Сүүлийн үед дэлхий нийтийг түгшээж байгаа зүйлийн нэг нь яахын аргагүй Зика вирус болоод байна. Латин Америкаас тархалт нь эхэлсэн энэ гайхал урагт нөлөөлөн гаж хөгжил үүсгэдгээрээ аюултай. Энэ вирус үхэлд шууд хүргэхгүй ч хамгийн гол хөнөөл, аймшиг дагуулж буй зүйл нь жирэмсэн эхийн урагт нөлөөлж сэтгэн бодох чадваргүй, тархины хөгжилгүй болгон нярайг эндэгдэлд оруулж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулснаар гайхал Зика өнөөдөр дэлхийн 33 улсад бүртгэгдээд байна. Манай урд, хойд хөршид хүртэл илэрчихсэн. 1947 онд Угандагийн Зика нэртэй ширэнгийн сармагчинд анх илэрсэн энэ вирус хамгийн сүүлд 2007 онд Микронезид тархсан байдаг. Эрдэмтэд цаг уурын дулаарал энэ вирус дахин идэвхжихэд хүргэсэн хэмээн үздэг юм. Монгол Улсад яг одоохондоо Зика вирусийн шууд заналхийлэл байхгүй гэж хэлж болно. Ихэвчлэн шумуулаар халддаг учир тэр л дээ. Тэгээд ч Латин Америкийн шумуул Ном далайг гаталж ирээд ман халдвар тараатлаа удах биз. урин дулаан болоогүй учир тайлбарлаж бас болно.
Энэ бол еэвэнгийн нэг Тэгвэл еэвэнгийн нөгөө т Зика вирус Монголын улс хэдийнэ тархаж амжжээ. Үхлийн аюулгүй ч ардчиллыг, ард түмнийг эл вурис хэдийнэ хордуулаад уураг тархийг нь үхүүлж эхэлсэн байх юм. Дээр дурдсанчлан Зика ширэнгийн сармагчнаас үүсэлтэй бол манайд тархаад буй улс төрийн Зика вирусийг тараагч нь АН-ын болоод УИХ-ын дарга Зи болоод байна. Монголчууд ардчилсан Үнд- сэн хуулийг батлаад 26 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд монгол түмэн Цэцийн дээр хөх тэнгэр оршдог гэж ойлгож, итгэдэг байв. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц хэмээх бүхэл бүтэн институц тогтоодог болохоор тэр л дээ. Ардчилсан орнуудад ийм л байдаг. Хойшид ч ийм байж гэмээнэ бид эрүүл нийгэмд амьдрах учиртай.
Ц.Нямдорж гишүүнийг УИХ-ын дарга байхад ҮХЦ-ээс хууль зөрчсөн хэмээснээр тэрбээр өргөдлөө өгөөд сайн дураараа огцорч байв. Эндээс ҮХЦ ямар том институц болохыг харж болно. Тухайн үед МАХН буюу одоогийн МАН хэдий хүчтэй байсан ч Цэцийн нэг ч гишүүнээр оролдоогүй юмдаг. Харин өнгөрч буй долоо хоногт юу болоод өнгөрснийг ард түмэн харлаа. УИХ-ын даргын индрийг намын даргын суудалтайгаа хольж хутган хэнийг ч хамаагүй доромжлох болсон Зи өөрийг нь хууль зөрчсөн болохыг тогтоосон шийдвэрийг Цэцээс гаргахын өмнө даргыг нь огцруулж орхилоо. Тэгэхдээ бүр ээлжит бус чуулганаар шүү. Цэцийн даргыг огцруулах ажиллагаа ингэж эхэлжээ. Эхлээд Цэцийн даргыг 570, экселтэй холбон баахан баалав. Дараа нь санаатай, санаагүйгээр ҮХЦ-ийн байрны гадаа экселтэй жагсаал зохион байгуулсан. Удалгүй нас нь хэтэрчээ гэсэн бор шувууг нисгэв. Хамгийн сүүлд ээлжит бус чуулганаар улс орны тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ гэсэн зарыг олон нийтэд түгээв.
Чуулганы ирц хүрэлгүй хэдэнтээ хойшилсны дараа Зи намынхнаа болоод “Шударга ёс эвсэл”-ийнхнийг сонгууль дөхсөн учир ирээгүйд тойрог үл ноогдоно, хэвлэлээр баална хэмээн шахсаар ирцээ бүрдүүлэн УИХ-ыг хуралдуулан санасандаа хүрсэн нь энэ. Болоогүй ээ, ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ынхныг улс эх орны чухал асуудал хэлэлцэх гэж байхад ирсэнгүй хэмээн цоллохоо бас мартсангүй. Тэгсэн хэрнээ Цэцийн даргыг огцруулах өөрийн туйлын зорилго, ганцхан хүслээ гүйцээгээд чуулганыг хааж байх жишээтэй. Цэцийн даргыг ингэж огцруулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг манай урдаа барьдаг хуульчид хэлж байна. АН-ын даргын ардчиллын эсрэг тарааж буй уураг тархийг хордуулах шидтэй вирус энэ мэтээр Монгол Улсад заналхийлж эхлэв. Зика вирус шумуулаар дамжин жирэмсэн эхийн ургийн тархинд гаж хөгжил үүсгэдэг бол Зи-гийн тарааж буй Зика УИХ-аар дамжин ардчиллын уураг тархийг гэмтээж буй. Цэцийн тархийг хордуулсан вирус хаашаа халдварлахыг таахад бэрх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зика вирусийн тархалтыг зогсоох зорилгоор тээгчидтэй нь тэмцэж эхлээд байна. Тэгвэл бид хэрхэх вэ. Улс төрийн “Зика”-г тараагч Зи-тэй тэмцэх үү, вирусийг түгээгч УИХ дахь АН-ын бүлэгтэй тэмцэх үү.
