Монголчууд ирж буй жилийнхээ цээрийг арилгахаар засал номоо шинийн 15-ны дотор хийлгэдэг. Ингэж засал номоо хийлгэснээр буян арав дахин дэлгэрдэг хэмээн бурхны шашны сургаалд итгэдэг. Тиймээс Бурхан шашны хүрээ хийдүүд шинийн 15-ныг дуустал хурал ном хурж хурсан олон даган баясдаг. Гэтэл олныг баясгасан тэр хурлаас гадна онцгойлон хурах хурал гэж бас бий. Тухайлбал, Энэ сарын 21-ний өдөр буюу Шинийн 14-нд Зая гэгээн өөрийн биеэр “АСА” циркт морилж сүсэгтэн олондоо адис өгч, номын айлдвар хийх юм.
Энэхүү айлдварын үеэр “Гүшог дацан”-гийн лам хуваргууд жилийн засал хурж, буян хишгийн даллага хийж, Зая гэгээний равнайлсан рашаан, утлага, арвай тэргүүтнийг тараах юм байна. Мөн түүнчлэн урлаг соёлын алдартнууд ирж сүсэгтэн олонд ая дууны мэндчилгээ дэвшүүлэх ажээ.
Тус арга хэмжээний талаар Зая гэгээний гүшиг дацангын тамгийн лам А.Мөнгөншагайтай ярилцлаа.
-Манай уншигчидад Зая гэгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-1972 оны 1 сарын 18 -нд Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвд аав Самбуу, ээж Цэрэнлхам нарын отгон хүү болон мэндэлсэн. Хувилгааныг тодруулахаар 1989 онд Далай багшид айлтгал өргөж Архангай аймагт төрсөн 1600 хүүхдээс шалган, 1999 онд Зая гэгээний XV хувилгаан мөн хэмээн эндүүрэлгүй тодруулж байсан. Хувилгаан тодорсон цагаасаа номонд хичээж нутгийн гавж Ц.Отгонбаяраар төвд үсэг заалгасан. Мөн Энэтхэгт очиж суралцаж байгаад Монголдоо ирж 2006 онд Улаанбаатар хотноо Гүшог дацанг байгуулан өөрийн шавь нарын хамт хурал номоо хурж байгаа.
-Шинийн 14-нд АСА циркэд болох номын айлдварын онцлог юу вэ?
-Зая гэгээнтэнтэй өөрийн биеэр уулзаж мөргөж, адис авах хүсэлтээ сүсэгтэн олон маш их байдаг. Гэвч манай гэгээнтэнд бүх хүнтэй уулзах зав байхгүй. Тиймээс бид 2013 оноос хойш Зая гэгээнтний номын айлдар, жилийн засал гэдэг арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ сарын 21 буюу шинийн 14-нд АСА циркэд ирсэн хүн бүхэн Зая гэгээнтэнтэй уулзаж, адис авах боломжтой гэдгээрээ онцлогтой юм. Мөн манай “Гүшог дацан”-гийн лам хуваргууд жилийн засал хурж, буян хишгийн даллага хийж, Зая гэгээний равнайлсан рашаан, утлага, арвай тэргүүтнийг тараана. Манай арга хэмжээ 16.00 цагаас эхэлнэ гэж тасалбар дээр бичигдсэн байгаа гэхдээ бид 14.00 цаг гэхэд Зая гэгээнтэн өөрөө морилж очоод сүсэгтэн олондоо адис өгч эхэлнэ. Тиймээс эрт очих боломжтой хүмүүс нь эрт очоод гэгээнтэнтэй уулзаж, золгоод адис авах боломжтой.
-Сүсэгтэн олон очихдоо юу авч очих ёстой вэ?
– Зая гэгээний равнайлсан рашаан, утлага, арвай тэргүүтнийг сүсэгтэн олондоо үнэгүй тараана. Ирэх хүмүүс өөрсдөө мэдээд даллаганы уут, идээ тавгаа аваад ирж болно.
-Тасалбарын үнэ хэд вэ. Хаанаас авах вэ?
-Тасалбарын үнэ 10000 төгрөг. Уг нь бид үнэгүй зохион байгуулж болох байсан. Гэхдээ үнэгүй зохион байгуулахаар маш их хүн ирээд эмх замбараагүй байдал үүсдэг. Тиймээс бид тасалбарын үнийг 10000 төгрөг гэж тогтоосон. Өмнөх жилүүдэд болсон арга хэмжээнд Архангай аймгийнхан маш их ирдэг байсан. Энэ жил ч бас тэгэх байх гэж бодож байна. Учир нь манай Зая гэгээнтэн Архангай аймгаас тодорсон.
-Яагаад шинийн 15-наас өмнө шинэ оны засал номоо хийлгэх ёстой байдаг вэ?
– Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс арван таван хүртэл Бурхан багш гайхамшигтай Рид хувилгаан үзүүлсэн тэрсүүдийг номхтгосон их дүйчэн өдрүүд байдаг билээ. Эдгээр өдрүүдэд буян үйлдвэл мянга түм болон аривждаг гэдэг. Бурхан багш 2500 жилийн өмнө хүн төрөлхтнийг зовлонгоос гэтэлгэх, зовлонгийн үндэс шалтгааныг олохын тулд зургаан жилийн турш даяан хийн бясалгаж гэгээрлийн хутгийг олсон.Бурхны номыг ёсоор нь бүтээвэл энэ болон хойт насны санасан хэрэг сэтгэлчлэн бүтдэг нигууртай хэмээдэг. Монголчууд бид бурхны ном сургаалд сүсэглэх, түүнийг гэр орондоо залж хүндлэн тахих, маани мэгзэм тэргүүтнийг унших, хурал номын газар ном айлдуулж буян хурааж ирсэн эртний заншил, дэг жаягтай ард түмэн. Жилийнхээ засал цээрийг шинийн 15-ны дотор хийвээс ашид буян арвантаа арвижин дэлгэрдэг жамтай гэж бурхны номд үздэг. Тиймээс манай Зая гэгээний гүшог дацангийн лам нар сүсэгтэн олны хүсэлт захиалгын дагуу өдөр бүр ном айлтгадаг бөгөөд шинийн нэгнээс 15-ны хооронд “Их ерөөл” хурж байгаа юм.
