Нэмүү өртгийн албан татвар, НӨАТ-д ёстой “алуулж” байна хэмээн бизнесменүүд ярихыг олонтаа сонссон. НӨАТ нь зөвхөн тодорхой бизнест бус мөн эдийн засагт бүхэлд нь ихээхэн дарамт учруулдаг татварын төрөл гэдэг нь үнэн.
НӨАТ-д “алуулж” байгаа бизнесүүд нь өдгөө манайд үйл ажиллагаа явуулж буй 64 мянган аж ахуйн нэгжүүдийн 91 хувийг бүрдүүлж буй 19 буюу түүнээс доош тооны ажилтантай бизнесийн нэгжүүд юм.
НӨАТ нь орлогод бус хэрэглээний зардалд ногдуулдаг татвар гэдгээрээ онцлогтой бөгөөд өндөр хөгжилтэй баруун Европын орнуудын татварын орлогын гол эх үүсвэр болдог. Гэвч хэрэглээний өртөг өндөртэй барууны орнуудад тохирсон татвар манай улсад хэр тохиромжтой вэ. Монголд ч ялгаагүй НӨАТ хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлээд манай Засгийн газрын орлогын хамгийн том эх үүсвэр болсоор ирсэн, өдгөө татварын орлогын 27-30 хүртэлх хувийг НӨАТ дангаараа бүрдүүлж байна.
Манайд өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн НӨАТ-ийн систем нь хэдийгээр жижиг дунд бизнесүүдэд асар их ачааллыг үүрүүлж байсан боловч бизнесийн хамгийн бага нэгж буюу манай нийт бүртгэлтэй бизнесийн 86 хувийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдэд харьцангуй дарамт багатай байсан. Гэвч НӨАТ-ийн шинэ систем нь энэ бүхнийг өөрчилж жижиг бизнесүүдээ нуга дарах нөлөө үзүүлэхээр байна.
НӨАТ нь бизнес хоорондын болоод эцсийн худалдан авагчийн харьцаан дээр үндэслэсэн байдаг учраас бизнесийн харилцаанд орж буй нэгжүүд бие биеэ хянах механизм шингэсэн байдаг гэдгээрээ бас нэгэн онцлогтой. Энэ нь Засгийн газрын хувьд бүртгэлийн системийг цэгцлэх, бизнесүүдийг хянах нөхцлийг дээшлүүлдэг сайн талтай. Чухам энэ л хяналтын механизм нь НӨАТ-ыг хэрэгжүүлэх нэг үндэслэл болдог.
НӨАТ-ЫН ШИНЭ СИСТЕМ МАНАЙД ХЭРЭГТЭЙ ЮУ?
Хятадууд ориг барааг дуурайлган хийдгээрээ алдартай бол монголчууд бид гадны бүтэц, тогтолцоог хуулбарлан хэрэгжүүлдгээрээ алдартай. Хятадуудаас ялгаатай нь бид гадны юмыг авчраад судалж шинжилж үзэлгүйгээр, өөрийн онцлогт тохируулалгүйгээр өөр дээрээ зүгээр л шууд наачихдаг, тэгээд ихэнхдээ бүтэлгүйтдэг. НӨАТ бол түүний нэг жишиг шиг харагдаж байна. Үйлдвэрлэлийн дамжлага тус бүрд ногддог учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлдэг ба үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж буй улсад НӨАТ-д ихээхэн няхуур хандаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесүүдээ НӨАТ-өөс хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээ авдаг. Эрх баригчдад бол энэ нэг их сонин биш. НӨАТ нь жижиг дунд бизнес, ядуу доод давхаргын иргэдэд ихээхэн дарамт болдог регрессив татвар учир жижиг дунд бизнесүүд тэднээс үйлчилгээ авдаг ядуу, бага орлоготой иргэд НӨАТ-өөс чөлөөлөгддөг. Үгүй гэхэд өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн, эм тариануудыг НӨАТ-өөс чөлөөлөх учиртай. Эрх баригчид үүнийг тоохгүй зүгээр л бүх юманд НӨАТ 10 хувь гээд л нялчихсан. Ийм л учраас өнөөдрийг хүртэл манайд хэрэгжиж ирсэн НӨАТ-ын систем нь нийгэм, эдийн засгийн онцлогийг тусгаагүй тохиромж муутай байгаа юм.
