УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногийн эхний өдөр ээлжит бус чуулган зарласан ч ирц хүрэхгүй шалтгаанаар хоёронтаа хойшилсон. Ийнхүү олон хоног дуншсан чуулганыг өнгөрсөн баасан гаригт нээж, бас хаав. Үндсэн хуулийн Цэцийн асуудлыг хэлэлцэхээс өмнө даргыг нь чөлөөлөх төлөвлөгөөтэй спикерийн “ажиллагаа” биеллээ олж, Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлснөөр ээлжит бус чуулганыг хаасан юм. Харин үүнээс өмнө ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа МАН-ынхныг эрх баригч намынхан төрийн ажил гацаалаа хэмээж байсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-Ээлжит бус чуулган зарласан ч ирц хүрэхгүй нэлээд хойшилсон. Эрх баригчдыг ирцээ бүрдүүлчихвэл хуралдаанд оролцоно гэж байсан ч үдээс өмнөх хуралдаанд ирээгүй нь ямар шалтгаантай юм бэ?
-Хууль тогтоох ажил-лагаанд оролц л гэж биднийг сонгосон юм шүү дээ. Үүнийхээ дагуу бид энэ ажлаа хийнэ. Харин бидэнд ганц үүрэг бий. УИХ-ын Дэгийн тухай хуульд гишүүд Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хурал орхих, оролцохгүй байх эрхтэй гэж заасан. Цэцтэй холбоотойгоор Үнд-сэн хууль зөрчсөн асуудал оруулж ирсэн учраас бид оролцоогүй. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр баталсан 24 асуудалд Үндсэн хуулийн зөрчилтэй хоёр асуудал байсан. Үүнээс бусдад нь бид оролцоод л явсан. Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулах асуудлыг оруулж ирсэн нь хууль зөрсөн үйлдэл. Дээд шүүхийн саналаар гэж байгаа боловч Дээд шүүхээс “Тухайлсан санал байхгүй, түүгээрээ яв” гэсэн. Гэтэл Үндсэн хуульд шууд заагаад өгчихсөн байгаа юм. Тухайлбал, “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр болон илгээсэн байгууллагын огцруулах болон эгүүлэн татах саналыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд санал хурааж, шийдвэрлэнэ гэсэн заалттай. Тиймээс шууд Үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцох ёс суртахууны болон хууль зүйн эрх бидэнд байхгүй. Энэ Үндсэн хуулийн Цэцийг биш Үндсэн хуулиа хамгаалж байгаа хэрэг. Үндсэн хуулийн институци хоорондын Үндсэн хуулийн зөрчилтэй асуудлыг оруулж ирж хэлэлцэх гээд байхад манай намын бүлэг оролцох ямар ч үндэслэл байгаагүй. Намайг яаж ч ялладаг бай Үндсэн хууль зөрчсөн асуудалд би оролцохгүй л байсан. Үүнийг баттай хэлнэ.
-Ээлжит бус чуулганаар бас нэг хууль зөрчсөн асуудлыг оруулж ирсэн гэж та хэлсэн. Тэр нь юу юм бэ?
-Хоёр дахь шалтгаан нь Үндсэн хуулийн Цэцийн процессын хуульд өөрч-лөлт оруулах тухай юм. Энэ нь бас шууд Үндсэн хуулийн зөрчилтэй. Цэц их суудлаараа хурал-даад шийдсэн нь эцсийнх байна гэдэг Үндсэн хуулийн заалттай харшилсан юм оруулаад ирсэн байхгүй юу. Ийм нөхцөлд бас оролцох арга гүй. Ямар ч байсан хоёр асуудалд оролцвол Үндсэн хууль зөрчсөн болчих гээд байсан юм. Нэг ёсондоо хам хэрэгтэн болчих гээд байсан учраас ээлжит бус чуулганы эхэнд бид оролцоогүй юм. Ээлжит бус чуулганаар 24 асуудал, дагасан хуулиудтайгаа нийлээд хэчнээн ч болох юм. Ийм олон асуудлыг ээлжит бус чуулганы аравхан хоногийн хугацаанд оруулж ирж байсныг би хараагүй. Бусад улсын парламентад ийм жишиг байдгийг мэдэхгүй. Байж болох ч энэ бол парламентын соёл, нөгөө хууль бүтээх үйл ажиллагаанд чинь сөргөөр нөлөөлнө шүү дээ. Түүхий, буруу зөрүү, алдаатай хууль гаргаснаас гаргаагүй нь дээр биз дээ.
-Гэхдээ УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж ээлжит бус чуулган зарлах шийдвэр гаргасан. Энэ хуралд МАН-ын болон бүлгийн дарга нарыг оролцсон гэж эрх баригчид хэлээд байгаа?
