antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2012 17 comments

Х.Баттулга ба Ж.Оджаргал: Юу юугүй борооших нь ээ…

нийтлэсэн Admin

“Баруун хойноос үүл нь гарлаа. Бас л бороо орох нь ээ” гэж ардын дуунд гардагчлан Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын сонирхолтой халз тулааныг залгуулаад Х.Баттулга болон Ж.Оджаргал гэсэн том мөргөлдөөний үүл тэнгэрийн хаяанд нэгэнт хуралджээ. Гэвч энэ үүл ҮЗХ-ны хурал дээр Х.Баттулгын үг хэлсэн өдөр эхэлсэн ч юм биш гэдгийг шарлаж амжаагүй хэвлэлийн хуудас сануулж байна. “24tsag.mn” танд ноён Х.Баттулгын сүүлийн хоёр жилд өгсөн ярилцлагуудаас MCS групп, түүний ерөнхий захирал бөгөөд захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын талаар унагасан үгсийг түүвэрлэн хүргэж байна. Анх “Женко”, MCS хоёрын сөргөлдөөн ХХБ-ны хувьцаанаас эхэлж, Ухаа худагийн лицензээр өрнөж, төмөр замын бодлогоор даамжирсан гэж яригддаг бөгөөд энэ тухай олонд ил болоогүй түүхийг удахгүй бид хүргэх болно.

2010 оны 6 дугаар сар.

Х.Баттулгын зүгээс MCS рүү салхи үлээлгэсэн ярилцлага гарчээ. Энэ нь ирээдүйн шуурганы оршил байв.

…”MCS”-ийн Оджаргал бид хоёр нэг нутгийнх, Баянхонгорынх. Ганзага энэ тэр гээд бас л адилхан зовлон зүдгүүрээс босч ирсэн. Үг хэлээ ололцох тал дээр хамгийн сайн ойлголцох улс. Энэ талаа, нутаг усаа бодсон ч дэмжих л ёстой хүний нэг нь би. Гэхдээ энэ бол хувь хүмүүс, нутгархах үзлээс давсан асуудал. Архи спиртийн лиценз, хотын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл байсан бол яахав дүүрч. Харин одоо яриад байгаа төмөр замын чиглэл бол арай өөр. Хэдхэн хүний гэр бүлийн, ганцхан компанийн бизнесийн ашгаас давсан сэдэв.

…”Энержи ресурс”-ийн эрх ашигт нийцүүлж бодлогоо тодорхойлдог төр гэж байж болохгүй.

…Тавантолгойд технологи мэддэггүй баахан дарга нар очоод ирсэн. Нүүрс угаах үйлдвэрийн шавыг нүүрс боловсруулах үйлдвэр гэж яриад байгаа байхгүй юу. Нүүрс угаах бол хогноос нь цэвэрлэж байгаа эдийн засгийн ашгаа бодсон л бизнесийн аргачлал.

…Өнөөдөр 6.4 тэрбумын нөөцтэй ордын дөрөвхөн хувийг авсан хувийн компани 400 сая тонн нөөцөө барьцаалж зээлээр мөнгө босгоод байхад зургаан тэрбумын нөөцтэй улсын компани нь яагаад хөрөнгө босгож чадахгүй байна вэ? “Эрдэнэс MGL” гэж компани байгуулсан. Гэтэл энэ компани дээр нөгөө дөрвөн хувийг авсан компани нь лоббигоо хийчихсэн. За чи унтаж байгаарай, босоод ирвэл бид нар унана шүү гээд лоббигоо хийчихсэн. Наад 400 сая тоннын нөөц чинь зээлийн барьцаанд тавигдчихсан, авсан зээлээрээ хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа байхгүй юу.

…”Энержи ресурс” консорциум, түүнд багтдаг компаниудтай өрсөлддөг бизнес надад байхгүй. Хэрвээ байдаг бол би салбарын яамыг тэргүүлж байгаагийн хувьд дэмжээд энэ төсөлд нь оролцоод, дараа нь Баянхонгор руу төмөр зам татна гэж мангартаад явж болох л байсан.