Гэтэл саяхнаас хэрэгжүүлж эхэлж байгаа НӨАТ-ийн шинэчилсэн систем нь байдлыг улам дордуулсан, ард иргэдээ, тэр дундаа ядуу, дунд орлоготой иргэдээ ясыг нь цайтал шулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна.
Он гараад шинээр хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ-ын шинэчлэгдсэн хууль буюу урамшууллын систем нь Далд эдийн засгийг ил болгох, Жижиг дунд аж ахуйн нэгжүүдээс авах татварын орлогыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр зорилготой бөгөөд эцсийн дүндээ төсөвт татвараас орох орлогыг нэмэгдүүлэх замаар улсыг маань дампууралд хүргэж болзошгүй эрсдлийг дагуулсан Засгийн газрын өрийг төлөх гэнэ.
МАНАЙД ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?
Уг нь бол гадаадад офшор дансанд мартсан, нуусан хөрөнгө, дотооддоо татвараас зайлсхийх зорилгоор нуусан, хадгалсан их хэмжээнийн хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгийг хэлэх ёстой. Гэтэл хэрэгжиж эхэлж буй татварын аргачлалыг харахад Нарантуул, Хархорин захын лангууны наймаачид, гар дээрээс ширхгийн бохь тамхи зардаг эмээ өвөө нар, гэр хорооллын граммын дэлгүүрүүд, оюутны хуушуурын газрууд, ТҮЦ-үүд, үсчний газрууд зэргийг онилсон бололтой харагдаж байна. Ямартай ч энэ нь гадаадад, офшор дансанд нуугдсан далд эдийн засгийг ил болгохгүй, харин ядуу, бага орлоготой иргэдээ туйлдуулах нөлөө үзүүлэхээр байна. НӨАТ-ын шаардлагыг биелүүлэх процесс нь өөрөө өртөг өндөртэй бөгөөд бага орлоготой наймаачид, бизнесүүд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэх замаар өртөгөө нөхөх оролдлого хийх бөгөөд энэ нь орлогыг бууруулах нөлөөтэй төдийгүй, эцсийн дүндээ өртгийг тэдний үйлчлүүлэгч болох дунд, доод давхаргын иргэдэд үүрүүлнэ гэсэн үг. Он гарснаас хойших байдлыг ажиглахад бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмсэн жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудын тоо нэмэгдсээр байна. НӨАТ бол нэг ёсны нуугдмал татвар. Ард иргэд НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээг худалдан авсаар ирснээ тэр бүр мэддэггүй. Харин энэ удаа НӨАТ гэж юу вэ гэдгийг ойлгуулах үйл явдал өрнөж байна гэж үзэж болно.
Татварын албаныхны ярьж буйгаар “далд эдийн засаг” гэгчээсээ 200 тэрбумын татвар хуримтлуулахаар төлөвлөж буй нь үнэндээ эргэлзээ төрүүлж буй юм. Шинэ систем нь жижиг дунд бизнесийг дарамталсан нөлөөг үзүүлж буй бөгөөд энэ нь ил ажиллаж буй бизнесийн нэгжүүдийг далд болгох, үнийг өсгөх нөлөөгөөр борлуулалт, бизнесийн эргэлтийг сааруулах сөрөг үр дагаварыг эдийн засагт авчрах төлөвтэй байгаа юм. Их хэмжээний татвараас бултсан, зугтсан гадаад, дотоодын компаниуд, хувь хүмүүсээс татвараа гүйцээж авахын оронд өршөөчихөөд харин жирийн иргэдээ шулан мөлжих замаар төсвийн орлогыг нөхнө гэж байгааг би яав ч зөв гэж хэлж чадахгүй.
