antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2016 21 comments

Хөөрхий хүүгийн сэтгэл эмтлэм түүх

нийтлэсэн Admin

Сүүлийн үед цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байгаа Нигери хүүгийн зүрх зүсэм түүхийг та бүхэндээ хүргэх гэж байна. Учир нь энэхүү үйл явдал нь тус улсад хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа, түүнчлэн ард түмний хэрээс хэтэрсэн сүсэг бишрэлийг батлан харуулсан юм. Чухам хүн хүндээ илүүддэггүйн жишээг бидний бэлтгэсэн мэдээллээс тунгаах бизээ.

Хөөрхий хүүгийн сэтгэл эмтлэм түүх

1

Энэхүү түүх эхлэх болсон учир нь өдгөө 2 настай нигери хүүгийн гэр бүл 8 сарын өмнө зуурдаар нас барсан ажээ. Ийнхүү тэдний үхэлд, хөлд ороод удаагүй бяцхан хүүг буруутган “шулам” хэмээн ад үзэж, асрамжийн байгууллагууд ч нүүрээ буруулсан байна. Тиймээс бяцхан хүү өнгөрсөн хугацаанд гудманд яг л золбин гөлөг шиг бусдын хоол хаягдлаар амиа зогоон, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байсан гэнэ.

2

Золоор 31 настай Африкт амьдардаг, сайн дурын ажилтай Дани бүсгүй Аня Ринггрeн Ловен (Anja Ringgren Loven) хүүг аварч, ус, хоол хүнс өгөн асарч халамжлан эмнэлэгт хүргэсэн байна. Хүүг олох үед тэрээр чармай нүцгэн дөнгөж л амьтай голтой гэмээр турж эцэн, өлсөж цангасан, гэдэс нь халуунд хөөрч, өтөж, дүүрсэн байдалтай олджээ.

3

Аня Ринггрeн Ловен хэмээх энэхүү бүсгүй Африк эртэй гэрлэж, өдгөө гэр бүлийн хамтаар Африк улсад ажиллаж амьдардаг байна. Тэрээр 3 жилийн өмнөөс “шулам” хэмээн адлагдаж, хаягдсан хүүхдүүдэд тусалж, “Хүүхдийн тусламжийн байгууллага” нээсэн гэнэ.

4

Тэрээр энэ талаараа хэлэхдээ “Мянга мянган хүүхдүүд эцэг эхдээ гологдож хаягдан, орон гэргүйчүүдийн тоог нэмэн, улмаар маш олон хөөрхийлөлтэй гэмгүй хүүхдүүд нас барж байна. Хүмүүс яагаад ийм харгис хэрцгий, мухар сүсэг, элдэв шүтлэгт автсан байгааг нь би ер ойлгохгүй юм” хэмээжээ.

5

Дани бүсгүй бяцхан хүүд туслахаар хандивийн данс нээсэн бөгөөд хүүг эмнэлэгт хүргэгдээд хэдхэн хоногийн дотор хэдийн 1 сая ам доллар цугларсан байна. Тэрхүү мөнгөөр Ловен хүүд шаардлагатай хоол хүнс, хувцас, эдлэл хэрэглэл, эм тариа, эмчилгээний зардал, хүүхдэд хэрэг болох бүхий л зүйлсийг авч өгөн хүүгийнхээ хамтаар асрах болжээ. Ловений хүү, тэрхүү нигер хүүтэй ойролцоо настай бөгөөд түүнтэй хамт тоглон, хүүхдүүд өдрийг ихэд хөгжилтэй өнгөрөөж байгаа аж.

6

Бяцхан нигер хүүд тэд Хөп (Hope) буюу итгэл найдвар хэмээх нэр өгчээ. Яг л үхэж гандаж байгаа цэцэг дахин дэлгэрэх мэтээр хүүгийн амьдрал одоо л аз жаргалтай болж байна. Дэндүү нялхаараа өнчрөн, бусдад адлагдсан түүнд эхийн хайр, эцгийн нөмөр нөөлөг дутагдах авч тэрээр дахиж өлсөж цангахгүй гэдэг л хамгийн сайхан нь юм.