-Би тэр хуралд ороогүй учраас мэдэхгүй. Манай бүлгийн дарга бодвол оролцсон байх. Гэхдээ мэдээж үүнийгээ хууль зөрчсөн болох гээд байгааг хэлж л таараа шүү дээ. Гол нь цөөнхийнхөө үгийг сонсохгүй, зөвшилцөлгүй болсон энэ парламент.
-Ээлжит бус чуулганаар олон асуудал хэлэлцэхээр баталсан. Бас чуулганыг хэдэнтээ зарлаад ирц хүрдэггүй тохиолдол өмнө нь байсан юм уу?
-Би хараагүй. Ихдээ л 3-4 асуудлыг хэлэлцэхээр оруулж ирдэг байсан. Ээлжит бус чуулганыг тухайл сан асуудлаар зарладаг юм шүү дээ. Харин ирц хүрээгүйн тухайд 2008 оны хавар Оюутолгойн асуудлаар ээлжит бус чуулган зарлаад ирц хүрэлгүй хаврын чуулгантай золгочихож байсан юм. Гэхдээ одоотой харьцуулахад арай дээр гэрээ байсан юм шүү.
-АН-ын дарга нарын хэлж байгаагаар МАН болон бусад намыг зөвшилцөлд удаа дараа урьсан ч ирээгүй гэж хэлсэн?
-Би тэр талаар мэдэхгүй байна. Ер нь зөвшилцөл гэдэг сайтар харилцан тохиролцох. Нэг том зарчим байх ёстой нь эцсийн эцэст улс орон, ард түмний эрх ашиг. Энэ зарчмаас ухарч зөвшилцөж болохгүй. -Ээлжит бус чуулган зарлачихаад байхад МАН, МАХН-ынхан ажлаа хийхгүй байна гэж УИХ-ын дарга хэлж байсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ? -Ээлжит бус чуулган зарласан хэд хоногт бид бүгдээрээ ажил дээрээ байсан. Гэтэл цөөнх ажлаа хийхгүй байна гэдэг. Бид ажлын байрандаа ирчихсэн, ажлаа хийгээд сууж байгаа шүү дээ. Харин цөөнхдөө баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажилдаа ирдэггүй, үзэгддэггүй хүмүүс өнгөрсөн хэд хоногт үзэгдэж, эрх баригчид бөөнөөрөө цуглах шиг боллоо.
-Ээлжит бус чуулганд оролцож Цэцийн гишүүнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчсөн болно гэлээ. Тэгэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж байгаад Цэцийн даргыг огцруулчихсан эрх баригчид Үндсэн хуулиа зөрччихлөө гэсэн үг үү?
-Би бол хууль зөрчсөн гэж үзэж байна. Хууль зөрчсөн шийдвэрийг өнгөр-сөн баасан гаригт гаргалаа. Цэцийн дарга байна уу, гишүүн байна уу, ямар үйл ажиллагаа явуулсан, алдсан уу, оносон уу гэдэг нь тусдаа асуудал. Хамгийн гол нь оруулж ирж байгаа асуудал нь хуулийн бүрдэл дутуу, Үндсэн хуулиа шууд зөрчиж оруулж ирсэнд л учир нь байгаа юм.
-Хууль зөрчөөд Цэцийн даргыг огцруулчихсан учраас УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар Цэцэд өгөх нөхцөл байдал үүсчих шиг боллоо. Энэ алхмыг танай намын бүлгээс хийх үү?
-Гарцаагүй тийм асууд-лыг тавьж таарна. Гэхдээ ганцхан УИХ-ын дарга биш УИХ бас хууль зөрччихлөө шүү дээ.
М.Өнөржаргал
– See more at: http://www.unen.mn/content/59685.shtml?alias=politics#sthash.MCQbhMlN.dpuf
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (February 23, 2016 11:40:35 am )
ЭНЭ МАН-ЫНХАН ИЙМ Л МУУХАЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.ХАР АМИА Л БОДОХООС ӨӨР ЮУГ Ч БОДОХГҮЙ.ХЭРВЭЭ АН-ГАРЧ ИРЭЭГҮЙ БАЙСАН БОЛ МАН-ЫНХАНЫ ОРУУЛЖ ИРСЭН ЯРГЫН САНДЛААР ХУУЛЬ САХИУЛАХ БАЙСАН ДАА.ТИЙМ ХҮМҮҮСЭЭР ТӨРӨӨ БАРИУЛБАЛ ЯРГЫН САНДЛАА УЛАМ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ УЛАМ ОЛНООР НЬ АВАХ БАЙХ ДАА.ХАРИН БУРХАН ҮҮНИЙГ ЗОГСООСОН ДОО ГЭЖ БОДОЖ ЯВДАГ ДАА.ИРЭХ СОНГУУЛИАР МАН ТӨР БАРИНА ГЭЭД БАРДАМ БАЙГААГ ХАРАХААР АЙМААР БАЙНА.МАН-ЫНХАН БАЙВАЛ ХҮЧИН АВЛИГАЛ ГЭЭД ЮУ Ч ХИЙСЭН АЛБАН ТУШААЛААР ШАГНУУЛДАГ ЖАЯГ ТОГТЛОО Л ДОО.