НӨАТ НЬ ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСҮҮДИЙГ ХЭРХЭН “АЛДАГ” ВЭ?
Борлуулалтад ногдож буй татварын дарамтаас гадна, сар болгон НӨАТ төлөх хугацааны асуудал байгаа юм. Жижиг дунд бизнесүүд нь ихэнхдээ эргэлтийн хөрөнгийн дутагдалтай байдаг бөгөөд худалдан авсан бараа, бүтээгдэхүүнээ борлуулсан эсэхээс үл хамааран сар болгон НӨАТ төлөх шаардлага гардаг нь эргэлтийн хөрөнгийн нэн хомсдолыг үүсгэдэг. НӨАТ-ыг заавал бараагаа борлуулж байж гаргаж авна. Борлогдсон барааны үнийн дүнгээс 10 хувь НӨАТ-аа сар болгон төлөх нь эргэлтийн хөрөнгийг төдий чинээ дундраана гэсэн үг. Энэ бол жижиг компаниудад ихээхэн дарамт юм. Мэдээж мөнгө ихтэй “бяртай” компаниудад бол энэ асуудал биш л дээ.
НӨАТ-ыг анхнаасаа л гадны жишгээс шууд хуулбарлан хэрэглэсэн, өөрийн нийгэм, эдийн засгийн онцлогийг тооцон үзээгүйгээс жижиг, дунд бизнесүүд, бага дунд орлоготой иргэддээ ачааны хүндийг үүрүүлсэн систем байсан бөгөөд шинээр хэрэгжүүлж байгаа хэлбэр нь байдлыг улам дордуулсан, улам бүр ядуурч буй иргэдээ туйлдтал нь шулан мөлжсөн шинжтэй байгаа юм.
НӨАТ-Д БУЙ БУСАД АСУУДЛУУД
НӨАТ-ыг яаран сандран дутуу дулимаг хэрэгжүүлсэн нь татварын орлогыг нэмэгдүүлэх гэсэн албан ёсны тайлбараас гадна эрхтэн дархтануудын хувийн бизнесийн эрх ашигтай холбоотой байж болох. Татварын ерөнхий газар дахь НӨАТ-ын хяналтын системийг хувьчилж буй гэсэн сураг анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Гэхдээ нэгэн зүйл тодорхой байгаа нь НӨАТ-ийн дэд бүтцийг бий болгох түүний үйлчилгээнд төвлөрч буй хөрөнгийн асуудал юм. Албаны хүний үгээр бол 30 мянган аж ахуйн нэгж НӨАТ-ын шинэ системд холбогдох шаардлагатай байгаа. Хэрэв эдгээр аж ахуйн нэгжүүд бүгд тус бүр нь дунджаар 1.5 сая төгрөгийн үнэтэй НӨАТ-ын кассын машиныг худалдан авна гэвэл 45 тэрбум төгрөгийн бизнес байгаа юм. Кассын машинуудыг ажиллуулах програм нь тусдаа үнэтэй бөгөөд өдөрт 2000 төгрөг, сард 60 мянган төгрөгийг тогтмол үйлчилгээний хөлсөнд төлнө гэвэл нийтдээ сарын 1.8 тэрбум төгрөг болж байна. Магадгүй 30 мянган аж ахуйн нэгж бүгд шинэ кассын машин худалдан авах мөн бусад үйлчилгээг авах шаардлагагүй байж болно. Гэхдээ ямартай ч НӨАТ-ын шинэ системийн хэрэгжилтэд их хэмжээний хөрөнгө эргэлдэж буй юм.
Чухам юундаа тэгэж яаран сандарсныг би мэдэхгүй, гэвч туйлын бэлтгэл муутай, хэрэгжүүлэх дэд бүтэц бүрэлдээгүй байснаас НӨАТ-ын шинэ систем гацаанд ороод байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийг системд холбох эрх авсан цөөн хэдэн компаниуд тус бүрдээ өдөрт зөвхөн 4-5 компанийг л холбож чадах бөгөөд энэ хурдаар явбал НӨАТ-ын систем бүрэн хэмжээгээрээ ажиллатал хэдэн сар, жил ч болж магадгүй байгаа аж.