Үүнээс хагас жилийн өмнө буюу 2009 оны 12 дугаар сар.

Б.Болдсайхан эмчээр MCS түүний зүг рүү цас оруулах “ном уншуулж” байв.

…Женко үнэхээр хүчтэй байна. Ганцхан хүн ийм хүчтэй байна гэдэг үнэхээр мундаг бөгөөд аймаар. Гэхдээ ард нь Оросын төрийн ба мафийн холимог баг зогсч байгаа бол бүр аймаар. Тиймдээ ч аймаар ууртай, зоригтой байгаа биз.

…Монголын хамгийм их хөрөнгөтэй, хувьдаа Худалдаа хегжлийн банк, Улаанбаатар банк, Капитрон банк, Баянгол буудал, мах комбинат, монголын хамгийн том спиртийн үйлдвэр (сард 17 чингэлэг спирт үйлдвэрлэдэг) зэргийг багтаасан асар том Женко групптэй хүн хүчтэй байхаас яахав. Дээр нь Монгол Улсын сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болохоор хүч нь бүр их болж бүгд түүнээс айх нь зүйн хэрэг.

…Женко хүчтэй байна. Ганцаараа аймаар хүчтэй байна. Монгол Улс, Монгол төр, монгол иргэд хүчгүй байна.

2011 оны 6 дугаар сар.

Салхин дагуу баахан бараан үүл хуралдаж эхлэв. Х.Баттулга Монголд ганц л олигархи бий гэж зарлав.

…Сонгодог утгаараа олигархи Монголд байхгүй ээ.  Нэг байгаа. Баянхонгорын гаралтай нэг нөхөр. Тодорхой улстөрчдийг хөлсөлчихсөн, байнга тэжээж, тэтгэж, ашиглаж байдаг.

2011 оны 11 дүгээр сар.

Тулалдаан эхэллээ. Ж.Оджаргалыг өмгөөлсөн нийтлэл интернэтээр тавигдлаа.

…Татварт төлсөн 100 тэрбумыг баялаг бүтээж өгдөг болохоос улс төрийн хэрүүлийн 15 хувиар цалин, тэтгэвэр олгодоггүй. MCS зөвхөн Ж.Оджаргалынх уу? Бугуйндаа алтан цаггүй, морь уядаггүй, давсаг дүүрэн алтан тольтой бүс зүүдэггүй, тоосгоноос том хөөрөг ч барьдаггүй, торгон дээлийн хормой өшиглөдөггүй, танихгүй хүнд бол ердийн л нэг даруу залуу Ж.Оджаргал биедээ наалаа наалаа гээд юу шалих вэ. Эцэг, эхээс өнчирч хоцрон, эмээ дээрээ өсч хүн болсон энэ залуу өдий зэрэгтэй яваа нь бахархал уу, хорсол уу?

Асуудал MCS-дээ байгаа юм биш. Сонгож авсан нийгэм, зах зээлийн эдийн засаг, Үндсэн хуулинд заасан эрх чөлөө, чөлөөт худалдаа, үйлдвэрлэл, иргэн бүрийн жам ёсны, заяамал эрхийг хамгаалах тухайд өрнөж байна.

2011 оны 11 дүгээр сар.

Х.Баттулга тэнгэрийн араншинг эвгүйцүүлэх ээлжит мэдэгдлээ хийлээ.