-
Зочин (February 23, 2016 2:03:51 pm )
Тэгвэл АН-ынхан терабарьж байгаа уед бол YНДСЭН ХУУЛЬ зерчих, олноороо тур барьж асуудлыг хучээр шийдэх, УИХ-ын даргын дарангуйлал тогтох, юу хийх естойгоо бус юу хуссэнээ хийх дэг жаягтогтлоодоо!!!
-
-
ЗочинЗОЧИН (February 23, 2016 11:44:59 am )
маш зөв
-
Anonymous (February 23, 2016 5:14:54 pm )
Iim l humuus parliamented baih yostoi.
-
Bat (February 23, 2016 6:21:07 pm )
tord itgeh itgel odor odoroor buurch bn.Eronhii said asan Byambasvren guain helsen vg yasan vnen vg ve.Deed hedhen darga nar tsadah boloogvi yum bh da.Henheg tussaaan yanaaa.
-
Улс тор судлаач. (February 24, 2016 1:08:14 pm )
АТГ нь Ашиг сонирхолын тухай хуулийн дагуу, тухайн албан ташаалд нэр дэвшиж байгаа иргэний урьдчилан гаргаж огсон “Хоронго орлогын мэдуулэгт” нь ашиг сонирхолын зорчил байгаа эсэх талаар хяналт хийж “Лавлагаа” гаргаж огдог болохоос биш “Ялтай байх хугацаа нь дуусаагуй байна” гэх шиг хууль зуйн дугнэлт гаргахаар Ашиг сонирхолын тухай хуулинд тусгайлан заасан эрхийг АТГ-т эрх олгогдоогуй юм. Энэ нь тухайн албан тушаалд нэр дэвшиж байгаа хуний “Ашиг сонирхолын талаарх” мэдээлэлийг цуглуулж томилох эрх бухий албан тушаалтанд огч туслаж байгаа л хэрэг болохоос биш, АТГ-ын шийдвэрээр томилдог гэж ойлгож болохгуй юм. Зарим томилох эрх бухий албан тушаалтан нь нэр дэвшиж байгаа хуний талаар тодорхой мэдээлэлтэй байгаа бол АТГ-аас “Лавлагаа” авалгуй шууд ч томилж болдог юм. Тухайлбал: сонгуулийн дун гарсны дараа нам, эвслууд хоорондоо тохиролцож засгийн газрыг хамтарч байгуулахдаа бух сайд нар дээр хэзээ АТГ-аас “Лавлагаа” авч байсан юм бэ? Шууд л томилдог шуу дээ. Тэгэхээр “Лавлагаа” аваагуй гээд буруудах юм бараг байдаггуй. За яахав “Лавлагаа”-г нохоод ч авч болдог. Энэ “Шийдлийн засгийн газар”-ын уед “Лавлагаа”авах нь битгий хэл Торийн албан хаагчийн шалгалт ч огоогуй, Торийн алба ны зовлолоос “Дугнэлт” ч гаргуулаагуй олон арван хунийг хууль бусаар томилсон, одоо ч тэд нар нь ажиллаж л байна л даа. Гэтэл Ч.Сайханбилэг нь Н.Энхбаярыг хулихдахын тулд АТГ-аар эрх мэдлийг нь хэтруулсэн, хууль бус “Дугнэлт” гэгчийг гаргуулж нохойтоод л байгаа биздээ. Ер АТГ нь “Дугнэлт” биш “Лавлагаа” гаргадаг богоод энэ лавлагааг харгалзахгуйгээр томилох эрх нь эрх бухий албан тушаалтан, байгууллагад хуулиар олгогдсон байдаг шуу дээ. Иймд Ч.Сайханбилэг нь ингэж новшироод байх хэрэггуй л байгаа юм даа. Ер нь МАХН нь одоо хамтран ажиллаж чадахгуй байгаа “Шийдлийн засгийн газрын Еронхий сайд аа оорчлохийн тулд “Шударга ес” эвслээ задалж Ч.Сайханбилэгийг огцруулж дараагийн Еронхий сайдыг томилоход туслалцаа узуулбэл яасан юм бэ? Одоо УИХ-ын сонгуульдаа шамдан ажиллах цаг ч боллоодоо. Ер нь АТГ нь хэний даалгавраар ямар ажил хийгээд байгааг олон нийт одоо мэддэг болсон шуу дээ.
-
dty (February 25, 2016 12:46:07 am )
ene hugshin bug boltloo UIH-d suulaa yu hiiv? horin tavan jil Hor l nairuullaa
7 Comments