10 МЯНГЫГ НӨАТ-Д ТӨЛЧИХӨӨД ХОЁР МЯНГЫГ БУЦААЖ АВНА
НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт, хонжворт сугалаа зэрэг нь эцсийн хэрэглэгчээр жижиг, дунд бизнесүүдийг дарамтлуулах хөшүүрэг төдий явц муутай ажиллагаа юм. Та сар болгон үсээ 5000 төгрөгөөр засуулдаг бол үсчнээсээ НӨАТ-ын дугаартай талон нэхсэнээр үсчин чинь 10 хувийн татвараа нэмэх, мөн НӨАТ-ын хэрэгжилтийн өртгийг нэмэх шаардлага гарах бөгөөд улмаар үнээ 6000-10000 болгон өсгөх шаардлага гарна. Мэдээж энэ бол таны төлөх үнэ. Ядуу дунд орлоготой иргэдийг татах зорилготой хэрэгжүүлж буй хоёр хувийн буцаан олголт нь угтаа 100 мянган төгрөгний бараа худалдан авч 10 мянган төгрөгний НӨАТ төлчихөөд дөнгөж хоёр мянган төгрөг буцаан авна гэсэн үг. Тэгээд ч хоёр мянган төгрөгийг олж авахад гаргах зардал ихээхэн өндөр тусна. НӨАТ-ын хонжворт сугалааны хувьд түр зууртаа хэрэгжих процесс бөгөөд хоёр хувийн буцаан олголт ч мөн хэрэгжих өртөг нь өндөр тул тууштай хэрэгжих төсөл биш гэж харагдаж байна.
Хэдийгээр 50 сая хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлнө хэмээн заасан боловч энэ нь хангалтгүй бөгөөд 200 сая хүртэл орлоготой жижиг, дунд бизнесийг татвараас чөлөөлөх нь илүү үр дүнтэй байх болно.
НӨАТ нь хэдийгээр хяналт, бүртгэлийн тогтолцоог сайжруулах үр дүнтэй боловч улсынхаа нийгэм эдийн засгийн онцлогт тохирсон хэлбэрээр хэрэгжүүлэхгүй бол ихээхэн уршигт үр дагаварыг авчирдаг. НӨАТ-ын шинэ систем нь гадаад, дотоодын луйварчид, татвараас зугтагчдыг өршөөж тэдний төлөөсөнд дунд, доод давхаргын иргэдээ золионд гаргаж буй үйл явдал гэж харагдаж байна. Номхон морь ноолход амар, ноорхой ард түмэн дарлахад амар аа гэж!
Х.Батсуурь
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 18, 2016 3:35:18 pm )
Tsagaa oloogui huuli. Boliulah heregtei. Ulsaas terbum terbumaar ni hulgai hiisen humuusiinhee mungiig olj avah heregtei.Manai garch bgaa huuliud ni monopoliig demjsen, jijig, dundchuudiig dampuuruulj bna.
-
He he (February 19, 2016 3:03:33 pm )
Saihan saihan. Z.Enhbold saihanbileg nariin ard tumendee ogch bui yanaglan horlolt gedeg l ene dee AN sain songuulid sanalaa tolgoi daraalan ogoorei Mangasbold guigaad araa shudee arzalzuul;aad ih goe bas ih hoorhon bas ogoomor saihan setgeltei shil shig tungalag geed sainiig ni heleed baramgui ee ho AN.
