Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд Гүйлтийн тэшүүрийн төрөлд эрх аван оролцож байгаа Буянтогтохын Сумъяа Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог багийн төрөлд амжилттай уралдаж алтан медалийн болзол хангалаа. Ийнхүү Монгол улс Залуучуудын Өвлийн Олимпийн наадмаас анхны алтан медалиа хүртэж байна. Ингэснээр Монгол улс Өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа олимпийн аваргатай болж байна.Өмнө нь 2010 онд Сингапур улсад зохиогдсон Залуучуудын Зуны Олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, гимнастикийн төрөлд Г.Эрдэнэболд нар аварга болж байсан билээ. ОУХМ Б.Сумьяа Дархан-Уул аймгийн тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг юм.
Т.Буянаа
Холбоотой мэдээ
-
Зочинgbjo_61 (February 18, 2016 10:45:16 am )
Б.Сумъяадаа өөрийн зүгээс болон Гэр бүлийнхээ өмнөөс баяр хүргэе. Чи багаасаа энэ спортоор хичээллэсэн. Ээж ,Аав нь Чамайг зөв спортоор хичээллүүлсэн байна. Дараа дараагийн олимп , дэлхийн аваргаас медаль авч эх орныхоо нэрийг дуурсгаж явахыг хүсье. Ээжийнх нь нэг ангийн ахаас нь
-
MGL (February 18, 2016 2:42:52 pm )
Энэ охинд баяр хүргэе. Мундаг юм аа,миний дүүгийн ирээдүй энэ өдрөөс эхлэн гялалзах болно.
-
зочин (February 18, 2016 4:39:55 pm )
баяр хүргэе охин минь цаашид хичээгээрэй амжилт хүсэе
3 Comments