…Ухаахудагийг эзэмшиж байгаа Хятад-Монголын хамтарсан компани таны хэлээд байгаа шиг гомдлыг байнга гаргадаг. Төр юу юм бэ, засаг юу юм бэ. Бид л хийнэ гэж. Энэ компани сүүлдээ хийхгүй ч юмгүй боллоо. Утаагүй зуух, хүүхдийн памперс… Үнэн хэрэгтээ бол энэ компанийн бүх ажлыг төр бэлдэж өгдөг, бэлдүүлдэг ч гэж болох байх. Тендер бол төрийн өгч байгаа зууш шүү дээ. Тэгэхээр энэ компани уг нь төрдөө гомдоллоод байх хэрэггүй байгаа юм. Төр бүх юмыг нь хийж өгсөн. Спирт бал бурмыг авахдаа төрөөр түшүүлсэн, Ухаахудагийн дөрвөн хувийг авч өгсөн нь бас төр. Тавантолгойг татвар төлөгчдийн мөнгөөр л төр нөөцийг нь 1970-аад онд тогтоосон. Тэрнээсээ тэдэнд өгсөн. Ухаахудагийн нөөцийг өнөөдрийн үнэлгээгээр тооцоход дөрөв биш харин нийт нөөцийн бараг 40 хувийг нь тэд авчихсан л байгаа байхгүй юу. Дөчин хувийг нь дөрөв, таван гэр бүл авчихсан.

…Том Тавантолгойн хувьцаа уг нь тэднийхээс түрүүлж гарах ёстой, гэтэл байдаггүй. Засгийн газрын сайд нарт Ухаахудагаас орон сууц өгчээ. Тэрний нэг нь сая Н.Энхбаярын хэрүүлээр тодорхой боллоо. Ц.Нямдорж тэднээс тансаг байр авч, тэрийгээ түрээслэдэг гэж хэллээ. Одоо бусад сайд нарынх нь авсан зүйл тодорхой болох байх.

2011 оны 11 дүгээр сар.

MCS хариуг нь барив.

…Х.Баттулгынх биш улсынх байхдаа “Баянгол” нь хуйцаа, гуляшаас өөр хоолгүй, бүх ресторан, гуанз Нийтийн ахуй үйлчилгээний яамнаас баталсан адилхан цэс, үнэтэй байдаг цаг бас улираад хорин жил болжээ.
…“Макдоанльдс” Монголд орж ирэх сонирхлоо зургаан жилийн өмнөөс илэрхийлсэн. Хөргүүртэй, тусгай чингэлгийн машинаар бүх зүйлээ зөөдөг нөхцөл. нь хангагдахыг хүлээж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл шороо тоосон дунд сэгсчүүлэх биш засмал замаар жирийлгэнэ, эрүүл ахуйн шаардлага нь тэр. Хүнс, түүхий эдээ татах зам, дэд бүтэцгүйгээс болоод хүлээж байгаа. Энэ замыг хатуу хучилттай болгох нь Зам, тээвэр.хот байгуулалтын салбарын ажил. Сайд нь Х.Баттулга. Эзэн Чингис хааны нэрээр овоглосон нисэх буудлаа харцгаая. Такси үйлчилгээ ямар түвшинд байна вэ? Нисэхээс нааш хот руу ортол өндөр дээд хэмжээний зочид олон улсын. бартаат замын тэмцээнд оролцож байгаа мэт сэгсчүүлж өгнө. Хийх боломж байсан уу? Байсан. Хийгээгүй л байна.

2012 оны 1 дүгээр сар.

АН-ын ҮЗХ дээр Х.Баттулга аянга цахилуулав.

…MCS гэж Хятадын тал нь 75 хувь байдаг хамтарсан компани өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийхээр оруулж ирж байна. Би баримттай юм ярьж байна. Өнөөдөр утааг орон сууцаар дэлхийн нийтэд шийдэж байхад MCS гэж компани “утаагүй зуух” гэж зүйл яриад оруулж ирсэн. Үүндээ Мянганы сорилтын сангийн 42 сая долларыг авсан. Эд утаагаар ингэж тоглож байна.

…MCS компанийн ажлыг энэ засагт байхдаа нэлээн хийж өглөө.

2012 оны 1 дүгээр сар.

МCS ил захидлаар бороо оруулав.