-
-
гб (February 18, 2016 3:47:54 pm )
ХООЛОЙН СООСОН ГОЛОГ ШИГ ЮМ
-
эсэргүү (February 19, 2016 9:41:52 am )
хошного долоосон гөлөг яаж хоолой нь сөөх вэ дээ. Угаадас долоолгочиход л гав гав гэж гуцаад л
-
-
хөх чоно (February 18, 2016 4:55:24 pm )
Маш зөв ярьж байна. Манайх гадны зүйлийг шууд л хуулбарлаад байх юм. Орлогод ноогдуулах татвараас гадна хэрэглээнд татвар ноогдуулах нь капиталист нийгэмд байдаг ямар ч үндэслэлгүй, шудрага бус ард түмнийг илт басамжлан, доромжилсон дээрмийн албан татвар юм. НӨАТ Монголд байх ёсгүй. Ер нь хаа ч байх ёсгүй, улаан цагаандаа гарсан дээрэм. Өндөр хөгжилтэй орнуудад ард түмний амжиргааны төвшин сайн байдаг тул энэхүү шудрага бус татварын дарамтыг мэдрэх нь бага бөгөөд ард түмэн энэ талаар гомдоллохгүй, анзаарахгүй амьдарч чаддаг юм. Ер нь гадны тэнэг ард түмнүүд яаж амьдрах нь бидэнд хамаагүй. Бид тэдгээр тэнэгүүдийг сармагчин шиг дуурайж, тэднээс тэнэг болмооргүй байна. Энэ татвар нь хөгшин, залуу, хөрөв нялх, ажилтай, ажилгүй, өвчтэй зовлонтой гэлтгүй нийт хүн амын бүхий л хэрэглээнээс авах татвар юм. Хүн үхээд авсандаа орохдоо ч энэ татварыг төлөх болж байна. Учир нь таны худалдаж авах бүх зүйл татвартай. Харин тэр татвараар чинь манай төрийн түшээд хаад ноёд шиг тансаглах болно. НӨАТ нь эдийн засагт сөрөг нөлөөлж бүх бараа товар, ажил үйлчилгээний үнэ өсөж ард түмэн түүнийг нуруун дээрээ үүрэх юм. НӨАТ-ын 10% нь үнэн хэрэгтээ мөнгөний ханшийг 10% унагасантай адил юм. Учир нь энэ татвараас болж бүх юмны үнэ 10% иар өсөх болно. Энэ нь ганц өдрийн дотор гарах өөрчилөлт биш тул хүний нүдэнд шууд ажиглагдахгүй. НӨАТ амьдралд бүрэн хэрэгжтэлээ нэлээд цаг хугацаа шаардана. Харин амьдралд бүрэн хэрэгжсэн үед бүх юмны үнэ 10% өсчихсөн байх буюу мөнгөний ханш 10% уначихсан байх болно. Үр дагаварыг нь ард түмэн л амсана. Тэр 2% хувь буцааж авах тухай асуудал түр зуурын хуурсан бодлого. Яваандаа тэр нь байхгүй болно. Өнөөдөр манай иргэд орон байрны зээлийн хүүг 8% ч, бай 5% ч бай байлгахад их ач холбогдол өгөн шуугиж байна. Гэтэл НӨАТ чинь тэрнээс хамаагүй чухал зүйл. Бид тийм татвар төлсөнөөрөө олон жилийн хугацаанд бол байр авах
мөнгөө зүгээр л төрд байгаа луйварчидад дээрэмдүүлчихнэ. Таны бүх хэрэглээний зардлын 10% нь гэхээр та өөрөө тооцоогоо амархан гаргаж чадах бөгөөд насан туршдаа мөнх л тэгэж дээрэмдүүлэх болно. Тэр буцааж авах боломжтой 2%-талаар бол зүгээр л март. Тэр бол түр зуурын заль.-
эсэргүү (February 19, 2016 9:45:26 am )
Би лав засагт сүүлийн арваад жилд нэг тансаг байр авах мөнгө дээрэмдүүлчихсэн байна лээ.
-
-
Zochin (February 18, 2016 5:06:49 pm )
Iim neg uhaantai zaluu haaya yanz buriin yariad bicheed bgaa yum. Ih l zuv yum yaridag sanagdadag yum. Demjij bnaa.
