antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2016 10 comments

Төрийн банкны 3800 ажилтан, Төрийн банкаар овоглосон Дэлхий, Тив, улсын аваргууд олимпын хөгжлийг дэмжих үйлсэд нэгдлээ

нийтлэсэн Admin

145577448156c55b1166fdaХүн төрөлхтөний эв санааны их баяр цэнгэл олимп нь анх Грек улсын Олимп уулын хормойд МЭӨ 774 онд зохиогдож байсан түүхтэй. Харин орчин цагийн олимпийн наадам 1896 оноос эхлэн 4-н жил тутамд уламжлал болон зохион байгууллагддаг билээ. Монгол улсын баг тамирчид 1964 оноос эхлэн оролцож, олимпийн наадмаас нийт 24 медальтайгаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль, паралимпаас 1 алтан медаль хүртсэн байдаг.

Энэ жил Бразил улсад зохиогдох зуны олимпийн XXXI, паралимпийн ХV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг өндөр түвшинд хангах,  Олимпийн хөгжлийг дэмжих санд хандив цуглуулах зорилтын хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит цомыг улс орон даяар аялуулж байгаа билээ. Уг цомыг Төрийн банк сарын хугацаанд өөрийн салбар нэгжүүдээрээ аялуулан өнөөдөр шилжүүлэн өглөө.

Цом шилжүүлэх ёслолын ажиллагаанд Төрийн банкны Ерөнхийлөгч Б.Баттүвшин, Гүйцэтгэх захирал Б.Онон болон Төрийн банкаар овоглосон Дэлхий, Тив, Улсын аварга зэрэг спортын алдартнууд Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хас банкны хамт олонд шилжүүлэн өглөө. Тус ёслолд Олимпийн хөгжлийг дэмжих сангийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал МУ-ын гавьяат дасгалжуулагч Ц.Наранбаатар, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Үнэнбат, Хас банны Гүйцэтгэх захирал М.Болд болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

Төрийн банкны Ерөнхийлөгч Б.Баттүвшин ёслолын үеэр хэлэхдээ: “Төрийн банкны хувьд ажилтнуудынхаа бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг нэгтгэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилго бүхий Спорт хороотой бөгөөд уг аяны хүрээнд Спорт хорооны хамт олон маань цомыг банкны салбар нэгжүүдээр аялуулж, олимпизмийн үзэл санааг сурталчилахын зэрэгцээ спортын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллалаа. Мөн бид Олимпод оролцох баг тамирчдаа Риогийн тэнгэрт Монгол улсынхаа алтан соёмбот далбааг олонтаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийг ерөөн Олимпийн хөгжлийг дэмжих санд 5.000.000 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна” хэмээгээд Олимпид оролцох Монголын баг тамирчиддаа Төрийн банкны 3800 ажилтны өмнөөс спортын өндөр амжилт хүслээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (February 18, 2016 2:53:45 pm )

    avarga yah vee yaduusaa demj unchun uruusun huuhduudiig demj hugshdiig demj

  • зочин (February 18, 2016 5:14:37 pm )

    ХЭНИЙ МӨНГӨӨР ХҮҮДЭГНЭЭД БАЙНА?

  • сайхнаа (February 18, 2016 5:26:52 pm )

    тэр дарга нарын ард нь зогсч байгаа хөөрхөн хүү хэн бэ?

  • zochin (February 19, 2016 6:02:21 pm )

    yagaad demjij bolohgui gej amjilt husie

  • anonymous (February 20, 2016 9:06:26 am )

    Төрийн банкинд Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгож, Б.Баттүвшинг томилж, АН-ын дарга З.Энхболдын даалгаврыг биелүүлэхээр Төрийн банкны ажилтнуудыг олноор нь халж, чухал албан тушаалуудад журмын нөхдөө сонгон шалгаруулалтгүй томилох томилгоо дөнгөж эхэллээ.

  • Гэрлээ (February 20, 2016 9:09:41 am )

    Ene nugu ierunhilugch ni yumy? Zangiaga ch zuuj chaddagui nuhur baina shde, ene tom bankiig yag udirdla yu

  • Anonymous (February 20, 2016 10:16:26 am )

    Turiin bank geheeree l durtaigaa avchirj, durtaigaa halj bdag gazar yum uu? Uls dotroh uls bolood erh medel, alban tushaal naimaaltsaad mergejliin bus humuus ochihoor uil ajillagaa n dogolddiin bish uu. 3800 ajiltnii ard hichneen hun hooltoi zalgaj bgaag ene halaa selgee hiigeed bgaa erunkhiilugch n oilgodguin bgaa BH daa. Namiin ajilaa IH sain hiij bgaan bna daa.

  • Zochin (February 20, 2016 11:08:59 am )

    5 dahi udur bur butets uurchlult hiij, uchigdur udirdlagin bagiin 50 huviig halj gadnaas baahan humuus tomilogdson gejiine. Battuvshin Onon 2-n ard AN, Bolor said 2 baigaa bolohoor aih yum alga bololtoi. Ter bankind ajil hiideg hungui, aidas tugshuur duuren baigaa suragtai, udahgui dampuurah ni todorhoi uchir hariltsagchid munguu tataj eheljee.

  • Arai ch dee (February 20, 2016 1:16:06 pm )

    3800 geded too tiim baga too bish baimaar. Getel Z.Enkhbold bolon Bolor said 2 ene olon myangan hunii ar ger amidraliig ugui hiih gej bgaa n aimshigtai. Songuuli hurtel shine udirdlaguud n hiidgee hiij ene bankiig businuulchaad etsest n ard arged, alban haagchid n hohirood uldeh yum bna. Ingej davraaj bolohguibshdee

  • Bolohgui dee (February 21, 2016 2:07:48 am )

    Harhad yum hiij buteeh nasan deree bgaa zaluu humuus bh yum. Hervee banknii uil ajillagaag udirdan zohion bguulj bgaa humuusiig solij bgaa gevel ene bank ingeed duusaj bgaan bn daa. Yun olimp demjih be!!! Ingej bank udirddag bol umnuh dampuursan bankuudtai ijil boloh n. gashuun turshlaga bgaadaa bid nart.

antalya rent a car