antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 23, 2016 1 comment

Ус их уудгийг илтгэх шинжүүд

нийтлэсэн Admin

145618988456cbb1bc890a2


Өдрийн турш та хэр их ус уудаг бол? Таны бие организм усны дутагдалд ороход маш их асуудал гардаг. Бидний бие ус дутагдаад байна шүү гэж анхааруулдгийг та мэдэх үү?

–Ам хуурайшиж цангах

Энэ бол хүн бүхний мэдэх л зүйл байх. Гэхдээ таны ам цангаад байвал заавал аяга ус уугаарай. Мөн зарим эмний нөлөөллөөс болж ам цангаж хуурайших тохиолдол байдаг.

–Миний арьс хуурай

Нүүрний арьс болоод бүхий л биеийн арьс хуурай байвал таны биеийн шингэний баланс алдагдсан гэсэн үг. Таны өдөр тутмын уух ус багасвал энэ шинж нь шууд л илэрдэг.

–Толгой өвдөлт

Биенд ус дутагдаж байгааг илтгэх нийтлэг шинжийн нэг нь толгой өвдөх. Хүний тархины ихэнх хувийг ус эзэлдэг.

Үе мөч өвдөх

Энэ өвдөлт нь мөн л ус дутагдаж буй илтгэнэ. Учир нь үе мөчний “жийргэвч” нь ус байдаг.

–Булчин агших

Ус нь булчингийн тодорхой хувийг эзэлдэг. Тэгэхээр ус бага уух тусам булчин суларч, бие сулбайж унана гэсэн үг. Хэрвээ та фитнес болон спортор хичээллэдэг бол заавал ус сайн уугаарай.

–Толгой эргэх

Зөвхөн уснаас болж толгой эргэхгүй байж болно. Зарим тайвшруулах эмний нөлөөллөөс мөн толгой эргэж болно.

–Үргэлж хоол идмээр санагдах

Хэрэв организмд ус дутагдсан үед тархинд “хоол идээрэй, өлсөж байна” гэх мэдээллийг дамжуулаад байдаг. Тиймээс таны хоол идэх дуршил өлссөнөөс болж байгаа гэсэн үг биш шүү.

–Ходоод өвдөх

Биед ус дутагдснаас болж ходоодны хүчил өтгөрч, ходоод шархлуулах аюултай байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Агь (February 23, 2016 11:42:05 pm )

    Чадахгүй гэдгий чинь хүн бүхэн мэдээд эсэргүүцээд байхад ойлгодоггүй л юм байх даа алиалагч чинь

antalya rent a car