-
zochin (February 18, 2016 7:08:48 pm )
humuusee ene noat s tatgalzie ene 10 % hyvi ard irgediin karmaanaas l garah bolno gedgiig manaihan odoogoor oilgohgui delguurt orood noettei tolan neheed zogsoj bhiig haraad orovdohiin.ter delguur uilchilgeenii gazar chini 10-15 % iin ashig harj ajillaj bgaa herveeted nar ashigiinhaa 10 %iiig tord tanii omnoos tolood baival ted nart tegj ajillaj oorsdiigii zovoohiin hereg bhgui shuudee ,tegehguin tyld ted nar baraa uilchilgeeniihee uniig osgoj naad 10 % iig chini gargaj avna tegeheer yumnii une ter hemjeegeer osnoodoo,tiim bolohoor ter sygalaa ene terd itgej noetiig demjeed hereggui ee humuusee ta buhen l ter ih mongiig toll bgaa shuudee uhaaraach
-
zochin (February 18, 2016 7:20:49 pm )
gadaadad bol hun bur hudaldan avsan baraanaasaa 8-10 % toldog ,hudaldan avagch nar jiriin humuus shuudee,teriig delguur tanii omnoos tolohgui ta l tolno, orlogo ni manaihtai haritsyylahgui ih ter humuusiin tatvariin argiig shuud huulj mongold heregjuuleed butehgui ard tumnii nyryyn deer l ter daramt orne,odoogoor ene noet geed bgaa yumniihaa unen uchiriig tailbarlaj chadahgui heden aj ahuin negjeesee gargyylj avna geed nugalaa hiigeed bgaa ene zasag toriig yahyy hele ug algadaa,ard tumend bolohoor ter 10 %iig ta nar bish aj ahuin negjuud tolno geed oilgolt ogchihson hervee unee nemsen biaval arga hemjee avna ch geh shig yum dyyldhiin,etsest ni baraanii une l nemegdej ard tumnii karmaanaas l garna daa naad 10%iin noet chini,mongold arai l boloogui bna daa nohtsol ni
-
zzochinochin (February 18, 2016 8:04:22 pm )
tabaraa tolj delguurt uilchiluulj bhda bid bainga tatbar toldog abah estoi shu
-
zzochinochin (February 18, 2016 8:04:54 pm )
tatbaraa tolj bga tsagt abj l taarna shu
-
Anonymous (February 18, 2016 8:47:06 pm )
хууль гэхэд хэцүү.төсвиин алдагдлыг ард түмнии нуруунд үүрүүлэх гэсэн явуургүи оролдлого.2хувиин буцаан олголт, сугалаа ч гэ х шиг өрөөсгөл сурталчилгаагаар ард түмнии тархииг угаагаад ниит жижиг дунд бизнес эрхлэгчдииг хуга дарамтлах гэсэн харгис
-
Зочин (February 19, 2016 11:39:27 am )
Нэг сая төгрөгний борлуулалт хийгээд 20,000 төгрөг олж авах юм байна. 2 саяаас 40,000 төгрөг олж авах юм байна. Ийм буцаан олголт гэж юу байх вэ дээ. Энэ дунд асар том бизнес явж байна. Үүнийг олж авах биш үнийн томоохон дарамтад орж байгааг иргэп даанч мэдэхгүй байна. Энэ удахгүй дампуурна.
-
-
BALT (February 18, 2016 8:55:42 pm )
OLON JIL TATBARAA NUUJ BAISAN HYMYYST HETSYY BAIJ ZARSAN BARAANAASAA TATBAR TOLOH N HUUL GEDGIIG MEDEHGYI HYMYYS MED ZAH DEER ZOGSOJ BAIGAA HYMYYS \NOAT\ TOLJ BAIH HEREGTEI OLON JIL EREENEES HYMD BARAA ABCHIRCH TATBAR GEJ ELEG HATMAAR YUM TOLDOG ZAHIIN NAIMAACHID DABARCH BAINA \1BARAAG 1.5 DAHIN NUGALJ \ ZARDAG GEDGIIG MINII ARD TYMEN MEDHYY TATBARIIN GAZAR SHALGAACH
-
apd (February 18, 2016 9:02:34 pm )
unuudup negen hudaldaani tub deep tatbapin baizaagsh mepgejliin haunaltin baistaagsh bolon stagdaa daguulj opj ipcen.ih l nepbtlee.tup zacgaac hamaapalgyi ail gep yp hyyhdee abaad amidpal zalgyylj byi nadad hestyy baina.tupiin mini cyld upshuu gedeg baican odoo tup tumup nyyptei gehyy.
