Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Б.Сүглэгмаа гэж сүрхий овжин эмэгтэй байдаг юм байх. “Нэг ардчилал” клубын гишүүн тэрбээр Багшийн хөгжлийн ордон байгуулагдаж, клубынх нь гишүүн Л.Гантөмөр Боловсролын сайд болсны дараа Багшийн хөгжлийн ордонд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хэмээх төрийн нэр барьсан хувийн компаниа байгуулж аваад “мөнгө хүүлэх” ажилдаа оржээ.
Боловсролын их сургууль болон бусад сургуулийг багшийн мэргэжлээр төгссөн оюутнууд шууд багшилж болоод л байсан. Харин Б.Сүглэгмаа багшийн мэргэжлээр төгсч багшлах эрхээ халаасалсан төгсөгчдөөс багшлах эрхийн шалгалт гэгч зүйлийг жил бүр төлбөртэйгээр авч, багшлах эрхийн шалгалт өгөөгүй хүмүүсийг багшлуулахгүй байх мэргэн арга олж “ойгүй их баяжиж” байгаа сурагтай.
Ямар сайндаа хөдөө орон нутгийн багш нар үүнийг эсэргүүцэн гомдол мэдүүлж, “чиний таргалсан миний турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг шиг Монголын нийт багш нарын халаас хоосорч, Б.Сүглэгмаагийн халаас түнтийсэн хоёр яг тэнцэнэ хэмээн бухимдлаа илэрхийлэв. Жилд хичнээн хүн багш мэргэжлээр төгсч байгаа билээ. Монгол Улсын энэ олон их дээд сургуулиудаас хамгийн их бэлтгэгдэн гаргадаг мэргэжил нь багш билээ. Харин үүнийг анзаарсан Б.Сүглэгмаа багшлах эрхийн шалгалт хэмээх зүйлийг нэг хүнээс 38 мянган төгрөгөөр авч эхэлжээ.
“Багшийн их сургуулийг багшлах эрхгүйгээр төгсөж байна” / http://news.niigem.mn/content/28678.shtml?selected=2 / хэмээн МУБИС-ийн төгсөгч бичсэн цагаас л эхэлсэн бололтой гэмээр энэ бизнес нэлээд өргөжиж дан ганц төгсөгчид гэлтгүй багшилж буй багш нараас 5 жил тутам багшлах эрхийн сунгалт хэмээн 38 мянган төгрөг авдаг болж. Эх сурвалжийн мэдээллээр, өнгөрсөн жил л гэхэд Ховд аймгаас 300 хүн багшлах эрхийн шалгалт өгчээ.
Нэг тоо бодьё л доо, 38,000×300=11 сая 400 мянган төгрөг. Нэг аймгаас ийм хэмжээний мөнгө татаж, өлхөн үмхчиж буй “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” хэмээгч аварга могой 21 аймгаас 239 сая 400 мянган төгрөг авч байна. Дээрээс нь 21 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж буй багш нараас жил бүр багшлах эрхийн 5 жилийн сунгалтаа хийлгэх гэсэн ядарсан багш нарын 38 мянгын өргөлийг тооцоолохоор 300 сая төгрөг давахгүй хаачдаг юм.
Мэдээж энэ бүх бизнесийг БСШУЯ-ны сайдын ивээл дор Б.Сүглэгмаа цэцэглүүлж байгаа юм. Ховд шиг дундаж аймгаас жилд 300 хүн багшлах эрхийн шалгалт өгч байхад үүнээс олон хүн амтай аймгаас тэрнээс олон хүн шалгалт өгөх нь ойлгомжтой. Эсрэгээрээ зарим аймагт үүнээс бага хүн шалгалт өгч байгаа. Гэхдээ 300 бол дундаж тоо, тиймээс нэг аймгийг 300 гэж тооцоход нээх хол зөрөхгүй гэж эх сурвалж хэлсэн юм. Ингэж л зуу, зуугаар нь олж буй Б.Сүглэгмаа басхүү ганц, хоёр хүнийг 5, 10-хан сая төгрөгөөр хохироочоод луу унжаад байгаа юм байх. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Нинж
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 22, 2016 4:30:04 pm )
Барьж аваад үхтэл нь нүдчихээч
-
монгол (February 23, 2016 1:20:58 am )
Үнэн бол ямар зэвүүн юм бэ?, Шалгаач, шалгаач, 4 жил сурлаа дипломоо авлаа, багшлах эрх гэж хэн нэгнийг тэжээх ямар хэрэгтэй юм бэ?, Сонгон шалгаруултаа хийгээд л чадвартай хүнээ авч чадвал тухайн сургуульд л хэрэгтэй шүү дээ.
-
иргэн (February 23, 2016 11:19:18 am )
ардчилсан намын эрх баригчид, боловсролын яам нийлээд иргэдийнхээ халаасыг хоослох гээд ядчих юмаа. Ийм шалгалт Монголын боловсролд нэмэр болохоосоо нэрмээс болно
-
Anonymous (February 23, 2016 3:27:22 pm )
Багшлах эрхийн үнэмлэх гээд нэг цэнхэр хавтас манай эхнэрт байж л байна тэр нь бас хүчингүй болсон багшийн их сургууль төгсөөгүй бол дахиад багшлах эрхийн сургалтанд хотод сууж үнэмлэх авах шаардлагтай болсон ёстой новш наад АН-ын дуракууд
-
dozka (February 23, 2016 4:33:10 pm )
Vnendee deed syrgyyli tugsuj mergejil ezemchcenii hereg ya bgaa um
-
зочин (February 24, 2016 4:13:28 pm )
5 жил ажилласан багш 38 мянган төгрөг төлдөггүй ш д харин ч тэднийг түмний хүүхдийг сайн сурга мэргэжил мэдлэгээ дээшлүүл гэж улсаас зардал гаргаж номын дуу сонсгодог. би сургуулийн арга зүйчийн хувьд мэдээд бна хөөе. буруу мэдээлэл тарааж хүн амьтны толгой их эргүүлэх юмаа нээрээ
6 Comments