Дээдийн ном сонсохын тус эрдэм нь:
Сонсох нь мунхагийн харанхуйг арилгагч зул мөн
Хулгай тэргүүтнээ үл автах эдийн дээд
Хотолд мунхарсан дайсныг дарах мэс
Аргын ёс, увьдасыг үзүүлэх тул нөхрийн дээд
Доройтовч үл урвах нөхөр
Хорлол үгүй бөгөөд гаслангийн өвчний эм
Их гэмийн цэргийг дарах цэргийн дээд
Алдар хийгээд цог ба сангийн дээд ч мөн
Дээдэс нүгүүд лүгээ учирваас билгийн дээд
Чуулганы дотроос мэргэд баясах болмуй
(Бодь мөрийн зэргээс)
– See more at: http://www.unen.mn/content/59606.shtml?alias=unen#sthash.I6jVxvZ7.dpuf
Холбоотой мэдээ
-
сайхнаа (February 19, 2016 11:55:25 am )
хаана байдаг дацан бэ?
-
Dolgormaa (February 19, 2016 12:21:01 pm )
сайхан юм хаана байдаг дацан бэ
-
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР (February 19, 2016 12:48:16 pm )
ЗӨВ ШҮҮ
-
zochin (February 19, 2016 5:46:20 pm )
haanaac garaad ircen hun ym be. ard olond ymar caihan uil hiicen hun be , minii bodohoor lam nertei luivarchid olshirch ard olnii talhanii mungiig calgaj aim zuuj baina , hervee lam shuteed caihan boloh baican bol manai ulc oron iim gyilgachin amidraltai baihgui baican daa ,tegeed ch shariin shashin bol mongol undecnii shashin bish gedgiig ard olon maani oilgoj handaj baimaar ym …
-
ЗОЧИН (February 19, 2016 6:18:09 pm )
Zovlon irehed lam targalnaa gej……!!!
-
eh oron (February 19, 2016 10:32:11 pm )
budda shariin shashinaa ungursun zuuntain uldee dee mongolchuud mini 1 t bidnii shashin bish 2 t bidniig tuuhendee baihgui doroituulsan shashin shuu dee odoo muu tuvdiig harl daa siurlee shuu dee tenger zayat mongolchuud hariin shashinii umnu tolgoi gudailgah ni yunii uchir ve muhur suseg minhag uhaaniih shuu
-
Зззочиночинкочиночинзочин (February 20, 2016 11:59:29 am )
Хувьсгалаас өмнө шарын шашин ард түмнийг мунхруулж, номхон хүлцэнгүй болгож байсан гэдэг байсан шүү дээ. Гэтэл одоо буцаад шарын шашныг зөв шүтэхгүй, бас лмунхраад байх боллоо.
-
цэцэг (February 20, 2016 1:44:31 pm )
Ямар юмных нь гэгээн хар бэрд монгол түмэнээ төвдөөс хөөгдсөн бүдүүлэг богын шашинаар дарлуулсан хүний үнэргүй хүний амьдралын дайсан ийм юмнаас хол байх нь та бидний төрлөх ариун чанар цэвэр оршихын баталгаа болно эд нар чинь л энэ улсад үүсээд байгаа өвчин зовлонг бий болгодог хүн дүрэстэй бэрд чөтгөр шүүдээ төвдөөс хөөгдсөн далай лам монголын олон сайхан залуусыг өөрсдийх нь эсрэг ард түмэнийх нь эсрэг хүний ёсыг гажуудуулсан нэн бүдүүлэг шашны үйлээ зааж өгсөн бэрдийн шашны удирдагч шүүдээ хувьсгалаас өмнө эрүүл биетэй хүн байгаагүй бүгд энэ улаан шарын шашинд дарлуулсан хүний дүрстэй мунхарсан улс байсан 21оны хувьсгал одоогын энэ бүдүүлэг шашны эсрэг хувьсгал байсан юм шүүдээ
-
цэцэг (February 20, 2016 1:48:56 pm )
Ийм бүдүүлэг шашны хүний хийж байгаа үйлэнд очоод та нарын минь амьдрал дээрдэхгүй хол байж шашны үйлийг дэмжихгүй байвал та бидний төрлөх ариун чанар маань дотооддоо баярлана
-
цэцэг (February 20, 2016 1:57:00 pm )
Заяа гэгээн гэх хүн та бэрдийн шашны үйл үйлдэгч ард түмэнээ төвдөөс хөөгдсөн бэрдийн шашны тэргүүний үйлээр хууран мэхлэж хөдөлмөрлөж олсон мөнгөийг нь ажил хийдэггүй төвдөөс хөөгдсөн бэрдийг тэтгэж байгаадаа сэтгэл чинь зовохгүй байна уу? Ийм хүмүүс хүн дүрстэй л болохоос хүний сайхан чанарасаа тасарчихсан байдаг гэдэг үнэн юм даа чааваас ийм юмнуудад ухаант ард түмэн минь бүү хуурагд
10 Comments