-
apd (February 18, 2016 9:06:17 pm )
balt guai ta unuudup jijighen jangyy ajilllyylj byi hymyyc ih dapamtand ajillaj amidapdagig medeh yy.zeeleec zeeliin hoopnd gaigyi boloh bolob yy geed udup honogiig ungupyyldeg ni daan sh olon.
-
Zochin (February 18, 2016 10:40:49 pm )
Borluulalt baihgui bolson uchir tatvariin orond orood baina.
-
Irgen (February 18, 2016 11:10:31 pm )
Ah duu turul sadan tanil tal songuulid handiv ugsunnuudee shineer oron too gargaj ajiluulsan ulsuudaa calinjuulah tusviig ard tumnees shulj avah arga an-in uyd garj bga luivriin huuliuud
-
зочин (February 19, 2016 1:13:28 am )
НӨТгэж жинхэн луйвар амьд явах гэж хоол идсэнийхээ төлөө дахин татвар төлж байна бидний идэх хоол хичнээн дамжлаг дамжин дажлаг бүрд 10 хувийг төлж наад зах нь бүтээгдэхүүний үнэ 30 хувь өсч байна АНын бодлого ард түмнээ ядуугийн туйлд хүргэж өөрсдийнхэн өмнөөс эсэргүүцэж чадахгүй болтол нь боолийн хэмжээнд хүргэх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гаргасан хууль иймд хөдлөх тэнхээтэй сонгууль өгөх эрхтэй байгаа дээрээ АН.ыг сонголгүй ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг сонгож хуулийг хүчингүй болгуулья
-
Anonymous (February 19, 2016 1:31:13 am )
il tailagnsniig ni hurungiig ni huraagaad nuusaniig ni urshuuhuur hen daraa tatvaraa tailagnah yum.
-
Anonymous (February 19, 2016 1:42:52 am )
Gb-d End hunii hooloi yamar hamaatai yum malaa
-
gomo (February 19, 2016 9:50:41 am )
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ
-
зочин (February 19, 2016 10:37:39 am )
АН-ыг сонгосны гай гарч байна даа,
-
зочин (February 19, 2016 11:42:42 am )
АН ыг сонгож гаргасандаа харамсаж МАН МАХН тайгаа таарсан луйварчид энэ жил хэнд ч санал өгмөөр юм
-
зочинЗочин (February 19, 2016 12:39:32 pm )
НӨАТ-ийн тайлан болохгүй байна,Одоо утсаа ч авахаа болилоо ЯАХ ВЭ
-
Irgen (February 19, 2016 1:44:43 pm )
Чадалтай чадвартай эдийн засагч нарынхаа үгийг сонсож байж хууль гаргаагүйгээс жижиг худалдаа эрхлэгч нарт дарамт болж байгаа, БАТСУУРИЙГ дэмжиж байна, татварынхан бодит байдал ямар байгааг мэдэж байгаа, зааг ялгаатай авч үзмээр юм сарын 300 мянга хүрэхгүй орлоготой ТҮЦ ажиллуулдаг хүн 180 мянгаар нөатийн баримт өгөх машин аваад яах юм бэ бас дээр нь бүртгэлийн хураамж, сүлжээний төлбөр, тэр тууз нь хүртэл үнэтэй. Амь зуулгаа арай ядан авч яваа хүмүүст дарамттай байгаа шүү
-
He he (February 19, 2016 3:08:07 pm )
Mangasboldiigoo magtan duulia aa. Oiguibaatariigaa ovoitol magtaya aa,Gaitai baatriinhaa garamgai huuraltiig magtan duuliya daa. AN anai l magtaya aa mash sain ,bur onts saihan ard tumnee shulaach mash ih bayarlj baina daa.Odoo Songuuliar neg saihan uulzaj es tortei zolgono oo
-
ИРГЭН (February 19, 2016 7:41:28 pm )
далд эз-ыг ил гаргаж шударга болгох гэж байгаа байх.ялангуяа техникийн захаас авсан сэлбэг хэрэгсэл дээр нөт авах хэрэгтэй байна.