…Та манай компанийн ажлыг хийх байтугай өдийд ашиглалтанд орсон байх “Энержи ресурс” компанийн төмөр замын бүтээн байгуулалтыг зориуд саатуулж өнөөдрийг хүртэл хөдөлгөөгүй, улсын эрх ашгийг бодож компанитай гэрээ байгуулсан төмөр замчдыг ажлаас нь хална гэж дарамталж байсан. Танд Ухаа худагт дэд бүтцийн салбарт монголын олон мянган хөвгүүд, охидын хийсэн бүтээн байгуулалтыг нүдээр үзэх урилгыг нэг бус удаа өгсөн. Харамсалтай нь Таны нүдийг М-Си-Эс группыг үзэн яддаг атаархал таглаад тойрч зугтсаар өдий хүрсэн.

…Утааг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа зуухыг үгүйсгэж, энэ амаргүй ажилд орох компани олдохгүй шахам байхад нийгмийн хариуцлагаа эрхэмлэж уг ажлыг барьж авсан М-Си-Эс группыг гүтгэх мөртөө олон мянган хувь сонин хэвлэж айлын хашаа давуулан шидэлж утааг бууруулах түмний ажлыг хорлон сүйтгэдэг явуургүй үйлдлээ нууж байна.

Ийнхүү аваргуудын тулаан эхэллээ. Цаг агаарын мэдээ хүлээлгүй, тэнгэр муудах нь нэгэнт тодорхой болчихжээ. Юу юугүй борооших нь дээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (January 14, 2012 11:58:37 am )

    utaag zuuhaar buuruulna gedeg ulger. ludnuudee eruul setgeech.battulgiinh zovoo .

  • Anonymous (January 14, 2012 12:46:31 pm )

    Battulgiig demjij baina.Hujaa artai ,hujaa garaltai MSC neeree huuhdiin jivhend hurtel oroltsoj baih yumaa p…. gej.

  • Anonymous (January 14, 2012 3:02:41 pm )

    Battulga ch bas sonin gar daa mafi tal ni davamgailsan gar daa udahgyi heden boobon chihtei garuud byh biznesiig atgana daa harj l baigaarai

  • Anonymous (January 14, 2012 8:39:01 pm )

    Battulga-iig demjij baina, Odjargal ooriigoo bolon ooriin toiron hureelegcdhiin l toloo ajillaj amidarch baigaa bolhoos bish MOngoliin ard tumnii ajillaagui, shunal ni ulam l ihdeed yavj baigaa hun dee. Harin Genco Battulga bol mongoliin ard tumnii toloo yavj baigaa hun.

  • Anonymous (January 14, 2012 8:39:16 pm )

    Battulga-iig demjij baina, Odjargal ooriigoo bolon ooriin toiron hureelegcdhiin l toloo ajillaj amidarch baigaa bolhoos bish MOngoliin ard tumnii toloo ajillaagui, shunal ni ulam l ihdeed yavj baigaa hun dee. Harin Genco Battulga bol mongoliin ard tumnii toloo yavj baigaa hun.

  • Anonymous (January 15, 2012 5:39:23 am )

    Battulaga chi saak shv dekkkkk

  • Anonymous (January 15, 2012 5:54:55 am )

    od jargal ter hujaaruugaa zailaa.Battulgiig demjij bna jinhen mongoliinhoo tuluu ym duugarch chadaj bgaa hundee mongoliin tuluu ih ym hiih hun tegtel odjargal yu hiisen ym be uuriiguu bodood mongoliin ard tumen bolon mongoliin erh ashigiig bodohgui gadnii hujaagiin erh ashigiig boddog

  • Anonymous (January 15, 2012 5:56:48 am )

    ene mcs arai heternee odoo buur hujaag mongoltoi niiluuleh ni dutajdee ene odjargal mongoliin gazar shoroog hujaa nart zarj bgaa hundee

  • Anonymous (January 15, 2012 6:19:58 am )

    chi zaaval hovch avgai shig mongol humuusiin yaay daa gemeer ene olon heruul uruul 1-r nemegdej bhd ni tsogiini uleeh tiim heregteimuu uul baruun hoinoos garlaa ch geh shig buur 1 bayrlaad ineed ni hurj bgaa shinjtei. ternii orond oor shinjleh uhaanii shine neelt mongold yu ashiglaval heregtei gh met ochnoon yum bhd zaaval iim heruul uruul bicheed bhiin!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (January 15, 2012 1:25:19 pm )

    MSC shatakh bolj dee.Luivar, hulgai,avilgal, lobbigior bii bolson kompani.