7

Хамгийн гол нь Хөп хүүгийн энэхүү явдлаас болж, дэлхийн олон сая хүмүүсийн сэтгэл хөдлөн улмаар бүсгүйд хөрөнгө мөнгөөр чадах чинээгээрээ тусалж байгаа гэнэ. Лорен өдгөө эцэг эхгүй өнчин хүүхдүүдэд зориулан асрамжийн байгууллага нээн ажиллуулахаар ханцуй шамлан зүтгэж байгаа ажээ.

8

Хөп хүүгийн биеийн байдал эрс сайжирч, жин нь ч гэсэн нэмэгдэж хэвийн болоход тун дөхсөн гэнэ. Түүгээр ч зогсохгүй тэрээр бишүүрхүү зангаа гээж, үеийн хүүхдүүдтэйгээ тоглон, нийгэмд хөл тавих болсон юм.

9

Лорен бяцхан Хөпийг цэцэрлэгт явуулж, хүү өдгөө аз жаргалтай амьдарч байна. Бидний үргэлжлэл болсон бяцхан үрсэд юуны буруу байх билээ. Та бид л халуун дулаан сэтгэлээр бүх зүйлд зүтгэвэл болох нь тэр шүү дээ.

Эх сурвалж: www.caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • shudarga irgen (February 18, 2016 4:11:05 pm )

    gaihaltai

  • Монголын төлөө (February 18, 2016 4:38:43 pm )

    МАНАН-ийн луйварчид Монголын ард түмнийг ийм болгохыг хүсээ юу.Ард түмэн ядуурч өдрөөс өдөрт ядуу хүмүүсийн тоо өссөр байхад идэж ууж хагартлаа баяжихын төлөө яасан их улайрна вэ. Яагаад бензинийг өндөр үнэтэй байлгаж, долларын ханшийг өсгөж, гэмт хэрэгтнүүдийг өршөөж мөнгөөр тэтгэж, ядуурч буй ард түмнийхээ үг саналыг үл сонсон боол , мал мэт харицана вэ.Хэрвээ энэ чигээрээ удвал энэ зовж буй хүүхэд шиг хүн олширч Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй болоод байна. Энэ Луйварчид , дээрэмчид,авилагалчид, урвагчид, дарангуйлагчидаас яаж салах вэ

    • mxm (February 19, 2016 2:06:57 am )

      goe hellee norjmaa

    • zochin (March 01, 2016 8:40:25 am )

      ene zuiliig bichij bgaa nuxur uls mededgui nuxur bn daa

  • zochin (February 18, 2016 4:52:31 pm )

    Demii balai garuu guu yu.MAN end yamar hamaatain.harin ch bhgui bsn bol chi 4 JILIIN DARA NUTAGCH BGUI boloh geed bn.

  • mengu (February 18, 2016 5:17:18 pm )

    ХҮН намд найдахаас. Гэтэл яагаачгүй байж албан тушаалаа булаацалдаад л ер нь Монгол сөнөж байгаа юм байна дөө

  • Anonymous (February 18, 2016 5:17:40 pm )

    yamar ueuvmuur huvi tavilan umb dee bazarvaani, delhii deer iim huuhduud olon l bgaa daa, mongold ch yagaagui

  • Anonymous (February 18, 2016 5:28:50 pm )

    Эвий дээ Яасан элэг эмтэрмээр юм бэ дээ

  • Anonymous (February 18, 2016 5:39:22 pm )

    Монголд Улаанчулуутын хогийн цэг дээр ийм хүүхэд олон бий шүү. Монголын улс төрчид ард түмнээ хэрхэн авч явж буйг тэндээс харж болно.

    • Anonymous (February 18, 2016 5:40:48 pm )

      Аа бас энэ хүү шиг азтай хүүхэд монголд амьдрах боломжгүй. Цаг агаарын хүнд шалтгаанаар хурдан үхчихдэг гэж байгаа. Тиймдээ л ийм мэдээлэл гарахгүй байгаа юм шүү дээ.