-
зочин (February 20, 2016 11:57:24 am )
НӨАТ ӨГӨХГҮЙ ҮНЭЭ НЭМЭЭД БАЙНА, ЗАХУУД, ШАЛ БАЛАЙ ЮМ САНААЧИЛНАА, ЭНЭ АН НАМ. ИЧСЭН НҮҮРЭНДЭЭ ХЭСЭГ ЗҮТГҮҮЛЭХ Л БАЙХ, ГЭХДЭЭ ЯВЦГҮЙ БАС НЭГ БАЛАЙ АЖИЛ БОЛСОН, ТЭНЭГ АН НАМЫН УДИРДЛАГА
-
oko (February 21, 2016 12:20:31 pm )
Ene niitlel ih taalagdlaa. Medeej kassiin mashin,sanhuugiin programm ni jijig 6-n neriin tureesnii delguurt yamar heregtei yum buu med. Tegtee tergui sar bolgon tatbaraa tolood yabj l bna shuu dee.
-
muu eriin elbegdorj (February 21, 2016 3:21:39 pm )
ed nar ard tumnii mongiig songuuliin omno sorij avaad songuuliinhaa surtchilgaand ashiglaj ard tumend ogoomor zan gargaj bodlogogui baahan tsatsaad songuulid garahgui bol uldesen mongoor ni ongotsnii tiiz avaad avgai huuhdee daguulaad surguulid surlaa geed hudlaaheleed dalai ereg deer zaluu huuhnii bogs doloogood hevtene deeeeeeeeeeeee
-
Зочин (February 21, 2016 9:32:17 pm )
Энэ хүн жинхэнэ НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид ажиллаж, НӨАТ төлөгч нарт яг юу дарамт болдогийг мэдэхгүй, зүгээр л цээжний бангаар, ширээний араас бичиж суугаа хүн байна. Гол дарамт бол “Чи НӨАТ төлөгч” байхад, хажууд чинь зарим компаниуд “НӨАТ төлөгч биш” учраас борлуулсан бараа үйлчилгээндээ НӨАТ-ын падаан өгдөггүйд л байдаг юм. Урьд 10 сая байхад ч НӨАТ төлөгч биш гэдэг компаниуд зөндөө л байсан, одоо 50 сая болохоор бүр л олон болно. Хамгийн шударга арга бол бүгд НӨАТ төлөгч болоод, тэр жижиг ААН-д дэмжлэг болно гээд байгаа 50 сая хүртэлх орлогод ноогдох татварыг нь бүх аж ахуйн нэгжээс адил хэмжээгээр чөлөөлчих хэрэгтэй байгаа юм. Одоо ч цалингийн ашгийн татварыг 10% иар бодоод бүх хүнээс сард 7000 төгрөгийн татвар чөлөөлдөгтэй адил байх хэрэгтэй.
-
цээгий (February 22, 2016 12:35:52 am )
Ард түмэн бид НӨАТАа бүрэн хамрагдмаар бн бүх орлогоо тооцуулж чадахгүй бн захууд дүнжингараваас юм авахаар бар кодтой бичиг өгч байгаа газар алга бн шүү дээ энииг яах вэ
-
Anonymous (February 24, 2016 12:42:41 am )
ene dund dabhapginhnig jijig biznec ephledeg hymyyciig dapamtlan baihgyi bolgoh ajil.
34 Comments