Сонгуулийн жил эхэлмэгц улс төрийн намуудбужигнаад эхэлсэн нь шинэхэн ХҮН намыг ч тойрсонгүй. Намын дарга С.Ганбаатарын анхны тушаал нь гадаад томилолтой явж байсан ХҮН-ын генсек н.Доржхандыг чөлөөлж оронд нь н.Одонгуаг томилсон шийдвэр байв. Үүнээс үүдэн гараад байсан нам доторх бужигнаан, талцалд цэг тавьж Хариуцлагын ерөнхий хорооны шийдвэр гарчээ. Хариуцлагын хороо нь намын бүх шатны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хянан шалгаж, энэ талаар гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын төв байгууллага нь юм. Уг хорооноос үүсээд буй асуудлыг Монгол Улсын хууль, Намын дүрмийн дагуу дараах байдлаар шийдвэрлэжээ.
С.Ганбаатар нь Удирдах зөвлөлийн 2016оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “хүсэлтийг хүлээнавч 2016-2-08-ны өдөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг 2016-2-05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Удирдах зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон нь хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан хурлын санал дүгнэлтийг хүлээн авч, шийдвэр гарган дүрэм журмыг зөрчжээ. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, огцруулах эрх нь Намын төв хороонд байдаг ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зурхай (February 17, 2016 7:48:40 pm )
Амьдарлаас тасарсан ээлжит популист.
-
111 (February 18, 2016 7:05:53 am )
ymar uruvdmuur ym be ochij ochij odongua suvilahuin surguuliin zahiral hiih chadvargui ene gichii nam udirdaad iim hovoor hool hiij ulugchin jinger turiin tolgiod garahaar sanaarhaj ywdag iim novsh ingej ywaa bol ganbaatar bol novsh ym bna naad odongua gichii chin hen bolohiig medehgui HUN nam gej oo chavaas daa archaagui pyzda nar bdag ym bna
2 Comments