Б.СОДОНБААТАР
Холбоотой мэдээ
-
зочин (February 22, 2016 4:23:31 pm )
Эдэнтэй одоо юу ч яриад хэрэггүй. Ард түмэн тэнэг биш УИХ-н сонгуулиар ялагдал хүлээх нь тодорхой. Харин гарсан нам нь эдний хийсэн өрийг дарж баасыг арилгах гэж ард түмэнтэйгээ мөн ч их зовно доо.
-
Сараана (February 22, 2016 4:54:50 pm )
Нийтлэлийн эхэн дэх зика вирусын тухай мэдээлэл чинь хуучин байна шүү, билгийн замаар халдварладаг болох нь тогтоогдож, хойд, урд хөршид маань хөл тавьсан тухай шинэ мэдээлэл бий. Харин наад жаахан дарангуйлагчийн чинь тухайд хугацаа бага үлдлээ дээ
-
Иргэн (February 22, 2016 5:12:11 pm )
Сонгуульд ялагдахгүй гэдгээ мэдээд ингэж бхгүй юу.Сонгуулийн хар машин Зи-гийн бизнес.Тэр программыг хүн хийнэ.Тийм болохоор хар машиндаа итгээд төрийг өмчилж авсан гэсэн ойлголттой бга байлгүй дээ.
-
zorge (February 22, 2016 5:35:32 pm )
tsetsiin virusiig ustgaj zunug ubguniig hadan gert ni ocnih zamiig shuluutgalaa amarsanaa guai amaglan noirsdoo shulmasiin orondoo mangaruudaa duudaad galaar uursdiiguu tulj naadaarai
-
Anonymous (February 22, 2016 5:36:29 pm )
Ene tsetsiin heden ovoo nar gertee syysan deer biz dee.60 nas hyreed tetegvertee syygaad uy dyrtaigaa hiigeed amrah estoi shyy dee .heden zyyn zalyychyyd ider nasniihan ard chin hyleej bnaa.shinjleh yhaanii yndestei togtooson nas shyy dee bolij yzee ovoo nar mini ach zeegee har
-
монгол (February 22, 2016 5:40:35 pm )
хуц энхболдоо чамайг бид мэднэ. чи ард түмнийг битгий доромжилж .. чи сайн улс төрч юм бол нэрээ дэвшүүл. гөлгөө чам шиг юм монголоос зайл чи ард түмнийг хаглан бутаргаж байна.чи монголын төрөөр тоглож байна. чамд нүгэл нь хэзээ нэгэн цагт биеэр ,нүдээр чинь үзүүлнэ. чи хараарай ойлгоно.
-
монгол (February 22, 2016 5:40:54 pm )
хуц з. энхболдоо чамайг бид мэднэ. чи ард түмнийг битгий доромжилж .. чи сайн улс төрч юм бол нэрээ дэвшүүл. гөлгөө чам шиг юм монголоос зайл чи ард түмнийг хаглан бутаргаж байна.чи монголын төрөөр тоглож байна. чамд нүгэл нь хэзээ нэгэн цагт биеэр ,нүдээр чинь үзүүлнэ. чи хараарай ойлгоно.
-
Eegii (February 22, 2016 5:44:52 pm )
E vsgeer exelsen xyjaagiin xyrliizyyd mongoliin turuud togloj bna daa elbegdorj enx saixan enxbold tergvvtei
-
zochin (February 22, 2016 7:15:07 pm )
ajil oromdogch
-
Anonymous (February 22, 2016 9:02:58 pm )
Энэ эх захгүй хүн доромжидог нөхөдөд арга хэмжээ авмаар юм аа хөл толгой гэж мэдэгдэх юм алга эрх чөлөө ардчилал нэг бодолын сайхан юм даа юу ч гэж хуцаж болдог болжээ хэлүүлж байгаа нөхөд дуугай байхыг бодоход үнэн юм бол уу нэр төрөө сэргээнэ энэ тэр гэж байхаа больжээ
-
АН-ы хөлний хумс аа хумс (February 23, 2016 6:25:19 am )
ардчилал сайхан ч юм уу ч гэх шиг.энэ долдой хэний хөлний хумс вэ? ард түмнийг эд өөрсдөө эх захгүй доромжилж байна
-
trtr (February 23, 2016 11:45:58 am )
het biee toogood baigaa,bi l gesen nuhur duu,changa unaj magadgui l baih,
-
Зочин (February 23, 2016 2:04:51 pm )
Доогуур харж, дээгүүр дуугарсан өмхий хүрэн.
-
Зочин (February 23, 2016 2:24:29 pm )
Ардчилал яаж зорилгоосоо хазайсан тухай Дарь Сухбаатар,Д.Сосорбарам,Б.Бат-эрдэнэ /Баабар/ нарын анхдагчид хэлээд байгаа даа. Саяны ээлжит бус ИХ-ын чуулганы тухай хуульчдын бодол санаа ч гэсэн.УИХ-г хянах газаргуй болж хямрал улам даамжирч хэцуудлээ ! ! !
-
сонгогч (February 23, 2016 3:41:00 pm )
Үхсэн ацных нь Ардчилал, ардчилагчид ,ноён нуруугүй,овилгогүй шаарууд 91 онд гадныхны тоглоомын нохой болсон шүү дээ.
-
вирус (February 23, 2016 3:49:27 pm )
Ийм муухай жижигхэн хүмүүс угаасаа вируснээс гаралтай байдаг гэсэн, Элээд0рж ,энэ 2-с хол явах хэрэгтэй, хэзээ ч сайн юм ханхлахгүй.
16 Comments