  • zochin (February 18, 2016 6:00:11 pm )

    Yamar saikhan setgeltei huntei taaraa ve. Aztai huuhed baina aa. Udaan nasalna aa

  • Зочин (February 18, 2016 6:59:29 pm )

    яасан ч хэцүү юм бэ. Энэ жаахан хүүхдүүдэд ямар хатуу ханддаг аймаар хүмүүс байдаг юм бэ. үнэхээр элэг эмтэрмээр юмаа.

  • Irgen (February 18, 2016 10:07:10 pm )

    Man ch bas ggui an ard tumniig urund oruulj ard tumnee tuilduuij eh ornoo ustgah eh suuriig taviad bn zuvhun hot dotroh heden duureg oron suuc hussen iregdii husel deer togloj als hol huduu oron hutgiig garguund hayaad nam amia bodood baigaag ard tumen oilgoj bgaa bhoo mgl-n ard tumend nam gej hedhen hunee buuciilsen buleg heregguidee

  • Anonymous (February 19, 2016 6:08:53 am )

    ELBEGDORJ LALARIIG IIM BOLGOHIIG TUILIIN IH HUSEJ BAINA MUU PIZDU UHEEREI

  • sedevogii (February 19, 2016 8:24:00 am )

    MONGOL NEGERUUD ADILHAN HAR SHAR UHERNUUD YM BNA HUUHDUUDEE HAYNA BAS ALNA AIMAAR AIN.

  • ОЛОНХААД М. (February 19, 2016 9:44:04 am )

    Улсын нэртэй асрамжийн газарт өссөн хүүхдүүд 16 нас хүрээд шууд л гудамжинд гардаг ёстой. Улаанчулуутын хог гэх мэтчилэн муу муухай гэсэн газар бүрт асрамжийн газраас хаягдсан залуус байдаг юм шүү дээ. Тэд хүн юм болохоор үржиж олон болно тэгээд л хогон дээрээ амьдарч, хогон дээрээ үржиж үхдэг. Өвчнөөр ч, золгүй явдлаар ч, зориудын үхлээр ч, хүний наймаагаар ч, эд эрхтэний худалдаагаар ч үхдэг. Хэн ч тэдний тоодоггүй.

  • Anonymous (February 19, 2016 4:11:36 pm )

    Hoorhii huuhded hatuurhaad yahiin

  • ард түмэн өрөндөө баригдаж дууслаа, өвчинөөч эмнүүлэж чадахгүй байна. Шинэчлэл хувьсгал хийхгүй бол аажимдаа манжийн үеийнх шиг сөнөн дөө (February 20, 2016 12:44:42 pm )

    монголын төлөө үнэн үг бичсэн байна. монголчууд ч гэсэн лам, бөө, үзмэрч гээд мухар шүтлэгт маш их автсан байгаа. Харамсалтай нь даанч өөрсдийнхөө мунхагийг мэдэхгүй хошин шог үзээд бөхөө барилдуулаад, морио уралдуулаад дуулаад явах юм даа. Мөхөж байгаа үндэстэний шинж. Өөрчлөлт хийхийг эрин үе биднээс шаардаж байна

  • zochinzochinzochinzochinzochinzochin (February 20, 2016 1:06:53 pm )

    yamar sain emegtei ve elbegdorj z.enhbold nar yadaj gants hund ch bolov iim buyan hiisen bolov uu.turaaltai tarhitai tarvagan bietei hujaa elbegee enhbojd nar hurdan zailaasai

  • ха (February 21, 2016 6:10:17 pm )

    ямар азтай хүү вээ ийм хүмүүс олон байгаасай бурхан минь

  • ха (February 21, 2016 6:11:30 pm )

    хүүгийн өмнөөс баярлаж үхэхнээ баярлааа үнэхээр баярлалаа

antalya rent a car