  • Anonymous (January 16, 2012 1:43:07 am )

    Энэ Баттулга ч атаа жөтөөндөө болоод бүр биеэ барьж чадахаа больжээ дээ. Ам нээх болгондоо л МСS -г доош нь хийж байхийм.Ганц Оджаргалыг биш тэнд ажиллаж, бүтээж, шинэ технологи эзэмшиж байгаа хэдэн мянган монгол залуусыг муулж байгаагаа ухаардаггүй ухна вэ? Аль хэдийн тавьчих байсан төмөр замыг Баттулга л хорьж боож өдий хүрсэнийг бүгд л мэдэнш дэ.Олон жилийн өмнө Оджаргалтай хамтарч ажиллах санал тавиад бүтэлгүйтсэн. Тухайн үедээ чимээгүй зайгаа авсан боловч сүүлийн үед ер бусын гайхмаар амжилт олж яваад нь хордон, шээс нь гоожихоо алддаг гэж Баттулгын хамтрагч нар нь ярьдаг ч ортой шүү.

  • Anonymous (January 16, 2012 5:10:41 am )

    Manaihan gej neeree yugaa ch medehgui, ter humuusiin hiij baigaa ajliig zugeer l soningoos unshchaad l uursdiiguu lag medlegtei gej bodohiimaa. Manaihaan bodit baidliig medehgui baij bitgii hunii ug dagaj amidarl daa. Amidralaa aldana shuudee.Battugliin mafiig humuus er ni meddegguim bilee. House mill geed guriliin uildver ni mangar luivartai, Battulga uuruu uneheer muu manager yum bilee. Zugeer l ailgaad companiudaa ajiluulj baidag yum bilee. Ali alind ni ajillaj uzsenii huvid MCS iluu iluu.Battulgiin yavuuldag businessuud ni bolohoor dandaa tsalin bagatai, ajilchid, hereglegchidee hulhidsan baidag yum bilee. C1t ajillaj bailaa. Producer humuusiin tsaling 150 000 togtoogood, golj baival zail gedeg. MCS bolohoor hunii tuluu gazar baidag yum bilee.Tiimees manaihaan jaahan uhaantai baij suryaaa. Zugeer image sain burduulj chadsan nuhur bolohoos tsaanaa hudlaa gar shudee Battulga chin. Odjargal getel yaj baina, yariltslaga uguhgui, uil ajillagaagaa hezee ch reklamdahgui bolohoor muu yum hiideg gej oilgodog setgelgeetei baihdaa yahavdee. Dotor ni ajillaj baigaa 8000 garui hunees l asuu l daa…

  • Anonymous (January 16, 2012 12:52:22 pm )

    Hen ni Mongolin tuluu zutgej baigaag humuus medej baigaa doo!

  • you could check here (September 06, 2013 4:23:24 pm )

    427302 284662Wow, superb weblog structure! How long have you been blogging for? you make blogging glance straightforward. The total appear of your internet web site is superb, neatly as the content material material! 748155

  • Hi Guess the Food (September 07, 2013 12:36:25 pm )

    696769 763664There is an ending. Just remember that I meant for this to be an art game. I do feel like I spent an inordinate amount of time on the more traditional gameplay elements, which may make the meaning of the game a bit unclear. If you mess around with it though, you

  • Issac Maez (September 12, 2013 4:17:02 pm )

    I simply want to say I am newbie to blogs and certainly liked you’re web-site. Probably I’m likely to bookmark your blog . You certainly have perfect article content. Many thanks for revealing your blog.

antalya rent a car