antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 2 comments

“Монгол Туургатны Мисс”-д оролцох Халимаг, Буриадын хамгийн хөөрхөнүүд

нийтлэсэн Admin

“Miss Mongolian Nations 2016” буюу “Монгол Туургатны мисс”-ийн тэмцээнийг манай орон зохион байгуулахаар болж, Өвөр Монгол, Халимаг, Буриад, Тува улсууд тун идэвхтэй оролцож байна. Монгол үндэстнүүдийн дунд зохион байгуулах энэхүү тэмцээн нэг орны миссийн тэмцээнээс илүү нэр хүндтэй, том байх нь мэдээж бөгөөд Монгол цустай орнуудын дунд “Аль нь илүү хөөрхөн охидтой вэ” хэмээх сэтгэлд ойр өрсөлдөөн өрнөж байна. Тиймдээ ч оролцогч орнууд түрүүлэхийн тулд хамгийн шилдгүүдээ илгээх гэж байна. Мэдээж хамгийн залуу, хамгийн царайлагууд нь ирэх бөгөөд энэхүү тэмцээнд оролцох Халимаг, Буриад улсын охидыг танилцуулья.
Буриад
1.Евгения Рыгзынова
2014 оны “Буриадын мисс”, 2014 “Бүх Оросын мисс” тэмцээний оролцогч

 

2.Виктория Дашиева

2015 оны “Улаан-Үдийн мисс”, 2015 оны “Бүх Оросын мисс” тэмцээний оролцогч, Байт харвааны спортын мастерын болзол хангагч, Буриадын үндэсний шигшээ багийн гишүүн.

 


 

3.Арюна Бубеева

2010 оны “Буриадын мисс” тэмцээний “Дангина титэм”-ийн эзэн, 2010 оны “Бүх Оросын мисс” тэмцээний 1 дүгээр байрын шагналт, Азийн мисс

Халимаг
1. Сарантуяа Даваасүрэн
2015 оны “Халимагийн мисс”

 

2. Альмина Мангутова

2015 оны “Халимагийн баялаг” тэмцээний шилдэг оролцогч




3. Баира Улюмджиева
2013 оны “Бүх Оросын мисс” тэмцээний “Өмнөд Холбооны тойргийн мисс” титмийн эзэн

Төгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зоригт (March 02, 2016 11:34:03 pm )

    манайхнаас илүү байна.

  • nn (March 06, 2016 8:07:13 pm )

    сайхан л охидууд байна

antalya rent a car