙНУУДЫГ ТАРААГААЧ

  • зочин (February 23, 2016 3:32:29 pm )

    Хамаг газрын дарга нар албан тушаал, эрх мэдэл, нам, бизнес бүлэглэлүүдэд худалдагдсан. Хамт олноо өмгөөлөх цорын хууль ёсны тогтвортой өмгөөлөгч нь Үйлдвэрчний Эвлэл үлдсэн. Дураараа дургидаг хүмүүст гай болж байгаа энэ байгууллагыг устгах гэж захиалгат хэвлэл мэдээлэл, албан тушаалтнууд сүүлийн хэдэн жил мөн ч их зүтгэлээ дээ. ҮЭ байхгүй болчихвол цалингийн зээлтэй, эрх мэдэл хөрөнгө байхгүй ажилтнууд ёстой нэг харцаар нь хөдөлж далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орох хувь заяа угтах байх даа.

  • vnenshvv. Erxee bid uursduu magaalnashvv (February 23, 2016 3:58:08 pm )

    Erxee xamgaalaxiin tuld bid VE gex ene baiguullagad negdie ee. Bi ajlaasaa xalagdsan. Ene baiguullagad xandaj xuuliin daguu asuudlaa shiidvvlie aa.

  • Зочин (February 23, 2016 4:01:37 pm )

    Зах зээлийн нийгэмд ялангуа ажилчин хүний эрх дэндүү их зөрчигддөг, өнөөгийн нийгмийн байдал галзуурсан каптализмын үеийг санагдуулам дүр төрхтэй байгаа энэ үед Үйлдвэрчний эвлэл хэмээх эрхийг хамгаалагч байгууллагыг ил, далд янз бүрээр хавчин гадуурхаж үгүй хийх гэсэн оролдлогууд ихээр гарах болжээ. Гишүүд бид ажилчин гэдгээрээ юуг ч мэддэггүй тэнэгүүд биш шүү дээ. Эрхийг маань хамгаалдаг энэ байгууллагатайгаа байхад бид алзахгүйээ. ҮЭ-ийнхний хийж бүтээж, тэмцэж байгаа бүх үйл явцыг сэтгэл санаагаараа үргэлж дэмждэг. Та нар мундагаа мундаг. АМЖИЛТ

  • Anonymous (February 23, 2016 4:29:56 pm )

    Үйлдвэрчний эвлэл нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүний эрх ашгийг хамгаалдаг юм.

  • Anonymous (February 23, 2016 4:56:17 pm )

    zov shiidver gargasan bna shuuh shudarga l bga yum bna,sanaa amarlaa

  • Anonymous (February 23, 2016 5:00:37 pm )

    duraaraa durgij olnii erhend holdson hotiin orlogchid hariutslaga tootsuul.busdad ni surgamj bolog.bid ardchilsan,erh Choloot ornii irged biz dee

  • Zochin (February 23, 2016 5:26:24 pm )

    Tanid amjilt hvsey shudraga ywaa gants daichin Bvsgvi shvv

  • Zochin (February 23, 2016 5:27:17 pm )

    Huuli bus vildel gargasan enkhtsengel mald hariutslaga toots hotiin dargaa

  • Mongol (February 23, 2016 5:28:11 pm )

    Bid Ta nariigaal harj uram awch ajillaj bn shvv amjilt

  • Unen (February 23, 2016 6:16:16 pm )

    Toriin ajliig huviin kompani shig bolgoson zarim luivarchdiin ajliig shuuh taslan zogsooh uuregtei.zov baina. Erhee hamtdaa hamgaalahgui bol duraaraaraa darlah sanaatanguud tord olon bna shu, Mongolchuudaa.

  • зочин (February 24, 2016 8:28:44 am )

    Багш нар татвараа төлье гээд гэж сайн дураараа маш идэвхитэй оролцож байгаа. Асуудлаа хурдан шийдээд татвараа төлмөөр банйа.

  • зочин (February 24, 2016 8:30:03 am )

    Эмнэлэгийн ҮЭ дарга мундаг эмэгтэй

  • zochin (February 24, 2016 9:03:39 am )

    ene buruu shiidver garsan bna gishuunchlel n sain duriin ev negdeleer elsdeg uchir tsalingaas tatvar avdag n buruu um shiidver buruu bna uildverchnii holboo gishuudiinhee erh ashgiig hamgaalj chaddaggui shuu dee zovhon oorsdiinhoo tsaling ahuildag amidrah batalgaagaa saijruulj l baigaaq udirdlagiin bag shuu dee ta nariin erh ashgiig hamgaaldag mergejliin holbood baigaag anhaar

antalya rent a car