antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 2 comments

”Таван богд”-ынхон өмчлөх гэрчилгээгээ авчээ

нийтлэсэн Admin
ce78f54c829d1480great
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5 дахь заалт, Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир, “Эко тунамал” ХХК, “Таван богд трейд” ХХК-д “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд:

• Монгол улсын иргэн З.Пүрэв-Очир нь худалдан авсан барилгын үнэ 4 320 000 000 /дөрвөн тэрбум гурван зуун хорин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг шилжүүлэн олгох тухай

• “Эко тунамал” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 135 500 000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянган/ төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг шилжүүлэн олгох тухай

• “Таван богд трейд” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 23 850 000 000 /хорин гурван тэрбум найман зуун тавин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар сонины хэвлэх үйлдвэрийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг шилжүүлэн олгожээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (February 23, 2016 2:04:08 pm )

    ENE BALGAS TIIM IH UNE HUREH GEJ

  • Монголын төлөө (February 23, 2016 2:08:51 pm )

    Удахгүй шалтаг гарган Бат үүл дээрэмдэнэ дээ.

antalya rent a car